| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 13.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б
Улсын яллагч: Ц.Ц,
Шүүгдэгч: Ч.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А” тамхимд нээлттэй хийсэн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 2519000450042 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,, оны ,, дугаар сарын ,,-ны өдөр ,, аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ,,,ажилтай, ам бүл3, эхнэр, хүүхдийн хамт ,, аймгийн Сайншанд сумын ,,ршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М /РД:,,/
Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд М.О-н эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Улахын Овоо зөрлөгийн 4-2 тоот орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар М.О, Э.Б нартай маргалдан тэдгээрийг зодож, дураар авирласан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд М.О-н эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Улахын Овоо зөрлөгийн 4-2 тоот орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар М.О, Э.Б нартай маргалдан тэдгээрийг зодож, дураар авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Бусад этгээдийн зүгээс хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадаагүй” гэв.
2.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
3.Хохирогч М.О-н: “.. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
4.Хохирогч Э.Б: “...М.О-н гэрт гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 10 дахь тал/,
5.Иргэний нэхэмжлэгч Б.Б-н: гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
6.Сэжигтэн Ч.М: “... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
7.Хөрөнгө даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2299 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,
8.Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай “1.Э.Б-н биед баруун хөмсөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3 дахь хэсэгт зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байх ба хохирогч Б.Б-д 1,009,000 /нэг сая есөн мянга / төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч Ч.М нь М.О-н эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Улахын Овоо зөрлөгийн 4-2 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, улмаар хохирогч М.О, Э.Б нартай маргалдан зодож, дураар авирлан хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан, энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэхээр улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тохиролцсон тул саналыг баталж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж,дураараа авирласан,энэ хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д зааснаар заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М тэссэн нэг жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ үүргээ биелүүлэхгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ