| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын Наранжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/0014/Э/220/2025/0211 |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
2025 01 15 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа
улсын яллагч М.Бамбадорж,
шүүгдэгч ***, ***, ***, ***, ***,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***, ***, ***, ***, *** нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19*** оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, сийлбэрч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ***гийн *** (РД:***),
2. Монгол Улсын иргэн, 19*** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, сийлбэрч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ***ийн *** (РД:***),
3. Монгол Улсын иргэн, 19*** оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ***ийн *** (РД:***),
4. Монгол Улсын иргэн, 19*** оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ***н *** (РД:***),
5. Монгол Улсын иргэн, 19***оны 06 дугаар сарын 03-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ****ы *** (РД:***);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд *** дүүргийн *** хорооны нутаг дэвсгэр “***” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /Хуш/-ны үр буюу самар нийт 450 килограммыг түүж бэлтгэн, *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-18 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 21 дэх тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2705 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-71 дэх тал), “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 83-93 дахь тал), шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-115, 128-130, 143-145, 158-160, 173-175, 178-195 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан...” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ховор ургамал” гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна гэж заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2705 дугаартай “...Сибирь хушны үр (самар) байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 тогтоолын хавсралтад сибирь хуш нь ховор ургамлын жагсаалтад орсон байна…” гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь түүж, бэлтгэн, тээвэрлэсэн 450 кг Сибирь хушны үр (самар) нь ховор ургамал болох нь тогтоогджээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13 дахь хэсэгт заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно...” гэж заасан атал шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь зохих зөвшөөрөлгүйгээр хуульд заасан зориулалтаас гадуур худалдан борлуулах зорилготой байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тодорхойлогдоно.
Энэ гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь “***” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 3 хоногийн хугацаанд тухайн газраа байрлан Сибирийн нарс /Хуш/-ны боргоцойн үр буюу самрыг түүж, 10 шуудайнд хийж бэлтгэн, худалдан борлуулахаар Улаанбаатар хот хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Улсын яллагчаас “...***, ***, ***, ***, *** нараас нийт 222.525.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлүүлэх, автомашины үнэ 13.168.750 төгрөг, мөн эд мөрийн баримтаар хураагдсан төхөөрөмжүүдийг улсын орлогод оруулах...”, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...бодит хохирлыг гаргуулах...” байрь суурь тус тус илэрхийлсэн.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт хохирол, хор уршгийг тооцохдоо ховор, нэн ховор ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, түүний нөөцийг зохистой ашиглахад гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан этгээдээр ургамлын экологи-эдийн засгийн бодит үнэлгээг өсгөн нэмэгдүүлж гаргуулах нь тухайн нэн ховор, ховор ургамлыг нөхөн сэргээхэд гарах зардлыг нөхөн төлүүлэх зорилгыг агуулдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар Сибирь хуш (самар)-ын экологи-эдийн засгийн үнэлгээ нойтон нь 98,900 төгрөг, шүүгдэгчээс хурааж авсан 450 кг Сибирь хуш (самар)-ын экологи-эдийн засгийн бодит үнэлгээг тооцвол 98,900*450кг=44.505.000 төгрөг болох ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нараас хувь тэнцүүлэн 44.505.000х5=222.525.000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан...техник хэрэгслийг ойлгоно...” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч ***ын эзэмшилд байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож (1-р хавтаст хэргийн 220-223 дахь тал) байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар аргаар хийсэн боргоцой цайруулах төхөөрөмж 2 ширхэг, гар аргаар хийсэн цайруулах самрын хогийг ялгаж авдаг шигшүүр 1 ширхэг, 10 ширхэг шуудайнд хувааж хийсэн 450 кг цайруулсан самрыг тус тус улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***ийн ***, *** овогт ***ийн ***, *** овогт ***н ***, *** овогт ***ы *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт тус бүр 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан 5,400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуу мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ***, ***, ***, ***, *** нараас тус бүр 44.505.000 (дөчин дөрвөн сая таван зуун таван мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан гар аргаар хийсэн боргоцой цайруулах төхөөрөмж 2 ширхэг, гар аргаар хийсэн цайруулах самрын хогийг ялгаж авдаг шигшүүр 1 ширхэг, 10 шуудай 450 кг сибирь хуш модны самрыг тус тус улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэйн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ