Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх     

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хос талим" баарны гадаа хохирогч Г.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******од зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой аймгийн сумын 3 дугаар баг "Элбэг ус" гэдэг газарт хотоос ирсэн найз , нутгийн хүн болох хамтаар 1 ширхэг 0.5 литрийн савлагаатай архи уугаад, дараа нь караоке орох болоод ыг хөдөө гэртээ үлдээгээд би хамтаар хөдөөнөөс сумын төвд орж ирээд “Хос талим” бааранд дөнгөж орж ирээд баарны текен дээр очиход нутгийн танил баарны текний хажууд байхаар нь мэндлээд "хоёулаа гаръя тамхилъя" гэж ярилцаад баарнаас ын хамтаар хоёулаа гарсан. Бааранд хамт ирсэн Балдан үлдсэн. Тэгээд баарны гадаа би од хандаж одоогоос 2 долоо хоногийн өмнө багуудын дунд зохион байгуулагдсан олон төрөлт тэмцээнийг яриад "манай багаас юу ч орж чадсангүй" гэж хэлэхэд надад хандаж "би ямар дарга биш, би яаж мэдэх юм" гэж хэлсэн. Тэгэж байгаад миний нүүр рүү толгойгоороо мөргөсөн. Миний хамраас цус гарахаар нь би доош суусан чинь миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би газар унахад баарны цайны газар руу орсон. Би баарны гадаа байж байтал манай хэн нэгэн нь дуудчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. Би ын толгойг юугаар ч цохиогүй. намайг мөргөх үед миний үүдэн дээд хиймэл шүд буйлнаас мултраад унасан байсан. Тэрэнд духаа шалбалсан байж магадгүй. миний биед халдаж гэмтэл учруулсны дараа цайны газарт орсон. ... од мөргүүлээд нүүрээ дараад эхлээд тонгойж зогсоод дараа нь явган газарт суутал миний нүүр рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, дараа нь толгойны ар хэсэг, нуруу руу гараараа цохиод байсан. ... Дахиж цайны газраас гарч ирээд миний биед халдаагүй. миний үүдэн шүдийг мөргөхдөө толгойн орой нь шалбарсан байх гэж бодож байна. Би ын биед халдсан зүйл огт байхгүй. ... миний Хаан банкны дугаарын дансанд 3 сая төгрөгийн хохирлын мөнгийг шилжүүлсэн. Би оос 137,000 төгрөгийг нэхэмжлэхгүй... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-12, 49-51-р хуудас/

Гэрч Т. “2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой 23 цаг 00 минутын үед н хамтаар сумын төв хэсэг буюу 7 дугаар багт байрлалтай "Хос талим" бааранд орсон. Хамт явсан баарны зүүн хэсэгт байдаг караокены өрөөнд орсон. Би баарын текний хажууд байдаг суудалд суугаад хүмүүсийн хамтаар пиво уугаад байж байхад гэнэт хүмүүс "гадаа хүмүүс зодолдоод байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал баарны гадаа олон хүн гарчихсан явган суугаад нүүрээ дараад байж байсан. Сайн харахад хамрынх нь гол хэсэг нь язарсан цус гарч байсан. Би цусыг нь нойлын цаасаар тогтоогоод байж байтал цагдаа ирсэн. Бүр сүүлд г эмнэлэг рүү авч явах гэж байхад нь гэдэг хүн г зодсоныг мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-р хуудас/

Гэрч “...Би ыг харахад цус толгойн оройноос хамрыг нь дагаад урссан байсан. Би юу болсныг асуухад " тархи хагалчихлаа тэгээд тэй муудалцаад зодолдчихлоо" гэж хэлсэн. Тэр үед манай Мөнхжаргал ын нүүрэнд байсан цусыг арчсан. Би юу болсныг мэдэхээр баарны цайны газраас гадагш гарахад цайны газрын хаалганы урд талд хөндлөн тавьсан байсан "Бонго" маркийн автомашины ар талд газарт тонгойгоод сөхрөөд суучихсан хамраас нь цус гарч байсан. Тэр үед бааранд байсан хүмүүс бүгд гадагш гараад , хоёрын учрыг олох гээд гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч “... Би 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой "Сод бриллиант" ХХК-ийн "Хос талим" бааранд ажиллаж байхад 22 цаг 10 минутын үед бааранд орж ирсэн байсан , бүр өмнө нь баарны цайны газарт пиво ууж байсан нар текний хажууд уулзаад баарнаас хамт гарсан, нэг их удалгүй баарны цайны газрын хаалгаар орж ирээд зогсож байхыг нь харахад ын толгойн духнаас нь арай дээхэн хэсгээс цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р хуудас/

Шүүгдэгч *******ын талаархи лавлагаа, /хх-ийн 89-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаартай “ биед зүүн нүдний ухархайн дотор хана, дээд хана, хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр, /хх-ийн 32-34-р хуудас/

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн сэтгэцэд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 365 дугаартай "Гэрэлмаагийн //-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-60-р хуудас/ зэргээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, гараараа цохи, хөлөөрөө өшиглөх үйлдэл хийхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г. шүүгдэгч *******оос баримтаар 3.137.000 /гурван сая нэг зуун гучин долоон мянга/ төгрөг нэхэмжилснээс тэрээр 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн бөгөөд Г. нь 137.000 /нэг зуун гучин долоон мянга/ нэхэмжлэхгүй талаар хүсэлт гаргаж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогч эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 2.273.037 /хоёр сая хоёр зуун далан гурван мянга гучин долоо/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан лавлагаа, баримтуудаар тогтоогдсон ба үүнийг шүүгдэгч ******* мөн төлсөн байх тул түүнээс гаргуулах хохиролгүй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлоо нөхөн төлсөн, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.

            Прокурор шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар уг саналыг дэмжиж байна.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхэгийг хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД