Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

                                       2025/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: М.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Жид холбогдох 2512000670065 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А аймгийн Э сумын ... дүгээр багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Мын Ж /РД: .../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн үед А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод байх М.Агийн гэрт өөрийн эх Ш.Нтэй мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдан уурлаж, улмаар гэрээс гарч явахдаа М.Агийн орон сууцны гадна талаас “алнаа” гэж орилон, балконы цонх болон унтлагын өрөөний цонх руу чулуу шидэж нэвт цохиж хагалж, гэмтээсний улмаас хохирогч М.Ад 487.680 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2512000670065 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч М.Агийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... дугаар байранд гэртээ байхад өглөө 11 цагийн үед миний төрсөн ах гаднаас орж ирээд хувцсаа солиод буцаад гараад явсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд оройны 18 цагийн үед ах гаднаас согтуу ирсэн. Би тэр үед унтлагынхаа өрөөнд байсан. Том өрөөнд Ж ах ээжтэй маргалдаад байх шиг байсан. Удалгүй ээж манай өрөөнд орж ирээд цагдаа дууд гэж хэлсэн. Ж ах цагдаа дуудлаа гээд цонхыг хагална гээд гэрийн хаалга хүчтэй саваад гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа балконтай давхар цонхыг чулуугаар хагалаад чулуу нь гэрт ороод ирсэн. Тэгээд Ж ах тэрнээс хойш манайд ирээгүй. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...өнгөрсөн зунаас эхлээд манайд амьдарч байсан юм. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Өөрийн гэсэн гэр оронгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,

 

Гэрч Ш.Нгийн “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүргэн Дгийнд буюу А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг ... дугаар байрны ... тоотод Д болон бага насны 2 хүүхдийн хамт байж байхад миний төрсөн хүү Ж хаалга цохиод, согтуу орж ирээд гөлөгнүүдээ, ална шүү гэх мэтчилэн хараалын үг урсгаад байхаар нь би чи битгий архи уу, бас битгий орилоод бай гэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй 20 орчим минут орилж чарлаад гараад явсан. Тэгээд гадна цонхны харалдаа ирээд ...чулуугаар балконы хаалт болон байрны унтлагын өрөөний цонхыг хагалсан. Түүнээс хойш одоог хүртэл холбоо бариагүй. ...уг байрны манай хүргэн Дгийн байр юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ25-23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 хуу/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44 хуу/,

 

Яллагдагч М.Жийн “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн үед А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод байх М.Агийн гэрт өөрийн эх Ш.Нтэй мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдан уурлаж, улмаар гэрээс гарч явахдаа М.Агийн орон сууцны гадна талаас “ална аа” гэж орилон, балконы цонх болон унтлагын өрөөний цонх руу чулуу шидэж нэвт цохиж хагалж, гэмтээсний улмаас хохирогч М.Ад 487.680 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн үед А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод байх М.Агийн гэрт өөрийн эх Ш.Нтэй мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдан уурлаж, улмаар гэрээс гарч явахдаа М.Агийн орон сууцны гадна талаас “алнаа” гэж орилон, балконы цонх болон унтлагын өрөөний цонх руу чулуу шидэж нэвт цохиж хагалж, гэмтээсний улмаас хохирогч М.Ад 487.680 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Өмчлөх эрхийн эсрэг эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч М.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн үед А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод байх М.Агийн гэрт өөрийн эх Ш.Нтэй мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдан уурлаж, улмаар гэрээс гарч явахдаа М.Агийн орон сууцны гадна талаас “алнаа” гэж орилон, балконы цонх болон унтлагын өрөөний цонх руу чулуу шидэж нэвт цохиж хагалж, гэмтээсний улмаас хохирогч М.Ад 487.680 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Агийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр ... дугаар байранд гэртээ байхад өглөө 11 цагийн үед миний төрсөн ах гаднаас орж ирээд хувцсаа солиод буцаад гараад явсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд оройны 18 цагийн үед ах гаднаас согтуу ирсэн. Би тэр үед унтлагынхаа өрөөнд байсан. Том өрөөнд Ж ах ээжтэй маргалдаад байх шиг байсан. Удалгүй ээж манай өрөөнд орж ирээд цагдаад дууд гэж хэлсэн. Ж ах цагдаа дуудлаа гээд цонхыг хагална гээд гэрийн хаалга хүчтэй саваад гараад явсан. Тэгээд 5 минут орчмын дараа балконтай давхар цонхыг чулуугаар хагалаад чулуу нь гэрт ороод ирсэн. Тэгээд Ж ах тэрнээс хойш манайд ирээгүй. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,

Гэрч Ш.Нгийн “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүргэн Дгийнд буюу А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг ... дугаар байрны ... тоотод Д болон бага насны 2 хүүхдийн хамт байж байхад миний төрсөн хүү Ж хаалга цохиод, согтуу орж ирээд гөлөгнүүдээ, ална шүү гэх мэтчилэн хараалын үг урсгаад байхаар нь би чи битгий архи уу, бас битгий орилоод бай гэж шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй 20 орчим минут орилж чарлаад гараад явсан. Тэгээд гадна цонхны харалдаа ирээд ...чулуугаар балконы хаалт болон байрны унтлагын өрөөний цонхыг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ25-23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22 хуу/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44 хуу/,

Яллагдагч М.Жийн “...зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч М.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17-18 цагийн үед А аймгийн Э сумын ... дүгээр баг ... дугаар байрны ... тоотод байх М.Агийн гэрт өөрийн эх Ш.Нтэй мөнгө өгөөгүй гэх шалтгааны улмаас маргалдан уурлаж, улмаар гэрээс гарч явахдаа М.Агийн орон сууцны гадна талаас “алнаа” гэж орилон, балконы цонх болон унтлагын өрөөний цонх руу чулуу шидэж нэвт цохиж хагалж, гэмтээсний улмаас хохирогч М.Ад 487.680 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид 487.680 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Хохирогч М.А нь мөрдөн байцаалтын шатанд “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлсэн тул шүүгдэгч М.Жийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.    

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Жийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР