2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1243

 

 

 

 

                                                                                                                                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Г.Хурмандах,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2510000000355 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, эрэгтэй 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн ********* дүгээр хороо Өлзийт хорооллын ******** тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

  • Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, *******,***********

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2510000000355 дугаартай хэргээс:

Улсын яллагч: хохирогч  *******  мэдүүлэг ( хавтаст хэргийн 07-08 дахь тал),хохирогч ******* дахин өгсөн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 50  дахь тал),насанд хүрээгүй гэрч *******  мэдүүлэг ( хавтаст хэргийн 53 дахь тал),   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 11-12 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “ээжийн хамтран амьдрагч манай гэрийн хаалгыг онгойлгоод орсон байна, би айгаад орж чадахгүй байна” гэх тэмдэглэл ( хавтаст хэргийн 02-04 дэх тал),2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгаас авсан “Аюулын зэргийн үнэлгээ” ( хавтаст хэргийн 22 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байсан талаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ( хавтаст хэргийн 60-134 дэх тал), яллагдагч ******** мэдүүлэг ( хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2510000000355 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ****** нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод байхдаа эхнэр ******* үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, биед тархи доргилт, хэлний няцарсан шарх, баруун зовхи, бугалга, өвчүү, шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  *********: “...Би өнөөдөр өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад спорт хороо руу явсан. Явахдаа М-3 автобусанд суусан ба миний хажууд нэг хүн суугаад байсан. Тэгээд манай гэрийн нэг түлхүүр алга болсон. 16 цагийн орчимд спорт хорооноос гараад гэр рүүгээ явж байхад манай охин болох ******* над руу залгаад агааг эрт орж ирээд суучихсан байна гэж хэлсэн. Цаана нь ******** орилоод байсан. Тэгээд би хэсгийн ахлагч ******** руу залгаад манай гэрт хүн ирчихсэн байна манай 2 охиныг очоод авчих гэж хэлсэн. Тэгээд би 21 дүгээр хороон дээр оччихоод цагдаагийн байгууллагад ирсэн. Манай охин цагдаад дуудлага өгсөн. Манай охиныг хичээлээ тараад ирэхэд нь гэрт ороод сууж байсан гэж надад хэлсэн. Өглөө миний хажууд автобусанд сууж байсан хүн манай гэрийн түлхүүрийг аваад ******* өгсөн байж магадгүй гэж бодож байна... Би ********* гэх хүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 26-нд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа хүүхэдгүй... сүүлийн үед буюу 2023 оноос хойш зан ааш нь хувирч би чамд олон жил зарагдаж байгаа би энэ машиныг чинь авна, би чамд 3 жил зарагдсан би чамаас 30 сая төгрөг авна гэж хэлэх болж, манай аав Увс аймгийн Хяргас нуурын эрэг дээр амралтын газартай юм. Манай аав руу залгаж би амралтын газрыг чинь шатаана гэж манай аавыг дарамталсан. Одоо сална гэхээр би та 3-ыг салсны маргааш байхгүй болгохыг хараарай за юу та 3-аар тоглоно оо за юу, яахыг нь хараарай, чиний охин, хүү хоёроор тоглоно оо за юу, гэж дарамталдаг. Өглөө ажилдаа явахаар гэрээс гарахад орой ирээд үзээрэй гэж дарамталдаг. 18:45 цагт миний ажил тардаг, 19:20 цагт ажлаас гарахад хэн дээ хорогдоод наанаа юу хийгээд байдаг юм гэж асууж эхэлдэг. Машинтайгаа дэлбэрч үхээрэй гэх мэтээр хараадаг. Машин бариад явж байхад чиний ард чинь хэн суугаад байгаа юм харуулаадах гэж хэлдэг. Би 2024 оны 05 сард Өлзийт хороолол 5 сая төгрөгөөр хашаа аваад Юмжавын гэрийг бариад хамт амьдарч байгаа. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо БУ-2 хороолол ********* тоотод манай 2 хүүхэд амьдарч байгаа. Би ******** 2 хүүхдээсээ хол байлгах гээд Өлзийт руу явсан юм. Тухайн байрны хаалганы голыг сольсон боловч өнөөдөр манай байранд орчихсон байсанд нь гайхаж байна. Энэ талаар тодруулах хэрэгтэй байна, намайг байнга цохиж зоддог. 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр намайг юм яриад байж байтал шууд миний нүүр лүү цохисон, би хэлээ хазаад миний хэлний урд үзүүр бараг тасарсан. Би өвддөг юм шүү дээ гэхэд зүгээр хүний хэл 60 градуст тэсдэг юм гэсэн гээд уурлаад байсан. Би 7 хоног масктай явсан. ****** солгой гартай ба машин барьж байх үедээ ч шууд цохидог. Шөнө унтаж байхад шууд нуруу руу цохидог. Өөр лүү нь харж хэвтэхээр шөнө унтаж байгаад гэнэт нүүр лүү цохичихдог болохоор би буруу харж хэвтэхээр чи яагаад цаашаа хараад хэнийгээ бодоод юугаа санаад байгаа юм, цаашаа харсан толгойтой чи хэзээ наашаа над руу харж хэвтэж үзээгүй гээд байдаг. Миний гар луу болон нүүр, цээж рүү гараараа хүчтэй цохидог. Ихэвчлэн унтаж байхад цохидог. Манай хүүхдүүдэд гар хүрдэггүй ч ойрын үед дайрч давшлах болсон... бид 3 архи уусан, тэгээд ******** намайг тэр найзтайгаа хүчээр бэлгийн харилцаанд оруулсан. Өөрөө хажууд нь хараад миний гараас бариад сууж байсан. Тухайн явдлын дараа би нэлээд их зодуулсан. 2023 оны 08 дугаар сард Увсад байх манай аавын эзэмшлийн амралтын газарт ******* дөнгөж танилцсан юм гээд хэдэн хүн дагуулж ирээд намайг энэ миний авгай ухаантай юм байгаа юм гэж хэлээд над руу хутга шидэж, алх барьж дайрч хажууд байсан хүмүүс болиулаад аваад гараад явсан юм. Тухайн оны 08 дугаар сарын сүүлээр манай бага дүүгийн нөхрийн ахтай нь хардаад намайг машинаар дайрч ална гээд хөөж байсан... намайг байнга хэл амаар доромжилдог. Янхан гичий лалар архичин авгай машинтайгаа дэлбэрч үхээрэй, шорон санаатай, чам шиг янхан намайг барахгүй шүү гээд нүүр лүү салаавч гаргадаг. Би машины зээлийг төлж байгаа юм, би охиндоо машинаа өгнө гэтэл би наад машиныг чинь авна чи ямар шорон санаатай гичий вэ, би хавар энэ машиныг чинь зараад өөр машин болгоно гээд байхаар нь би портер авч өгье гэтэл чи авч өгч чадахгүй шүү дээ гээд уурлаад байсан... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 07-08 дахь тал),

              хохирогч ******* дахин өгсөн: “…*********би гэх хүнтэй урьд өмнө гэр бүлийн маргаанаас болж хоёр удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан, тэгэхдээ ******** нь ямар нэгэн баривчилгаанд явж байгаагүй, хоёр удаа 100,000 төгрөгөөр торгуулж байсан юм… надад ямар нэгэн санал гомдол байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй… ****** гэх хүнээс гэр бүлийн баталгаагаа салгахаар Шүүхийн байгууллагад хандаж байгаа…” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 50  дахь тал),

              насанд хүрээгүй гэрч *******: “…Миний ээж болох ********* нь архи согтууруулах ундааны зүйл урьд өмнө бага хэмжээгээр хэргэлдэг байж байгаад ******* ахтай хамт амьдарснаас хойш ойр ойрхон архи уудаг болсон, ээжийг архи уухаар нь ****** ах уурлаад биед нь халдаж байгаа харагддаг, ээжийг архи уугаагүй үед нь хардаж хэрүүл хийдэг, эрүүл байхад нь ээжийн биед нээх их халдаад зодоод байдаггүй юм. Хэзээ, хэзээ хэрхэн яаж ээжийн биед ***** ах гар хүрснийг санахгүй байна... миний төрсөн дүү болох Анар нь БНХАУ-руу 2025 оны 02 дугаар сарын дунд үеэр суралцахаар явсан, одоо Монгол улсад байхгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 53 дахь тал),

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ЕГ0725/3245 дугаартай “...1.***** биед тархи доргилт, хэлний няцарсан шарх, баруун зовхи, бугалга, өвчүү, шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна... 3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 11-12 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “ээжийн хамтран амьдрагч манай гэрийн хаалгыг онгойлгоод орсон байна, би айгаад орж чадахгүй байна” гэх тэмдэглэл ( хавтаст хэргийн 02-04 дэх тал),

2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгаас авсан “Аюулын зэргийн үнэлгээ” ( хавтаст хэргийн 22 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байсан талаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ( хавтаст хэргийн 60-134 дэх тал), яллагдагч *****: “...*****г архи уулаа гэж уурлахад ******** нь миний өөдөөс хэрэлдээд эхэлсэн, тэгтэл ****** архи ууя гээд байхаар нь би гэрийн ойролцоо байх дэлгүүрээс 0.5 литрийн лаазтай Сэнгүр нэртэй пиво хоёрыг, Хараа нэртэй 0.33 литрийн архи нэг шилийг аваад манай гэрт очсон юм. Очоод тухайн авсан архиа ***** нь ганцаараа уугаад байж байхдаа над руу дайраад хэрүүл хийгээд байхаар нь би ***** нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан, мөн баруун гар хэсэг рүү нь санагдаж байна 2 удаа гараа зангидаж байгаад цохисон өөр ямар нэгэн биед нь халдсан зүйл байхгүй юм...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

-

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******  эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***** нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа удаа дараа алгадаж цохиж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас ***** биед тархи доргилт, хэлний няцарсан шарх, баруун зовхи, бугалга, өвчүү, шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар (хавтаст хэргийн 57 дахь тал) тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ****** нь хохирогч ********* биед хүч хэрэглэн удаа дараа халддаг болох нь хохирогчийн “...намайг байнга цохиж зоддог, шөнө унтаж байхад нуруу руу цохидог.миний гар, нуруу, цээж, нүүр рүү гараараа хүчтэй цохидог. ...8 сарын сүүлээр манай бага дүүгийн нөхрийн ахтай хардаад намайг дайрч ална гээд хөөж байсан...”, насанд хүрээгүй гэрч ******* “...*****ах уурлаад биед нь халдаж байгаа харагддаг. Ээжийг архи уугаагүй үед нь хардаж хэрүүл хийдэг...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож  шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 2510000000355 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулахгүй талаар мэдүүлэг гаргасан (хавтаст хэргийн 50 дэх тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч ****** 1 сарын хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, энэ хугацаанд өөрийн оршин сууж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Эрүүгийн 2510000000355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч **********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ****** 1 (нэг) сарын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ