Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/01782

 

 

 

 

 

2022 04 19

101/ШШ2022/01782

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Ш нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

НШШГГрын тасгийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлан шийдвэр гүйцэтгэгч, а/х Б.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай дугаартай тогтоолоор ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар захирамж, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн  дугаар шийдвэрийг ... үндэслэн Г.Ш надад холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай дугаартай тогтоол гаргахаас өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчдын эвлэрлийг баталсан 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаар захирамж, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 0 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Дгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай  дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан байдаг. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан бөгөөд дуудлага худалдаагаар Баянзүрх дүүргийн 0 тоот орон сууц, зоорийн давхрын 0 тоот авто зогсоол борлогдоогүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7-д Дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасны дагуу төлбөр авагч А.Еад санал болгосон боловч төлбөр авагч нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу үнийн дүнгийн зөрүүг төлж дээрх хөрөнгийг авахаас татгалзсан учир 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг буцаасан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Энэ хуулийн ..., 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн гэж заасан үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхгүй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 болон 31 дүгээр зүйлийн 31.4-т заасныг зөрчиж дахин 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Г.Шоос 185,000,000 төгрөгийг гаргуулж А.Еад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс гарсан шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Шын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай Баянзүрх дүүргийн 0 тоот 94.5 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв талбайтай авто зогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай тогтоолоор хураасан. Талууд үнийн саналаа бичгээр ирүүлж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож 350,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0дугаар тогтоолоор талууд харилцан тохиролцсон үнийн 70 хувиар тооцон 250,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосон боловч худалдан борлогдоогүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар тогтоолоор талууд харилцан тохиролцсон үнийн 50 хувийн 175,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоосон боловч худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй. Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу төлбөр авагчид санал болгоход авахаас татгалзсан тул төлбөр авагчид 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/63 дугаар тогтоолоор буцаасан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тохиолдолд дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж заасан 31.1.2 дахь заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай үүсгэх тогтоол хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол, баталгаат шуудангийн дугтуй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай захирамж, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаартай шийдвэр, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаартай захирамж, 101 дугаартай захирамж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 0дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179/02 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5179/01 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 09/01 дугаартай шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 0 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоол, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 4 дүгээр сарын 09, 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Г.Шын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан үнийн санал, 4 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдөр Б.Л гаргасан үнийн санал, 4 дүгээр сарын 26-ны өдрийн үнийн санал, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 4 дүгээр сарын 27-ны өдрийн А.Еын гаргасан хүсэлт, Өнөөдөр сонины 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаарт гаргасан албадан дуудлага худалдааны зар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мөн албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэлүүд, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны хурлын протокол, Өнөөдөр сонины 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаарт гаргасан албадан дуудлага худалдааны зар, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/49 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16798 дугаартай мэдэгдэлүүд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын протокол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/22213 дугаартай мэдэгдэлүүд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай мэдэгдэлүүд, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн03 дугаартай мэдэгдлүүд, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 11 дүгээр сарын 17-ны өдрийн Г.Шын гаргасан баталгаа, 11 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Г.Шын баталгаа, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол, НШШГГрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Шүүхийн бүрдүүлсэн баримт: 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С хүсэлт, А.Еаас Д.Солонгод олгосон итгэмжлэлийг тус тус шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч НШШГГарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай үүсгэх тогтоол хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18ы өдрийн 101 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч Г.Ш нь 185,000,000 төгрөгийг 2 хувааж, нэхэмжлэгч А.Еад төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, 94,5 мкв талбайтай 3 өрөө, зоорийн давхарт 0 тоот 18 мкв автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх 2016 оны 7 дугаар сарын 18ы өдрийн 101 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарч, мөн өдөр 0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

НШШГГар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, Баянзүрх дүүрэг, 0тоот, 94,5 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн орон сууц, зоорийн давхрын 18 мкв талбайтай автозогсоолыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлүүдийг удаа дараа өгч, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар хэн хэн нь барьцаа хөрөнгийн талаар үнийн санал өгч, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд орсон боловч худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулах мэдэгдлийг 10 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн байна.

 

Улмаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр талуудыг байлцуулан ажиллагаа явуулахад төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг талуудын санал болгосон 350,000,000 төгрөгөөр шилжүүлэн авах боломжгүй гэх саналыг гаргасан болох нь мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Төлбөр авагч А.Е нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг Д.Солонгод 3 жилийн хугацаатай олгожээ.

 

НШШГГрын ахлах шийдвэр гүйцэтгэгч худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу төлбөр авагчид санал болгоход авахаас татгалзсан болох нь тогтоогдож байна гэж үзэн мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн төлбөр төлөгч Г.Шт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч А.Еад буцаахаар шийдвэрлэсэн байна.

 

Төлбөр авагч А.Еын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С0 нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр НШШГГарт ... төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хийлгэх хүсэлтэй байна ... гэх хүсэлтийг гаргажээ.

 

НШШГГрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаар захирамж, мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101 дугаар шийдвэр, 0, 155 тоот гүйцэтгэх хуудсыг хянаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн төлбөр төлөгч Г.Шт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

НШШГГар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан байх бөгөөд мөн хуулийн 31.4Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж заасан ба энэхүү зүйлийн "31.1.2" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх тул төлбөр авагчийн зүгээс гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил-ийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасныг зөрчиж, шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно гэж заажээ.

 

Эдгээрээс дүгнэвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр дахин явуулахаар үүсгэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хулийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар Г.Ш нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолтой холбогдуулан гомдол гаргасан байх ба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б.Д0 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Шын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 18 дугаар зүйлийн 18.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Шын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ