Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

                                                                                    2025/ШЦТ/105

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор далж

Улсын яллагч: Б.Тулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн да: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Агийн Ад холбогдох 2512000690076 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага, менежмент мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн И сумын Т баг, Б хорооллын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Агийн А /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2024 онд А аймгийн И сумын З дын тын гын Х хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/55, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаартай А аймгийн И сумын З дын захирамжуудаар тус тус байгуулагдсан “А” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийн явц болон үр дүнг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.2, мөн зүйлийн 2.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг тус тус зөрчиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “А” ХХК-ний үйл ажиллагаанд хөндлөнгөөс хувийн сонирхлоор хандаж, тус компанийн өмнөөс асар, ширээ зэргийг худалдан авах үйл ажиллагааг өөрөө гардан зохион байгуулж “А” ХХК-ний дансанд А аймгийн И сумын З дгын Тгын гын О нгийн хлийн сгаас шилжүүлсэн санхүүжилтийн 12.000.000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өөрийн “Хаан банк”-ны 5138141994 дугаарын данс руу шилжүүлүүлэн авч, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гэрээний үүргийн дагуу А аймгийн И сумын З дын тын газарт 10 ширхэг асар, 10 ширхэг ширээг хүлээлгэн өгөх шаардлага хангагдсан. Гэвч эдгээр эд зүйлсийг худалдан авсан бодит үнийн дүнгийн хувьд 10 ширхэг асрыг 8.500.000 төгрөгөөр, 10 ширхэг ширээг 1.320.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон. А.А нь З дын захирамжаар олгогдсон эрх, үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсэн буюу “А” ХХК-ний өмнөөс худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулж, өөртөө 1.480.000 төгрөгийн ашиг гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч А.А нь 2024 онд А аймгийн И сумын З дын тын гын Х асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/55, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаартай А аймгийн И сумын З дын захирамжуудаар тус тус байгуулагдсан “А” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийн явц болон үр дүнг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.2, мөн зүйлийн 2.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг тус тус зөрчиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “А” ХХК-ний үйл ажиллагаанд хөндлөнгөөс хувийн сонирхлоор хандаж, тус компанийн өмнөөс асар, ширээ зэргийг худалдан авах үйл ажиллагааг өөрөө гардан зохион байгуулж “А” ХХК-ний дансанд Архангай аймгийн И сумын З дын Тын гын Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн санхүүжилтийн 12.000.000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өөрийн “Хаан банк”-ны 5138141994 дугаарын данс руу шилжүүлүүлэн авч, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гэрээний үүргийн дагуу Архангай аймгийн И сумын З дын тын газарт 10 ширхэг асар, 10 ширхэг ширээг хүлээлгэн өгөх шаардлага хангагдсан. Гэвч эдгээр эд зүйлсийг худалдан авсан бодит үнийн дүнгийн хувьд 10 ширхэг асрыг 8.500.000 төгрөгөөр, 10 ширхэг ширээг 1.320.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон. А.А нь З дын захирамжаар олгогдсон эрх, үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсэн буюу “А” ХХК-ний өмнөөс худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулж, өөртөө 1.480.000 төгрөгийн ашиг гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Д.Бийн “...Би 2012-2024 он хүртэл И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд намайг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхад буюу 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус сумын З дын тын гаас “А” ХХК-тай 12 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тус сумын мах, сүү, цагаан идээ худалдан борлуулах цэг байгуулах байсан юм. Тэгээд уг гэрээний хүрээнд дээрх А ХХК нь 10 ширхэг 3x3 хэмжээтэй асрыг тус З дын тын газарт хүлээлгэж өгсөн юм. Энэхүү ажлыг 100% гүйцэтгэж дууссан гэж ажлын хэсгийн гишүүд үзээд хүлээн авч санхүүжилтийг 100% олгосон байсан. Би хувиараа судалж үзэхэд дээрх 3x3 хэмжээтэй асар нь нэг бүрийн үнээр 400,000 орчим төгрөгийн зах зээлийн ханштай байсан. Энэ нь миний хардах үндэслэл болсон юм. Тэгэхээр нэг бүрийн үнэ нь 400,000 төгрөг гэхээр 10 ширхэг асар 4 сая төгрөг болж байна. 4 сая төгрөгийн асрыг 12 сая төгрөгөөр худалдан авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг/1-х хх-ийн 8-10 хуу/,

Гэрч Д.Нын “...Жишээ нь дээрх А аймгийн И сумын З дын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/44 дугаартай “гэрээ шууд байгуулах тухай” захирамжаар “Мах, сүү, цагаан идээ худалдаалах цэг” байгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр “А” ХХК-ийг сонгон 12,000,000 төгрөгийн ААИТСЗДТГ/20240301010 дугаартай гэрээг байгуулсан. Уг 12,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын ажлын даалгаврыг И сумын З дын тын гын Хөдөө аж ахуйн тасгийн Хүнс жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн А гаргаж ирүүлсэн юм... Тухайн “Мах, сүү, цагаан идээ худалдаалах цэг” байгуулах ажлын даалгаврыг З дын захирамжаар байгуулсан ажлын хэсэг боловсруулсан. Тухайн үеийн ажлын хэсгийн ахлагчаар нь А байсан. Би тухайн захирамжуудыг гаргаж өгье. Би “А” ХХК-ийг мэднэ. Манай И суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Тус компанийн захирал нь И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Л гэх залуу байдаг юм. Би Л гэх хүнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдэг утгаар нь танина. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, Би Лтой найз нөхөд, төрөл садны харилцаа хамаарал байхгүй. Мөн мөнгө төгрөг, өр авлагатай холбоотой асуудал байхгүй. Тухайн ажлыг “А” ХХК нь хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн шууд гэрээ байгуулж хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар нь А байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 13-16 хуу/,

Гэрч Б.Цийн “...Тухайн шууд гэрээ байгуулж хийгдэх ажлуудын төсөвт өртөг, хийгдэх ажлын зар мэдээлэл И сумын З дын тын гын мэдээллийн самбарт байршдаг юм. Улмаар тухайн шууд гэрээ байгуулах ажилд оролцох компаниуд холбогдох материалаа З дын тын гын бичиг хэргийн ажилтан болон холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгснөөр боломжтой аж ахуй нэгжүүдийг З дын орлогч даар ахлуулсан ажлыг хэсэг шалгаруулаад сумын З дад уламжилсны дагуу тухайн компанитай шууд гэрээ байгуулдаг юм. Дээрх компаниуд энэ журмаар сонгон шалгарсан. Тухайн ажлыг хийх төсөвт өртгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн дагуу тухайн ажил үйлчилгээг хийх компанитай сумын З да шууд гэрээ байгуулдаг. ...Харин А ХХК-ийн талаар мэднэ. Манай И суманд үйл ажиллагаа явуулдаг юм. Захирлаар нь Л гэх ажилладаг бөгөөд нэг сумын иргэн гэдгээрээ нэгнээ мэддэг. Л нь И сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн байдаг... Дээрх ажлууд бүрэн хийгдэж дууссан. Ажлуудыг хүлээн авах ажлыг хэсгийн гишүүд хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-26 хуу/,

Гэрч Б.Бгийн “...Дээрх компаниуд нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэхдээ И сумын З дын тын газарт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлынхаа санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж ирүүлээгүй. Зөвхөн хийсэн ажлын гэрэл зурагтай тайлан, мөнгө нэхэмжилсэн хүсэлт зэрэг баримтууд ирүүлсэн. Эдгээр ажлуудыг тухайн байгууллагууд нийт хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн талаар би мэдэхгүй байна. Санхүүгийн баримтуудаа ирүүлээгүй учраас хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-21 хуу/,

Гэрч О.Бгийн “...Би тухайн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Харин гишүүдээр Хасуудал хариуцсан мэргэжилтэн А.А, Мал эмнэлгийн улсын байцаагч Н.А нар ажилласан. Тухайн үед ажлын даалгавар боловсруулж байхад Н.А байгаагүй. Харин А.А, бид 2 тухайн Мах худалдан борлуулах цэгтэй болох ажлын даалгаврыг хамт ярилцаж байгаад боловсруулсан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсөв буюу 12 сая төгрөгөөр байнгын сууц барих боломжгүй байсан. Мөн зам дагуу зогсдог хүмүүс олон байсан, улирлын шинж чанартай учраас мах, сүү, цагаан идээ худалдан борлуулах цэгийг асар барьж хийхээр ажлын даалгаврыг боловсруулсан юм ... Надад хаан банкны данс байдаг. 5155074377 дугаарын данс байдаг. Би уг дансыг 20 орчим жил ашиглаж байгаа. Би уг дансыг өөрөө ашигладаг. Надаас өөр хүн ашигладаггүй ... Тухайн 1 сая төгрөгийг А надаас хурим болох гэж байгаа, Улаанбаатар хот руу явна гэж хэлээд зээлсэн мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 44-46 хуу/,

Гэрч Б.Мын “...Би худалдааны асар, уяачдын асар, майхан борлуулах ажлыг хувиараа хийж гүйцэтгэдэг. Би майхны захиалгаа аваад манай эхнэр оёдолчин авч захиалгын дагуу майхан, асар оёулж түүнийгээ зарах ажлыг 2020 оноос хойш хийж гүйцэтгэж байна. Захиалгыг “Асар майхан худалдаа” нэртэй фейсбүүк группээр иргэдээс захиалга авч зардаг. Хот, орон нутаг, гадаадаас иргэд, албан байгууллагууд захиалга өгч авдаг ...Би А гэдэг хүнийг бол танихгүй. Асрын захиалгыг манай эхнэр Т хүлээн аваад, төлбөрийг өөрийнхөө дансаар хүлээж авдаг юм. Төлбөрийн асуудал дээр би захиалгын гэрээ байгуулдаггүй, оролцдоггүй. Манай эхнэр орж ирсэн захиалгыг надад хэлээд би хэлсэн захиалгын дагуу асрын төмрийг нь бэлтгэж хийдэг юм. Тухайн үед 10 ширхэг 3x3 хэмжээтэй асрын захиалга орж ирж байсан. Архангай аймгаас орж ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Тухайн үед захиалгыг бэлэн болгоход цэнхэр өнгийн Портертой ах ирээд асраа ачаад аваад явсан. Өөрсдөө ирээд авсан болохоор Архангайгаас захиалсан гэдгийг мэдэхгүй байна ...1 ширхэг 3x3 хэмжээтэй асар 850,000 төгрөгөөр захиалга авдаг. Захиалгын фейсбүүк хуудсыг манай эхнэр Т хөтөлдөг. Захиалгын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй. Хэрвээ фейсбүүкээр холбогдож захиалга өгсөн бол мессенжерээр захиалгын чат байгаа байх, хэрвээ утсаар өгсөн бол бүртгэл бараг байхгүй байх. Хэрхэн захиалга авсан талаар манай эхнэр мэднэ ...Манай эхнэр суралцахаар 2024 оны 09 дүгээр сарын эхээр Япон улс руу явсан. Одоо Япон улсад байгаа, ойрын 3 жилдээ ирэхгүй. Манай эхнэр Хаан банкны 5721650103 дугаарын дансаараа асрын захиалга, төлбөрөө авдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 хуу/,

Гэрч Д.Лийн дахин өгсөн “...Тухайн захиалгаар асар хийлгэсэн гыг А өөрөө надад хайж олоод санал болгосон. Тэгэхээр нь би Аийг очиж материалыг нь үзэж хараад авчих гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн анх олж холбогдсон хүн нь А юм ...Би дээрх “Мах, сүү, цагаан идээ худалдаалах цэг” байгуулах ажлаас Аийн худалдан авч ирсэн асар, ширээнүүдийг угсарч байрлуулахад ажилласан. Мөн тухайн асруудыг хураахад тусалсан. Би дээрх ажлыг хийгээд 700,000 төгрөгийн ашиг олсон. Үүнийг би “А” ХХК-ийн 5156538794 дугаарын данснаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Цалин” гэсэн утгаар 700,000 төгрөгийг авч зарцуулсан. Өөрөөр ямар нэгэн ашиг байгаагүй ...Би Ад шилжүүлсэн мөнгөндөө хяналт тавиагүй. Тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 хуу/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Огийн “...Дээрх “А” ХХК-тай шууд гэрээ байгуулж хийлгэсэн ажил дуусаад ажлын хэсэг хүлээн авсан. Тухайн худалдан авалтаар миний мэдэж байгаагаар 10 ширхэг асар, 10 ширхэг ширээ худалдан авсан байсан. Би тухайн ажлыг төсөвлөсний дагуу 12 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байх. Тухайн хийж гүйцэтгэсэн байгууллага хэдэн төгрөгөөр хийсэн талаар мэдэхгүй байна ... Дээрх худалдан авах ажиллагаанд А аймгийн И сумын З дын тын гаас “А” ХХК-иар дээрх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байна. Тухайн ажлыг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу “А” ХХК гүйцэтгэх ёстой. Хэрэв дээрх худалдан авах ажиллагааг тухайн компаниас өөр хүн хийсэн бол энэ нь буруу гэж үзэж байна. Хэрэв тухайн албан тушаалтан буруутай нь тогтоогдвол би дээрх 1,330,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 157-159 хуу/,

Гэрч Б.Цийн дахин өгсөн “...Ер нь А өмнө нь Орон нутгийн өмчийн ажилтнаар ажиллаж байсан туршлагатай, мөн дээрх “Мах сүү цагаан идээ худалдан борлуулах цэг барих ажлын даалгаврыг анх боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан, ямар ажил хийх гэж байгааг анхнаасаа мэдэж учраас ажлаа мэднэ гэж үзээд томилсон. Энэхүү ажлын хэсгийн гүйцэтгэх үндсэн үүрэг нь тус гэрээнд заасан ажлыг, ажлын даалгаварт заагдсан хэмжээнд хийгдэж байгаа эсэхэд нь хяналт тавих, мөн тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компанийн гүйцэтгэлд хяналт тавьж сумын З дын тын гын санхүүд санхүүжилтийг олгох талаар уламжлах эрх, үүрэгтэй ...Мөн дээр дурдсаны дагуу А нь тухайн гүйцэтгэж байгаа ажлын даалгаврыг боловсруулсан, анхнаасаа ямар ажил хийгдэх байсан талаар мэдэж байсан учраас Аийг томилсон юм. Тухайн ажлыг хүлээн авах ажлын хэсгийн үндсэн үүрэг нь тухайн ажлыг ажлын даалгаварт заасны дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж бүрэн гүйцэтгэсэн бол хүлээн авах, дутуу, чанаргүй хийсэн бол алдаа дутагдлыг нь засуулж хүлээн авах үүрэгтэй. Ажлын хэсгийн ахлагч нь ажлын хэсгийг удирдаж бүгдээрээ дор бүрнээ дүгнэлтээ гаргаж олохын саналаар баталгаажуулж хүлээн авах ёстой. ...“А” ХХК нь И сумын З дын тын газартай гэрээ байгуулсан. Гэрээний үүрэгт зааснаар тухайн худалдан авах ажиллагааг гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд захиалагчид нийлүүлэх үүрэгтэй. Дээрх үүргийг “Мах, сүү цагаан идээ худалдаалах цэг” байгуулах ажлын явцад хяналт тавих ажлын хэсгийн ахлагч хүлээх ёсгүй. Яаж ч бодсон тухайн ажлын хэсгийн ахлагч дээрх ажлыг гүйцэтгэж, оролцож болохгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 169-171 хуу/,

А аймгийн И сумын З дын тын гын Орон нутгийн хөгжлийн сангийн шууд худалдан авалт хийсэн ажлын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-73 хуу/,

Архангай аймгийн Хаан банкнаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 5156/20 дугаартай албан бичиг болон албаны мэйл хаягт ирүүлсэн дансны хуулга, мөн хаан банкнаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн 5156/32 дугаартай албан бичиг болон албаны мэйл хаягт ирүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймгийн “Голомт” банкнаас 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн 10/13 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн дансны хуулга /2хх-ийн 31-55 хуу/,

А аймгийн И сумын З дын тын гын да Д.Наас хүлээн авсан баримтууд /1хх-ийн 184-211 хуу/,

Архангай аймгийн И сумын З дын тын гын дын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаартай А.Аийг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 195, 199 хуу/,

Яллагдагч А.Аийн “...Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. ...Нэгэнт дансаар мөнгө төгрөг ороод гарчихсан юм чинь маргах зүйл байхгүй. ...Ингээд нийт надад 1,480,000 төгрөг үлдсэн. Би үүнээс тухайн 10 ширхэг асар, 10 ширхэг ширээг Улаанбаатар хотоос Архангай аймгийн И сумын хүртэл ачуулахад асрын замын зардалд 250.000 төгрөг, харин 10 ширхэг ширээ ачуулахад 50.000 төгрөг буюу нийт 500,000 төгрөгийг замын зардалд төлсөн. Ингээд нийтдээ надад 1.180.000 төгрөг үлдэж энэхүү мөнгийг би хувьдаа зарцуулсан. Би дээрх 1.180.000 төгрөгөөс 500.000 төгрөгөөр нь Сумын З дын орлогч Бгээс хуримдаа зориулж 2 ширхэг хонь авсан. Харин үлдсэн мөнгөнд цагаан идээ, айраг худалдаж аваад хуримдаа ашигласан. ...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, өөртөө дүгнэлт хийсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 190-192 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн Прокурорын гаас шүүгдэгч А.Аийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч А.А нь 2024 онд А аймгийн И сумын З дын тын гын Х асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/55, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/87 дугаартай Архангай аймгийн И сумын З дын захирамжуудаар тус тус байгуулагдсан “А” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийн явц болон үр дүнг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.2, мөн зүйлийн 2.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг тус тус зөрчиж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор “А” ХХК-ний үйл ажиллагаанд хөндлөнгөөс хувийн сонирхлоор хандаж, тус компанийн өмнөөс асар, ширээ зэргийг худалдан авах үйл ажиллагааг өөрөө гардан зохион байгуулж “А” ХХК-ний дансанд А аймгийн И сумын З дын Тын гын Орон нутгийн хөгжлийн сангаас шилжүүлсэн санхүүжилтийн 12.000.000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өөрийн “Хаан банк”-ны 5138141994 дугаарын данс руу шилжүүлүүлэн авч, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд гэрээний үүргийн дагуу Архангай аймгийн И сумын З дын тын газарт 10 ширхэг асар, 10 ширхэг ширээг хүлээлгэн өгөх шаардлага хангагдсан. Гэвч эдгээр эд зүйлсийг худалдан авсан бодит үнийн дүнгийн хувьд 10 ширхэг асрыг 8.500.000 төгрөгөөр, 10 ширхэг ширээг 1.320.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон. А.А нь З дын захирамжаар олгогдсон эрх, үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсэн буюу “А” ХХК-ний өмнөөс худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулж, өөртөө 1.480.000 төгрөгийн ашиг гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгож  Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

 

Прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцсон ялын санал нь хуульд нийцэж байх тул шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч А.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ялын эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Иймд шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх ял шийтгэв.

 

Шүүгдэгч А.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа гаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц овогт Агийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Аийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа гаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 2 /хоёр/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч А.А нь 2024 онд нийтийн албан тушаалтнаар Архангай аймгийн И сумын З дын тын гын Хасуудал хариуцсан мэргэжилтэн буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа

З дын захирамжаар олгогдсон эрх, үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж гүйцэтгэсэн буюу “А” ХХК-ний өмнөөс худалдан авах ажиллагааг гардан зохион байгуулж, өөртөө 1.480.000 төгрөгийн ашиг гаргаж, эдийн засгийн давуу байдал бий болгож, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ,

авлигын эсрэг хуульд тус тус зааснаар Шүүгдэгч А.А нь Архангай аймгийн И сумын З дын тын гын Хасуудал хариуцсан мэргэжилтэн буюу гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон.

Хэргийн зүйлчлэл зөв.

 

Прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ял, албадлагын арга хэмжээний санал нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан байх тул прокурорын ялын санал нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлыг нөхөн төлсөн байх тул ялын саналын хүрээнд  прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцсон ялын санал нь хуульд нийцэж байх тул шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчид учирсан хохирол 1480,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.