Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 150/шш2022/00094

 

 <*******p>

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  <*******p>

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, <*******p>

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Баянхаан, ЭХНҮ-ийн зүүн талд байрлах, “*******” ХХК  *******-ийн нэхэмжлэлтэй,<*******p>

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “*******” ХХК *******РД:2705818*******-д холбогдох,<*******p>

Бордооны үнэ 6.500.000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.<*******p>

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Дулам нар  оролцов.<*******p>

ТОДОРХОЙЛОХ нь:<*******p>

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компаний үйлдвэрлэдэг "Азофос" биобордоог Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын "*******" ХХК-ий захирал ******* 2020 оны 05 сарын 09-ний өдөр бордоо худалдах, худалдан авах №19 тоот гэрээгээр 3400 литрийг литр тутмын үнийг 2500 (хоёр мянга таван зуун) төгрөгөөр тооцож нийт 8.500.000 (найман сая таван зуун мянган) төгрөгний үнэ бүхий бордоог худалдан авсан. Гэрээний дагуу худалдан авагч тал нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлбөрийн мөнгийг манай компанид шилжүүлж тооцоо дуусах байсан боловч энэ хугацаанд 2022 оны 01 дүгээр сард 2.000.000 (хоёр сая) төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 6.500.000 төгрөгийн төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийх хугацааг зөрчсөн бол алданги төлүүлэхээр тохирсон боловч "*******" ХХК-иас алданги тооцохгүйгээр зөвхөн бордооны үнэ болох 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.<*******p>

 <*******p>

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баруунбүрэн сумын ******* ХХК нь манай компаниас 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3400 литр буюу 3,4 тонн бордоог тухайн үеийн ханшаар литр тутмыг 2.500 төгрөгөөр тооцож 1 тонныг нь 2.500.000  төгрөгөөр буюу нийт үнийн дүн 8.500.000 төгрөгийн бордоог худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр авсан. Худалдан авах гэрээн дээр эргэн төлөлтийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 8.500.000 төгрөгийг төлж барагдуулна гэж заасан. Тэрнээс хойш 2022 он гарахад энэ компани ямар нэгэн төлбөр төлөөгүй байж байгаад 01 дүгээр сард 2.000.000 төгрөг өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5.500.000 төгрөг байгаа. Хариуцагчийн тайлбартай танилцахад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 6.500.000 төгрөгийг зөвшөөрч байна. Гэхдээ 5.500.000 төгрөг биш 3.500.000 төгрөгийг төлнө гэж тайлбар бичсэн байгаа. Энэ дээр манай компани 3.500.000 төгрөг биш үлдэгдэл 5.500.000 төгрөгийг энэ компаниас гаргуулж авна гэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч, хариуцагч тал аль аль худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Энэ 2 жилийн хугацаанд 8.500.000 төгрөг дээр ямар ч алданги тооцоогүй нэхэмжлэл гаргасан. Хэрвээ алданги тооцсон бол үүнээс илүү их мөнгө нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал утсаар ямар нэгэн байдлаар тохиролцоо хийсэн гэдэг байдлаар 3.500.000 төгрөгийг 06 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж тайлбар бичсэнтэй эвлэрэхгүй. Гаргуулах ёстой 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.<*******p>

Хариуцагч шүүх хуралдаанд нь гаргасан хариу тайлбартаа: “...2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 3400 литр буюу 3,4 тонн бордоо авсан нь үнэн. Гэхдээ энэ бордоог Өлзийдэлгэр гэдэг хүнээс авсан. Гэхдээ хүнээр дамжуулж авсан. мэргэжлийн хяналтад ажилладаг Өлзийдэлгэртэй нэг байгууллагад цуг ажилладаг байсан Солонгоо гэдэг хүнээр дамжуулж авсан. Солонгоог  гэрчээр дуудах хүсэлт тавьсан боловч Зүүнхараагийн хурлын нарийн бичиг өнөөдөр ажилтай гээд ирж чадсангүй гэж хэлсэн. Яагаад 3.500.000 төгрөг гэж тайлбар дээрээ хэлсэн бэ гэхээр Өлзийдэлгэр менежер Солонго 2 нэг байгууллагад ажилладаг болоод тэр үү үнийн дүн 8.500.000 төгрөг боловч Солонгоод чи 2.000.000 төгрөгийг борлуулж өгсний ашиг болгож аваач гэж хэлсэн юм билээ. Солонгоо нь манай эхнэрийн дүү. Өлзийдэлгэр тэр 2 тохироод “*******” ХХК-ийн 8.500.000 төгрөгөө болиод 6.500.000 төгрөг болгоё гэж хоорондоо тохирсон байсан. Мэдээж хүнээс юм авсан юм чинь төлөлгүй яахав. Газар тариалан бол цаг уураас болоод эрсдэлтэй учир тэр цаг хугацаанд нь төлж амжаагүй нь үнэн. Үүнийгээ хүлээж зөвшөөрч байна. Үнийн дүн дээр Өлзийдэлгэр бид хоёр, 04 дүгээр сарын 20-ны үед утсаар яриад эвлэрэх тал дээр тохирсон юм. Шүүгчийн туслах Ариунбаяртай яриад зөвлөгөө аваад Өлзийдэлгэр аймгаас эвлэрлийн гэрээ явуулъя гээд тохирчхоод буцаж эргээд манай тал эвлэрэхгүй гэж байна гэсэн хариулт өгөөд сүүлдээ утсаа авахаа байсан. Тэрнээс Өлзийдэлгэр гэдэг хүнтэй тодорхой хэмжээний 30 хувийг төлөөд гэрээ байгуулаад авсан бол энэ хариуцлагаа би хүлээнэ. Би нэг ширхэг ч мөнгө төлөөгүй байж байгаад, ямар бордоо хийдэг, ямар байгууллага гэдгийг нь мэдэхгүй байж байгаад манай компани дээр ирж 17 ширхэг 200 литрийн савтай бордоог ирж буулгачхаад гэрээ байгуулаад явсан. Төлбөр тооцоог юу ч яриагүй. Би тэр хүнийг танихгүй байсан. Эхнэрийн дүүгээр дамжуулаад энийг авсан. Үнийн дүн дээр жоохон маргалдсан. Гэхдээ би бол маргаагүй. Манай эхнэрийн дүүтэй ярилцаад Солонгоог борлуулалт хийснээсээ 2.000.000 төгрөгийг нь өөртөө ашиг болгоод ав гэж хэлсэн байсан. Солонгоо үгүй манай ах дүү учраас үндсэн төлбөрөөс 2.000.000 төгрөгийг нь хасаад өгчих гээд 6.500.000 төгрөгт тохирсон. Өнгөрсөн жил тариа, будаа чанарын шаардлага хангахгүй гэсээр төлбөрөө төлөхгүй явсаар цагаан сарын өмнө 2.000.000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоор 1.000.000 төгрөг өгөөд Өлзийдэлгэртэй яриад хоёулаа эвлэрчихье нэг салбарын хүмүүс байна гэж уг нь ярьж тохирсон. Гэтэл ингээд шүүхээр ороод явж байна...” гэжээ.<*******p>

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             <*******p>

ҮНДЭСЛЭХ нь:<*******p>

           <*******p>

 Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан бордооны үнэ 6.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.<*******p>

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.<*******p>

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.<*******p>

2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн бордоо  худалдах, худалдан авах тухай №19 дугаартай гэрээнд “Азот, фосфар, кали нийлэгжүүлэгч бактерийн 3.4 тн бордоог чанар идэвхийн өндөр түвшинд үйлдвэрлэн 2020 оны 05 дугаар сарын 09-ны дотор худалдан авагч талд нийлүүлэх...Нэг литр бордооны үнийг 2500 төгрөгөөр тооцож, био бордооны нийт үнэ болох 8.500.000 төгрөгийг Худалдан авагч талд 2020 оны 10 дугаар сарын 31-ний дотор үйлдвэрлэн нийлүүлэгчийн Сэлэнгэ аймгийн Төрийн банкны 151 700 030 562 тоот дансанд шилжүүлсэн байна.” гэж тохиролцож  гэрээ-*******хавтаст хэргийн 04 дүгээр хуудаст байгуулан нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.<*******p>

Гэрээний дагуу худалдан авагч тал нь <*******span>2020 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлбөрийн мөнгийг “*******” ХХК-д шилжүүлж тооцоо дуусах байсан. Гэрээ байгуулснаас хойш  энэ хугацаанд 2022 оны 01 дүгээр сард 2.000.000 (хоёр сая) төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 6.500.000 төгрөгийн төлбөрөө төлөгдөөгүй байсан байна.<*******span> Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "*******" ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д  1.000.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.<*******span><*******p>

 Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо хийх хугацааг зөрчсөн бол алданги төлүүлэхээр тохирсон боловч "*******" ХХК-иас алданги тооцохгүйгээр зөвхөн бордооны үнэ болох <*******span>5.500.000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилсэн талаар нэхэмжлэгийн итгэжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. <*******span><*******p>

Хариуцагчийн “*******” ХХК-тай байгуулсан  2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай гэрээ *******хавтаст хэргийн 4-р хуудас*******  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах,худалдан авах гэрээ байна.  Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” <*******span> гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу “Био агро” ХХК “ *******” ХХК-нд 3400 литр бордоог 1 литрийг нь 2500 төгрөгөөр бодож 8.500.000 төгрөгийн хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр бордоогоо авсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Гэрээндээ талууд бордооны үнийг 1 литр бордоог 2500 төгрөг гэж зааж тохиролцсон байна. <*******p>

 Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь  хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас Бордоо худалдах, худалдан авах төлбөрт үлдэгдэл 5.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.<*******p>

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 5.500.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.<*******p>

 <*******p>

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон<*******p>

ТОГТООХ нь:<*******p>

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,243.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 5.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.<*******p>

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Бүрэн толгой” ХХК-иас 5.500.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 102.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.<*******p>

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.<*******p>

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         <*******p>

 <*******p>

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА<*******p> <*******div>