| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
2025/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
АрХаймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар АрХаймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн.тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Од холбогдох 2512000000086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран барималч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын О /РД: .../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын ... тоот дахь гэртээ, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу дутуу үлдээсэн архийг нь асгасан гэх шалтгаанаар эхнэр Г.Бтайгаа маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун шанаанд цусан хураа, баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацар, хамарт цус хуралт, баруун шанаа, зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000000086 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бийн “...манай нөхөр Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байхаар нь гэрийн хойд авдарт байсан 0,5 граммын шилтэй “Экс” нэртэй архийг үзтэл байхгүй болсон байхаар нь архийг нь асгаад шилийг нь түлээний савны хажуу тал руу шидсэн чинь манай нөхөр над руу чи архийг нь асгаад шилийг нь над руу шидлээ гээд уурлаад над руу дайраад зүүн талын орон дээр сууж байтал манай нөхөр Б.О нь өндийж ирээд савтай ундаа над руу шидээд орноосоо босож ирээд гараар толгойн ар хэсэг болон дух хэсэг рүү гараараа цохихоор нь өөрийн гар утсаа гэрийн хойморт байдаг авдар дээрээс авсан чинь миний гар утсыг булааж аваад баруун талын шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авсан чинь би газар унасан юм. Тэгээд гэрээсээ гарах гэсэн чинь гэрийн хаалга түгжээд гаргахгүй байхаар нь би хүүхдээ тэврээд унтаад өгсөн юм. Өглөө би 10 цагийн үед сэрэхэд манай нөхөр Б.О нь архи нь гарсан гайгүй болсон байсан юм. Удалгүй манай ээж Г.О гаднаас орж ирээд миний нүүр хэсгийг хараад надаас юу болсон талаар асуухад би өөрийн ээж Г.От өглөө манай нөхөр Б.О нь зодсон талаар хэлсэн юм. Тэгтэл манай нөхөр Б.О нь дахин архи ууж согтуу байдалтай гэртээ орж ирсэн юм. ...Намайг урьд өмнө цохиж, зодож байгаагүй. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Б.О, Г.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 хуу/,
АрХаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн АРХ0725/115 дугаартай шинжээчийн “...1. Г.Бийн биед баруун шанаанд цусан хураа, баруун шанаа, хоёр нүдНий зовхи, баруун нүдний алим, хацар, хамарт цус хуралт, баруун шанаа, зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын талаарх баримт /хх-ийн 47 хуу/,
Гэрч Г.Оийн “...Удалгүй бага охин нь гэртээ ороод буцаж манайд орж ирээд аав согтуу байна, харин ээжийн нүд нь халцарсан байна гэхээр нь би буцаж орсон чинь хүргэн Б.О нь согтуу, харин манай охин Г.Б нь уйлчихсан нүүрэн дээрээ тавьсан арчуураа аваагүй байхаар нь арчуурыг аваад үзтэл Г.Бийн нүд хэсэг нь хавдаж хөхөрсөн, дух хэсэг нь хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Учир нь Г овогтой Б нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2 удаа, нийт 63.760 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Яллагдагч Б.Огийн “...Би мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Би прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын ... тоот дахь гэртээ, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу дутуу үлдээсэн архийг нь асгасан гэх шалтгаанаар эхнэр Г.Бтайгаа маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун шанаанд цусан хураа, баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацар, хамарт цус хуралт, баруун шанаа, зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын ... тоот дахь гэртээ, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу дутуу үлдээсэн архийг нь асгасан гэх шалтгаанаар эхнэр Г.Бтайгаа маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун шанаанд цусан хураа, баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацар, хамарт цус хуралт, баруун шанаа, зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бийн “...манай нөхөр Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байхаар нь гэрийн хойд авдарт байсан 0,5 граммы шилтэй “Экс” нэртэй архийг үзтэл байхгүй болсон байхаар нь архийг нь асгаад шилийг нь түлээний савны хажуу тал руу шидсэн чинь манай нөхөр над руу чи архийг нь асгаад шилийг нь над руу шидлээ гээд уурлаад над руу дайраад зүүн талын орон дээр сууж байтал манай нөхөр Б.О нь өндийж ирээд савтай ундаа над руу шидээд орноосоо босож ирээд гараар толгойн ар хэсэг болон дух хэсэг рүү гараараа цохихоор нь өөрийн гар утсаа гэрийн хойморт байдаг авдар дээрээс авсан чинь миний гар утсыг булааж аваад баруун талын шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авсан чинь би газар унасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,
Гэрч Г.Оийн “...Удалгүй бага охин нь гэртээ ороод буцаж манайд орж ирээд аав согтуу байна, харин ээжийн нүд нь халцарсан байна гэхээр нь би буцаж орсон чинь хүргэн Б.О нь согтуу, харин манай охин Г.Б нь уйлчихсан нүүрэн дээрээ тавьсан арчуураа аваагүй байхаар нь арчуурыг аваад үзтэл Г.Бийн нүд хэсэг нь хавдаж хөхөрсөн, дух хэсэг нь хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Учир нь Г овогтой Б нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2 удаа нийт 63.760 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Яллагдагч Б.Огийн “...Би мэдүүлэгтээ өмгөөлөгч оролцуулахгүй. Би прокурорын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/
АрХаймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн АРХ0725/115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын талаарх баримт /хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар, 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн Х хорооллын ... тоот дахь гэртээ, тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу дутуу үлдээсэн архийг нь асгасан гэх шалтгаанаар эхнэр Г.Бтайгаа маргаан үүсгэж, улмаар биед нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун шанаанд цусан хураа, баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун нүдний алим, хацар, хамарт цус хуралт, баруун шанаа, зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Ог энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Г.Бийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 63,760 /жаран гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг шүүгдэгч Б.О нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР