| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0017/Э |
| Дугаар | 202/ШЦТ/92 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 202/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч *******
Хохирогч *******
Хохирогчийн хууль ёсны төлөөгч *******
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Д.Гомбо
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн,*******,*******,, мэргэжилгүй,,,,,,: .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт эсрэг урсгал бүхий асфальтан замаар улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн *******ийн жолоодож явсан улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчигч амь нас хохирсон, жолооч *******ийн эрүүл мэндэд “баруун 8 дугаар, зүүн 6, 7 дугаар хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн автомашинд 3,991,000 төгрөгийн хохирол, эзэмшлийн улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн автомашинд 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
| 2 |
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, уучлалт гуйж байна, мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2. Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Манай хүн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ байдаг байсан. Манай хүүхэд ээж нь өнгөрснөөс хойш биеийн байдал нь бүр илүү муудсан. Тархи толгойн эмгэгтэй хүүхэд байгаа. Сэтгэл санаа маш их хэцүү, амьдрал хэцүү байна. Амьдралаараа л хохирсон хүн байна даа. Товчхон ярихад ийм л байна...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “12 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан сэргийлэхэд орох гээд манай гурав наашаа явж байхдаа осолд ороод ээж минь нас барсан байгаа. Өмнө нь мэдүүлж байсан мэдүүлэг дээрээ нэмж хэлэх юм байхгүй. Нийт 77.494.000 төгрөгийн хохирлын баримт бид нар бүрдүүлж өгсөн байгаа. Түүнээс 13.600.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөөд, машины хохирол 4.491.000 төгрөгийг өгөөд нийтдээ 18.091.000 төгрөгийн хохирлыг одоогоор барагдуулсан байгаа. Үлдэгдэл 63.890.000 төгрөгийн хохирол үлдээд байгаа. Миний хувьд дүү маань тийм байдалтай байгаа. Энэ хүн тухайн үед осол гаргаагүй байсан бол ээж минь өдийд амьд сэрүүн явж байх байсан. Иймд сэтгэл санааны хохирол, дүүгээ харах зардал, ахын маань сэтгэл санааны хохирол гээд бүхэл бүтэн нэг айлын амьдрал сүйрсэн. Тиймээс үлдэгдэл хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа...” гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ээж , ах, хүү нарын хамт сумын 3 дугаар баг сумын төвөөс зүүн зүгт “Булаг” гэдэг газраас гуайн Приус-11 маркийн машинтай 13 цаг 30 минутын үед гараад сумын төвд 14 цагийн үед ирсэн, суманд ирээд урьдчилан сэргийлэх үзлэгийн урилгыг сумын эмнэлгээс авсан, тухайн үзлэгийг улсаас үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа учраас түүний дагуу манай гурав шинжилгээ өгөхөөр урилгаа авсан. Манай ажил дээгүүр орж надтай уулзаад нийгмийн даатгалын бичиг аваад Сайнцагаан сум руу 15 цагийн үед , ээж , нар хөдөлсөн. Тухайн үед ах машин барьж явж байсан. Тэгээд би ажлаа тараад гэртээ хариад байж байхад ахын төрсөн дүү Цэгмид гэдэг хүн над руу залгаад “ ах, ээж , осолд орчихсон байна, одоо Сайнцагаан сумын эмнэлэг дээр байна, ээж чинь ухаангүй байна, дүү чинь духан дээр нь шалбараад цус гарчихсан, ах болохоор хавирга нь хугаралттай гуяны бүдүүн хэсгээр шөрмөс нь тасарсан оноштой байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 43-44-р хуудас/
5. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би талийгаач эхнэр хамт сумын төв орж бензин авчихаад хөдөө гэрээрээ дайраад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад Дундговь аймаг руу явсан. Тэгээд асфальтан зам нийлээд аймгийн төв рүү орох гээд явж байтал эсрэг урсгал руу нэг машин маш их хурдтай орж ирээд миний машиныг маш хүчтэй мөргөсөн миний машин дээшээ өргөгдөх шиг л болсон. Машин далангийн ирмэг дээр хойшоо хараад зогссон. Тэгээд би машинаасаа буугаад машиныхаа урдуур тойроод зүүн урд хаалганы завсраар хартал манай талийгаач эхнэр хамраас нь цус гарчихсан ухаан алдсан байдалтай байсан. Машины хамар хойшоо чихэгдээд талийгаач эхнэр маань хавчуулагдчихсан байсан. Тэгээд яах учраа олохгүй зогсож байтал ардаас нэг машин ирж байхаар нь гар өргөөд зогсоотол “юу болсон бэ” гэж асуухаар нь “урдаас нэг машин ирээд мөргөчихлөө та цагдаа болон түргэн тусламж дуудаж өгөөч манай эхнэр ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр машин хөдлөөд явсан хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. Жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх, 2021 онд аймгийн төвөөс хүнээс худалдаж авсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан, ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. ... Осол болсны дараа миний унаж явсан машиныг мөргөсөн тэр машинаас нэг эрэгтэй хүн жолоочийн хажуу талын хаалганаас гарч ирээд “яасан юу болж байна, наад хүн чинь явж байна” гэж асуусан. Тэр үед би “чи барьж явсан юм уу” гэтэл тэр эрэгтэй “би бариагүй өөр хүүхэн барьсан, би баръя гэсэн чинь бариулахгүй байсан” гэсэн. Тэр эрэгтэй над дээр гуйваад ирсэн тэгэхээр нь би тэр залууг үнэн ярьж байна уу худлаа ярьж байна уу гээд шалгах гээд мөргөлдсөн машин дээр очиход жолоочийн талд нэг******* хүн руль суудал хоёрын хооронд хавчуулагдчихсан ухаан алдчихсан, тэр*******гээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-50, 3 хх-ийн 224-р хуудас/
6. Гэрч “... 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд найз очсон, намайг хоёр ямааны гулууз эвдээд өгөөч гэж гуйхаар нь очсон. Тэгээд гулуузыг нь эвдээд 11 цагийн үед “Хараа” нэртэй 0.5 литрийн архи авч гэрт байсан 70-80 орчим настай******* хөгшин хүний хамт 3-уулаа уг архийг хувааж уусан. Тэгээд тэр хөгшин бас “Хараа” нэртэй 0.5 литрийн архи аваад дахин бид гурав хувааж уусан. гэрт байж байгаад 18 цагийн үед гэрээс нь бид хоёр гараад Хулд суманд байдаг манай найз Бүгдбаярынхаас миний идэшний малыг авах гэж гарсан. Гарахдаа эзэмшлийн Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би жолоочийн хажуу талд суугаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Шунхлай колонкын баруун талд байх гэрийн гаднаас хөдөлсөн. Хөдлөөд явж байгаад аймгийн баруун талын цагдаагийн хуучин постын хажууд явж байтал өмнөөс ирж байсан Приус маркийн машинтай мөргөлдсөн би тухайн үед өөрийн гар утсаа оролдоод доошоо тонгойгоод фейсбүүк ухаад явж байсан юу болсныг анзаараагүй. Тэгтэл гэнэт тас няс гээд явчихсан би сайн хараагүй. ... Би “Хараа” архийг 0.5 литрээр 2 удаа , түүний гэрт байсан хөгшин нарын хамт хувааж уусан. надтай адил хэмжээтэй архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн байсан. ... “Цагаан хад” орно гээд намайг замдаа машин тэрэг янз бүр болж магадгүй гээд авч явсан. ... бид хоёр явсан ямар ч согтууруулах ундааны зүйл авч яваагүй. Машинд ямар ч архи байгаагүй ээ. ... мэдүүлэг дээрээ огт архи уугаагүй гэж хэлээрэй гэсэн. Тэгээд ахлах мөрдөгч Даваадорж дээр нүүрэлдүүлж мэдүүлэхдээ “ уусныг мэдэхгүй” гэж хэлсэн. ер жаахан согтолттой байсан. Хашаанаас гарахдаа хашаагаа шүргэчихээд гараад явсан. ... Би руль булаасан асуудал огт байхгүй. ... Машинд архи авч явсан гэж хэлээд байгаа нь намайг тэгж хэлээрэй гэсэн болохоор тэгж мэдүүлсэн. Аваарт орчихоод эмнэлэг дээр ирээд байхад надад цагдаа асуувал намайг архи авч явсан, мал авах айлдаа архи авч явсныг уусан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш хотод эмчлүүлж байхдаа надтай утсаар холбогдоод цагдаа энэ тэр яривал битгий мэдүүлэг өгөөрэй, миний хэлснийг хэлээд байгаарай, чамайг бол яах ч үгүй үсрээд 200,000 төгрөгөөр торгох байх гэж ярьсан. ... Би , , гурвыг хуйвалдаад байна гэж бодож байна. гэрч яалт ч үгүй л 2 шил архи уусан. Тэр архийг аягалсан. , , бид уусан. ... Яагаад гэвэл бид 2 хоёулхнаа 2 шил архи уух юм бол аль аль нь тасарна...” гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 65, 3 хх-ийн 226-227, 4 хх-ийн 01-02-р хуудас/
7. Гэрч “Би аажуу гэрт нь очсон. Тэгэхэд талаас доогуур 0,75 литрийн архи тэр гэдэг залуу уугаад сууж байсан, надад хийж өгөхөөр нь 2 удаа татсан. ... , нар гэрээс гарахдаа архи авч гараагүй ээ...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 229-р хуудас/
8. Гэрч “... Би тэрнээс нь 2-3 татсан. ... Би тай уугаагүй тэр үүднээсээ уугаагүй гэж мэдүүлсэн. Тэгж ойлгож хэлсэн юм. Бусдаар бол , хоёр бол 0,5 литрийн “Хараа” архи хувааж уусан...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 231-р хуудас/
9. Гэрч У.ын “Би тэр өдөр тай бол архи, согтууруулах ундааны зүйл бол огт хэрэглээгүй, харин тай бол архи уусан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ тай огт уугаагүй гэдгээ л хэлж байгаа тэр юм аа...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 234-235-р хуудас/
10. Гэрч А.Норовсүрэнгийн “... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн асфальтан зам дээр тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх дуудлагад очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгслийн ойр орчимд архины шил болон согтууруулах ундааны шил, сав байгаагүй. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт очиход улсын дугаартай Starex маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооны ард руль суудал хоёрын дунд хавчуулагдсан байдалтай хөдлөх боломжгүй******* хүн байсан. Тухайн*******г Дундговь аймгийн н алба хаагчид тусламж үзүүлж тээврийн хэрэгслээс гаргасан, тухайн******* архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, согтуу байсан...” гэх мэдүүлэг, /3 хх-ийн 238-239-р хуудас/
11. Гэрч “... ******* миний төрсөн дүү, улсын дугаартай Hyundai Starex /Хьюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэл нь *******ын эзэмшлийнх. Би 2018 онд 13.000.000 төгрөгөөр зарсан. Нөхрийн бие өвдөөд сүүлийн 1 жил БНСУ /Бүгд найрамдах Солонгос улс/ яваад тэнд амьдраад бичиг баримтаа шилжүүлж амжихгүй яваад байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 68-69-р хуудас/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 70 дугаартай “... Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр тархи, цээж, мөчний хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчин, бахуу, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хоёр бөөрний уйланхай, ерөнхий судас хатуурал өвчтэй байжээ. Талийгаач хавсарсан хүнд гэмтлийн улмаас уушгины судасны бүлэнт бөглөөдөсөөр хүндэрч нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 94-103-р хуудас/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16606 дугаартай “*******ийн биед баруун 8-р, зүүн 6, 7-р хавиргануудын далд хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 86-87-р хуудас/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16607 дугаартай “ биед дух, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 89-90-р хуудас/
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6132 дугаартай “...ЗЮ64013079 ******* гэж хаягласан цусанд спирт илрээгүй. ******* гэж хаягласан цусанд 2,3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /1хх-ийн 79-80-р хуудас/
16. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 10-22-р хуудас/
17. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах явцад *******, ******* нараас биологийн дээж буюу 2 хуруу шилтэй цус хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /1 хх-ийн 23-25-р хуудас/
18. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12337 дугаартай “... эзэмшлийн улсын дугаартай Hyundai Starex /Хьюндай Старекс/ маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,960,000 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, /1 хх-ийн 130-131-р хуудас/
19. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12335 дугаартай “... *******ийн эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius-11 /Тоёота Приус-11/ маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,991,000 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, /1 хх-ийн 134-135-р хуудас/
20. “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай “Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хьюндай Старекс маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хьюндай Старекс маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 184-186-р хуудас/
21. Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “... Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. *******ын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх магадалгаа, /4 хх-ийн 184-186 хуудас/
22. Дундговь аймгийн н газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 26/157 дугаартай албан бичиг, / 4хх-ийн 6-7-р хуудас/
23. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 9-р хуудас/
24. Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, /1 хх-ийн 156, 158-163-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /цусан дахь спиртийн агууламж 2.3 промилли/ хатуу хучилттай авто замд “Хьюндай Старекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгалд орж иргэн *******ийн жолоодож явсан улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч эрүүл мэндэд хөнгөн, жолооч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч амь насыг хохироож, “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлд 3,991,000 төгрөгийн эвдрэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс *******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр дүгнэлт гаргаж, мөрдөгч магадалгааг хуульд нийцээгүй талаар мэтгэлцэж оролцлоо.
Шүүгдэгч ******* нь осол хэрэг үйлдэгдэх үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан гэрч Э.ы удаа, дараагийн мэдүүлэг, түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6132 дугаартай “... ******* гэж хаягласан цусанд 2,3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдов.
Шүүгдэгч нь осол болсны дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлж байх боловч хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр тээврийн хэрэгсэл болон хэргийн газрын ойр орчмоос архи, согтууруулах ундааны зүйл, түүний шил, сав илрээгүй ба осол болсноос хойш Цагдаагийн байгууллага дуудлагын дагуу ирэх хүртэл хугацаанд ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч ******* болон ******* нараас мөрдөгч хойшлуулшгүйгээр биологийн дээж буюу 2 хуруу шил цус хураан авсан ба уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар санал гаргаж, түүнийг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол 1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагджээ.
Эрүүгийн ******* дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-г шинжээчээр томилсон байна. Уг шинжээчээр томилсон тогтоолын 3 дахь хэсэгт “******* нь ослын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирснээс хойш 2 цаг 35 минутын дараа *******ын биеэс биологийн дээж авсан нөхцөл байдлаас *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж шууд үзэх боломжтой эсэх” гэх асуулт тавьжээ.
Уг асуултад шинжээч нь “******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж хариулжээ.
Жолооч тээврийн хэрэгсэл жолоодохоос өмнө аль эсхүл дараа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох атал шинжээчээс ******* нь ослын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аль дүрэм зөрчсөн гэж үзэх гэж асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно” гэснийг зөрчсөн зөрчил болох бөгөөд улсын яллагч нь уг дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гарган оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараах шийдвэр гаргана” гээд 2.2 дахь хэсэгт “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байж” болох талаар заажээ.
“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/64 дугаартай дүгнэлтийн “******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.д заалтыг зөрчсөн...” гэж дүгнэсэн хэсэг нь ийнхүү хуульд нийцэхгүй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч уг дүгнэлтийг бүхэлд нь бус тухайн хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шүүхээс шийдвэрлэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцээгүй, уг эрүүгийн хэрэгт томилогдсон мөрдөгч биш тул мөн нотлох баримтаар тооцуулахгүй байхаар дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар талд *******д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Ганзоригийн тогтоол авагдсан ба уг тогтоолд мөрдөгч А.Норовсүрэн, Ө.Лхагвабаяр, Б.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй байхаар тусгасан ба Б.Насанжаргал нь уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байна. Тэрээр уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулсан байх ба тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 84-91 дүгээр талд хэд хэдэн шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох зэргээр ажиллаж байжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч буюу жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ийнхүү эсрэг урсгалд орж улмаар 1 зорчигчийн амь нас хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэргийн зүйл, хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж, оногдуулах эрүүгийн хариуцлага хүндэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр буюу эрх зүйн байдлыг дээрдүүлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 1 хохирогчийн амь нас хохирсон, 1 зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн, 1 жолоочийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3.991.000 /гурван сая есөн зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгчийн унаж явсан “Хьюндай Старекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл хохирол учирсан ба Э.Даваасүрэн гэх хүний эзэмшилд байх боловч тэрээр уг тээврийн хэрэгсэл ******* худалдан авсан, нэр шилжүүлээгүй талаар тайлбар гаргасан тул Э.Даваасүрэнд төлөх төлбөргүй гэж үзэв.
******* нь *******т учирсан хохиролд 4.491.000, хохирогч буюу талийгаач хууль ёсны төлөөлөгч буюу түүний охин *******т 13.600.000 төгрөг төлсөн байх ба талууд уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй болно.
Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь 77.499.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтууд бүдгэрсэн, зарлагын баримтуудын хувьд байгууллагын тамга, холбогдох тэмдэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэлгүй орхиж нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тэрээр хохирогч *******т 4.491.000, хохирогч буюу талийгаач хууль ёсны төлөөлөгч буюу түүний охин *******т 13.600.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд дээрх байдлуудыг харгалзан үзээд *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгчд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан Тоёота Приус маркийн , Хьюндай Старекс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 4.491.000 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга/, хууль ёсны төлөөлөгч *******т 13.600.000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүгдэгч *******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД