| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/02300/И |
| Дугаар | 101/ШШ2022/02401 |
| Огноо | 2022-05-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2022/02401
2022 05 23 101/ШШ2022/02401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххх, Х банк ХХК-ийн /РД: хххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххх тоот хаягт оршин суух, А.Нт /РД: хххххххххх/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 41,988,617.26 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа,
Хариуцагч А.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн А.Н нь Х банкнаас 2018 оны 09 сарын 11-ний өдөр 0000000000-01 тоот зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан.
2018 оны 10 сарын 16-ны өдөр 000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээл дээр нэмж 2,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн.
Улмаар 2018 оны 11 сарын 06-ны өдөр 0000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж үлдэгдэл зээл дээр нэмж 1,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан
Зээлдэгч А.Н нь 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3,300,501.92 төгрөг, хүүгийн төлбөрт 3,383,116.77 төгрөг, нийт 6,683,618,69 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч зээлийн төлбөрөө төлөөгүй тохирололд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгч А.Нт мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээ төлөөгүй байна.
Мөн А.Нт 2018 оны 08 сарын 23-ны өдөр 201843823611 тоот кредит картын гэрээ байгуулж 1,400,000 төгрөгийн зээлжих эрхийн хэмжээтэй, 60 сарын хугацаатай, энгийн виза зарт олгосон.
Зээлдэгч нь 2019 оны 12 сарын 30-ны өдөр 1,376,127.07 төгрөгийг зээлсэн ба өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч А.Нт холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дараахь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 25,199,498.08 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр13,784,863.77 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, нийт 39,252,317.66 төгрөгийг нэхэмжилж байна.
Кредит картны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,376,127.07 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,835 төгрөг, нийт 2,736,299.60 төгрөг нэхэмжилсэн.
Иймд хариуцагч А.Наас зээлийн гэрээний үүрэгт нийт 41,988,617.26 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд Х банктай 2018 оны 09 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөг, мөн 2018 оны 10 сарын 16-ны өдөр өмнөх зээл дээрээ нэмж 2,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 06-ны өдөр мөн өмнөх зээл дээр нэмж 1,500,000 төгрөг зээлсэн.
Мөн тус банктай 2018 оны 08 сарын 23-ны өдөр кредит картын гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийн эрхтэй карт эзэмшсэн. Би Х банкнаас авсан зээлээр найзтайгаа нийлэн Алтжин Бөмбөгөрт даавууны наймаа эрхэлсэн ч амжилт олоогүй.
Миний хувьд 2019 оны 06 сард нурууны суулт, муруйлтын улмаас ажил хийх чадваргүй болсон. Энэ тухайгаа Х банкинд хандаж зээлийн хүүгээ зогсоох хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй.
Мөн ковидтой холбоотой зээлийн хүү зогсоолгох хүсэлтийг эдийн засагчид хэлэхэд чиний зээлэнд хамаарахгүй гэж хэлсэн. Би Х банкны эдийн засагчтай холбоотой байсан, Жуков салбарт ирж эдийн засагчтай уулзаж байсан. Нэрийг нь санахгүй байна. Зээл төлөхөд эрүүл мэндийн байдлаас болон ковидоос үүдээд хүндрэлтэй болж байгаа талаараа хэлж байсан.
Иймд миний бие нь үндсэн зээлийн үлдэгдэл 25,199,498.08 төгрөг, кредит картын үлдэгдэл 1,376,127.07 төгрөгийг төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 13,784,863.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, кредит картын зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,835 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч Х банк ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяад олгосон итгэмжлэл, Х банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
А.Нтай байгуулсан 2018 оны 09 сарын 11, 2018 оны 10 сарын 16, 2018 оын 11 сарын 06-ны өдрүүдийн зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт-зээлийн тооцоолол, цалингийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,
Зээлдэгч А.Нт 2018 оны 09 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд,
2020 оны 09 сарын 02-ны өдрийн 61/4200, 61/4201 дугаартай зээл төлөх мэдэгдлүүд, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 61/4417, 61/4418 дугаартай зээл төлөх мэдэгдлүүд, 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 61/708, 61/716 дугаартай зээл төлөх мэдэгдлүүд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч А.Н Х банкны нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад үндсэн зээлийн үлдэгдэл 25,199,498.08 төгрөг, кредит картын үлдэгдэл 1,376,127.07 төгрөгийг төлнө. Зээлийн хүүгийн төлбөр 13,784,863.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, кредит картын зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,835 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбар ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч А.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,988,617.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар:
2018.09.11-ний өдрийн 0000000000-01 тоот,
2018.10.16-ны өдрийн 000000000000 тоот,
2018.11.06-ны өдрийн 0000000000000 тоот зээлийн гэрээний дагуу:
-Үндсэн зээл 25,199,498.08 төгрөг,
-Зээлийн хүүгийн төлбөр 13,784,963.77 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 267,956 төгрөг, нийт 39,252,317.66 төгрөг.
2018.08.23-ны өдрийн 201843823611 тоот кредит картын гэрээний дагуу:
-Үндсэн зээл1,376,127.07 төгрөг,
-Зээлийн хүүгийн төлбөр 1,194,337.64 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 165,835 төгрөг, нийт 2,736,299.60 төгрөг.
39,252,317.66+2,736,299.60=41,988,617.26 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Зээлдэгч А.Н нь Х банкинд 2018 оны 08 сарын 09-ний өдөр кредит карт эзэмших хүсэлт гаргасны дагуу 2018 оны 08 сарын 23-ны өдөр 201843826311 дугаартай кредит картын гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийн зээлжих эрхтэй энгийн виза картыг 60 сарын хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн болон бэлэн бус зарлага хийсэн дүнг жилийн хүүгээр үржүүлж 365 хоногт харьцуулах, гүйлгээ хийсэн өдрөөс ашигласан хоногоор тооцохоор, төлбөрийн доод хэмжээг 10 хувь, хугацаа хэтрүүлсэний шимтгэл 25,000 төгрөг хэмээн тохирсон талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтад тусгагджээ.
А.Н Х банктай 2018 оны 09 сарын 11-ний өдөр 0000000000-01 тоот зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэгцээний зориулалтаар 25,000,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн тэрээр 2018 оны 10 сарын 06-ны өдөр зээлдүүлэгч Х банктай 0000000000000 тоот зээлийн гэрээ байгуулан 2018 оны 09 сарын 11-ний өдрийн гэрээний дагуу зээлсэн зээлийн үлдэгдэл 24,618,074.18 төгрөг дээр нэмж 2,000,000 төгрөг, нийт 26,618,074.18 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Зээлдэгч А.Н нь зээлдүүлэгч Х банктай 2018 оны 11 сарын 06-ны өдөр 0000000000000 тоот зээлийн гэрээ байгуулан 2018 оны 10 сарын 06-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн зээлийн үлдэгдэл 26,618,074.18 төгрөг дээр нэмж 1,500,000 төгрөг, нийт 28,118,074.18 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэн авсан нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Дээрхи зээлийн гэрээ бүрт зээлдүүлэгч Х банк түүний төлөөлөгч, зээлдэгч А.Н нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамга даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
ХХ-ийн 8-16, 50-52 дугаар талл/
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.
Зээлдүүлэгч Х банк нь дээр дурдсан гэрээг үндэслэн зээлдэгч А.Нын нэр дээр 2018 оны 08 сарын 30-ны өдөр болон 2018 оны 09 сарын 11-ний өдөр тус тус зээлийн данс нээн 2018 оны 09 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 2018 оны 10 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 11 сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд А.Н нь зээлжих эрхтэй кредит картыг 2018 оны 08 сарын 30-ны өдрөөс ашиглаж эхэлжээ.
/ХХ-ийн 18, 20-21, 29-36 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Х банк болон хариуцагч буюу зээлдэгч А.Н нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Хариуцагч А.Н нь Х банктай зээлийн гэрээ байгуулан дээр дурдсан 25,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг тус тус зээлэн авсан талаараа болон 1,400,000 төгрөгийн зээлжих эрхтэй кредит карт ашигласан талаараа маргаагүй болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Х банкны зээлдэгч А.Нтай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч А.Н нь 2018.09.11-ний өдрийн 0000000000-01 тоот, 2018.10.16-ны өдрийн 000000000000 тоот, 2018.11.06-ны өдрийн 0000000000000 тоот зээлийн гэрээний буюу 28,500,000 төгрөгийг зээлэн авсан гэрээний үүрэгт:
2018 оны 10 сарын 09-ний өдөр үндсэн зээл 381,925.82 төгрөг, зээлийн хүү 368,219.18 төгрөг,
2018 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн хүү 12,949.78 төгрөг,
2018 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн хүү352,202.67 төгрөг,
2018 оны 11 сарын 16-ны өдөр үндсэн зээл 327,556.65 төгрөг, зээлийн хүү 167,443.35 төгрөг,
2018 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1,712 төгрөг,
2018 оны 12 сарын 11-ний өдөр үндсэн зээл 475,332.99 төгрөг, зээлийн хүү 363,752.34 төгрөг,
2019 оны 01 сарын 10-ны өдөр үндсэн зээл412,943.94 төгрөг, зээлийн хүү 431,056.06 төгрөг,
2019 оны 02 сарын10-ны өдөр үндсэн зээл 405,309.22 төгрөг, зээлийн хүү 438,690.78 төгрөг,
2019 оны 03 сарын 10-ны өдөр үндсэн зээл 453,732.87 төгрөг, зээлийн хүү 390,267.13 төгрөг,
2019 оны 04 сарын10-ны өдөр зээлийн хү ү5,429.84 төгрөг,
2019 оны 04 сарын 11-ний өдөр үндсэн зээл 447,047.89 төгрөг, зээлийн хүү 432,952.11 төгрөг,
2019 оны 05 сарын 10-ны өдөр 3,319 төгрөг,
2019 оны 05 сарын 11-ний өдөр үндсэн зээл 329,140.7 төгрөг, зээлийн хүү 400,609.3 төгрөг,
2019 оны 05 сарын 12-ны өдөр үндсэн зээл 66,708.86 төгрөг, зээлийн хүү 13,291.14 төгрөг,
2019 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1,222.09 төгрөг,
2020 оны 11 сарын 17-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 802.98 төгрөг тус тус төлсөн байна.
Үндсэн зээл 3,300,501.92 төгрөг, зээлийн хүү 3,383,116.77 төгрөг, нийт 6,683,618.69 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй болно.
2019 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,376,127.07 төгрөг байсан бөгөөд уг хугацаанаас хойш 2022 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн хүү 1,194,337.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,834.89 төгрөг байх ба зээлдэгч нь уг төлбөрөөс төлөөгүй талаар зээлдүүлэгч шүүх хуралдаанд тайлбар ба зээлдэгч энэ талаар маргаагүй.
2020 оны 09 сарын 02-ны өдрийн 61/4200, 61/4201 дугаартай, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 61/4417, 61/4418 дугаартай, 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 61/708, 61/716 дугаартай зээл төлөх мэдэгдлүүд хүргүүлсэн гэжээ.
/ХХ-ийн 22-24, 37-39 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан 2018.09.11-ний өдрийн 0000000000-01 тоот, 2018.10.16-ны өдрийн 000000000000 тоот, 2018.11.06-ны өдрийн 0000000000000 тоот зээлийн гэрээнүүдийн 6.1-т Дараахь тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана,
6.1.1-т Зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй,
6.1.5-д Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон...,
6.1.7-д Зээлдэгч энэхүү гэрээ буюу ... гэрээний бусад зүйл заалтыг зөрчсөн, эс биелүүлсэн гэж тус тус заасан байна.
Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 23-ны өдрийн кредит картын гэрээний 6.2-т Банк дараах тохиолдолд кредит зарт эзэмшигчийн зээлжих эрхийг хаах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, арга хэмжээг дараалал харгалзахгүйгээр авах эрхтэй. Үүнд:
6.2.1-т 3 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх хугацаанд төлбөрийн доод хэмжээг бүрэн төлөөгүй, эсвэл төлбөр төлөх хугацааг 60-аас дээш хоногоор хэтрүүлсэн,
6.2.6-д Кредит карт эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж заажээ.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Талуудын байгуулсан 2018 оны 11 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 17-ны өдөр, 2018 оны 08 сарын 23-ны өдрийн кредит картын гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 23-ны өдөр тус тус дуусах ба гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө тооцон нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүү 267,956+165,835=433,791 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
Зээлдэгч кредит картын гэрээний үүргийг 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй, 2018 оны 11 сарын 06-ны өдрийн гэрээний үүргийг 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс гүйцэтгээгүй ба 2020 оны 11 сарын 17-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 802,98 төгрөг төлж гэрээний үүргээ үүнээс өөрөөр гүйцэтгэлгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд банк 2022 оны 03 сарын 30-ны өдөр эдгээр зээлийн төлбөрийг шаардан нэхэмжлэл гаргажээ.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 6 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй буюу хууль, гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн нэхэмжилж буй нийт зээлийн хүү 13,784,863.77+1,194,337.64 төгрөгийн тодорхой хувийг буюу 7,489,600 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Наас 34,065,224.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,923,393.19 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Наас 34,065,224.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,923,393.19 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Наас 328,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН