Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/01083

 

 

 

 

 

 

 

2022 03 10 101/ШШ2022/01083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар О.У, Ц.Ц нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 20хх оны ххх сарын ххх-ний өдөр төрсөн охин Н-г эх Ц.Ц-н асрамжинд үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасныг баримтлан хариуцагч О.У-н өмчлөлд бүртгэлтэй ххххххххххххх өрөө орон сууцны 2022 оны 02 сарын 23-ны өдрийн байдлаарх орон сууцны зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 54.081.122 төгрөгийг хариуцагч О.У дангаар төлж дуусгахаар, орон сууцны зээлийн төлбөрийг төлж дуусмагц, охин У.Н-г 18 нас хүрэхэд хххххххххх өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч О.У нь охин У.Н-д шилжүүлж өгөхөөр, нэхэмжлэгч Ц.Ц хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүйгээр нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч О.У нар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-с 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН