Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

 

                                2025/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                    

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: М.Гансүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Бгийн Бт холбогдох 2512000000098 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт А аймгийн Э сумын ... дүгээр баг Дын байр ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өовогт Бгийн Б /РД: .../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бын эзэмшлийн А аймгийн Э сумын ... дугаар баг ... дугаар байрны ... тоот байрны арын өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 00 цаг 50 минутад, урд зочны өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цаг 30 минутын үед тус тус чулуу шидэж хагалж дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 382,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бын эзэмшлийн А аймгийн Э сумын ... дугаар баг ... дугаар байрны ... тоот байрны арын өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 00 цаг 50 минутад, урд зочны өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цаг 30 минутын үед тус тус чулуу шидэж хагалж дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 382,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

           Хохирогч Б.Бын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "... 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 00 цагийн үед би өөрийн гэртээ унтаж амарч байх үед унтлагын өрөөний цонхийг хагалсан. Би босоод очиж хартал цонх хагарчихсан байсан ба тэр өрөөнд манай охин Б.Б өөрийн хүүгийн хамт унтаж байсан. Цонхийг хагалсан хүнийг хайхаар гарсан боловч би олоогүй бөгөөд цуцаж орж ирээд охиноосоо хэн хагалсан талаар асуухад манай нөхөр Б.Б хагалсан байх гэж хэлсэн. Би тухайн өрөөний цонхийг скочоор нааж битүүлээд амарсан. Тэгсэн чинь хоёр хоногийн дараагаар би ажил дээрээ байж байтал манай охин 16 цаг өнгөрч байх үед над руу залгаад том өрөөний цонхийг Б.Б хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ очиход манай охин хүүгийн хамт байсан ба Цагдаагийн байгууллагад дуудлага өгч албан ёсоор гомдол гаргасан... Манай байр нийт гурван цонхтой юм. Түүнээс хоёр цонхийг нь хагалсан ба тухайн цонхнуудыг скочоор нааж битүүлсэн хэвээр байна. Хохирол төлбөр гэж өгөөгүй. Байрны цонхоо шиллүүлж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/,

            Гэрч Б.Бийн “2025 оны 03 дугаар сарын 11-ний орой 00 цаг 50 минутад миний өмнө хамт амьдарч байсан гэх Б.Б нь ямар нэг шалтгаангүйгээр миний амьдардаг 15 дугаар байрны 1-1 тоот байрны арын өрөөний цонхыг 2 удаа жижиг чулуу шидэж хагалсан юм.Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл Б.Б нь зугтсан. Тэгээд хоёр хоногийн дараагаар 2025 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цаг 30 минутын үед манай зочны өрөөний цонхыг том чулуугаар хагалж эвдэж сүйтгэсэн. Би тэгээд Цагдаагийн байгууллагад бичгээр гомдол гаргасан юм. Би гэртээ өөрийн хүү болох Мөнгөншагайн хамт байсан. Би Б.Бт хандаж ямар шалтгааны улмаас байрны цонх хагалж байгаа юм бэ гэж асуутал чи намайг миний хүүхэдтэй уулзуулдаггүй хэн бэ гэж хэлээд уурлаж маргалдсан юм. Би Б.Б гэх хүнтэй 2021 оноос 2022 оны хооронд хамт амьдарч байсан бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй болоод хэсэг амьдарч байгаад Б.Бын гаргаж байгаа ааш занг тэвчихгүй байсан учир хоёр тийш салсан. Одоо тусдаа амьдарч байгаа ба өөрийн хүү Мтай байнга уулздаг. 2025 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед миний 95514774 гэх дугаар руу өөрийн 99540390 гэх дугаараас залгаж цагдаа дуудаад байж байгаарай алнаа, би хүүхэдтэйгээ ярьж болох уу гэж хэлэхээр нь би яриулахгүй гэж хэлээд гар утсаа тасалсан. Өөр зүйл болоогүй. Тэгээд би хүүгийнхээ хамт унтаж байтал шөнө 00 цаг 50 минутын үед унтлагын өрөөний цонхыг Б.Б нь хагалчхаад зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/,

             Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-32 хуу/,

Яллагдагч Б.Бын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “... Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг тооцохоор хуульчилсан, шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Бын эзэмшлийн А аймгийн Э сумын ... дугаар баг ... дугаар байрны 01-01 тоот байрны арын өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шөнийн 00 цаг 50 минутад, урд зочны өрөөний цонхыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цаг 30 минутын үед тус тус чулуу шидэж хагалж дахин ашиглах, хэрэглэх боломжгүй болгон хууль бусаар устгаж, хохирогчид 382,400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг  хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 382,400 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, гомдолгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өовогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР