2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ц.*******э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар *******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00512 0012 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүрэг, ******* хороо, *******ын ******* тоотод оршин суух,

******* овогт гийн *******э /РД:/.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.*******э нь согтуурсан үедээ 2024 оны 1******* сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн урд засмал зам дээр “” макийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасныг зөрчиж, замын хөвөө хэсгээр явган алхаж байсан иргэн М.г тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.*******э нь согтуурсан үедээ 2024 оны 1******* сарын 23-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн урд засмал зам дээр “” макийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.11-д заасныг зөрчиж, замын хөвөө хэсгээр явган алхаж байсан иргэн М.г тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Согтуугаар машин барьж хүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлгүүдээс гадна

хохирогч М.гийн мэдүүлэг /хх-14-15, 120-122/,

гэрч Б., Ц., Ц. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-28-29, 32-33, 36-37, 171/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-39-41/,

зам тээврийн осол шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 52/119 дугаартай дүгнэлт,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 301 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-54-55/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-101-103/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04-09/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Авто Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Замын хөдөлгөөнтэй холбоотой хууль, дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байх тул тухайн зүйл ангийг хүндрүүлэх шинж болох “согтуурсан үедээ” гэх гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.   

Мөн шүүгдэгч Ц.*******э замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан үедээ хохирогчид тусламж үзүүлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ослын газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1******* зүйлд заасан “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

              Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

           Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 2 000 000 төгрөг нөхөн төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Ц.*******эд “3 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэх”,

мөн хуулийн 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид тухайн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг хөнгөрүүлэхэд харгалзан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдан түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага, ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Харин улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсоноос тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэх байдлаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримталж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.******* зүйлд заасан  тэнсэн хянан харгалзах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрөлд хамаарахгүй бөгөөд албадлагын арга хэмжээгээр хүлээсэн үүрэг, хязгаарлалтыг хэрэгжүүлэхээс хамааран шүүх мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт хэрэглэх эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан.

Иймд шүүгдэгчид оногдуулах албадлагын арга хэмжээг хэрэглэсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүргийг шүүхээр хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

  1.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******эд тэнсэн хянан харгалзах хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх , зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлалтыг тус тус тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасах шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД