| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.Алтанзул
Шүүгдэгч: С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Сгийн Мт холбогдох 2512000230091 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ганцаараа, А аймгийн Э сумын ... дугаар баг, Аны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Бовогт Сгийн М /РД: .../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан согтуурсан үедээ амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн уурын зуухны үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн орж, хохирогч Г.Сийн эзэмшлийн паарны ус шахагч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000230091 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Г.Сийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед Э сумын 1 дүгээр багт байх “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Улаан хар өнгийн чагтан хэлбэртэй паарны ус шахагч байсан. Уурын зуухны хаалга цоожгүй байсан. Гэхдээ уурын зуух байнгын хараа хяналттай манаачтай байдаг. Алга болох үед нь би паарны ус шахагчаа угсрах санаатай зах руу боолтод явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
Хохирогч Г.Сийн “...паарны ус шахагчийг худалдаж авсан баримт байхгүй. Нөгөө ээлжийн галч болох Баатар, бид хоёроос өөр ордог хүн байхгүй. Уурын зуух “...” төвийн хашаанд байдаг бөгөөд хашааны том хаалга цоожтой жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух 2 галчтай нэг нь би нөгөө нь Баатар гэх хүн байгаа. Бид хоёр ерөнхийдөө уурын зуухыг галлаад мөн харуулаар ажилладаг гэсэн үг” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
Хохирогч Г.Сийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “...би гэмт хэргийн улсаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 109 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Г.Сийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э сумын “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан. Гэтэл О гэх залуу миний паарны ус шахагчийг хулгайлан авч маамуу төвийн хажуугийн цайны газрын хүнд 30,000 төгрөгөөр зарсан байсан. Би тухайн цайны газрын хүнд 30,000 төгрөг төлж алдсан зүйлээ буцааж авсан. Тийм учраас 30,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч С.Мын 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой гэр рүүгээ явж байхдаа “Ш” ШТС-ын гэрлэн дохио дээр зогсож байтал хажуугаар улаан өнгийн жижиг мотор барьсан хүн явж байсан. Тэгтэл тэр хүн над руу харснаа үүнийг авах уу гэхээр нь би шинэ харагдахаар нь авъя гээд бид наймаа тохироод тухайн моторыг би бэлэн 30,000 төгрөгөөр худалдаж авсан, Тэгээд маргааш нь 88810016 гэсэн дугаартай цагдаа 75-79 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг асуугаад байна гэж манай хамаатны хүн над руу ярьсан, яг хэн ярьсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд би тухайн 88810016 дугаар руу залгаад өчигдөр ах нь хулгайн юм авсан байна, яах уу гэхэд та цагдаа дээр аваад ир гэсэн.Тэгээд байж байтал 88810016 дугаартай цагдаа болон “...” төвийн манаач эрэгтэй нар манай цайны газарт ирээд нөгөө моторыг харснаа манаач эрэгтэй миний алдсан мотор байна гээд надад 30,000 төгрөг буцаан өгч мотороо аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/,
Гэрч Д.Эын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “...Ер нь бол С, бид хоёр л ордог бөгөөд хаа нэг удаа дарга нь ирэхээрээ орж ирнэ, өөр хүн ордоггүй. Тухайн хэрэг гарах өдөр С гарч байсан бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд би мөн уурын зууханд ирсэн байсан. Тэгээд бид хоёр жнам угсрах гэж байгаад боолт дутахаар нь зах руу боолт авахаар явсан байсан. Хэрэг гарах цаг хугацаанд уурын зуухны хаалга цоожгүй, хашааны том хаалга цоожтой, хашааны жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух руу гадны хүн ордоггүй болохоор тэр үед цоожлоогүй байсан. Тухайн паарны ус шахагч Сийнх байсан ба алдахын урьд өдөр Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн “...Үзлэг хийх эд зүйл нь улаан дээр хар өнгийн уусгалтай, хар өнгийн залгууртай, залгуурын урд хэсэгт 3 ширхэг шонтой, чагтан хэлбэртэй, 2 ширхэг бланзтай зэрэг нөхцөл байдал тогтоогдов ...” гэх тэмдэглэл /хх-ийн 19 хуу/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Л.Н, Э.Д, М.Унарын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 068 дугаартай “...паарны ус шахагч нассос 2024 оны 12 дугаар сарын байдлаар 550,000 төгрөг ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-99 хуу/,
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай “...1. Шинжлүүлэгч С.М нь ОЗ:Р20.5 үлдэц шизофрени өвчтэй. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. 2. Уг өвчин нь олдмол З.С.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш ОЗ:Р20.5 үлдэц шизофрени өвчтэй байсан. 4. С.М нь ОЗ:Р20.5 үлдэц шизофрени өвчтэй ч одоогоор эмнэлгийн чАтай албадлагын арга хэмжээ шаардлагагүй. 5. С.М нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6. С.М нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э сумын “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан” гэх тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн ертөнцийн зүгээр баруун талд байх уурын зуух байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/,
Яллагдагч С.Мын “...Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Би эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мыг согтуурсан үедээ амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн уурын зуухны үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн орж, хохирогч Г.Сийн эзэмшлийн паарны ус шахагч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус тодорхойлсон.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээ заахгүйгээр хүндрүүлэн зүйлчилдэг.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
Хохирогч Г.Сийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед Э сумын 1 дүгээр багт байх “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Улаан хар өнгийн чагтан хэлбэртэй паарны ус шахагч байсан. Уурын зуухны хаалга цоожгүй байсан. Гэхдээ уурын зуух байнгын хараа хяналттай манаачтай байдаг. Алга болох үед нь би паарны ус шахагчаа угсрах санаатай зах руу боолтод явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
Хохирогч Г.Сийн дахин өгсөн “...Нөгөө ээлжийн галч болох Баатар бид хоёроос өөр ордог хүн байхгүй. Уурын зуух “...” төвийн хашаанд байдаг бөгөөд хашааны том хаалга цоожтой жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух 2 галчтай нэг нь би нөгөө нь Баатар гэх хүн байгаа. Бид хоёр ерөнхийдөө уурын зуухыг галлаад мөн харуулаар ажилладаг гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
Гэрч С.Мын “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой гэр рүүгээ явж байхдаа “Ш” ШТС-ын гэрлэн дохио дээр зогсож байтал хажуугаар улаан өнгийн жижиг мотор барьсан хүн явж байсан. Тэгтэл тэр хүн над руу харснаа үүнийг авах уу гэсэн. Тэгэхээр нь би шинэ харагдахаар нь авъя гээд бид наймаа тохироод тухайн моторыг би бэлэн 30,000 төгрөгөөр худалдаж авсан. ....Тэгээд байж байтал 88810016 дугаартай цагдаа болон “...” төвийн манаач эрэгтэй нар манай цайны газарт ирээд нөгөө моторыг харснаа манаач эрэгтэй миний алдсан мотор байна гээд надад 30,000 төгрөг буцаан өгч мотороо аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/,
Гэрч Д.Эын “...Ер нь бол С бид хоёр л ордог хаа нэг удаа дарга нь ирэхээрээ орж ирнэ өөр хүн ордоггүй. Тухайн хэрэг гарах өдөр С гарч байсан бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд би мөн уурын зууханд ирсэн байсан. Тэгээд бид хоёр жнам угсрах гэж байгаад боолт дутахаар нь зах руу боолт авахаар явсан байсан. Хэрэг гарах цаг хугацаанд уурын зуухны хаалга цоожгүй, хашааны том хаалга цоожтой, хашааны жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух руу гадны хүн ордоггүй болохоор тэр үед цоожлоогүй байсан. Тухайн паарны ус шахагч Сийнх байсан ба алдахын урьд өдөр Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 хуу/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-99 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/ зэрэг нотлох баримтуудаар 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн уурын зуухнаас паарны ус шахагч мотор алдагдаж хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн уурын зуухнаас паарны ус шахагч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Ст 550,000 төгрөгийн хохирол учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан байна.
Прокуророос шүүгдэгч С.Мын холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхдээ хохирлын хэмжээ харгалзахгүйгээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг, саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч уг хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл байхыг шаарддаг.
Мөн байр, агуулахыг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд нь харуулын дүрмийн дагуу ажиллаагүй, ажлын хариуцлага алдаж нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэвтрэлт явагдсан бол хэдийгээр нэвтрэх эрхгүй байсан ч хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхгүй хууль хэрэглээний жишиг тогтсон.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Сийн 3 удаагийн өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед Э сумын 1 дүгээр багт байх “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Улаан хар өнгийн чагтан хэлбэртэй паарны ус шахагч байсан. Уурын зуухны хаалга цоожгүй байсан. Гэхдээ уурын зуух байнгын хараа хяналттай манаачтай байдаг. Алга болох үед нь би паарны ус шахагчаа угсрах санаатай зах руу боолтод явсан байсан...” гэх мэдүүлэг, “...Нөгөө ээлжийн галч болох Баатар бид хоёроос өөр ордог хүн байхгүй. Уурын зуух ... төвийн хашаанд байдаг бөгөөд хашааны том хаалга цоожтой жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух 2 галчтай нэг нь би нөгөө нь Баатар гэх хүн байгаа. Бид хоёр ерөнхийдөө уурын зуухыг галлаад мөн харуулаар ажилладаг гэсэн үг...” гэх мэдүүлэг, гэрч С.Мын “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой гэр рүүгээ явж байхдаа Ш ШТС-ын гэрлэн дохио дээр зогсож байтал хажуугаар улаан өнгийн жижиг мотор барьсан хүн явж байсан. Тэгтэл тэр хүн над руу харснаа үүнийг авах уу гэсэн. Тэгэхээр нь би шинэ харагдахаар нь авъя гээд бид наймаа тохироод тухайн моторыг би бэлэн 30,000 төгрөгөөр худалдаж авсан. ....Тэгээд байж байтал 88810016 дугаартай цагдаа болон “...” төвийн манаач эрэгтэй нар манай цайны газарт ирээд нөгөө моторыг харснаа манаач эрэгтэй миний алдсан мотор байна гээд надад 30,000 төгрөг буцаан өгч мотороо аваад гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эын “...Ер нь бол С бид хоёр л ордог хаа нэг удаа дарга нь ирэхээрээ орж ирнэ өөр хүн ордоггүй. Тухайн хэрэг гарах өдөр С гарч байсан бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд би мөн уурын зууханд ирсэн байсан. Тэгээд бид хоёр жнам угсрах гэж байгаад боолт дутахаар нь зах руу боолт авахаар явсан байсан. Хэрэг гарах цаг хугацаанд уурын зуухны хаалга цоожгүй, хашааны том хаалга цоожтой, хашааны жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух руу гадны хүн ордоггүй болохоор тэр үед цоожлоогүй байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.С, гэрч Д.Э нар нь тухайн уурын зуухыг галлаж, харуулаар ажилладаг талаар мэдүүлсэн бөгөөд тухайн үед байрыг харуул манаагүй, хаалга цоожгүй орхисон, уур зуухыг тусгайлан хамгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэвтрэх сонирхол бүхий этгээдийн зүгээс харуулаас нуугдсан, хаалгыг эвдсэн, саад хоригийг арилгасан гэх нэвтрэх идэвхтэй үйлдэл хийхгүйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн обьектив талын шинж тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч С.М нь согтуурсан үедээ амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн уурын байранд нэвтрэн орж, хохирогч Г.Сийн эзэмшлийн паарны ус шахагч моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Сийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн үед Э сумын 1 дүгээр багт байх “А” төвийн уурын зуухнаас өөрийн эзэмшлийн паарны ус шахагчаа хулгайд алдсан. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Улаан хар өнгийн чагтан хэлбэртэй паарны ус шахагч байсан. Уурын зуухны хаалга цоожгүй байсан. Гэхдээ уурын зуух байнгын хараа хяналттай манаачтай байдаг. Алга болох үед нь би паарны ус шахагчаа угсрах санаатай зах руу боолтод явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
Хохирогч Г.Сийн дахин өгсөн “...Нөгөө ээлжийн галч болох Баатар бид хоёроос өөр ордог хүн байхгүй. Уурын зуух “...” төвийн хашаанд байдаг бөгөөд хашааны том хаалга цоожтой жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух 2 галчтай нэг нь би нөгөө нь Баатар гэх хүн байгаа. Бид хоёр ерөнхийдөө уурын зуухыг галлаад мөн харуулаар ажилладаг гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
Гэрч С.Мын “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны орой гэр рүүгээ явж байхдаа Ш ШТС-ын гэрлэн дохио дээр зогсож байтал хажуугаар улаан өнгийн жижиг мотор барьсан хүн явж байсан. Тэгтэл тэр хүн над руу харснаа үүнийг авах уу гэсэн. Тэгэхээр нь би шинэ харагдахаар нь авъя гээд бид наймаа тохироод тухайн моторыг би бэлэн 30,000 төгрөгөөр худалдаж авсан. ....Тэгээд байж байтал 88810016 дугаартай цагдаа болон “...” төвийн манаач эрэгтэй нар манай цайны газарт ирээд нөгөө моторыг харснаа манаач эрэгтэй миний алдсан мотор байна гээд надад 30,000 төгрөг буцаан өгч мотороо аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/,
Гэрч Д.Эын “...Ер нь бол С бид хоёр л ордог хаа нэг удаа дарга нь ирэхээрээ орж ирнэ өөр хүн ордоггүй. Тухайн хэрэг гарах өдөр С гарч байсан бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд би мөн уурын зууханд ирсэн байсан. Тэгээд бид хоёр жнам угсрах гэж байгаад боолт дутахаар нь зах руу боолт авахаар явсан байсан. Хэрэг гарах цаг хугацаанд уурын зуухны хаалга цоожгүй, хашааны том хаалга цоожтой, хашааны жижиг хаалга цоожгүй гэхдээ хаалттай байсан. Уурын зуух руу гадны хүн ордоггүй болохоор тэр үед цоожлоогүй байсан. Тухайн паарны ус шахагч Сийнх байсан ба алдахын урьд өдөр Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 хуу/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-99 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилсан.
Шүүгдэгч С.М нь хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болохоор хуульчилсан.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Мыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 41-43 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ст 550,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Г.С нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, 30,000 төгрөг төлж мотороо авсан боловч уг мөнгийг нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шүүгдэгч С.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С.М нь шизофрени өвчтэй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, эмнэлгийн чАтай албадлагын арга хэмжээ шаардлагагүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай талаар баримт авагдсан бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд саад учруулахгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бовогт Сгийн Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Бовогт Сгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР