Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/01156

 

 

 

 

 

2022 03 15

101/ШШ2022/01156

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: И ББСБ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.З,

 

Хариуцагч: Г.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 5,782,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяа, Б.Болормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзаяа, Б.Болормаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ББСБ ХК нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр В1904267А тоот зээлийн гэрээгээр хариуцагч нарт 3,554,910 төгрөгийг, сарын 3,90 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн электроникс ХХК-иас гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн электроникс ХХК-ийн Хаан банкин дахь 5111513488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 1,321,000 төгрөг төлсөн ба 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.11-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нар нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 5.4, 6.2.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.1.4-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн манай байгууллага ковид 19 цар тахлын улмаас харилцагч нарын төлбөрийн чадвар муудаж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сар хүртэл нэмэгдүүлсэн хүү огт тооцохгүй байх, түүнээс өмнө тооцогдсон нэмэгдүүлсэн хүүгийн авлагаас хөнгөлөхөөр шийдсэн бөгөөд зээлийн нөхцөл өөрчлөх боломж олгон, зээлийн төлөлтөд уян хатан хандан ажиллаж байгаа болно. Манай байгууллагаас зээлдэгч нарын хаяг тодорхойгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00294 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж хаяг тодруулах ажиллагаа явуулж байсан болно.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч нарын үндсэн зээлийн үлдэгдэл 3,339,261 төгрөг, төлөх ёстой хүү 2,225,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,723 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,782,770 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э, В.З нар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, И ББСБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн В1904267А дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн С1904267А дугаартай зээлийн барьцааны гэрээ, Г.Э, В.З нарын И ББСБ ХК-д 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хүсэлт, Г.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, зээл хүсэгчийн анкетууд, Сайн интернэшнл ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэх, мөн өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийдвэр, И ББСБ ХК-д В.Згийн гаргасан хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөний тасалбар, Зээлийн дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь баримтаар шүүхэд ирүүлсэн, харин хариуцагч нараас хариу тайлбар болон шүүхэд бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХК нь хариуцагч Г.Э, В.З нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,339,261 төгрөг, хүү 2,225,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 138,723 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 5,782,770 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Эад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, хариуцагч В.Зд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариу тайлбараа шүүхэд хэн хэн нь ирүүлээгүй байна.

 

Мөн хуулийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нарт шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэн хэнд нь шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн, өмнөх шүүх хуралдаан зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх үүднээс хариуцагч Г.Эыг оролцуулахаар шийдвэрлэж хойшлуулсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад хэрэгт авагдсан баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэх ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

И ББСБ ХК нь В.З, Г.Э нартай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр В1904267А дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 3,554,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар буюу Сайн интернэшнл ХХК-иас Iphone XS max маркийн гар утас худалдан авахаар В.З, Г.Э нар нь зээл авсан ба мөн өдрөө С1904267А дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, В1904267А дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг гар утасыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1,321,000 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэгч нь үндсэн зээлд 215,649.50 төгрөгийг, зээлийн хүүд 1,105,351 төгрөгийг суутган авч, үндсэн зээлийн үлдэгдэл нь 3,339,261 төгрөг үлдсэн болох нь Зээлийн дансны хуулга-аар тогтоогдож байна.

 

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хөнгөлттэй хүү болох сарын 2,9 хувиар тооцсон тооцооллоос үзэхэд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 2,080,000 төгрөгийн хүү төлөхөөс 1,105,351 төгрөгийн хүү төлж, 974,649 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байсан байна.

 

Ингээд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 21 сар 4 хоног байх ба гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүн болох 3,339,261 төгрөгөөс 2,9 хувиар хүү тооцоход 1 сарын хүү нь 96,838.5 төгрөг, 1 хоногийн хүү нь 3227,9 төгрөг байх бөгөөд нийт 2,046,520.1 /21 сар х 96,868.5 = 2,033,608.5 төгрөг, 4 хоног х 3227,9=12,911.6/ төгрөг гарч байна.

 

Эдгээр зээлийн хүү болох 974,649 төгрөг болон 2,046,520.1 төгрөгийн нийлбэр нь 3,021,169.1 төгрөгийн хүү бодогдож байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хүү, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгчийн хугацаандаа төлбөрийг төлөөгүй хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжилж буй нь үндэслэлтэй ба нэхэмжлэгч нь зээлийн хүүд 2,225,587 төгрөгийг нэхэмжилсэн тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг төлбөрийг хүүд тооцон хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дууссан ба энэхүү хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар гэрээний үндсэн хугацааны хүү болон зээлээ хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.6-д Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн ба уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байна.

 

Харин зээлийн гэрээний 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүү 0,78 хувь байхаар талууд тохиролцсон байх ба үүний дагуу нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 138,723 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Зээлийн дансны хуулга-аас үзэхэд уг нэмэгдүүлсэн хүүг үндсэн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зохицуулалттай нийцэхгүй буюу нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хариуцлага гэдэг агуулгаараа үндсэн гэрээний хугацаа дуусах үеийн хүүд нэмэгдүүлсэн хүүг тооцох тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч В.З нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 9 дүгээр байрны 40 тоотод, Г.Э нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлхи 4 гудамжны 48 тоотод тус тус оршин суудаг гэж хаягийн талаарх мэдээллээ нэхэмжлэгчид өгсөн байх ба эдгээр хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2020/08598 дугаар захирамжаар хариуцагч нар хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар нэхэмжлэгч нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/00294 дугаартай шийдвэрээр В.З, Г.Э нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, ийнхүү нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсэн болох нь 181/ШШ2021/00294 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нэхэмжлэлд хавсаргах баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлэх зэрэг хуулийн шаардлага хангуулахын тулд нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсний үйлчилгээний хөлс, зардалд 9000 төгрөг төлсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн мөнгөний тасалбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гарсан зардалд нотариатын үйлчилгээний хөлс 9000 төгрөг, зээлдэгч нарыг эрэн сурвалжлуулахад уг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн нь дээр дурдсанчилсан тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн үндэслэлд хамааруулан хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч Г.Эад нэхэмжлэлийн хувь гардуулахдаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг танилцуулж, хэргийн материал танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийн дагуу түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, улмаар мэтгэлцэх эрхийг хангах үүднээс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан боловч мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Г.Эын хувьд 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцснаас хойш хэргийн оролцогч нараас нэмж нотлох баримт ирээгүй тул шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч В.З, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 5,644,048 /таван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга дөчин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 138,723 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.З, Г.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 105,255 /нэг зуун таван мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ