2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч М.Сэлэнгэ,

хохирогч Х.*******,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407 00489 0032 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт дүүрэг, *******, ******* тоотод оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоол дээр хохирогч Х.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг нүүрэн хэсэгт гараар цохиж, хөлөөр өшиглөж биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нудний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...өөрийн гэм буруутайд эргэлзэх зүйлгүй. Миний буруу гэдгийг мэдэж байгаа. Надтай харьцсан харьцаанаас болсон ...” гэв.

Хохирогч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* ахтай гал асууснаас болоод түр тар хийгээд уурандаа цагдаа дуудаад өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний 22:00 цагийн үед дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Күэн нэртэй шөнийн цэнгээний газарт найз болох , нарын хамт орж 6 лааз пиво авч уугаад баар 02:00 цагт хаахаар нь гарсан. Тэгээд дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах гүйлтийн замын зогсоол дээр очиход *******, , ах нар танихгүй гурван эмэгтэй хүнтэй хамт машинд сууж байсан. Бид нар пиво аягаар тойруулаад ууж байхад ах манай найз той хамт тамхи авахаар дэлгүүр явсан. Би ******* ахаас тамхи асуусан чинь ******* хамт тамхи авахаар дэлгүүр явсан. Би ******* ахаас тамхи асуусан чинь ******* ах над руу нэг юм хэлээд бид хоёр маргалдаад намайг казах пизда минь гэж доромжлоод байхаар нь би ******* руу салаавч гаргасан. Тэгтэл ******* миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газар унасан чинь нүүр хэсэгт өшиглөсөн. Би найз оор эмнэлэг хүргүүлээд нүдээ боолгоод цагдаа дээр очсон. Цагдаа дээр очиход намайг зодсон ******* ах, ахын хамт ирчихсэн байсан...Тухайн үед нүд хавдаж хөхөрсөн. Тухайн үед нь эмчилгээ хийлгэсэн болохоор одоо миний биед зовуурь байхгүй хэвийн байна. Би О.*******аас нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр эмчилгээний зардал гэх зүйл надад байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-08-09, 12 дахь тал/,

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 11 сарын 14-ний өдөр ...22 цагийн үед дүүгийн нөхөр болох тэй хамт гараад ын гэдэг караоке ороод дараа нь 00 цагийн үед гэрлэн дохионы хажууд байдаг “” гэдэг бааранд орсон...аас хот явдаг тойрог замын тийшээ хээр...******* тэр 2 хэрүүл маргаан болоод маргалдаад байсан тэгээд нэг мэдэхэд *******, ******* машинаас буугаад гадаа гараад *******, *******ыг түрүүлж цохих шиг харагдсан. Тэгээд ******* өөдөөс нь цохиод ******* нүүрээ барьж суугаад миний нүдийг цохчихлоо гээд бид хэд өөрсдөө цагдаа дээр очсон. Би сайн харсан ******* түрүүлж цохисныг харсан тэрнээс би яг сайн түрүүлж цохиж байхын хараагүй ээ тэр хоёр хоорондоо 2-оос 3 удаа цохилцох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-14-15 дахь тал/,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ...Тэгээд баар хаагаад 02:00 цагийн үед баарны гадаа *******, бид гурав тамхи татаад зогсож байхад *******ын танил ах нар гээд *******, , гэх ах нартай таараад хамт пиво уухаар болоод дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах гүйлтийн замын зогсоол дээр очоод пиво тойруулаад зогсож байхад ах надтай хамт тамхи авахаар бид хоёр дэлгүүр явсан. Дэлгүүр явах зуур ах замдаа машинд унтаад би “CU” дэлгүүрээс тамхи аваад буцаад гүйлтийн замын зогсоол дээр очсон чинь *******, ******* хоёр маргалдсан бололтой *******, хоёр машины гадаа сууж байсан. Би юу болсон талаар асуухад ******* “намайг ******* нүд рүү цохисон” гэж хэлсэн. ******* ах машин дотор сууж байхлаар нь би очоод юу болсон талаар асуухад ******* ах надад хэлэхдээ “би *******ыг цохисон цагдаагаа дуудахгүй юу даа” гэж хэлсэн. Тэр үед ******* нүдээ гараараа дараад газар сууж байсан. *******ын баруун нүд нь хавдсан, бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Би найз *******, хоёрыг аваад эмнэлэг ороод *******ын нүдийг үзүүлээд Цагдаагийн байгууллагад очсон. ******* ахыгаа дуудсан байгаа гэхээр нь би *******ыг цагдаа дээр үлдээгээд бид хоёр гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-18-20 дахь тал/,

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” нэртэй шөнийн цэнгээний газар орж 6 лааз пиво аваад суусан. Баар хаагаад 02:00 цагийн үед баарнаас гараад *******ын танил ах нар гээд *******, , гэх ах нартай таараад хамт пиво уухаар болоод дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах гүйлтийн замын зогсоол дээр очоод пиво тойруулаад зогсож байхад би ******* ахын сууж байсан машинд суугаад хамт архи уусан. , ахтай хамт тамхи авна гээд дэлгүүр явсан. ******* нь ******* ах бид хоёрын машинд орж ирээд суухад ******* ах *******отыг чи арчаагүй цагдаагаас гарсан, олигтой байсан бол ажлаа хийж байх байсан юм гэх мэтийн юм яриад маргалдаад байсан. *******, ******* бид гурав бие засах гээд машинаас буухад ******* ******* ахаас уучлалт гуйгаад “одоо хэрэлдэхээ больсон нь дээр ахаа намайг уучлаарай гээд байсан... Би биеэ засаад эргээд ******* ах ******* хоёр дээр очсон чинь ******* ах гадуур хувцсаа тайлаад ******* руу орилоод зодолдох гээд байхаар нь би тэр хоёрын голоор нь орж зогсоод ******* ахыг “та яах гээд байгаа юм бэ, одоо болчихоо" гэж хэлээд байхад миний хэлснийг сонсохгүй намайг түлхэж холдуулаад *******ыг цохиод авсан. Би эргэж хартал ******* газар унасан байхад нь ******* нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би ******* ахыг араас нь тэвэрч аваад холдуулаад *******д дээр очоод хартал нэг нүд нь хавдаад тагларчихсан байсан. Би *******ыг газраас босгоод ******* ах дээр очоод “та яагаад өшиглөж байгаа юм бэ” гэж асуухад ******* ах “та нартай яриад байх юм байхгүй, тэр цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэр үед ирээд би болсон зүйлийг хэлээд машинд нь ороод сууж байгаад тасраад унтчихсан байсан. Цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Айхтар хэрүүл маргаан хийгээгүй. *******оос ******* гал асуугаад нөгөөх нь бас асуултад нь хэг ёг гэж хариулаад байсан. ******* ах *******ыг дандаа доош нь хийж юм яриад байсан. “Арчаагүй даа чи цагдаагаас гарсан биз дээ” гэх мэт юм яриад байсан. Намайг ******* руу хараад зогсож байхад ******* араас нэг үйлдэл хийсэн. Тэр үед ******* ах намайг холдуулаад зодоон болсон. ******* ахыг цохисон эсэх талаар сайн мэдэхгүй байна. *******ын гар нь хөдлөөд салаач гаргасан байх гэж бодож байна....” гэх мэдүүлэг /хх-23-25 дахь тал/,

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...тай хамт явж байсан найзууд нь гэх *******, нар хамт байсан. тай бааранд таарсан таньдаг ах нар нь гээд *******, , гэх гурван залуу бас гүйлтийн замын зогсоол дээр хамт очсон. Тэгтэл ******* *******оос тамхи асаах гээд гал байна уу гэж асуусан чинь ******* надад гал байхгүй ахаа гэж хэлсэн. ******* нь дахин дахин *******ыг “чи надаас гал харамлалаа” гээд олон юм яриад байсан. Тэгээд *******, ******* нар хоорондоо заамдалцаад авсан. Би *******ыг салгаж аваад “би эрүүл байгаа юм чинь чамайг гэрт чинь хүргэж өгөөд ирье” гэж хэлээд машинд суулгасан чинь ******* дахиад машинаас буугаад ******* руу дайраад зодоон болсон. ******* газар унасан чинь ******* дээрээс нь цохиод байсан. Уг нь ******* *******т олон удаа тайлбарлаж ахаа надад гал алга гэж хэлсэн. ******* нь *******дод ахархаад томроод тулж очоод зодолдох гээд “чи ахынхаа өөдөөс том том дугардаг болчихсон уу, чи ахыгаа ямрыг мэднэ биз дээ” гээд дайраад байсан. ******* хэд хэдэн удаа “би тантай маргалдмааргүй байна” гэж хэлсэн. Сүүлдээ *******ын тэвчээр нь барагдсан байх гэнэт чанга орилоод нэг юм хэлсэн. Би юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгтэл ******* ******* хоёр нэгнийгээ заамдалцаад ноцолдож байгаад ******* газар унасан чинь ******* дээрээс нь гараа зангидаж байгаа *******ын нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд бид нар салгаад байж байтал машинтайгаа ирсэн. ******* утсаа гаргаад цагдаа дуудаад байсан. Би найзууд болох нарыг аваад явсан. ...Баруун нүд нь хөхөрсөн уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 дэх тал/,

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *******, ******* нар хоорондоо хэрэлдээд машинаас буугаад заамдалцаад авсан. гэх залуу салгаад байсан хэсэг хугацааны дараа зодоон болоод ******* гэх залууг ******* цохиод байсан. ******* нь зүгээр зогсож байгаад цохиулаад газар унаад босож ирсэн. Тэр зодоон их хурдан болоод өнгөрсөн. ******* гэх залуугийн хамраас нь цус гараад, нүд нь хавдсан байсан. ******* гэх залуу бид гурав дээр ирээд машины дугаар утсаараа бичлэг хийж аваад та нарыг бүгдийг чинь цагдаад өгнө гэх мэт юм яриад байхаар нь бид гурав явах гэхэд явуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 дахь тал/,

Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...*******оос гал асуухад “энийг мөнгөөрөө авсан, ганц гал авчих мөнгө байхгүй юм уу” гэхээр нь миний дургүй хүрээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* цагдаа дуудна гээд найзуудтайгаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-69-70 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай “...Х.*******ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-48-49 дэх тал/,

дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-02 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн авто машины зогсоол дээр хохирогч Х.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч  өгсөн “...өөрийн гэм буруутайд эргэлзэх зүйлгүй. Миний буруу гэдгийг мэдэж байгаа. Надтай харьцсан харьцаанаас болсон . *******оос гал асуухад “чи энийг мөнгөөрөө авсан, ганц гал авчих мөнгө байхгүй юм уу” гэхээр нь миний дургүй хүрээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл ******* цагдаа дуудна гээд найзуудтайгаа яваад өгсөн..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* ахаас тамхи асуусан чинь ******* хамт тамхи авахаар дэлгүүр явсан. Би ******* ахаас тамхи асуусан чинь ******* ах над руу нэг юм хэлээд бид хоёр маргалдаад намайг казах пизда минь гэж доромжлоод байхаар нь би ******* руу салаавч гаргасан. Тэгтэл ******* миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газар унасан чинь нүүр хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* тэр 2 хэрүүл маргаан болоод маргалдаад байсан. Тэгээд нэг мэдэхэд *******, ******* машинаас буугаад гадаа гараад *******, *******ыг түрүүлж цохих шиг харагдсан тэгээд ******* өөдөөс нь цохиод ******* нүүрээ барьж суугаад миний нүдийг цохчихлоо гээд бид хэд өөрсдөө цагдаа дээр очсон.” гэсэн мэдүүлэг /хх-14-15 дахь тал/,

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би биеэ засаад эргээд ******* ах ******* хоёр дээр очсон чинь ******* ах гадуур хувцсаа тайлаад ******* руу орилоод зодолдох гээд байхаар нь би тэр хоёрын голоор нь орж зогсоод ******* ахыг “та яах гээд байгаа юм бэ, одоо болчихоо" гэж хэлээд байхад миний хэлснийг сонсохгүй намайг түлхэж холдуулаад *******ыг цохиод авсан. Би эргэж хартал ******* газар унасан байхад нь ******* нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ....” гэсэн мэдүүлэг /хх-23-25 дахь тал/,

Гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...*******, ******* нар хоорондоо заамдалцаад авсан. Би *******ыг салгаж аваад “би эрүүл байгаа юм чинь чамайг гэрт чинь хүргэж өгөөд ирье” гэж хэлээд машинд суулгасан чинь ******* дахиад машинаас буугаад ******* руу дайраад зодоон болсон. ******* газар унасан чинь ******* дээрээс нь цохиод байсан. Уг нь ******* *******т олон удаа тайлбарлаж ахаа надад гал алга гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-28-29 дэх тал/,

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *******, ******* нар хоорондоо хэрэлдээд машинаас буугаад заамдалцаад авсан. гэх залуу салгаад байсан хэсэг хугацааны дараа би зодоон болоод ******* гэх залууг ******* цохиод байсан. ******* нь зүгээр зогсож байгаад цохиулаад газар унаад босож ирсэн. Тэр зодоон их хурдан болоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-32-33 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48-49 дэх тал/,

дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Х.*******ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөрт 2,300,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан  1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД