| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/123 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/123
2025/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: С.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Сын Жт холбогдох 2512001070057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Ө сумын Б багийн Б гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Сийн Ж /РД: .../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Өсумын Б багийн нутаг, Агэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэж, улмаар тус моднуудаа өөрийн төрсөн хүү Ж.Өын хамт 43-82 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн хаваржаа руу зөөвөрлөсний улмаас 546,076 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512001070057 дугаартай эрүүгийн хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Б.Аийн “...байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бгийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн АРХ0325/085 дугаартай “...1. Шинжлэгдэж буй модны экологи-эдийн засгийн үнэлгээ 546,076 төгрөг байна. 2. Дээрх мод нь нийт 2,764м3 байна. 3. ...Сибирь шинэс байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 хуу/,
Гэрч Ж.Өын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос гэртээ очиход аав Ж нь өөрийн өвөлжөөний ойролцоо бэлтгэсэн модоо хураасан байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хаваржаа руу аав Жын хамт зөөвөрлөж хураасан. Хураасан модыг аав Жын 42-83 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн хар хөх өнгийн автомашинаар нэг удаа зөөвөрлөсөн. Аав Ж хаанаас, хэзээ мод бэлтгэсэн талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй талаарх албан бичиг/хх-ийн 73 хуу/,
Эд зүйлийн зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 66-67 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 хуу/,
Хууль бусаар бэлтгэсэн гэх моднуудад 2025 оны 02 сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуу/,
Цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 хуу/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 хуу/,
Яллагдагч С.Жын “...Маш сайн уншиж чадна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82- 83 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Жыг ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, Агэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэж, улмаар тус моднуудаа өөрийн төрсөн хүү Ж.Өын хамт 43-82 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн хаваржаа руу зөөвөрлөсний улмаас 546,076 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч С.Ж нь мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, А гэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэжээ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар зөвшөөрөлтэйгээр огтлолтоор мод бэлтгэж болохоор хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Ж нь ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, А гэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэж, улмаар тус моднуудаа өөрийн төрсөн хүү Ж.Өын хамт 43-82 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн хаваржаа руу зөөвөрлөсний улмаас 546,076 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан болох нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Аийн “...байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн АРХ0325/085 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58 хуу/,
Гэрч Ж.Өын “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос гэртээ очиход аав Ж нь өөрийн өвөлжөөний ойролцоо бэлтгэсэн модоо хураасан байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хаваржаа руу аав Жын хамт зөөвөрлөж хураасан. Хураасан модыг аав Жын 42-83 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн хар хөх өнгийн автомашинаар нэг удаа зөөвөрлөсөн. Аав Ж хаанаас, хэзээ мод бэлтгэсэн талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,
Эд зүйлийн зах зээлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 66-67 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 хуу/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 хуу/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 хуу/,
Яллагдагч С.Жын “...Маш сайн уншиж чадна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82- 83 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Жын ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, А гэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэж, улмаар тус моднуудаа өөрийн төрсөн хүү Ж.Өын хамт 43-82 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн хаваржаа руу зөөвөрлөсний улмаас 546,076 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэл нь Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх ажиллагаагаар мод бэлтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч С.Ж нь мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, А гэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764 м3 мод бэлтгэж босоо мод унагаж ойн санд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Жыг ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд А аймгийн Ө сумын Б багийн нутаг, А гэх газраас шинэс төрлийн 10 ширхэг босоо мод хөрөөдөж, тус моднуудаас 2.18м урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг шургааг буюу 2.764м3 мод бэлтгэж, улмаар тус моднуудаа өөрийн төрсөн хүү Ж.Өын хамт 43-82 АРХ улсын дугаартай “Супер портер” маркийн тээврийн хэрэгсэлд ачиж, өөрийн хаваржаа руу зөөвөрлөсний улмаас 546,076 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Жыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 35-36 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас ойн санд 546,076 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 546,076 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 546,076 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1,638,228 /нэг сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуун хорин найм/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч С.Жаас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Жын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч С.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Супер портер” маркийн 42-83 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Өад буцаан олгож, шүүгдэгч С.Жаас “Супер портер” маркийн 42-83 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн хохирол болох 1,638,228 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, 2.18см урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43м урттай 7 ширхэг шургааг, нийт 28 ширхэг 2,764 метр куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн тагтай, JIN SHI WANG гэсэн бичигтэй цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Сын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь шүүхээс оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч С.Жаас 1,638,228 /нэг сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуун хорин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Супер портер” маркийн 42-83 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Өад буцаан олгож, шүүгдэгч С.Жаас “Супер портер” маркийн 42-83 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2,300,000 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн хохирол 1,638,228 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, 2.18см урттай 19 ширхэг шургааг, 4.90м урттай 2 ширхэг шургааг, 6.43 м урттай 7 ширхэг шургааг нийт 28 ширхэг 2,764 метр куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн тагтай, JIN SHI WANG гэсэн бичигтэй цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР