Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

 

 2025          04           21                                    2025/ШЦТ/271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Энхтөр,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .С.Г-д холбогдох эрүүгийн 24...... дугаартай 3 хавтас хэргийг 2025 оны  04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн .. ... суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ....... дүүргийн ...... хэлтсийн ...... .улсын бүртгэгч ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт амьдардаг, .... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, улсаас улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ..... дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн .... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 265,000 /хоёр зуун жаран таван мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн61.1 дэх хэсэгт зааснаар С.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон. ...... овогт С.Г, регистрийн дугаар: / /,          

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч С.Г нь нийтийн албан тушаалтан буюу ...... дүүргийн .......... улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ....... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 31 иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхдөө 31 удаагийн гүйлгээгээр 3,960,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ............ тоот дансаар шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.Г нь нийтийн албан тушаалтан буюу ......дүүргийн ........... улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, ......... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...... төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байхдаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 31 иргэнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхдөө нийт 31 удаагийн гүйлгээгээр, 3,960,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ............ тоот дансаар шилжүүлэн авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт нь:

Шүүгдэгч С.Г-ийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 07-ны өдөр гэрч Х.Б-с гаргаж өгсөн Хаан банк дахь ....... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 07-ны өдөр гэрч Ц.Д-с гаргаж өгсөн Хаан банк дахь ......... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 82- 84 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 08-ны өдөр гэрч Т.С-с гаргаж өгсөн Хаан банк дахь ........... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/,

2024 оны 10 сарын 09-ний өдөр гэрч Г.З-с гаргаж өгсөн Хаан банк дахь ........... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 09-ний өдөр гэрч Б.М-с гаргаж өгсөн Хаан банк дахь ..... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 09-ний өдөр гэрч Б.Г-с гаргаж өгсөн Хаан банк дахь ....... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 10-ны өдөр гэрч Э.Б-с гаргаж өгсөн Хаан банк дахь ...... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 95-97 дугаар хуудас/,

2024 оны 10 сарын 10-ны өдөр гэрч Ц.Н-с гаргаж өгсөн Хаан банк дахь ..... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 98- 99 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 23-ны өдөр гэрч 3.Т-с гаргаж өгсөн Хаан банк дахь ....... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,

2024 оны 10 сарын 24-ний өдөр гэрч Б.Г-с гаргаж өгсөн Хаан банк дахь ........ дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

2024 оны 10 сарын 24-ний өдөр гэрч С.Б-с гаргаж өгсөн Төрийн банк дахь ......... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,

2024 оны 10 сарын 31-ний өдөр гэрч Б.Э-с гаргаж өгсөн Хаан банк дахь ......... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

2024 оны 11 сарын 11-ний өдөр гэрч С.Б-с гаргаж өгсөн Хаан банк дахь .......... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/,

2024 оны 11 сарын 12-ны өдөр гэрч П.Н-с гаргаж өгсөн Хаан банк дахь ........... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 1-112 дугаар хуудас/,

2024 оны 11 сарын 22-ны өдөр гэрч Б.Н-с гаргаж өгсөн Хаан банк дахь ........... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас/,

2025 оны 01 сарын 28-ны өдөр гэрч Н.Б-с гаргаж өгсөн Голомт банк дахь .......... дугаартай харилцах дансны хуулга /2 дугаар хавтаст эргийн 116-117 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 10 сарын 23-ны өдрийн ........ дугаартай албан бичгээр гаргаж ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг, /2 дугаар савтаст хэргийн 128-173 дугаар хуудас/,

Яллагдагч С.Г-гийн эзэмшдэг Хаан банкны ......... тоот цансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтастхэргийн 176-182 дугаар хуудас/,

Гэрч Х.Б-ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 204-206 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-210 дугаар хуудас/,

Гэрч Т.С-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 212-214 дүгээр хуудас/,

Гэрч С.Г-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 220-222 дугаар хуудас/,

Гэрч Г.З-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 224-226 дугаар хуудас/,

Гэрч Б.М-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 231-233 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 235-237 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239-241 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Н-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 243-245 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

Гэрч С.Б-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,

Гэрч С.Б-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч П.Н-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Э.М-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Гэрч Г.Г-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Г.А-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ч-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

Гэрч Б.Э-н мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч С.Г нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл бүрэн хангагдсан, түүний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулдаг тул шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Г-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялын бүсчлэлийг түүний оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчин явахыг хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн .......... тоот дансанд байршуулсан 3.960.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэн, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.1, 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт С.Г-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түүний оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын  зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихийг хориглож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авилгатай тэмцэх газрын Төрийн сангийн ....... тоот дансанд байршуулсан 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН