Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Амгалан,

Нарийн бичгийн дарга: Н.Номинтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: А.Бямбацогт,

Хохирогч: Ш.Галбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч: Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Ц.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010139 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, энэ жил 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 83-26 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгүүдэд заанаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж биечлэн эдлэн, 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай. Регистрийн дугаар: ФД80072314, Замбал овгийн Цогтбаатарын Мөнх-Эрдэнэ.

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

   Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Хөх үзүүр гэх

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№25_2017_05_03_91.1_Munkh-Erdene.doc

газарт байрлалтай “Монголын төмөр зам” ХХК-ийн гэр кемп дотор иргэн Ш.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар ширмэн тогоогоор толгой руу нь цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Галбаатар шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн өмгөөлөгч болон манай өмгөөлөгч мөнгөний талаар яриад байна. Надад мөнгө сонин биш байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж болохгүй. Надад хэдэн дүү нараа өсгөхөд тусалж нэмэр болж байсан хүн. Гомдолтой байна. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө манай өмгөөлөгчийн гаргаж өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа. 7.172.770 төгрөгний баримт хэрэгт хавсаргасан. Хамгийн гол нь миний хүсээд байгаа зүйл нь талийгаачийн асрамжинд байсан хүнд мөнгө гаргуулах хүсэлтэй байгаа. Шүүгдэгчийн зүгээс 2 сая төгрөгийг өгсөн. Талийгаачийн асрамжинд байсан 2 хүнд 52.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг цаашдаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү?” гэв.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 12 сарын 5-ны өдөр гэртэй унтах гэж байхад манай найз Жигжидсүрэн гараад ир гэж утсаар ярьсан. Намайг яах гэж байгаа талаар асуухад ах машин үзээд ир гэсэн гэж хэлсэн гээд ахтайгаа хамт хүрээд ирсэн. Тэгээд нэг шил архи аваад яармагийн колонкос бензин хийгээд Цагаан хад явсан. Шаланзны толгой үзэхгүй ах нь эхнэртэйгээ уулзах гэж очсоныг сүүлд нь мэдсэн. Очсон өдрөө буцах гэж байхад Халиунаа урдаас гарч ирнэ хот руу хамт буцна гэж хэлээд Шаравжамцийн гэрээр орсон. Тэднийд 2 шил архи хувааж уусан бөгөөд маргааш нь дахиад 4 шил архи хувааж уугаад хүний амь насанд хүрсэн. Толгойн тус газар нь цохисоноо санаж байна. Гэхдээ хэд цохисоноо санахгүй байна. Шанагаар цохисоноо санахгүй байна. Талийгаачийн амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Ар гэрээс нь уучлалт гуйж байна. Миний 2 хүүхдийн ирээдүйг бодож надад хөнгөн ял оноож өгнө үү? ” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Хөх үзүүр гэх газарт байрлалтай “Монголын төмөр зам” ХХК-ийн гэр кемп дотор иргэн Ш.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар ширмэн тогоогоор толгой руу нь цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар бэхжүүлэгдсэн. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байгаа. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Мөнх-Эрдэнэ нь тухайн үед байсан Балжинням гэх хүнтэй хувийн харилцаа үүсгэснээр Сүхбаатар гэдэг хүнтэй маргалдсан. Мөн тухайн гэмт хэрэг гарах үед согтуу байсан нь гэмт хэрэг гарах хамгийн гол шалтгаан нь болж өгсөн. Гэм буруугийн шууд санаатай үйлдэгдсэн учир энэ гэмт хэргийн зүйлчлэл зөв болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь сотгуугаар гэмт хэрэг үйлдсэн учир энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл болж байна. Иймд шүүгдэгч Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг ширмэн тогоо, нэг ширхэг модон иштэй төмөр шанагыг устгахыг шийтгэх тогтоолд дурдах мөн эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн нэг ширхэг ноосон цамцыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Галбаатарт буцаан олгохыг тогтоолд дурдах нь зүйтэй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. Гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн, 5.172.770 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохыг шийтгэх тогтоолд дурдах, шийтгэх тогтоолд давж заалдах хугацаа дуусах хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг тус тус шүүхэд оруулж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс дүү Отгонтуяад мөнгө гаргуулж өгөхийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй мөн талийгаачийн асрамжинд хүн байхгүй гэж хэлсэн. Мөн шүүгдэгчийн 2 хүүхдийг төрсөн эхийнх нь ээж аавд нь үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй маргах зүйлгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шууд бус санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэсэн гэсэн үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэрэг гарах шалтгаан нөхцөлийн талаар хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад гэрч хохирогч сэжигтэн яллагдагч бусад нотлох баримтын хүрээнд тайлбар хиймээр байна. Хэрэг гарах үеийн урьд орой нь миний үйлчлүүлэгч нь гэртээ унтах гэж байхад найз нь Цагаан хад яваад ирье гэж хэлснээр явсан. Түүнээс биш бусдын амь насыг хохироох гэж очоогүй. Мөн хэрэг гарах болсон шалтгаан нь архидан согтуурсан байдаг. Талийгаач нь өөрөө явж 4 шил архи авчирсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд миний үйлчлүүлэгчийн биед нь зулгаралт үүсэн байна гэж гарсан байдаг. Мөнх-Эрдэний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт таарч байгаа нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдгийг нотолж байна. Ял шийтгэлийн оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Мөнх-Эрдэнэ нь 2000 онд шийтгүүлж байсан боловч 2011 онд өршөөлөөр гарсан учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байна. Мөнх-Эрдэнэ нь ам бүл 4, ээж аав дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж нь байнгын эмчийн хяналтанд байж хэвтрийн дэглэм барьдаг. Аав нь дүүтэй нь хамт ээжийг нь харж хандаж байгаа. Иймээс Мөнх-Эрдэнэ нь гэр бүлээ тэжээн тэтгэж яваа залуу байгаа. Мөнх-Эрдэний эхнэр нь Солонгос улс руу 3 сарын хуагцаагаар явсан боловч тус тусынхаа амьдарлыг хөөсөн. Мөнх-Эрдэнэ нь миний буруутай үйлдлээс болж талийгаачийн ар гэрт хүнд гарз учир учирлаа гэж хэлж байсан. Иймээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хэмжээгээр доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү? Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн ар гэрийн амьдрал тааруу учир боломжоороо 2 сая төгрөг өгсөн. Мөн шүүгдэгчийн талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид газар шилжүүлэх талаар хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Галбаатар нь уян хандаж зөвшөөрсөн боловч шүүх хуралдаанаас өмнө шилжүүлж амжаагүй. Мөн талийгаачийн нь мэргэн зэв компанид ажиллаж байсан боловч нийгмийн даатгал төлдөггүй байсан талийгаачийн зүй бус харилцаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэдгийг харгалзан үзэж мөн миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хэмжээгээр доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү?” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаад: “Шүүгдэгч нь хүний амь насыг хохироосон гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөнх-Эрдэний хувийн байдлыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад байнга танхайрч байдаг гэж харагдаж байна. Шүүгдэгч нь өөрийгөө хамгаалсан мэдэхгүй гэсэн байр суурьтай хандаж байна. Шүүгдэгч нь талийгаачийг бие хамгаалж чадахгүй байхад нь олон удаа цохиж бүүр шанагаар хүртэл цохиж амь насыг нь хөнөөсөн байдаг. Иймээс нэхэмжилсэн мөнгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? гэж хүсч байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардал болгож 2.000.000 төгрөгийг өгсөн. Миний үйлчлүүлэгч мөнгөөр хүний амыг үнэлэхгүй гэж хэлж байгаа боловч шүүгдэгчийн зүгээс сэтгэлээрээ хохирлыг барагдуулах ёстой байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 6 хүүхэдтэй бөгөөд талийгаач нь өвчтэй 2 хүүхэд харж хандаж байсан. Улсын яллагчийн зүгээс 12 жилийн ял оноож байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял оноосон байх гэж бодож байна. Бусдаар 15 жилийн хорих ял онооход хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байгаа гэж үзэж байна” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 3-8 дугаар хуудаст/

Цогцос, түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудаст/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудаст/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /Хавтаст хэргийн 20 дугаар хуудаст/,

Хохирогч Ш.Галбаатарын өгсөн “...Миний төрсөн дүү болох Ш.Сүхбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт бусдын гарт амиа алдсан хэрэгт би гэр бүл төрөл саднаа төлөөлж байцаалт өгөх болсон. Хэргийн талаар бол надад мэдэх зүйл байхгүй. ...Хохирол нөхөн төлөгдөөгүй. Гомдолтой байгаа, 7172770 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс баримттай нь 4956330 төгрөг. Энэ нь оршуулганд гарсан зардал болон өмгөөлөгчийн хөлс орж байгаа. Баримтгүй нь 2216440 мянган төгрөг байна. Энэ Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирж очсон зардал болон бусад баримт цуглуулж чадаагүй зардлаа тооцсон...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-25 дугаар хуудаст/,

Гэрч М.Шаравжамцын өгсөн “...Бид нар хоолоо хийж идэх үү гэж ярилцаж байгаад архиа задалж уусан. Архиа ууж байхдаа шөлтэй хоол хийж идсэн. Тэгээд бид нар нилээд согтоод дуу дуулсан. Тэгээд би нилээд муудаад унтаж амрахаар орон дээр очоод хэвтсэн. Тэгээд намайг унтаж байсан чинь Балжинням сэрээгээд Мөнх-Эрдэнэ ах чинь Сүхээ ахыг зодоод байна гэж хэлсэн, тэгээд би өндийгөөд босоод яваад очсон чинь хаалганы хажууд шалан дээр Сүхээ доошоо хараад хэвтчихсэн, Мөнх-Эрдэнэ 2 гараараа ширмэн тогоог барьчихсан Сүхээг цохих гээд зогсож байхаар нь би Мөнх-Эрдэнийн гарт байсан тогоог газарт унагаагаад цааш нь түлхсэн чинь хаалганд тэгнээд арай унаагүй босч ирээд хаалганы хажууд байсан усны саван дээрээс модон иштэй шанагыг аваад Сүхээгийн нуруу хэсэг рүү 1 удаа цохихоор нь шанагыг нь булааж аваад Мөнх-Эрдэнийг цаашаа түлхсэн чинь хаалга налаад хаалга онгойгоод цаашаа унасан. Тэгээд би өөрөө араас нь гараад Мөнх-Эрдэнийг чи ямар онгироо юм бэ? яаж байгаа юм бэ? гээд загнасан чинь за болъё болъё гэхээр нь буцаад гэр лүү орсон, миний араас Мөнх-Эрдэнэ орж ирсэн. Тэгээд би Сүхээг харсан чинь зүүн чихнээс цус гараад байсан, бас хамарнаас нь цус гараад байсан. Тэр үед Жигжидсүрэн босоод ирсэн. Тэгээд Жигжидсүрэн бид хоёр Мөнх-Эрдэнийг яаж байгаа юм бэ гэж загнасан. Тэгээд Жигжидсүрэн бид хоёр дамнаад Сүхээг зүүн талын орон дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд түргэн дуудсан. Ханбогдын эмнэлгийн утсыг мэдэхгүй учир хотын 103 луу залгаад Ханбогд сумын эмчийн дугаарыг олж авсан. Тэгээд дуудлага өгсөн. Тэгсэн чинь Мөнх-Эрдэнэ наад хүн чинь одоо үхчихлээ, би Улаанбаатар хот руу очиж хоёр хүүхэддээ харагдъя гэхээр нь чи юу яриад байгаа пиздаа вэ, хүн үхэх гээд байхад чинь гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ ойлгомжтой болчихлоо, найз нь хоёр хүүхэд дээрээ очмоор байна гээд дахин дахин хэлээд гуйгаад байхаар нь зайл пиздаа минь гэж хэлсэн. Надаас зардлын мөнгө өгчих гээд байсан. Тэгээд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад зардлын мөнгө өгчих гуйж байна, 90000 төгрөг өгчих гээд байсан, тэгэхээр нь би 90 мянган төгрөг өгч чадахгүй, гэж хэлсэн чинь 45000 төгрөг өгчих гэхээр нь за за гэж хэлээд 45 мянган төгрөг шилжүүлсэн. Мөнх-Эрдэнэ дансны дугаарыг явуулахаар нь шилжүүлж өгсөн. Тэгээд байж байтал түргэн ирээд Сүхээг үзээд тариа, дусал хийсэн, тэгээд нэг хэсэг ажиглаж байгаад эмнэлэг рүүгээ авч явна гэсэн, тэгээд эмч та нар хүн хамт явна биз дээ гэхээр нь Халиунаа, Жигжидсүрэн хоёр хамт явахаар болсон. Би кемпээ харж үлдэх болсон. Тэгээд эмнэлэг явсны дараа Ханбогд сумын Цагдаагаас над руу яриад танайх ямар нэртэй байгууллага вэ? Юу гэдэг газар вэ? гэж асуухаар нь Монголын төмөр замын зам ангийн кемп гэж хэлсэн. ... хэсэг хугацааны дараа Ханбогд сумын Цагдаагийн хүмүүс манай кемп дээр ирээд болсон асуудлыг тодруулсан. ...Мөнх-Эрдэнэ Сүхээг тогоогоор цохиод гэмтээсэн. Мөн шанагаар нуруу хэсэг рүү цохьсон, дахиад цохих гээд байхаар нь би салгасан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудаст/,

Гэрч Ч.Жигжидсүрэнгийн өгсөн: “....би унтаж байгаад хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь юу болж байгаа юм бол гээд орноосоо босоод хартал гэрийн үүдний ойролцоо талийгаач Сүхбаатар газар хажуу талаараа гэрийн хоймор луу харсан байдалтай хэвтэж байсан, талийгаачийн хамар болон чихнээс нь цус гарчихсан, ухаангүй байгаа бололтой байсан. Би юу болов яасан юм гэж асуухад Мөнх-Эрдэнэ би энэ хүнтэй маргалдаж муудалцаад газар унагаачихсан юм гэж хэлсэн. Тэгээд би энэ хүн ямар ч байсан тархиндаа гэмтэл авсан юм шиг байна гэхэд Мөнх-Эрдэнэ бие нь гайгүй байгаа, энэ хүнийг амьд байлгамаар л байна, хурдан түргэн дуудъя гэж хэлсэн. Би 103 луу залгаж Ханбогд сумын эмнэлгийн дугаарыг авч, утсаар түргэн дуудсан. Тухайн үед цаг 17 цаг өнгөрч байсан байх. Талийгаач Сүхбаатар ухаангүй, чих хамарнаас нь цус гарсан хэвээрээ л байсан. ...Би яг хэн зодсоныг нь хараагүй, унтаж байсан юм. Шаравжамц Дашням хоёрын хэлснээр бол талийгаач Сүхбаатар нь Мөнх-Эрдэнэтэй муудалцаж маргалдаад Мөнх-Эрдэнэ нь талийгаачийг газар унагаад хоолны тогоогоор толгой руу нь цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28 дугаар хуудаст/,

Гэрч Э.Халиунаагийн өгсөн: “...бид нар юм хум яриад байж байхад гаднаас Шараваатай хамт хамгаалагч хийдэг гэх Сүхээ гэдэг хүн орж ирсэн. Тэр хүн ирэхдээ 750 граммтай Улаанбаатар архи 1 шил, 500 граммтай мөн л Улаанбаатар архи 1 шилийг, нийт 2 шил архи аваад ирсэн. Тэр архийг бид нар хувааж уусан, мөн цуйван хийж идсэн. Багын найзууд учраас Мөнх-Эрдэнэ, Жигжидсүрэн, Шарав нар хууч хөөрөөд 2 тал болоод хөзөр тоглосон. Тэгээд бид нар тэр шөнөө унтаж амарсан. Архинаас Балжинням огт уугаагүй. Бусад нь бүгд хуваагаад уусан. Тэгээд маргааш нь Сүхээ ах дэлгүүр лүү явсан, бид нарт машин байхгүй байсан учир Сүхээ гэдэг ах явганаар дэлгүүр лүү явсан замын унаанд суугаад явна гэж хэлсэн. Тэгээд нилээд удаж байгаад ирсэн. Ирэхдээ 750 граммтай 4 шил Улаанбаатар архи авч ирсэн, мөн 2 ширхэг шопрот, 3 хайрцаг тамхи, 1 ширхэг шоколад, 2 ширхэг гоймон зэрэг зүйлсийг авч ирсэн. тэгээд бид нар архиа ууж эхэлсэн. Тэр архинаас мөн л Балжинням огт уугаагүй, би ямарч гэсэн 2 шил архийг уугаад сууж байгаагаа санаад байгаа юм, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Ямар ч гэсэн түргэн орж ирж байна босоорой гэж хэлэхэд л сэргэсэн. Түүнээс өмнө юу болоод байгааг мэдээгүй, согтсон байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Сүхээ ахын хамар амнаас нь цус гарчихсан эмч үзээд байж байсан, тэгээд эмч авч явах шаардлагатай гэж хэлээд Сүхээ ахыг авч явахаар болсон. Тэгээд эмнэлэг дээр ирээд Сүхээ ахыг ухаангүй байна гээд зүрхний аппарат залгаад байх шиг байсан. тэгээд Жигжидсүрэн бид хоёрыг гадаа үүдэнд байж бай гэж хэлсэн. Цагдаа нар хүрч ирээд Жигжидсүрэн бид хоёртой уулзаад тодруулах юм байна гэж хэлээд Цагдаагийн тасаг дээрээ авч ирсэн. Тэгээд тодруулга авсан, мэдэж байгаа зүйлээ хэлсэн. ...сүүлд эмнэлэг дээр ирээд Сүхээ ахын нүд нь хөхөрсөн байгааг харсан. ....Мөнх-Эрдэнийг хот руу явсан эсэхийг мэдэхгүй байж байгаад эмнэлэг дээр ирээд мэдсэн. Би үнэхээр согтоод тасраад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудаст/,

Гэрч Ц.Балжиннямын өгсөн: “...чихэвчээ сонсоод Шараваа ахын утсан дахь дуунуудыг сонсоод орон дээр хэвтсэн. Нилээд байж байгаад чихэвчээ аваад унтдаг юм уу гээд хэвтэж байсан чинь Шараваа ах миний хажуугаар орон дээр хэвтсэн. Тэгээд би өндийгөөд харсан чинь Халиунаа эгч, Жигжидсүрэн ах хоёр орон дээрээ Сүхээ, ах Мөнх-Эрдэнэ ах хоёр ширээний тэнд юм яриад архиа уугаад сууж байсан, 3 шил архиа уугаад дуусчихсан, сүүлийн архи нь талдаа ороод байж байсан. Тэгээд нэг өндийгөөд харсан чинь Сүхээ ах чи ингэж болохгүй, энэ охин чинь миний охин шиг охин гээд маргалдаад байсан, миний тухай ярьж байх шиг байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд пиздаа гээд өөдөөс өөдөөсөө хэлээд байсан. Тэгээд Жигжидсүрэн ах, Халиунаа эгч хоёрын хэвтэж байсан орны хөлний хэсэгт маргалдаж байгаад Сүхээ ахыг Мөнх-Эрдэнэ ах цохих шиг болсон, юугаар яаж цохьсон талаар хараагүй, Сүхээ ах гэрийн хаалганы хэсэгт шалан дээр доошоо хараад унасан байхад нь Мөнх-Эрдэнэ ах пийшингийн хажуу талд байх галын дөрвөлжин дээр тавиатай байсан ширмэн тогоог хоёр гараараа бариад Сүхээ ахын толгойн ар хэсэг рүү 3 удаа цохьсон, би тэр үед Шараваа ахыг дуудаж сэрээгээд Мөнх-Эрдэнэ ах Сүхээ ахыг цохиод унагаачихлаа гэж хэлсэн. Шараваа ах хөл нүцгэн гүйж очоод Мөнх-Эрдэнэ ахыг түлхсэн чинь Мөнх-Эрдэнэ ах гартаа барьж байсан тогоогоо алдаж газар унагаад хаалганы хажууд байсан хөх өнгийн усны саван дээр байсан модон иштэй төмөр шанагыг аваад Сүхээ ахын нурууны ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Шараваа ах Мөнх-Эрдэнийн гарт байсан шанагыг булааж аваад Мөнх-Эрдэнийг хаалгаар гараад унатал нь түлхсэн. Тэр үед Халиунаа эгч орон дээрээ босож ирээд суучихсан, Жигжидсүрэн ах орноосоо босоод Сүхээ ахын хажууд очиж зогсоод Мөнх-Эрдэнэд хандаж яаж байгаа юм бэ, хүн алах нь байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гэв гэнэт Мөнх-Эрдэнэ ах би юу хийчих вэ энэ хүн үхчихлээ, үхсэн байхаа гээд хэлээд байсан. Тэр үед Шараваа ах Жигжидсүрэн ах хоёр Мөнх-Эрдэнэд хандаж арай үхээгүй байна гэж хэлээд тайвшруулаад байсан. Тэгээд Жигжидсүрэн ах түргэн дуудъя гэж хэлсэн. Шараваа ах утсаараа 103 руу залгаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн Сүлжээ гэдэг газарт бэртчихлээ унтаж байгаа юм шиг хурхираад байна аа энэ газрын харъяа түргэний тусламжийн дугаарыг өгөөч гэж хэлсэн. Тэгээд нэг эмчийн дугаарыг өгсөн, тэр дугаар луу залгаж дуудлага өгсөн. Сүхээ ахын зүүн талын чих, хамар, амнаас нь цус гарч байсан, тэгээд Шараваа ах Жигжидсүрэн ах хоёр цээж, хөлнөөс нь өргөсөн, би толгой хэсгийг нь өргөөд зүүн талын орон дээр дээшээ харуулаад хэвтүүлсэн. Сүхээ ахын цээж нь хүржигнэж дуугараад хахах гэж байгаа юм шиг болоод байсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ ах Шараваа ахаас зардлын мөнгө өгчих би айгаад байна, Улаанбаатар хот ороод 2 хүүхэдтэйгээ уулзаад 2,3 хоног ч гэсэн хамт байж байгаад баригдвал тэгээд явъя гээд мөнгө гуйгаад байсан. Шараваа ах Мөнх-Эрдэнийг чи ямар амиа хичээсэн хүн бэ, хүн үхэх гэж байхад чинь өөрийгөө бодоод амиа хичээгээд байх юм, явмаар байвал яв би зардлыг чинь өгье гэж хэлээд уурласан. Тэгээд Мөнх-Эрдэнэ ах ширээн дээр байгаа тамхийг аваад өгөөч гэж надад хэлсэн, би ширээн дээр байсан тамхийг авч өгсөн, тамхийг аваад гэрээс гарч явсан. Үүдний хэсэгт шалан дээр цус тунарч нөжирсөн байдалтай байсан, Мөнх-Эрдэнэ ах тэр цусан дээр шалны алчуур аваачаад тавьсан. Тэр цусыг би шалны алчуурт базаж арчаад тэр хэсгийг нь цэвэрлээд гаргаж хаясан. Тэгээд Мөнх-эрдэнэ ах эргэж ирээгүй. ...Жаахан хүүхэд байж биеэ зөв аваад явчихаж чадахгүй, эрэгтэй хүн хараад өөр ааш гаргаад байна, ер нь бүх эмэгтэй хүмүүс адилхан гээд байсан. Эхнэр нь гадаад руу гараад өөр хүнтэй болсон гэж би сонсож байсан юм. Тэгээд л намайг Шараваа ахтай хардсан байх гэж бодож байна. Гэхдээ миний хувьд Шараваа ахтай дотно харьцаанд орсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудаст/,

Гэрч Н.Сосорбурамын өгсөн: “...тэр залуу жаахан архи уучихсан байсан. Тэр залуу Улаанбаатар хот руу явах тухай яриад байсан, тэгээд л манай гэрээс гараад явсан, дахин орж ирээгүй. Тэр залуугийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...Миний анзаарснаар тэр залуу нилээд яарсан сандарсан байдалтай яваа ажиглагдсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудаст/,

Гэрч Э.Дөлгөөний өгсөн: “...би тэр хүний биеийг үзээд зүрх дэмжих, цус тогтоох, шингэн сэлбэх, бөөлжилтийн эсрэг эмчилгээг хийсэн. Тэгээд өвчтөнийг тээвэрлээд Ханбогд сумын эмнэлэг дээр авч ирсэн. Тухайн өвчтөн эмнэлэгт ирээд эмчлэгдэж байгаад өчигдөр буюу 2016 оны 12-р сарын 08-ны өдөр нас барсан. ...Өвчтөнөөс гадна 4 хүн байсан, тэдгээр хүмүүсийн биед ил харагдах шарх сорви байгаагүй, архи уучихсан байсан, архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудаст/,

Гэрч Н.Баясгалангийн өгсөн: “...Мөнх-Эрдэнэ манайд орж ирэхдээ их айдастай орж ирээд би хүн зодчихсон, тэр хүнийг эмнэлэг рүү аваад явсан, би хот руу зугтаагаад хүрээд ирлээ, би танайд шууд хүрээд ирлээ гэж хэлсэн. Түүнээс тэгсэн ингэсэн гэж нарийн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст/,

Гэрч Ч.Баадайгийн өгсөн: “...тэр залуу бид нарт хоол халааж өгсөн, тэгээд бид нар хоолоо идээд дуусаад явах гэтэл тэд нар юм хум яриад байхаар нь би маргааш ажилтай гэж хэлээд явъя гэж яаруулсан. Гэтэл тэр хэд юм хум яриад удаад байсан,намайг машиндаа ороод сууж байхад Мөнх-отгон ах гэрээс нь гараад ирсэн, тэгхээр нь би машинаасаа буугаад нөгөө хэдийг явъя гээд яаруулсан чинь тэнд байсан махлаг залуу нь энэ машинаа явуулчих нэг ирчээд хоноод явлдаа гээд Жигжидсүрэн Мөнх-Эрдэнэ хоёрт хэлдээд байсан. тэгээд тэр хэд үлдээд хонохоор болсон. Тэгээд Мөнх-Отгон ах бид хоёр шууд хөдлөөд Улаанбаатар хот руу яваад маргааш өглөө нь 07 цагт хотод орж ирсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...Би машин бариад явж байсан. Тэр хоёр эмэгтэйтэй Мөнх-Эрдэнэ энгийн юм хум яриад явж байсан, би сайн ажиглаагүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст/,

Гэрч Б.Ганбаатарын өгсөн: “...би эмчийнх нь дугаарыг олж аваад ярьсан чинь талийгаачийн биеийн байдлыг хүнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би ар гэрт нь мэдэгдсэн юм. Талийгаач нь эхнэр хүүхэдгүй байсан тул ар гэрийнхнийг нь олох гэж нэлээд удсан, шөнө 03 цагийн үед том эгчийнх нь гэрийг олоод очиж хэл хүргэсэн, тэгээд тэр шөнөө 04 цагийн үед ар гэрийнхнийг нь аваад Улаанбаатраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэг рүү гарсан. Маргааш өдөр нь Оюу толгой уурхайн харалдаа явж байгаад эмчтэй нь холбогдоход нас барчихлаа гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 44 дүгээр хуудаст/,

Шинжээч Б.Ганшагайн өгсөн: “...Хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт зэрэг нь нэг удаагийн, зүүн чамархайн чулуулаг ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, мөн хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлээр, нийт 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Амь нас нь аврагдах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 45 дугаар хуудаст/,

Шинжээчийн 7, 274, 275, 10 дугаар дүгнэлтүүд /Хавтаст хэргийн 52-53, 56, 58, 61 дүгээр хуудаст/,

Хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон Сэтгэцийн гэм судлалын 04/17 дугаар магадлагаа /Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудаст/,

Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үгүйсгээгүй өгсөн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 81-83, 85-89 дүгээр хуудаст/,

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /Хавтаст хэргийн 90-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 91-р хуудас/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №481 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /Хавтаст хэргийн 93-99-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн харилцах банкуудад данстай эсэхийг лавласан банкуудын тодорхойлолтууд /Хавтаст хэргийн 101-108-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 114-117, 137-142-р хуудас/,

Бичгийн бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн 118-136-р хуудас/,

Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 145-210-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Ц.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010139 тоот эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл тохирсон байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь согтуугаар, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг Хөх үзүүр гэх газарт байрлалтай “Монголын төмөр зам” ХХК-ийн гэр кемп дотор иргэн Ш.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар ширмэн тогоогоор толгой руу нь цохиж, гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 3-8 дугаар хуудаст/, цогцос, түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудаст/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудаст/, гэрч М.Шаравжамцын өгсөн “...Бид нар хоолоо хийж идэх үү гэж ярилцаж байгаад архиа задалж уусан. ...Тэгээд намайг унтаж байсан чинь Балжинням сэрээгээд Мөнх-Эрдэнэ ах чинь Сүхээ ахыг зодоод байна гэж хэлсэн, тэгээд би өндийгөөд босоод яваад очсон чинь хаалганы хажууд шалан дээр Сүхээ доошоо хараад хэвтчихсэн, Мөнх-Эрдэнэ 2 гараараа ширмэн тогоог барьчихсан Сүхээг цохих гээд зогсож байхаар нь би Мөнх-Эрдэнийн гарт байсан тогоог газарт унагаагаад цааш нь түлхсэн чинь хаалганд тэгнээд арай унаагүй босч ирээд хаалганы хажууд байсан усны саван дээрээс модон иштэй шанагыг аваад Сүхээгийн нуруу хэсэг рүү 1 удаа цохихоор нь шанагыг нь булааж аваад Мөнх-Эрдэнийг цаашаа түлхсэн чинь хаалга налаад хаалга онгойгоод цаашаа унасан. Тэгээд би өөрөө араас нь гараад Мөнх-Эрдэнийг чи ямар онгироо юм бэ? яаж байгаа юм бэ? гээд загнасан чинь за болъё болъё гэхээр нь буцаад гэр лүү орсон, миний араас Мөнх-Эрдэнэ орж ирсэн. Тэгээд би Сүхээг харсан чинь зүүн чихнээс цус гараад байсан, бас хамарнаас нь цус гараад байсан.” /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудаст/, гэрч Ч.Жигжидсүрэнгийн өгсөн: “...би унтаж байгаад хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь юу болж байгаа юм бол гээд орноосоо босоод хартал гэрийн үүдний ойролцоо талийгаач Сүхбаатар газар хажуу талаараа гэрийн хоймор луу харсан байдалтай хэвтэж байсан, талийгаачийн хамар болон чихнээс нь цус гарчихсан, ухаангүй байгаа бололтой байсан. Би юу болов яасан юм гэж асуухад Мөнх-Эрдэнэ би энэ хүнтэй маргалдаж муудалцаад газар унагаачихсан юм гэж хэлсэн. Тэгээд би энэ хүн ямар ч байсан тархиндаа гэмтэл авсан юм шиг байна гэхэд Мөнх-Эрдэнэ бие нь гайгүй байгаа, энэ хүнийг амьд байлгамаар л байна, хурдан түргэн дуудъя гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 28 дугаар хуудаст/, гэрч Э.Халиунаагийн өгсөн: “...бид нар юм хум яриад байж байхад гаднаас Шараваатай хамт хамгаалагч хийдэг гэх Сүхээ гэдэг хүн орж ирсэн. ...Тэр архинаас мөн л Балжинням огт уугаагүй, би ямарч гэсэн 2 шил архийг уугаад сууж байгаагаа санаад байгаа юм, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Ямар ч гэсэн түргэн орж ирж байна босоорой гэж хэлэхэд л сэргэсэн. Түүнээс өмнө юу болоод байгааг мэдээгүй, согтсон байсан. Тэгээд л нэг мэдсэн чинь Сүхээ ахын хамар амнаас нь цус гарчихсан эмч үзээд байж байсан, тэгээд эмч авч явах шаардлагатай гэж хэлээд Сүхээ ахыг авч явахаар болсон. Тэгээд хамт явах хүн хэрэгтэй гэж хэлэхээр нь Жигжидсүрэн бид хоёр хамт явахаар болоод түргэний машинд хамт суугаад явсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудаст/, гэрч Ц.Балжиннямын өгсөн: “Тэгээд нэг өндийгөөд харсан чинь Сүхээ ах чи ингэж болохгүй, энэ охин чинь миний охин шиг охин гээд маргалдаад байсан, миний тухай ярьж байх шиг байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд пиздаа гээд өөдөөс өөдөөсөө хэлээд байсан. Тэгээд Жигжидсүрэн ах, Халиунаа эгч хоёрын хэвтэж байсан орны хөлний хэсэгт маргалдаж байгаад Сүхээ ахыг Мөнх-Эрдэнэ ах цохих шиг болсон, юугаар яаж цохьсон талаар хараагүй, Сүхээ ах гэрийн хаалганы хэсэгт шалан дээр доошоо хараад унасан байхад нь Мөнх-Эрдэнэ ах пийшингийн хажуу талд байх галын дөрвөлжин дээр тавиатай байсан ширмэн тогоог хоёр гараараа бариад Сүхээ ахын толгойн ар хэсэг рүү 3 удаа цохьсон, би тэр үед Шараваа ахыг дуудаж сэрээгээд Мөнх-Эрдэнэ ах Сүхээ ахыг цохиод унагаачихлаа гэж хэлсэн. Шараваа ах хөл нүцгэн гүйж очоод Мөнх-Эрдэнэ ахыг түлхсэн чинь Мөнх-Эрдэнэ ах гартаа барьж байсан тогоогоо алдаж газар унагаад хаалганы хажууд байсан хөх өнгийн усны саван дээр байсан модон иштэй төмөр шанагыг аваад Сүхээ ахын нурууны ар хэсэг рүү 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Шараваа ах Мөнх-Эрдэнийн гарт байсан шанагыг булааж аваад Мөнх-Эрдэнийг хаалгаар гараад унатал нь түлхсэн. Тэр үед Халиунаа эгч орон дээрээ босож ирээд суучихсан, Жигжидсүрэн ах орноосоо босоод Сүхээ ахын хажууд очиж зогсоод Мөнх-Эрдэнэд хандаж яаж байгаа юм бэ, хүн алах нь байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гэв гэнэт Мөнх-Эрдэнэ ах би юу хийчих вэ энэ хүн үхчихлээ, үхсэн байхаа гээд хэлээд байсан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудаст/, гэрч Э.Дөлгөөний өгсөн: “...би тэр хүний биеийг үзээд зүрх дэмжих, цус тогтоох, шингэн сэлбэх, бөөлжилтийн эсрэг эмчилгээг хийсэн. Тэгээд өвчтөнийг тээвэрлээд Ханбогд сумын эмнэлэг дээр авч ирсэн. Тухайн өвчтөн эмнэлэгт ирээд эмчлэгдэж байгаад өчигдөр буюу 2016 оны 12-р сарын 08-ны өдөр нас барсан. ...Өвчтөнөөс гадна 4 хүн байсан, тэдгээр хүмүүсийн биед ил харагдах шарх сорви байгаагүй, архи уучихсан байсан, архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудаст/, гэрч Н.Баясгалангийн өгсөн: “...Мөнх-Эрдэнэ манайд орж ирэхдээ их айдастай орж ирээд би хүн зодчихсон, тэр хүнийг эмнэлэг рүү аваад явсан, би хот руу зугтаагаад хүрээд ирлээ, би танайд шууд хүрээд ирлээ гэж хэлсэн. Түүнээс тэгсэн ингэсэн гэж нарийн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 40 дүгээр хуудаст/, шинжээч Б.Ганшагайн өгсөн: “...Хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт зэрэг нь нэг удаагийн, зүүн чамархайн чулуулаг ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, мөн хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлчлэлээр, нийт 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Амь нас нь аврагдах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 45 дугаар хуудаст/ болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Галбаатар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнээс оршуулгын зардалд 7172770, мөн хохирогч нас барснаас гэм хор учруулсан төлбөр 52 272 000 төгрөг нэхэмжилсэн ба 4 403 414 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ш.Галбаатарт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 769356 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч нас барснаас гэм хор учруулсан төлбөр 52 272 000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хэрэгсэл болох 1 ш ширмэн тогоо, 1 ш шанага зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, талийгаач Ш.Сүхбаатарын өмсөж явсан бор шаргал өнгийн ноосон цамцыг хохирогч Ш.Галбаатарын хүсэлтийн дагуу түүнд олгох нь зүйтэй.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Оюунчимэгийн өгсөн “...Ц.Мөнх-Эрдэнэ хэрэгт орчихсон, эхнэр болох манай охин М.Золзаяа нь 2016 оны 08 дугаар сараас хойш Солонгос улсад ажиллаж байгаа учир би хоёр хүүхдийг нь ээжийг нь иртэл өөрийн асрамжинд байлгана” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн бага насны 2 хүүхэд болох 2005 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Замбал овогт Мөнх-Эрдэнийн Мөнхбилгүүн, 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Золзаяагийн Мөнхцогт нарыг харгалзан дэмжих үүргийг шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн хадам эх Жаргалант овогт Базарбидрагийн Оюунчимэгт даалгав.

Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчид эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууц байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Замбал овогт Цогтбаатарын Мөнх-Эрдэнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 145 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5.Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнээс гэм хор учруулсны төлбөрт 4 403 414 /дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга дөрвөн зуун арван дөрөв/-н төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол, 19-р хороо, Гео 3-5 тоотод оршин суух Эрдэнэ уул овогт Шагдарын Галбаатар /РД:ЧР72120572/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 769356 /долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин зургаа/-н төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

            7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь гэм хорын хохиролд 2 000 000 /хоёр сая/ төгрөг хохирогч Ш.Галбаатарт төлсөн, Ш.Галбаатар нь хохирогч нас барснаас гэм хор учруулсан төлбөр 52 272 000 /тавин хоёр сая хоёр зуун далан хоёр мянга/-н төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ш ширмэн тогоо, 1 ш шанага зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, талийгаач Ш.Сүхбаатарын өмсөж явсан 1 ш бор шаргал өнгийн ноосон цамцыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороолол, 19-р хороо, Гео 3-5 тоотод оршин суух хохирогч Эрдэнэ уул овогт Шагдарын Галбаатар /РД:ЧР72120572/-т олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн бага насны хүү Боржигон овогт Золзаяагийн Мөнхцогт, Замбал овогт Мөнх-Эрдэнийн Мөнхбилгүүн нарыг харгалзан дэмжих үүргийг шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийн хадам эх Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 83-26 тоотод оршин суух Хан Жаргалант овогт Базарбидрагийн Оюунчимэг /РД:ЦД63051364/-т даалгаж, шүүгдэгчид эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууц байхгүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА

 

         ШҮҮГЧИД                                             Т.ДЭЛГЭРМАА

 

                                                                      Ц.УРАНГУА