Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

                        2025/ШЦТ/130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Б.Тулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М

Шүүгдэгч: Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дын Ад холбогдох 2309000001307 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд бтой, бүжгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт О аймаг, Б сум, З баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Соёлын тэргүүний ажилтан, урьд ял шийтгэлгүй, Бовогт Дын А /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Сын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ... дугаартай “БЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Өсумын Е блын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2309000001307 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын “...Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Д.А нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 67-68 хуу/,

Гэрч Ч.Эгийн “...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх1-ийн 62-64 хуу/,

Гэрч А.Тийн “...Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгосон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1,2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх1-ийн 72-74 хуу/,

Архангай аймгийн Ө сумын Ебын сургуулийн захирал Л.Цгийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай “Д.Аыг ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх1-ийн 109 хуу/,

Гэрч Л.Цгийн “...Би Аын диплом болон урьд өмнө гаргаж байсан амжилтууд, бүжгийн багшийн сургалтад суусан эрхийн бичиг зэргийг үзэж ажилд авсан. Тушаал шийдвэрийн эх хувь сургуулийн архивд байгаа, дипломын эх хувь өөрт нь байгаа, ...Д.Аыг манайд ажилд орсноос хойш манай сургуульд Б шинжлэх ухааны яамнаас шалгалт ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх1-ийн 112-113 хуу/,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бгийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 2202005352205 дугаартай, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх1-ийн 117-120 хуу/,

Б, шинжлэх ухааны яам, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Ебын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны бын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга” /хх1-ийн 11-59 хуу/,

Яллагдагч Д.Аын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 126 хуу/,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бгийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 2309000001307 дугаартай тогтоол /хх1-ийн 130-131 хуу/,

Яллагдагч Д.Аын татвар төлсөн мэдээлэл /хх1-ийн 201 хуу/,

 2019 оны 03 дугаар сарын 01 -ний өдрийн Б/05 дугаартай Д.Аыг ажилд томилсон тухай тушаал /хх2-ийн 38 хуу/,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай Д.Аыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх2-ийн 39 хуу/,

Гэрч Ц.Бийн “...Би Д.А гэх хүнийг танина. Д.А нь манай Ебын сургуульд 2019 оноос 2023 онд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх2-ийн 41-42 хуу/,

Хэргийн материалд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт /хх2-ийн 49-50, 54 хуу/,

Монгол Улсын Бын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 10/1360 дугаартай албан бичиг /хх2-ийн 69 хуу/

Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Сын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ... дугаартай “БЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Ө сумын Е блын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Сын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ... дугаартай “БЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Ө сумын Е бын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын “...Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Д.А нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг /хх2-ийн 67-68 хуу/,

Гэрч Ч.Эгийн “...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх1-ийн 62-64 хуу/,

Гэрч А.Тийн “...Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгосон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1,2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай. байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх1-ийн 72-74 хуу/,

Архангай аймгийн Өсумын Ебын сургуулийн захирал Л.Цгийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай “Д.Аыг ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх1-ийн 109 хуу/,

Гэрч Л.Цгийн “...Би Аын диплом болон урьд өмнө гаргаж байсан амжилтууд, бүжгийн багшийн сургалтад суусан эрхийн бичиг зэргийг үзэж ажилд авсан. Тушаал шийдвэрийн эх хувь сургуулийн архивд байгаа, дипломын эх хувь өөрт нь байгаа, ...Д.Аыг манайд ажилд орсноос хойш манай сургуульд Б шинжлэх ухааны яамнаас шалгалт ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх1-ийн 112-113 хуу/,

Гэрч Ц.Бийн “...Би Д.А гэх хүнийг танина. Д.А нь манай Ебын сургуульд 2019 оноос 2023 онд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх2-ийн 41-42 хуу/,

Яллагдагч Д.Аын татвар төлсөн мэдээлэл /хх1-ийн 201 хуу/,

2019 оны 03 дугаар сарын 01 -ний өдрийн Б/05 дугаартай Д.Аыг ажилд томилсон тухай тушаал /хх2-ийн 38 хуу/,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/13 дугаартай Д.Аыг ажлаас чөлөөлсөн тухай тушаал /хх2-ийн 39 хуу/,

Хэргийн материалд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсралт /хх2-ийн 49-50, 54 хуу/,

Монгол Улсын Бын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нийн 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 10/1360 дугаартай албан бичиг /хх2-ийн 69 хуу/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд /хх1-ийн 211-218 хуу/,

Дамно хөрөнгийн үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №АЦ-24-154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1-ийн 223-231 хуу/,

Яллагдагч Д.Аын “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх1-ийн 126 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах гэмт хэргийн шинж нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, бын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан байдлаар илэрдэг.  

 

Шүүгдэгч Д.А нь Сын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ... дугаартай “БЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Өсумын Ебын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашиглаж, ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өсумын Ебын сургуулийн ажилд томилсон ажлаас чөлөөлсөн тушаалуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.А Сын дээд сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ... дугаартай “БЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс А аймгийн Өсумын Ебын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашиглаж 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд үргэлжилсэн үйлдлээр уг үйлдлээ хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Д.Аын үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд  хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Еангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна...” гэж,

Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж тус тус хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.А нь хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд үйлдсэн байх тул Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Д.Аыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд  тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 102-106 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Д.Аын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй Цэцэрлэг, Ебын сургуулийн багш нарын бын баримт бичгийн зөрчлийн жагсаалтыг тус тус нотлох баримтаар тооцоогүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас төрийн санд хохирол учирсан байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй”,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”,

Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Тодорхой б, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно” гэж тус тус заажээ.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Ад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд нийт 44,980,405 төгрөгийн цалин олгогдсон ба тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тооцож үзэхэд 15,120,000 төгрөг байх тул зөрүү 26,110,405 төгрөгийг гэм хорын хохиролд тооцох үндэслэлтэй байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд “...Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Д.А нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн...” гэх мэдүүлгийг өгсөн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 төгрөгөөр ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэв. 

 

Бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд баримтаар хураагдсан Слын дээд сургуулийн ... дугаартай бакалаврын дипломыг хүчингүйд тооцуулахаар Б, шинжлэх ухааны яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Дын Аыг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Бовогт Дын Аыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд баримтаар хураагдсан Сын дээд сургуулийн ... дугаартай бакалаврын дипломыг хүчингүйд тооцуулахаар Б, шинжлэх ухааны яаманд шилжүүлсүгэй.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР