2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

Хохирогч Д.*******,

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507 00071 0041 дугаартай 2025 оны 0 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүрэг, ******* хороо, *******, тоотод оршин суух, урьд

******* дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн,

******* дүүргийн шүүхийн 1999 оны 0******* сарын 01-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* зүйлийн 123.3 дахь хэсгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 25-26-ны өдөрт шилжих шөнө ******* дүүргийн дүүргийн хороо, ын тоотод “эхнэр М.гаа зодлоо” гэх шалтгаанаар тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор татаж болиулахыг оролдсон Д.*******г түлхэж, хоёр суганаас нь өргөж авч түлээний төмөр сав руу шидсэний улмаас эрүүл мэндэд нь “хэлүү, үтрээний хананд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ярих зүйл байхгүй. Хүүхэд нь орж ирээд намайг 2-3 удаа өшиглөхөөр нь би гараад явсан. Суганаас нь авч шидээгүй. Хүүхэдтэй нь маргаж байгаад ороод ирсэн цус болчихсон баруун талын орон дээр н.тэй сууж байсан...” гэв.

Хохирогч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал юу ч байхгүй. Миний урд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намайг сугадаж байгаа хойш шидээд би унахдаа гэмтсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрийнхөө төрсөн охин болох ын гэрт зээгээ хараад байж байхад өдрийн 14 цагийн орчим байхаа манай охины гэрт ******* нар гаднаас орж ирсэн. Тэр гурав орж ирэхдээ согтуу байсан тэгээд тэр гурвыг ороод ирэхээр нь зээгээ бэрдээ үлдээчхээд би тэр гурвыг аваад өөрийн гэр болох ******* дүүргийн 4-р хороо тоот гэр рүүгээ авч явсан. Замаараа бид дөрөв дэлгүүр орж 0.75 литрийн хараа нэртэй архи аваад явсан. Дэлгүүрээс гарахад л болон нар хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би та хоёр чинь юундаа муудаад байдаг юм гээд асуусан чинь намайг дандаа хардаж байдаг юмаа л гэж байсан. Тэгээд дэлгүүрээс гарч замаараа таксинд суугаад манай гэрт очсон. Гэрт очоод эхэндээ архиа хувааж уугаад гайгүй байсан. Цаг хэд болж байсныг би сайн санахгүй байна ямартай ч бүгд л их согтсон байсан согтоод унтаад өгсөн байсан. ******* нар гэнэт муудалцаад эхнэрээ загнаад хараагаад эхэлсэн. Тэгэхээр нь би эхэндээ чимээгүй сууж байгаад сүүлдээ тэсэхээ болиод ******* эхнэрээ орон дээр хэвтүүлж байгаад дээрээс нь хэд хэд цохиж зодоод байсан учраас би араас нь татаад болиулах гэж байсан чинь намайг түлхэхээр нь ахиад араас нь татсан чинь миний 2 суганаас бариад намайг өргөөд манай түлээний хайрцаг дээр намайг шидчихсэн. Манай түлээний хайрцаг төмөр сав байдаг тэр нь тэгээд дундуураа жоохон хуваагдаад арзгартай болчихсон байсан тэгээд би яг тэрэн дээр нь унаад тухайн төмөр нь миний салтаа хэсэг буюу үтрээ рүү орчихсон байсан тэгээд өвдөөд босож ирсэн чинь түлээний хайрцаг цус болоод, миний гуяыг дагаад нэлээн их цус алдчихсан байсан. тэгээд яг ийм байдалтай байхад манай хүү гаднаас орж ирээд чи миний ээжийг алах гэлээ гээд *******тэй муудалцаад барьцалдаж эхэлсэн. Би надаас аймар их цус гарсан байсан учир тухайн үед ухаан санаа балартаад байж байхад манай охин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Ийм зүйл болсон... ” гэх мэдүүлэг /хх-08-09 дэх тал/,

Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай хадам ах гэх хүн манай гэрт 1 шил архитай ирээд тэрнээс нь манай нөхөр ******* бид хоёр хувааж уусан. Тэгээд ууж байхад *******тай утсаар ярихад ******* би хүүхдийнхээ хүүхдийг харж байна та нар хүрээд ирэх үү гэж байсан тэгсэн бид хоёрт хэлээд бид гурав хамтдаа манай гэрээс гараад *******гийн хүүхдийнх нь гэрт очиход ******* жоохон хүүхэдтэй гэртээ байсан, тэгсэн чинь гаднаас охин нь орж ирээд та нар хүүхдийн хажууд уугаад яах юм бэ гэртээ хариад уучих гэхээр нь бид дөрөв хамтдаа гэрээс нь гараад явсан. Тэдний гэр рүү явах замаараа дэлгүүр ороод 2 шил архи аваад *******гийн гэр рүү бид нар явсан. Тэндээ очоод манай гэрт түлээ нүүрс алгаа хэдүүлээ том хүмүүс юм чинь модоор галаа түлээд тэгээ сууцгаая гэхээр нь бид нар зөвшөөрөөд гэрт нь жоохон гал л түлхчээд хоорондоо юм яриад сууж байгаад орой болоод бид нар нэлээн муудаад унтацгаах гээд хэвтсэн тэгсэн чинь би нөхөртэйгөө газраар унтах гэж байхад ******* нөхөр бид хоёрыг та хоёр орон дээр унт гээд ор засаж өгөхөөр нь тэрэн дээр нь унтчихсан. Гэтэл удалгүй *******гийн хүү орж ирээд та нар миний орон дээр унтдаг юу вэ энэ тэр гээд манай нөхрийг өшиглөсөн чинь манай нөхөр босож ирээд хүүтэй нь заамдалцаад муудалцаж эхэлсэн. Тухайн үед би өөрөө нэлээн согтчихсон байсан болохоор битгий муудалцаад бай гэсэн чинь ******* босож ирээд манай нөхрийг чи миний хүүг аллаа гээд *******гийн араас зууралдаад эхэлсэн. Гэтэл хүүхэд нь гараад явахад ******* араас нь гарах гэж байгаад хальт хойшоо эргэж харахад нь ******* хойшоогоо саваад уначихсан. Тэгээд ******* надад миний доороос цус гоожоод байна гэж хэлсэн. Яг тийм зүйл болоод удаагүй байхад *******гийн охин гаднаас орж ирсэн тэгээд эмнэлэг цагдаа дуудсан. Эмнэлэг ирж *******г авч яваад би болон манай нөхөр бид хоёрыг цагдаа нар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-14-15 дахь тал/,

Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 15 цагийн орчим гэртээ байж байгаад гарч үсээ засуулна гээд гарахад манай гэрт ээж болон манай охин дүү хоёр гэрт үлдсэн. Тэгээд би төв рүү орж үсээ засуулаад дараа нь найзтайгаа уулзаад явж бид нар хэсэг бөөндөө уусан. Тэгээд эгч болох ын гэрт очсон чинь тухайн үед шөнийн 12 цаг болсон байсан. эгчийнхээс гараад ахиж найзуудтайгаа үргэлжлүүлээд ууж байхад ээж над руу залгаад манай гэрт эхнэрийгээ зодоод байхаар нь ээж нь дундуур нь орж болиулах гэж байгаад намайг аваад шидчихлээ ээж нь цус алдаад байна хурдан ирээрэй гэхээр нь тухайн үед шөнийн 03 орчим байсан учир надад машин олдохгүй байсан. тэгээд би төвөөс их ам хүртэл өөрөө алхаад явсан нэлээн удаан алхсан байх гэж бодож байна. Тэгээд гэр лүү орсон чинь гэр битүү цус болчихсон байхаар нь би тай барьцалдаж аваад ээжийгээ өмөөрөөд тэр хүнтэй би зодолдсон. Би тэгээд эгч руу утасдаад ээж ийм болсон байна гэхэд манай эгч хүрээд ирсэн. Тэгээд би болохоор тай зууралдаад намайг араас нэлээн хөөсөн. Тэгээд эгч ээжийг эмнэлэг дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-17-18 дахь тал/,

Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Би тухайн өдөр болон бид нар хамтдаа ганц Цагаан нэртэй архи уучхаад *******гийн гэрт очих уу гээд тэгэхээр бид нар зөвшөөрөөд *******гийн охины гэрт очсон юм. Тэнд *******тай уулзчихаад *******гийн өөрийнх нь гэрт очсон юм. Тэгээд бид нар тэндээ нэлээн их ууж идчихээд орой унтахаар болоод орондоо ороход *******гийн хүү нь гаднаас орж ирээд миний унтаж байсан орыг өшиглөхөөр нь би яаж байгаа юм бэ гээд уурлаад тэдний хүүтэй би маргалдсан юм тэгээд хүүтэй нь барьцалдаад зууралдаад байж байхад араас ******* чи миний хүүхдийг алах гэлээ гээд миний хойноос цохиод байсан тэгэхээр нь би хүүтэй нь зууралдаад гэрээс нь гарсан. Тэгээд буцаад ороод ирэхэд ******* чи намайг цохилоо гээд газар сууж байсан тэгээд *******гийн охин нь ирээд эмнэлэг яваад бид нарыг цагдаа аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-95-96 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ/0525/334 дугаартай “...Д.*******гийн биед хэлүү, үтрээний хананд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-27-28 дахь тал/,

******* дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-02 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна....гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 12 дугаар сарын 25-26-ны өдөрт шилжих шөнө ******* дүүргийн дүүргийн хороо, ын тоотод “эхнэр М.гаа зодлоо” гэх шалтгаанаар тухайн үйлдлийг таслан зогсоох зорилгоор татаж болиулахыг оролдсон Д.*******г түлхэж, хоёр суганаас нь өргөж авч түлээний төмөр сав руу шидсэний улмаас эрүүл мэндэд нь “хэлүү, үтрээний хананд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Д.*******г зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 120,000 төгрөг төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хэдий ч эрүүл даатгалын сангаас нөхөн олговор авсан гэх баримтыг үндэслээд шүүгдэгчийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,073,017 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шүүхээс шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, урьд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 270 /хоёр зуун дал/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 56 цагийн ялыг хасаж, нийт эдлэх ялыг 214 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гээс 1,073,217 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД