| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/103 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2507 00132 0065 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* д ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Налайх дүүрэг, ******* хороо, ******* 1******* гудамж, *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй,
овогт ын ******* /РД:/.
Монгол улсын иргэн, -ны өдөр ******* хот, Налайх дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* д ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Налайх дүүрэг, хороо, , , од оршин суух, урьд ял шийтгэлгүй,
овогт гийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.*******, Б.******* нар нь бүлэглэн Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа замын шалган нэвтрүүлэх постны орчим хохирогч Б.тэй “машин дотор шүлсээ хаялаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг хавирч унагаан түүний нүүр, бие хэсэгт хөлөөрөө өшиглөж, нүүрэнд гараараа цохих зэргээр зодож биед нь “зүүн эгэм, далны холбоосны бүрэн тасрал, эгэм, мөрний мултрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь бүлэглэн Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа замын шалган нэвтрүүлэх постны орчим хохирогч Б.тэй “машин дотор шүлсээ хаялаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийг машинаас буусан үед нь хавирч унагаан түүний нүүр, бие хэсэгт хөлөөрөө өшиглөж, нүүрэнд гараараа цохих зэргээр зодож биед нь “зүүн эгэм, далны холбоосны бүрэн тасрал, эгэм, мөрний мултрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
шүүгдэгч Н.*******ий үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Тухайн үед 337-р цэргийн д найз дээрээ очоод ирсэн. Замд хүн гар өргөөд автобусны буудал хүргээд өг гэж хэлсэн. Тэгсэн пост дээр ирээд энд зогсчих гэж хэлсэн. Тэгэхээр энд автобус ирдэггүй юм аа гэж хэлсэн чинь машин дотор шүлсээ хаяад манай найз Б.*******тэй муудсан. Б.******* хавирч унагаахад би очиж цохисон...” гэх,
шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Арын суудал дээр надтай цуг сууж явсан. Тэгснээ машинд шүлсээ хаяхаар нь болиоч гэж хэлсэн. Тэгээд та нарт хамаагүй. Намайг автобусны буудалд буулгах байсан юм гээд надтай маргаад би зодооныг эхлүүлсэн...” гэх мэдүүлгүүдээс гадна
хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Налайх ороод мөнгө хураадаг пост харагдахаар нь за олон хүн байгаа газар бууя гэж бодоод пост гараад бууя гэхэд за за буу гээд буухдаа би нөгөө хэдэд за за баярлалаа гээд ер нь автобусны буудал хаана байдаг юм бэ гэхэд нэг өндөр “ер нь гэж юу яриад байгаа юм бэ” гэхэд би зүгээр асуусан юм аа гэхэд жолоочийн хажуу талд байсан намхандуу залуу бууж ирээд өндөр залуу намайг хавирч унагаагаад тэр хоёр залуу намайг өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-08-09/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0725/34*******тай дүгнэлт /хх-29-31/, гэрч Б.ийн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий йн 2. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай д заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь “бүлэглэж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нарын хохирогчийн эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн эгэм, далны холбоосны бүрэн тасрал, эгэм, мөрний мултрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Б.гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогчийн зүгээс нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хохирогчид 25,000,000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2,415,076 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч, тэдний өмгөөлөгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий йн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэн анх удаа гэмт хэрэг үйлдэж хохирол нөхөн төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд тухайн зүйл д заасан 3,000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай йн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******, Н.******* нарыг 3,000 /гурван мянга/ нэгж буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД