| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.О
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Гд холбогдох эрүүгийн 2519000000040 дугаартай хэргийг 2025 оны 04 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,,,, оны ,,, дугаар сарын,,,,-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,,,, аймгийн ,,,,сумын 4 дүгээр баг Баян баг бага булгийн 3-13 тоотод оршин суух хаягтай,
Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,
шүүгдэгч Э.Г /РД:,,,,,/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг “Смарт Ойл Монголиа” ХХК-ийн кемп дээр байрлах чингэлгийн цоожийг эвдэж аккумлятор/6QWLZ-200/1100/ 2 ширхэг 8 иж бүрдэл дорцовны ком багаж 2 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Смарт Ойл Монголиа” ХХК-нд нийт 1,360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Г-д холбогдох эрүүгийн 2519000000040 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 дүгээр тал,
2.эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5-6 дугаар тал/,
3.эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-9 дүгээр тал/,
4.Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-22-23 дугаар тал/,
5. Гэрч Ч.Д-ийн мэдүүлэг /хх-28 дугаар тал/,
6.Гэрч Б.А-ны мэдүүлэг /хх-34 дүгээр тал/,
7. Гэрч Ц.Б-н мэдүүлэг /хх-36 дугаар тал/,
8.Ашид билгүүн ХХК-ийн2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-925-911256 дугаартай шинжээчийндүгнэлт /хх-39-40 дүгээр тал/,
9.Шүүгдэгч Э.Г-н шүүх хуралдаанд асуултанд хариулж мэдүүлэг өгөхдөө “Манай эхнэр бие засах гэж байсан.Энд зогсчих гэсэн, 200-300 метрийн зайтай зогссон.Ойр хавьд нь хүн байгаагүй,Аккумлятор, ком багаж зэргийг контайнероос авсан.Контайнерын хаалганы нэг талын хаалга нь завсартай нөгөө талын хаалганых нь цоожийг татахад нээгдсэн. Тэгээд аккумлятор, дорцов хоёрыг авсан тэр үед өвлийн идэш Үүцээ авах гээд манай ээжийнх рүү явж байсан үүцээ авсан. Хохирогчид 1,350,000 төгрөгийг төлсөн, авсан багажаа тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн гэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Г 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг “Смарт Ойл Монголиа” ХХКийн кемп дээр байрлах чингэлгийн цоожийг эвдэж аккумлятор/6QWLZ-200/1100/ 2 ширхэг 8 иж бүрдэл дорцовны ком багаж 2 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Смарт Ойл Монголиа” ХХК-нд нийт 1,360,000төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь болох нь 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11 дүгээр тал, 2.эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5-6 дугаар тал/, 3.эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-8-9 дүгээр тал/, 4.Иргэний нэхэмжлэгч З.Ш-н мэдүүлэг /хх-22-23 дугаар тал/, 5. Гэрч Ч.Д-н мэдүүлэг /хх-28 дугаар тал/, 6.Гэрч Б.А-ы мэдүүлэг /хх-34 дүгээр тал/, 7. Гэрч Ц.Б-н мэдүүлэг /хх-36 дугаар тал/, 8.Ашид билгүүн ХХК-ийн2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-925-911256 дугаартай шинжээчийндүгнэлт /хх-39-40 дүгээр тал/, 9. Шүүгдэгч Э.Г-н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Гнь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр баг “Смарт Ойл Монголиа” ХХК-ийн кемп дээр байрлах чингэлгийн цоожийг эвдэж аккумлятор /6QWLZ-200/1100/ 2 ширхэг, иж бүрдэл дорцовны ком багаж 2 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Смарт Ойл Монголиа” ХХК-нд нийт 1,360,000 төгрөгийн хохирол учруулсан болон нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоож, 1 ширхэг цүүг устгуулах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна гэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хүний болон хуулийн этгээдийн орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмши-гчийн хувьд хохирогч “Смарт Ойл Монголиа” ХХК-ийн зөвшөөрөлгүй хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нь орж түүний эзэмшлийн аккумлятор/6QWLZ-200/1100/ 2 ширхэг 8 иж бүрдэл дорцовны ком багаж 2 ширхэг эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын аккумлятор/6QWLZ-200/1100/ 2 ширхэг 8 иж бүрдэл дорцовны ком багаж 2 ширхэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал “шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна....” гэсэн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоож, 1 ширхэг цүүг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Э овогтой шүүгдэгч Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эовогтой шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Г-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цоож, 1 ширхэг цүүг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ