| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: М.Гансүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А
Шүүгдэгч: Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн Дт холбогдох 2512000000092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, 2 дүүгийн хамт А аймаг, Э сум, ... дугаар баг, А ... гудамж, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цгийн Д /РД: .../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр баг Ц гэх газарт найз охин болох О.Цыг У хот руу явах гэж байх үед бусадтай хардаж улмаар түүний эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсыг куртикний халааснаас нь авч, малын хашаа руу шидэж, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 1,845,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2512000000092 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч О.Цын “...Би өөрийн хамтран амьдрагч Ц.Дтой 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр баг Цны нутаг дэвсгэрт гадна явж байх үед миний халаасанд байсан iphone 14 promax загварын гар утсыг авч газарт 2 удаа шидсэн. Тэгээд миний гар утас ямар ч ашиглагдах боломжгүй болсон тул Цагдаагийн байгууллагад хандаж байна...”, “...Тухайн үед би У хот руу явахаар Ц.Дын аавын машинд суух гэж байтал миний гар утсыг халааснаас авч газарт 2 удаа хүчтэй шидсэн. Миний бодлоор хардалтын улмаас болж гар утсыг минь эвдсэн гэж бодож байна. Бас би тухайн үед ээжтэй нь таарамжгүй харилцаатай байсан. Мөн намайг У хот руу явуулахгүй гэсэн үүднээс миний гар утсыг эвдсэн байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуу/,
Ц.Дын гэрчээр “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны үед фэйсбүүкээр танилцаж байсан юм. Түүнээс хойш харьцаж байгаад ирэн, очин хамт амьдраад 2025 оны 01 дүгээр сар хүртэл хамт байсан юм....О.Ц надтай хамт байх хугацаандаа Бат-Очир гэх залуу байнга ярьдаг байнга О.Цыг надтай хардаж намайг сүрдүүлдэг. Тэр уур бухимдлаас болж О.Цтай маргалдаж байх үедээ байсан iphone 14 promax загварын гар утсыг нь авч газарт шидэж эвдсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч С.Цгийн “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна, О.Ц манай гэрээс явахаар болоод би нөхөр болон нэг хүүгийн хамт Архангай аймгийн төв рүү хүргэж өгөх гээд бөөндөө машинд суугаад хөдлөх гэж байтал Ц.Д хүрч ирснээ О.Цын гар утсыг халааснаас нь аваад явахаар нь би болон манай нөхөр Мөнх-Эрдэнэ нар очиж Ц.Дт хандаж чи гар утсыг нь өгөөч гэхэд гэр тойрч байсан хашаа руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/,
Гэрч М.Цийн “...Манай аав, ээж О.Цд хандаж чи одоо харин найраа хийсэн биш, үерхэж байгаа юм чинь аав, ээждээ очиж тусал гэж хэлсэн. Тэр үед О.Ц зөвшөөрч би болон манай аав, ээж хүргэж өгөхөөр машинд суугаад байж байтал манай ах Ц.Д хүрч ирснээ гар утсыг авч хашаа руу шидтэл гар утас нь эвдэрч ашиглагдах боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №АЦ25-63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-33 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 65 хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-46 хуу/,
Яллагдагч Ц.Дын “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан: “...
Шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан “...шүүгдэгч Ц.Дын үйлдсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй...” гэсэн яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний зарчмын үндсэн дээр дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын 1 дүгээр баг Ц гэх газарт найз охин болох О.Цыг У хот руу явах гэж байх үед бусадтай хардаж улмаар түүний эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсыг куртикний халааснаас нь авч, малын хашаа руу шидэж, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 1,845,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Д нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр баг Ц гэх газарт найз охин болох О.Цыг У хот руу явах гэж байх үед бусадтай хардаж улмаар түүний эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсыг куртикний халааснаас нь авч, малын хашаа руу шидэж, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 1,845,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Өмчлөх эрхийн эсрэг эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр баг Ц гэх газарт найз охин болох О.Цыг У хот руу явах гэж байх үед бусадтай хардаж улмаар түүний эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсыг куртикний халааснаас нь авч, малын хашаа руу шидэж, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 1,845,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч О.Цын “...Би өөрийн хамтран амьдрагч Ц.Дтой 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын 1 дүгээр баг Цны нутаг дэвсгэрт гадна явж байх үед миний халаасанд байсан iphone 14 promax загварын гар утсыг авч газарт 2 удаа шидсэн...Тухайн үед би У хот руу явахаар Ц.Дын аавын машин суух гэж байтал миний гар утсыг халааснаас авч газарт 2 удаа хүчтэй шидсэн. Миний бодлоор хардалтын улмаас болж гар утсыг минь эвдсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуу/,
Гэрч С.Цгийн “...2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна, О.Ц манай гэрээс явахаар болоод би нөхөр болон нэг хүүгийн хамт Архангай аймгийн төв рүү хүргэж өгөх гээд бөөндөө машинд суугаад хөдлөх гэж байтал Ц.Д хүрч ирснээ О.Цын гар утсыг халааснаас нь аваад явахаар нь би болон манай нөхөр Мөнх-Эрдэнэ нар очиж Ц.Дт хандаж чи гар утсыг нь өгөөч гэхэд гэр тойрч байсан хашаа руу шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/,
Гэрч М.Цийн “...Манай аав, ээж О.Цд хандаж чи одоо харин найраа хийсэн биш үерхэж байгаа юм чинь аав, ээждээ очиж тусал гэж хэлсэн. Тэр үед О.Ц зөвшөөрч би болон манай аав, ээж хүргэж өгөхөөр машинд суугаад байж байтал манай ах Ц.Д хүрч ирснээ гар утсыг авч хашаа руу шидтэл гар утас нь эвдэрч ашиглагдах боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №АЦ25-63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-33 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/,
Яллагдагч Ц.Дын “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн гэмт хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 65 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж иргэний хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ц.Д нь хохирогч О.Цын 1,845,000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone 14 promax загварын гар утсыг дахин ашиглах боломжгүй гэмтээсэн нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр баг Ц гэх газарт найз охин болох О.Цыг У хот руу явах гэж байх үед бусадтай хардаж улмаар түүний эзэмшлийн iphone 14 promax загварын гар утсыг куртикний халааснаас нь авч, малын хашаа руу шидэж, дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 1,845,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.Дыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 13-14 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан Ц.Дын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Цд 1,845,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №АЦ25-63 дугаартай шинжээчийн iphone 14 promax загварын гар утсыг 1,845,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй хохирогч танилцсан, шүүгдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч О.Цд 1,845,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид хохирол төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Дын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР