Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б

            Улсын яллагч: Ц.Ц

            Шүүгдэгч: Б.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанаар:

            Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д холбогдох эрүүгийн 2519000000044 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ,, оны ,, дугаар сарын ,,-ний өдөр ,, аймгийн ,, суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ,, аймгийн ,, сумын,, оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А /РД:,,,,/

            Холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн малын худгийн орчмоос олсон Самсунг А-55 маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Т.О-т 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

              Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А -д холбогдох эрүүгийн 2519000000044 дугаартай хэрэгт дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

             

              1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “....Т.О манайх руу явна гээд миний машинд суусан. Тэгэхээр нь би гэрт олон хүүхэд байгаа чи архи үнэртүүлээд очиж болохгүй гэж хэлээд машинаас буулгасан. Тэгээд би гэртээ ирээд машинаасаа буух гэсэн чинь сандлын завсар Т.О-н утас байсан. Би утсыг аваад өөрийн 96008419 дугаарыг дотор нь хийж асаасан. ...Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цагийн вагоноор Улаанбаатар хот руу явсан. ...Т.О-н гар утсыг би Улаанбаатар хотод хамаатныхаа гэрт орхиод ирчихсэн байсан. Одоо тэр айлдаа байгаа...” гэв.

            2.Хохирогч Т.О-н:“Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өглөө манай найз Г-н гэр болох Сайншанд сумын 6 баатрын хойд малын худгийн орчимд байдаг айлд очсон. ... Тэгээд бид хоёр хамтдаа 0,75 литрийн 2 шил орчим архи хувааж уугаад унтаад өгсөн. Тухайн үед нь бид 2 байж байхад Г-н дүү болох Т.Ч ирсэн байсан. Тэгээд Гбид 2-ыг сэргэх үед Т.Ч яваад өгсөн бид хоёрын утас байхгүй байсан. Бид 2 утасгүй болохоор спорт ордны хойно байх найз Б.А-н гэрт ирээд Г өөрийн утас руу Б.А-н утсаар ярихад Т.Ч-с миний утсыг авсан уу гэж асуухад “би таны утсыг аваагүй, куртикний чинь халаасанд хийгээд үлдээсэн гэж хэлсэн. Би унтаж байхдаа Т.Ч-н явсны дараа хальт сэргэж халаасаа тэмтэрч үзэхэд миний халаасанд утас мэдрэгдэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

            3.Гэрч Т.Ч-н:” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

           4.Скайтел ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25/358 тоот албан бичигт “...албан хүсэлтийн дагуу 351351022296166, 352040572296168 имей кодыг шалгахад 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ,,, дугаар бүртгэгдсэн байна. ,,, дугаарыг эзэмшигч  А , Дорноговь аймаг, Иххэт сум, 3-баг, Зүлэгт бүртгэлтэй байна” гэсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 38а/84 тоот албан бичгийн хариу /хавтаст хэргийн 12 дахь тал/,

     5.Юнител ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12-01/561 тоот албан бичигт “351351022296166, 352040572296168 имей кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна.” гэсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 38а/84 тоот албан бичгийн хариу /хавтаст хэргийн 13 дэх тал/,

                 6.”Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-925-911393 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

                 7.Шүүгдэгч Б.А сэжигтнээр мэдүүлэг өгсөн тэмдэглэлдээ ",,, " гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дах тал/,

            8.Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа ухамсарлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан.

9.Хохирогч Т.О-т учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч  А -д нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн малын худгийн орчмоос олсон Самсунг А-55 маркийн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Т.О-т 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн…бол санаатай гэмт хэрэгт тооцно" гэж заасан байх ба шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Т.О-т 950 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэл гэж үзсэн ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А -ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдъя.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч А -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас ...бусдад 950 000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ