| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0173/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 22.1.3., 22.4.1., 22.5.1., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа б. |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Иргэдийн төлөөлөгч Б.Алтангэрэл,
Улсын яллагч Д.Сүрэнхор, Б.Гэрэлтуяа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монгол улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагч Б.Э ,
Гэрч Б.Э
Шүүгдэгч Ш.И-ийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Т.Мөнх-Оргил, Ц.Баяртогтох,
Шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Э.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Х.Б-ны өмгөөлөгч Г.Цагаанбаяр,
Шүүгдэгч Ш.И , Д.И, Х.Б, Х.Ба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-ийн И, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын И, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Ш-ийн И, 1977 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 48 настай эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн .................. дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... дугаар баг .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..................... регистрийн дугаартай,
Монгол Улсын иргэн, О овогт Х-ийн Б , 1975 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, ...........................захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот ................ дүүрэг, ............. дугаар хороо, ..................... тоотод оршин суух, улсаас Алтангадас одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, ........................... регистрийн дугаартай,
Монгол Улсын иргэн, И овогт Д-ын И , 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга ажилтай байсан, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ........... сум ............. дугаар баг, ............ дугаар байр ..............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......................... регистрийн дугаартай,
Монгол Улсын иргэн, О овогт Д-ийн Б , 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........... дүгээр багийн ............... дүгээр гудамжны .................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......................... регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр буюу ажлын байран дээрээ
-Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.А-ыг томилох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай “Х.Г-ыг төрийн албанаас халах тухай” захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-ыг “...албаны эрх ашгийн эсрэг удаа дараа хууль бус шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр хууль бусаар чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар П.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, бусдад давуу байдал бий болгосон,
-Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.М-ыг томилох зорилгоор Г.Э-ыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд нь П.М-ыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэр дэвшүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1956 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2102 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.М-ыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлж,
Улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог тухайн газарт шинээр нэмж баталж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х-т П.М-ыг ажилд томилох тухай хууль бусаар үүрэг өгсний дагуу тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/91 дүгээр “П.М-ыг шилжүүлэн томилох тухай” тушаалаар П.М-ыг тус газрын Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж,
Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ыг тус тус зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар П.М-ыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон,
Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.М-ыг томилох зорилгоор В.Н-ыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/571 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Г.М-ыг тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1885 дугаар албан бичгээр санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын Б/09 дүгээр тушаалаар Г.М-ыг дотоод аудитораар томилж,
Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар П.М-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон,
Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Д-ийг томилох зорилгоор Б.Б-ыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/359 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Б.Д-ийг тус албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг хянуулж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага’’-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Б.Д-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон,
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б-ийг томилох зорилгоор Н.С-ыг тус театрын даргаар ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1/2505 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Б.Б-ийг тус албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан тушаалын жишиг тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан “Албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон,
Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Р-г томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно. 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Р-г аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж бусдад давуу байдал бий болгосон,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай “иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон,
1.2 Мөн шүүгдэгч Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу Улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа,
Х.Б-ны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.В-ыг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Монгол Улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Б-аас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114................ тоот дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
1.3 шүүгдэгч Ш.И нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчиж,
Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/02 дугаартай “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гарган,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар төрийн албанаас халагдсан Х.Г ын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг түүнд олгож, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
2. Шүүгдэгч Х.Ба нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.В-ыг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ш.И-ийн эзэмшлийн Хаан банкны 5114................ тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийг,
3. Шүүгдэгч Д.И нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэг заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.5 албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.7 албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Б-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И д хүргүүлж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э д “Аймгийн Засаг дарга Ш.И-тай ярьсан байгаа, Б.Х-д газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгч,
Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Б-ын Хаан банкны 5027..................... дугаарын дансаар дамжуулан Д.Б-ээс 20,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,
4. Шүүгдэгч Д.Б нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхол, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И өөр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-д хүргүүлүүлж,
Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулсны хариуд Д.И-д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз С.Б-ын Хаан банкны 5027..................... дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гийн өгсөн: “...Хууль бусаар төсвөөс шилжүүлсэн мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Э гийн өгсөн: “...“...Жаст ойл" ШТСтанцын хажуу талын газар нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд заасны дагуу хууль бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний талаар төлөвлөлтийн хэсэгт орсон газар юм. Газрын тухай хуулийн 21.3.2-т заасны дагуу инженерийн шугам сүлжээ бүхий газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг тухайн сумын засаг даргын саналыг үндэслэн аймгийн засаг дарга шийдвэрлэнэ гэсний дагуу иргэнээс ирсэн өргөдлөөр тухайн газрыг олгосон. Би тухайн газартай холбоотой захирамжийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаас үүрэг авч гаргасан. н.Х-ийн өргөдөлтэй хамт газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд туссаны дагуу 5 дугаар багт байрлах энэ газрыг шийдвэрлэж өгнө үү гэсэн тоотыг иргэний хүсэлттэй хамт ирүүлсэн. Д.И дарга надтай утсаар яриагүй, уулзаагүй. Харин энэ газрын гэрчилгээг яаралтай гаргаж өгч болох уу гэж асуулгаж байсан. Хэн тэгж асууж байсныг одоо санахгүй байна. Х.Ц бид хоёр бүх материалыг үзээд уг нь дуудлага худалдаагаар олгох газар байна. Гэхдээ хууль бус дураараа оршин суугчид гэсэн төсөлд орсон байна гэж ярилцаж байгаад виз дээр саналаа бичсэн... ” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.И-ийн өгсөн: “...Томилгоотой холбоотой асуудлуудын тухайд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд Хариуцлага гэсэн бүлэг байгаа. 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 32.6-д “Улс төрийн албан тушаалтан энэ хуулийн 31.2, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд энэ нь тухайн этгээдийг огцруулах үндэслэл болно”, 32.7-д “Энэ хуулийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн тохиолдолд тухайн эрх бүхий этгээдийг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно” гэж заасан байгаа. Энэ томилгооны зөрчилтэй асуудлууд нь Төрийн албаны тухай хуулиар ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болж байгаа болохоос биш эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл гэж би үзэхгүй байгаа. Би хэн нэгэнд давуу байдал үүсгэх гэж биш харин энэ томилгоонуудыг хийхдээ хуульд нийцүүлэхийн тулд хавтаст хэрэгт дурдагдсан үйлдлүүдийг хийсэн. Томилсон хүмүүстэй ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн урьдчилан хянуулах тоотууд дээр тодорхой байж байгаа. Энэ томилгоотой холбоотой шийдвэр гаргах үед улс орон даяар Ковидын цаг хугацаа үргэлжилж байсан учраас төрийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байдалд байсан. Төрийн албаны тухай хуульд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүс жинхлэхийн тулд тусгай шалгалт өгөх ёстой. Тусгай шалгалтыг зохион байгуулах боломжгүй байсан учраас эдгээр томилогдсон зарим хүмүүс жинхлэгдээгүй байсан. Дээр хэлсэнчлэн шалгалтаа өгч жинхлэгдсэн. н.Г-ыг чөлөөлөх нь тодорхой учраас Засаг даргын тамгын газрын үүрэг гүйцэтгэгчээр хэн, ямар хүнийг томилох ёстой вэ гэдэг асуудал гарна. Би Төрийн албаны тухай хуулийн шалгуурт нийцэх мөн дээрээс нь тамгын газрыг зөв удирдах хүнийг эрж хайсан. Тэгээд Н.А томилох шийдвэрийг би гаргасан. Анхнаасаа Н.А томилох гэж ийм зүйл хийгдээгүй. Ингээд Н.А томилж тусгай шалгалт зарлуулах гэтэл ийм боломж үүсээгүй. Яагаад гэхээр н.Г маргаан үүсгээд байсан учир тусгай шалгалт зарлаагүй, н.А жинхэлж чадаагүй байж байгаад сүүлдээ ажлаа өгсөн.
н.М-ыг томилсон тухайд манай аймаг хамгийн олон мал тоолуулдаг. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн тэргүүлэх чиглэлтэй гэж явдаг. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан нэг зүйл бол эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг нэгээр нэмэгдүүлж аялал жуулчлалаа тэргүүлэх чиглэл рүү оруулж ирье гэсэн боловч өмнөх удирдлагууд аялал жуулчлалын мастер төлөвлөгөө гээд 5 боть судалгаа, төлөвлөгөө гаргасан. Тэр тухайн үедээ мундаг төлөвлөгөө байсан боловч үүнийг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө орохоор байсан. Бид нар аялал жуулчлалыг тэргүүлэх зэрэгтэй болгоё гэвэл ямар нэгэн байдлаар захиргааны байгууллагад орон тоо нэмэх эсвэл орон нутгийн өмчтэй ямар нэгэн өмчийн хэлбэр байгуулаад чиг үүргийг нь тодорхой зааж өгөөд ажиллах ёстой гэж харж байсан. Тийм учраас Байгаль орчин аялал жуулчлалын газарт аялал жуулчлалын мэргэжилтний бүтэц орон тоог нэмэгдүүлэх гэдгийг н.Э-ын үед ярьж ойлголцож ингэх нь зөв зүйтэй гэдгийг удаа дараа ярьж байсан. Бид Монголд аялал жуулчлалаар мэргэшсэн хүмүүс рүү хандаж, дээрх төслийг хийлгэж дараагийн засаг даргад хүлээлгэж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан н.Э-ын мэдүүлэгт “н.М намайг очих болгонд намайг ажиллаж байхад миний өрөөнд яриад сууж байдаг байсан” гэж ярьсан байсан. Би н.Э-ыг цаашид хамтарч ажиллах хүн мөн байна гэж бодсон. Харамсалтай нь н.Э өөрөө хамт ажиллаж байсан хүнээ архи ууж согтуураад зодож биед нь гэмтэл учруулсан учраас чөлөөлөгдсөн. Би н.М-ыг өмнө нь сайн таньдаггүй байсан. Байгаль орчин аялал жуулчлалын газар дотроос нь хүн томилж ажиллуулъя гэхээр энэ байгууллагыг өөд нь татах, саяны аялал жуулчлал байгаль орчинтой холбоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүн байгаагүй. Дотор нь олон жил ажилласан хүмүүс нэг нэгэндээ шаардлага тавьж чадахаа байчихсан байдаг юм байна лээ. Ийм учраас би гаднаас томилъё гэж бодсон. н.М тай би нэлээн олон удаа уулзсан. Хандлага нь ямар, хэр чадамжтай, ямар алсын хараатай юм бэ гэдэг талаар уулзаж н.М-ыг ажиллуулахад бид нарын хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж болох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас энэ хүнийг томилох шийдвэрийг би гаргасан.
Дараа нь н.М-ыг томилсон тухайд В.Н-н хувьд чөлөөлөхөөс өөр аргагүй байсан. Нэгдүгээрт энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн чадвар чадамжийн асуудал яригдсан. Яагаад гэхээр санхүүгийн хяналт аудитын алба нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийг шалгадаг. Тэр нь гарын үсэг зурж байгаа удирдлага, нягтлан хүмүүсийг шалгадаг үйл ажиллагаа хийгддэг. Эд нарын хийсэн ажиллагааны дараа байнга гомдол ирдэг. Ийм асуудал байна, эд нар ийм хууль зөрчсөн зүйл хийгээд байна гэдэг асуудлыг намайг намын дарга байхад ч хэлдэг байсан, засаг дарга болсны дараа ч ийм гомдол ирсэн учраас үүний дагуу шалгаж үзэхэд тогтоогдсон. Ийм учраас В.Н-ыг чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байсан. В.Н-ыг чөлөөлөөд дотроос нь томилох хүн байна уу гэхээр томилогдох магадлалтай А.Д-г В.Н өөрөө ажлаас нь чөлөөлчихсөн маргаантай байсан. А.Д , В.Н хоёр хоёулаа 100, 100 хуудастай гомдол бичээд өгчихсөн. Олон жил ажилласан гээд н.А-ыг тавьчихъя гэхээр энэ хүн даргын ажлыг хийх ямар ч боломжгүй буюу хувь хүнийхээ хувьд хариуцлагагүй, архи уухаараа олон хоног ажлаа таслаад алга болчихдог байсан учраас томилоход хэцүү байсан. Гэхдээ тухайн үед н.А-ыг түр томилсон. Ингэхдээ бид хоёр ярьж ойлголцсон байсан. н.А мэдүүлэг өгөхдөө бид нар хоорондоо ярьж ойлголцоогүй гэж мэдүүлэг өгсөн байх шиг байна лээ. Тухайн үед н.М Татварын албаны хяналт шалгалтын хэлтэст хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Би өмнө нь н.М-ыг танихгүй, н.М өөрөө манай өрөөнд цаг авч ирж уулзсан. Санхүүгийн албанд болоод байгаа асуудлыг мэдэж судлаад ирж уулзаад “надад 10 гаруй жил санхүүгийн хяналт хийсэн туршлага байна. Би энэ байгууллагыг удирдвал ийм байдлаар ажиллаад үзмээр байна” гэсэн зүйл ярьсан. Энэ залууг тодорхой хэмжээнд судалж үзээд, өөртэй нь хэд хэдэн удаа ярилцсаны эцэст н.М-ыг томилъё гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ томилгоог хийснийг н.А мэдээгүй юм шиг, хүчээр ийм шийдвэр гаргасан юм шиг тайлбарлаад байгаа. н.А-тай бүгдийг нь ярьсан. Энэ шийдвэрийг гаргахад би ганцаараа гаргаагүй. Хуулийн хэлтсийнхэн, хүний нөөц, тамгын дарга гээд бүгд яриад энэ шийдвэрийг гаргасан ч гарын үсэг зурж байгаа нь би юм.
Н.Д-г томилсон тухайд орон нутгийн өмчийн газар нь дотроо худалдан авах ажиллагааны албатай. Тэр нь Хөвсгөл аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх арга хэмжээний тендерийг зарлаж шалгаруулдаг чиг үүрэгтэй байгууллага. Орон нутгийн өмчийн газрыг бас л өөрчлөх шаардлага гарсан. Өмнөх дарга нь өөрөө ажлаасаа залхсан байдалтай би удахгүй тэтгэвэртээ гарах учраас дотроо ажиллаж байгаад тэтгэвэртээ гаръя, ажлаа өгье гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь аймаг орон нутгийн өмчийг захиран зарцуулахтай холбоотой янз бүрийн дарамт ирдэг. Дээрээс нь хөрөнгө оруулалт, тендертэй холбоотой дарамтууд дээд шатны хүмүүсээс ирдэг. Энд ямар хүн байх ёстой дээд удирдлага нь ямар нэгэн байдлаар буруу үүрэг даалгавар өгвөл “уучлаарай би чадахгүй, энэ боломжгүй” гэдэг юмыг хэлдэг хүн хэрэгтэй гэж би дотроо дүгнэсэн учраас би н.Д гэдэг залууг томилъё гээд томилсон. Эдгээр залуучуудыг одоогийн байгаа удирдлагууд чөлөөлөөд явж байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг хамгийн их хууль тайлбарлаж, эсэргүүцэж, үгээ хэлж чадаж байгаа хүн бол н.Д учраас би тэр үйлдлүүдийг нь хараад би тухайн үед зөв бодсон байна гэсэн итгэл үнэмшил төрсөн.
н.Б-ийг томилсон асуудалд н.Б надтай нэг үеийн хүн буюу нэг сургуулийн хоёр өөр ангид сурч байсан. Би н.Б-ийг урлагийн сургууль төгсөж урлагийн хүн болсон гэж ойлгосон. н.Б-ийг томилохын тулд Н.С-ыг чөлөөлсөн гэж байгаа. С тэр үед Солонгос улс руу сургалтад явчихсан байсан санагдаж байна. Удаан хугацаанд байгууллага нь эзгүй байсан, хүн амины хэрэг гарсан зэрэг нөхцөл байдал үүсээд байсан. Энэ байгууллагад ямар хүн хэрэгтэй гэхээр урлагийнхан учраас урлагийн хүмүүсийг сэтгэл зүйгээр яаж өөд нь татаж, манлайлж, зөв уран бүтээл хийлгэж, хийсэн уран бүтээлээ эдийн засгийн эргэлтэд оруулж хүмүүсийнхээ цалинг нэмэгдүүлэх боломжтой юм бэ, яаж мэргэжлийн чадамжтай хүмүүс авах ёстой юм бэ гэдэг асуудал байсан учраас үүнийг хийж чадах хүн хэрэгтэй байсан. Би н.Б-ийг томилохдоо “тийм чадвартай хүнийг олтлоо түр томилно” гэдгийг хэлсэн. н.Б-ийг дипломгүй байхад томилсон гэдэг асуудал ярьсан. Тэр асуудлыг би тухайн үед мэдээгүй, ерөнхий зүйлээ ярилцсан.
н.Р-ийн хувьд мөн л өмнөх дарга нь чөлөөлөгдөж оронд нь томилсон. Музейг шинээр байгуулах зураг төсөл хийгдээд хаана, яаж барих уу гэдэг асуудлыг хөөцөлдөх шаардлагатай байсан. Музейн дарга чөлөөлөгдсөн учраас н.Р-г томилсон. н.Р өмнө нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт ажиллаж байсан туршлагатай. Томилсны дараа н.Р тусгай шалгалтдаа ороод явах байсан. Миний мэдэхээр н.Р өнөөдрийг хүртэл тусгай шалгалтдаа ороогүй түр үүрэг гүйцэтгэгчээр явж байгаа юм байна. Засаг дарга өнөөдрийг хүртэл музейн даргыг солиогүй байхыг бодоход н.Р ажлаа гайгүй сайн хийж байгаа юм уу гэж харсан. Хөвсгөл аймгийг музейтэй, аялал жуулчлалтай болгох асуудал дээр соёлын яамны холбогдох хүмүүстэй маш сайн зүтгэл гаргаж ажилласан.
Авлига авсан гэдэг асуудлын тухайд багийн засаг даргыг хэн нэгэн томилдог биш багийн иргэд нийтийн хурлаас сонгодог албан тушаал. Яагаад би үүнийг тодотгоод байна гэхээр яллах дүгнэлтэд “Д.В-ыг томилуулах ашиг сонирхлын үүднээс” гэсэн байгаа. Би багийн иргэд нийтийн хуралд оролцсон. Аймгийн засаг дарга гэдэг албан тушаалд оролцохоосоо өмнө ч оролцдог байсан. Энэ багт хэрэгтэй байгаа хөрөнгө оруулалтад санал санаачилга гаргахын тулд саналаа өгдөг, сая ч багийн иргэд нийтийн өдөрлөгт оролцож 8 дугаар багт “ийм зүйл хийвэл зүгээр байна” гэдэг саналаа өгсөн. Би Д.В-ыг багийн засаг дарга болоосой гэж дэмжиж, багийн иргэнийхээ хувьд ч би энэ хуралд Д.В-ыг дэмжиж оролцсон. Гэхдээ мэдүүлэгтээ Д.В “Ш.И дарга намайг нэр дэвшүүлсэн” гэж мэдүүлсэн байсан. Би тийм зүйл хийгээгүй, би Д.В-ыг нэр дэвшүүлж болохгүй гэдгээ ч мэднэ. Энэ мэдүүлгийнх нь талаар Д.В руу ярьж асуухад “би тийм зүйл хэлээгүй” гэсэн. Д.В-ыг томилуулах үүднээс Х.Ба-д авлига өгсөн болсон. Дээрээс нь багийн иргэд нийтийн хурлыг хийхийн тулд түрүүн хэлсэнчлэн хүн зөөхтэй холбоотой зардал гардаг. Иргэдийн хурлаас багийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон зардал шийддэггүй. Өөрөөр хэлбэл манай баг буюу 8 дугаар баг дээр 300 гаруй хүн цуглуулж байж хурал хийгээд үүнээс 200 хүнийг өөртөө санал өгөхөөр байлгаж байж багийн даргын сонгуульд ялах учраас тэр 200 хүнтэй уулзах шаардлага гардаг. Тэр 200 хүн нэг дор байхгүй, нэг айлын 2 хүнийг зэрэг авч ирэх боломжгүй учраас 200 айлаар явах асуудал үүснэ. Дээрээс нь өөрийн дэмжих хүмүүсээ зөөж авч ирээд буцаагаад хурал дуусахаар аваачиж өгдөг. Энд зардал гардаг учраас хандив мөнгө хэрэгтэй болдог. Би Д.В-ыг дэмжсэн учраас Х.Б-аас хандив хүссэн. Багийн иргэд нийтийн хуралд би иргэнийхээ хувьд оролцож байгаа болохоос биш засаг даргын хувиар хурал удирдаагүй, шийдвэр гаргаагүй. Аймгийн засаг дарга байлаа гээд би хүнээс хандив авч болохгүй, зээл авч болохгүй гэж хориглосон зүйл хуульд байхгүй гэж ойлгосон. Х.Б-аас авилга, хахууль авсан гэдэг дээр авилга, хахууль авна гэдэг нь хэн нэгний эрх ашиг, хүсэл зорилго биелж нөгөөх нь ашиг олдог ойлголт юм байна лээ. Х.Банадад хаууль өгч ямар хүсэл зорилго нь биелсэн юм бэ гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Д.В-ийн хувьд ч адилхан хандив аваад ямар нэгэн ашиг сонирхол нь биелсэн талаар баримт байхгүй. Багийн засаг даргыг томилдоггүй, сонгодог юм шүү гэдгийг дахиад хэлье. Хавтаст хэрэгт аймгийн засаг дарга өөрийн хийх ёсгүй зүйлийг өөрөөр хэлбэл Нэгжийн тухай хуулийн 60.1 дүгээр зүйлд заасан хэрэгжүүлэх ёсгүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзээд байгаа. Би багийн иргэдийн нийтийн хуралд иргэнийхээ хувиар оролцсон болохоос биш аймгийн засаг даргын хувиар оролцоогүй, шийдвэр гаргаагүй, аймгийн засаг даргын үүднээс Д.В-ыг дэмжиж өгөөрэй гэдэг нөлөөллийг үзүүлээгүй.
Гуравдугаарт: Төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх асуудлын хүрээнд дээр хэлсэнчлэн н.Г ыг чөлөөлөх нь шийдэгдсэн байсан учраас чөлөөлсөн. Энэ асуудлыг н.Г төрийн албаны зөвлөлд өгч төрийн албаны зөвлөл н.Г ыг чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгож буцааж ажилд нь томилох асуудлыг ярьсан учраас Төрийн албаны тухай хуулиар би Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэн. Яллах дүгнэлтийн 32 дугаар хуудаст байгаа бичвэр “зориулалтын бусаар их хэмжээний мөнгө зарцуулчихлаа” гэсэн байгаа. н.Г т нөхөн төлбөр олгох тухай захирамж гаргахтай холбоотой ямар үйл явдал болсон гэхээр н.Г хүсэлтээ надад хэлж бид хоёр нүүр тулж уулзсан. Хүсэлтийг нь сонсоод Санхүү төрийн сангийн хэлтсийн даргыг дуудаж оруулж ирээд гурвуулаа хамт байсан. Тухайн үед н.Г ын эхнэрийн бие муу байсныг мэдэж байсан. н.Г “эхнэрийн биеийг гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас чөлөөтэй байсан хугацааны цалин мөнгийг та олгож туслаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн ёсны үүднээс нэгэнт Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан учраас үүнийг нь олгох буруу зүйл биш юм байна гэж үзээд шийдвэр гаргасан. Гэтэл н.Г надад цаасан дээр хүсэлт бичиж өгөхдөө эхнэрийнхээ талаар дурдаагүй юм байна лээ. Энэ асуудал үүссэний дараа би өргөдлийг нь олж үзсэн чинь яах аргагүй тэр асуудлаа бичээгүй байхад нь би анзаараагүй гарын үсэг зурсан байна гэж би өөрөө дүгнэсэн. Гэхдээ н.Г т олгосон нөхөн төлбөрийг гаргахдаа цалингийн сангаас олгох тухай шийдвэр гаргасан. Би н.Базарыг дуудаж оруулж ирээд асуухдаа “н.Б-аа ийм хүсэлт тавьж байна. Цалингийн сангаас үүнийг өгөх боломжтой юм уу чи судлаад надад хэлээч. Хэрвээ цалингийн сангаас өгөхөөр тамгын газрын ажилчдын цалин, нэмэгдэл, урамшууллыг олгоход сөрөг үр дагавар үүсэх юм биш биз дээ” гэж асуусан. Судлаад “тийм зүйл гарахгүй юм байна дарга аа” гэж танилцуулсан. Тэгээд н.Б энэ төсвийг бэлдэх үйл ажиллагааг удирдаад явсан. н.Б мэдүүлэгтээ “энэ их мөнгийг өргөдлийн дагуу шийдэж болох юм уу дарга аа гэж хэлсэн” гэсэн байна лээ. Хэзээ ч тийм яриа, тэр өрөөнд болоогүй. Би улсад 27,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж байгаа асуудал эрүүгийн гэмт хэрэг биш гэж би үзэж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн туршлагууд ч зөндөө байгаа юм байна лээ гэж харж байна. Одоогийн байдлаар надад шүүхээс ч юм уу, аудитын байгууллагаас эсвэл төрийн захиргааны байгууллагаас энэ 27,000,000 төгрөгийг төл гэсэн шийдвэр, бичиг огт ирээгүй. н.Г-ыг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шаардлага гарвал энэ асуудлаар Төрийн албаны зөвлөл болон холбогдох байгууллагуудтай шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ.
Дөрөвдүгээрт: Газар эзэмшүүлж бусдад давуу байдал олгосон гэдэг асуудлын хүрээнд н.М-ыг томилсон асуудалтай хамт яригдана. Хамт гэдэг нь хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хувьд гэсэн ойлголт. Засаг даргын мөрийн хөтөлбөрт хоггүй Хөвсгөл гэсэн хөтөлбөр байгаа. Та бүхэн ч мэдэж байгаа Мөрөнд хамгийн их мэдрэгддэг гудамжныхаа хогийг ачиж байна, ачихгүй байна, элстийн ард байгаа хогийн цэгийн утаа үнэртэж байна, үнэртэхгүй байна, асар их хэмжээний талбайд хог хаягдсан байна гэдэг асуудлууд яригддаг. Гэтэл хог хаягдлын менежмент гэдэг төлөвлөгөө батлагдаж гүйцэтгэлийг нь дүгнэхээр дандаа биелсэн байдаг. Тэгсэн хэр нь бодит байдал дээр нөхцөл байдал нь хэвээрээ л байдаг. Хогны учир шалтгаан, нөхцөл байдлыг нь тогтоож хогноос салах зөв шийдлийг олох нь хамгийн чухал байсан. Энэ бол бүх аймагт Улаанбаатар хотод ч байгаа асуудал. Энэ төслийг хийхээр 1 жил явсан гэдэг нь ямар учиртай вэ гэхээр төслийн залуучуудыг дагуулж Улаанбаатар хотод Байгаль орчны яам дээр очиж хог хаягдал хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга нар нь ямар бодолтой байгаа, хогийн дахин боловсруулж байгаа 2, 3 үйлдвэрээр оруулж үзүүлсэн. Үүнээс ойлгосон зүйл бол бид нар хогийн дахиврыг нь цуглуулж авч чадах юм бол 30 хувь багасгадаг юм байна. Бид нарын мэдэх лааз, шил, хуванцар, цаас зэргийг цуглуулаад аваад үлдчихвэл хогийг 30 хувь багасгаж болох юм байна. Мөн барилгын материал, шороо, цементээр бусад шатахгүй зүйлсийг шатаах юм бол бүр багасгаж 10 хувийн үнс нурам болбол газарт булагдаж байгаа хог багасаж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх юм байна гэдгийг бүгд ойлгосон. Дахиврыг яаж авах вэ гэдэг асуудлыг ярьж Мөрөн суманд олон хүмүүстэй уулзалт хийсэн нөхцөл байдлаа тодруулахаар хичээсэн. Гэтэл нэг хүн өргөдөл өгч би өргөдлийг газрын харилцааны даргад судалж, танилцана уу гэж цохсон. Нэгэнт дахиврын хогийн цэг байгуулъя гэсэн учраас үүнийг дэмжих талаас нь судалж өгөөрэй гэдэг байдлаар цохолт хийсэн. Үүний дараа н.Ганзориг очиж үүрэг өгөөд, н.Э нөгөөхийг нь төлөвлөөд, ирээд хуулийн хяналт хийлгэж холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулах зэрэг холбогдох ажиллагаа хийгддэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтад виз дээр хууль зөрчих гэж байгаа тухай бичигдсэн. Гэтэл бид нар энэ асуудлыг шийдэхдээ болж байна, ийм шийдэл байгаа учраас та шийдвэр гаргаж болж байна гэдэг яриа болсон. Харамсалтай нь тэр ярианууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудад бичигдээгүй байгаа. Гэтэл яг тэгж хийнэ гэвэл нэг хүн орно, дээрээс нь цаг хугацаа зарцуулагдах учраас бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хэцүү. Энэ газар дээр шийдвэр гаргахад нэгдүгээрт энэ хүний хүсэлт ирсэн, хоёрдугаарт Мөрөн сумын иргэдийн хурлаар тухайн жилийн газар зохион байгуулалтад батлагдсан байсан. Мөрөн суманд байгаа айл өрхийн газрыг сумын Засаг дарга хариуцна. Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн засаг дарга хариуцдаг. Гэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Мөрөн сумын иргэдийн хурал баталдаг. Мөрөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө дээр газрыг хэн нэгэнд эзэмшүүлэхийн тулд шийдвэр гаргах ёстой. Энэ шийдвэрт байгаа газар тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдсан байх ёстой. Энэ газар тусгагдсан байсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолд 2023 оны Мөрөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хууль бус дураараа суурьшигчдын талаар авах арга хэмжээ гэдэг бүлэгт энэ газар орж батлагдсан. Энэ шийдвэр гаргахтай холбоотой над дээр, Байгаль орчны газарт ч хэд хэдэн гомдол ирдэг байсан. Тус газар колонкийн хажууд байдаг сул газар учраас том тэрэгнүүд зогсдог, масло тосоо асгадаг, дугуйгаа хаядаг, шатаадаг, бохирдоод бид нар цэвэрлэдэг гээд хажууд нь байдаг дугуй засвар, колонкийнхон гомдол бичсэн байдаг. Хууль бусаар дураараа суурьшигчдад авах арга хэмжээ гэдэг бүлэгт батлагдсан байсан. Энэ асуудал шалгагдаад эхлэхээр нь судалж үзэхэд энэ төлөвлөгөөг газрын харилцааныхан цахим системдээ оруулахдаа тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдсан энэ газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхэд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр өргөдлийн дагуу олгох гэсэн байгаа. Үүнийг надад тухайн үед Б.Э хэлсэн учраас би ийм шийдвэр гаргасан. Түүнээс биш нэг айлын газар хүрэхгүй энэ газрыг би хувийн ашиг сонирхлын үүднээс олгоогүй. Аймгийн засаг даргын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дээрээс нь аймгийн засаг даргын бүрэн эрхийн хүрээнд байдаг аймгийн иргэдийг хоггүй орчинд амьдруулах Үндсэн хуулийн заалт зэрэг олон зүйлийг хэрэгжүүлэхийн тулд хийсэн зүйл. Түүнээс биш би өргөдөл гаргасан этгээдийг ямар нэгэн байдлаар танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан цахим системд байршуулсан хэрэгжүүлэх арга хэмжээн дээр нь өргөдлийн дагуу олгож болно гэж заасан байгаа...” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И-ийн өгсөн: “...Би Д.Б-тэй хувийн шугамаар буюу арилжаа наймааны талаар холбоотой хуурай ах дүүгийн харилцаатай хүмүүс байсан. Тухайн үеэс өмнө нь бид хоёр машин тэрэг наймаалцдаг холбоотой байсан. Намайг засаг даргын орлогчоор ажиллаж байхад газрын наймааны талаар асууж газар авна, зарна гэсэн юм байна уу гэдэг асуудал ярьж зөндөө хүмүүс асуудаг байсан. Д.Б гайгүй байрлал сайтай, үйлчилгээний зориулалттай ашиглах газар байвал хэлээрэй ах гэхээр нь би тиймэрхүү газар зарна гэсэн хүмүүсийг мэдэж байсан учраас холбож өгөөд дундаас нь хэдэн төгрөг унагаая гэсэн бодол байдаг, иймэрхүү яриа бид хоёрын дунд болж байсан. Тухайн газар бол Германы Барут барт хоттой төсөл хэрэгжиж байх үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж тусгагдсан. Гэхдээ төсөл нь зогссон байсан. Ингээд Д.Б бид хоёрын хооронд эгчийн нэр дээр газар байгаа, тэрийг чинь худалдаж авъя гэдэг яриа болсон байсан. Тухайн үед Б “ах нөгөө газраа авъя” гэхээр нь би “эгчийн нэр дээр байгаа учраас шилжүүлж өгье” гэж хэлсэн. Яагаад надад ийм асуудал үүссэн гэхээр манай эхнэр элэгний асуудалтай байсан. Манай хадам ээж элэгний хавдраар нас барсан. Эхнэрт элэгний асуудал үүсэж бид хоёрыг гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн гэнэтийн мэдээ ирж мөнгө санхүү хэрэгтэй болсон. Д.Б-ээс өмнө нь “тариалангийн газраа зарна, авах уу” гэхэд “авахгүй” гэж байсан. Бид хоёрын энэ яриа СД-нд бичигдсэн байгаа байх. Ингээд мөнгө хэрэг болсон учраас Д.Б-тэй эгчийн нэр дээр байгаа газрыг авах уу гэж ярихад Д.Б “тэгвэл нотариат руу би хүнээ явуулчих уу” гэхэд н.Х гэдэг хүн над дээр ирсэн. Тухайн үед Мөрөн сумын газрын албанд гэсэн өргөдөлтэй ирсэн санагдаж байна. Тэгэхлээр нь би “Мөрөн сум наад газрыг чинь шийдэхгүй. Аймаг руу өргөдлөө өгчих” гээд явуулсан. Хавтаст хэрэгт авагдсан н.Э-ийн мэдүүлэгт “Д.И утасдаад үүрэг чиглэл өгсөн” гэж байгаа. Би тухайн үед н.Х аймгийн газрын албанд өргөдөл өгсөн гэдгийг мэдэж байсан учраас н.Э-аас “энэ газрын өргөдөл шийдэгдэж байна уу. Хаана яваа юм бэ” гэдэг байдлаар асуусан. Миний хувьд н.Х өргөдөл өгөөд энэ газар шийдэгдчихвэл тэр биз. Шийдэгдэхгүй бол Д.Б-ийн мөнгийг буцааж олж өгье гэдэг бодолтой байсан. Яллах дүгнэлтэд байгаа миний өгсөн санал бол аймгийн засаг дарга газар олгохдоо тухайн сумын засаг даргаас санал авна гэж Газрын тухай хуульд заасан байдаг учраас энэ бол байнга л явдаг тоот. Тэр тоот дээр н.Х д олгож өгнө үү гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Тэнд “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газар, судалж шийдвэрлэж өгнө үү” гэсэн утгатай албан тоот байгаа. Яллах дүгнэлтэд н.Х-д олгож өгнө үү гэсэн тоот өгсөн гэж бичсэн байгаа нь буруу байгаа учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дараагийн нэг зүйлчлэл нь Д.Б бид хоёрыг ярьж тохироод энэ зүйлийг хийсэн мэтээр зүйлчилсэн байгаа. Д.Б надад “би энэ газрыг авъя. Та надад энэ газрыг олгуулаад өг” гэж ярьж тохирсон юм шиг бичсэн байсан. Бодит байдал дээр бид хоёрын хооронд тийм асуудал болоогүй. Д.Б газар худалдаж авъя гэсэн, би заръя гэсэн яриа л болсон. Д.Б авилгатай тэмцэх газарт өөрөө гомдол өгч энэ хэрэг шалгагдсан байдаг. Уг нь Д.Б бид хоёр гомдолтой талаараа ярилцсан бол цагдаа дээр учраа олоод явах боломжтой байсан боловч хахуулийн хэрэг болоод явчихсан. Миний хувьд энэ буруу ойлголт байгаа учраас миний хийсэн үйлдэлд тохирох зүйлчлэлээр зүйлчилж өгнө үү... гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийн өгсөн: “...Миний хувьд Д.И ахаас газар худалдаж авахаар ярьсан. Анх 2023 оны хавар үйлчилгээний юм барих зориулалттай газар хайгаад 2, 3-н газар үзэж байгаад Д.И ахын газрыг авъя гэж тохироод цагаан сарын дараа Д.И ах залгаад “хаана явж байгаа юм бэ” гэхэд би Архангайд явж байсан. Тэгэхэд эхнэртэйгээ хамт явж байсан учраас газар шилжүүлж авах хүн хэрэг болж би хадам ахыгаа “та очоод нэг газар шилжүүлээд нотариат хийгээд авчих” гээд явуулсан. Тэгээд намайг ирэхэд тэр газар дээр шинээр гэрчилгээ гаргасан байсан. Тэгэхээр нь би “энэ газраа болъё. Ийм хууль бус газар авмааргүй байна. Хогны зориулалттай гэнэ үү, би ийм хогтой холбоотой юм хийхгүй шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Ингээд 7 ,8 сар хүрсэн. Дараа нь н.Б хүн над руу яриад “чи тэр газрыг авахаа больж байгаа юм уу. Тийм бол би авъя” гэхээр нь “та Д.И ахтай тохирсон юм бол хоорондоо учраа ол. Миний мөнгийг өгөөд газраа авч болно” гэж хэлсэн. Харин н.Б хүний мэдүүлэг дээр намайг газар аваад дамжуулж өөрт нь зарсан мэтээр ярьсан байсан. Би тэр газрыг худалдаж аваад асуудалтай газар гэдгийг мэдээд буцааж өгсөн л асуудал болсон. Түүнээс биш тэр газрыг авч зараагүй, ашиглаагүй. Одоо тэр газар цуцлагдсан байгаа... ” гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-ны өгсөн: “...Намайг яллаж байгаа гол үндэслэл нь Д.Б 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.В-ыг тус багийн засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн албан тушаалын байдалтай холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ш.И-ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэж буруутгаад байгаа. Багийн засаг даргыг аймгийн засаг дарга томилдоггүй. Намайг улс төрийн зорилгоор хэрэгт оруулах гэж байгаа байдал харагдаж байна. н.Авир байцаагч намайг хагас жил гаруй шалгасан. Намайг Хөвсгөл аймагт ямар нэгэн ашиг сонирхол байхгүй юм байна гэдгийг тогтоогоогүй. Намайг яллагдагчаар татах тогтоолтойгоо ирж танилц” гэхээр нь энэ хэрэг биш болж байгаа юм байна гэж бодоод би прокурорын байгууллагад 4 удаа гомдол гаргасан. 2 удаад нь хэргийн материал чинь шүүх дээр таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй, нэг удаад нь прокурорын санал үндэслэлтэй байна. Та дээд шатны прокурорт гомдол гаргана уу гээд Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг прокурор хүлээн авч хянаж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргаагүй байна. Иймд прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна гэх Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ариунаа гэдэг хүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэсэн албан тоот байгаа. Үүнээс харахад би өмнө нь Авлигатай тэмцэх газарт 2 удаа гэрчийн мэдүүлэг өгөхөд н.Авир гэдэг байцаагчтай уулзаж ярилцаж байсан байдал, дараа нь намайг гэнэтхэн яллагдагчаар татаж байгаа байдал зэрэг нь цэвэр улс төрийн агуулгатай, энэ нь 2024 оны сонгуульд намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн санаа юм байна гэж ойлгосон. Энэ санаагаа хэрэгжүүлсэн. Би яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Бүтэн 2 жил сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролтой байгаа. Хандив авсан хүн нь “би хандив авсан” гээд баярласнаа илэрхийлээд байдаг. Ш.И дарга Д.В хандив хэрэгтэй гэж над руу ярьсан гэдгээ илэрхийлээд байдаг, манай эгч чи Д.В-д тусална шүү гээд хэлээд байхад энэ хүнийг заавал хэрэгт хавсарга гэсээр байгаад оруулчихсан. Яагаад Д.В-д хандив өгөх болсон бэ гэхээр 2020 оны Улсын их хурлын сонгуульд би бие даан нэр дэвшихэд Д.В миний менежер хийдэг байсан. Д.В миний төрсөн эгчийн дотны найз, 8 дугаар багт багийн засаг дарга хийж байсан учраас хүн сайн таньдаг гээд би менежер хийлгэж байсан. Сонгуульд өөрийн хөрөнгөөр болон бусдын хандиваар л оролцдог шүү дээ. Ийм л харилцаа байсан. Гэтэл үүнийг улс төржүүлээд сүүлдээ олигарх, авилгач хэрэгтэн болгосон. Иймд Прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эрхэм шүүгч нар үнэн зөв, шударгаар шийдэж намайг цагаатгаж өгнө гэдэгт итгэлтэй байна...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын санхүүгийн хяналтын улсын байцаагч О.Э-ын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч байгаа юм. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэх, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг тус тус зөрчиж Х.Г т 27,380,778 төгрөгийг олгосон байна.
Мөн төсвийн тухай хулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт “төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг гэж заасан байдаг... Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2022 оны шалгах байгууллагуудын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хууль бус шийдвэрийн улмаас төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсэх асуудлаар хяналт шалгалт хийх нэгдсэн удирдамжийг боловсруулсан. Удирдамжид зааснаар яамд, аймаг, нийслэл, дүүргийн дотоод аудитын нэгжийн санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчид төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудад шалгалт хийж, шалгалтын танилцуулгыг Санхүүгийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт ирүүлсэн.
Хөвсгөл аймгийн хувьд дээрх шалгалтыг хийх байгууллага нь тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба ба тухайн аудитын алба нь хууль бус шийдвэрийн улмаас 2016 оноос 2021 онд Төрийн албанаас халагдсан ажилтнуудад төсвөөс олгосон нөхөн олговор, түүнийг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан.
Уг удирдамжтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/55 дугаартай албан бичиг, хавсралтын хамт ирүүлж байсан ба уг албан бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн хууль бусаар Х.Г т 27,380,778 төгрөг олгосон асуудлыг ирүүлээгүй байна.... Хууль бусаар төсвөөс бусдад шилжүүлсэн 27,380,778 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124-127/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч В.Н-н 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “.. Уг нь бол М-ыг томилох асуудалд Авлигатай тэмцэх газраас 2021 оны 3 дугаар сард ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авч хянаад ашиг сонирхлын зөрчилгүй ч төрийн албаны тухай хуульд нийцүүлэн томилох тухай албан бичгийг аймгийн Засаг дарга И-д өгсөн байсан. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах аудитор Д-н ажлаас халагдсан Захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байсан хэрэг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Санхүүгийн хяналт аудитын албаны ахлах байцаагчаар ажиллаж байсан А-ыг тэр өдрийн 12 цагийн үед Санхүүгийн хяналтын аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Засаг дарга томилсон байсан. ... И нь А-д нөлөөлж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр санагдаж байна М-ыг дотоод аудитораар томилуулсан байсан. Тэгсэн М нь ерөөсөө ажилдаа ирэхгүй байхаар нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А таараад яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар асуусан чинь чимээгүй яваад өгсөн гэсэн. Тэгсэн чинь А-ыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албаны даргын ажлаас чөлөөлөөд М-ыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар томилсон гэсэн. Тэгсэн А нь даргын ажлаас чөлөөлөгдсөн талаар огт мэдээгүй. Санхүүгийн баримтууд дээр гарын үсгээ зураад л яваад байсан байгаа юм. М нь дотоод аудитораар нэг өдөр ажиллаагүй байж шатлан дэвших зарчмаар албаны даргаар томилогдсон гэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгэж Төрийн албаны зөвлөлтэй шүүхдээд яваад байгаа юм. М нь дотоод аудитораар нэг ч өдөр ажиллаагүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 130-134-р хуудас/,
Гэрч С.Э-ийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр гүйцэтгэгч П.А-ыг аймгийн Засаг дарга Ш.И нь томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2-д “Дэд дарга, орлогчгүй эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх” гэх заалтыг зөрчиж томилсон. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И нь П.М , Б.Д , Г.М , Я.Э , Б.Б , П.А нарыг хууль бусаар томилсон..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 147-150-р хуудас/,
Гэрч С.Э-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн: “.. П.А ын хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэсний дагуу томилох ёстой байтал Эрдэнэбулган сумын Засаг даргаар буюу төрийн жинхэнэ албан хаагч биш хүнийг томилсон байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.1 “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэснийг зөрчсөн,
27.2 Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэснийг зөрчсөн,
33.3 Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. гэснийг зөрчсөн,
43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн 43.3.2. дэд дарга, орлогчгүй эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152-154-р хуудас/,
Гэрч Х.Г ын 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И нь ажлаа авсан цагаас хойш надтай улс төрийн шалтгааны улмаас төрийн албанд хамтран ажиллах боломжгүй гэх ойлгомжгүй тайлбарыг хэлж ажлаа өгөхийг шахаж шаардаж байсан ба улмаар 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр намайг төрийн албанаас халсан.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар намайг ажлаас халсан ба тухайн захирамжид намайг Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байсан.
Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий сайд, Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлд тус тус хандсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 189 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоол гарч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон. Мөн тухайн тогтоолд Х.Г-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И д үүрэг болгосон.
Тэгээд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхийг удаа шаардсаны эцэст арга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын Ш.И нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар миний биеийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж гаргасан..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 156-157 хуудас/,
Гэрч Х.Г ын 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар намайг ажпаас халсан ба тухайн захирамжид намайг Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байсан.
Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Ерөнхий сайд, Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлд тус тус хандсан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 189 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоол гарч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон. Мөн тухайн тогтоолд Х.Г-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд үргэлжпүүлэх ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И д үүрэг болгосон.
Тэгээд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхийг удаа шаардсаны эцэст арга буюу Хөвсгөл аймгийн Засаг даргын Ш.И нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар миний биеийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж гаргасан.
Миний бие дээрх захирамжийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үүрэгг ажилдаа орсон ба ажиллах хугацаандаа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг дарга Ш.И-д 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох талаар бичгээр хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гарч, надад нөхөн олговрын 27,380,778 /хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найм/ төгрөгийг олгох шийдвэр гаргасан. Дээрх нөхөн олговрыг надад 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр олгож, миний хувийн Хаан банкны 5890................ дугаарын дансанд орсон..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-157 тал/,
Гэрч Г.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Х.Г ын ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, хөнгөлөлт, урамшуулал, ээлжийн амралтын олговрыг тооцон олгож өгөхийг хүссэн өргөдлийг аймгийн Засаг дарга Ш.И нь намайг өрөөндөө дуудаж өгсөн. Тэгэхээр нь би аймгийн Засаг даргад хандан хэлэхдээ “Чиг үүргийн хувьд хүний нөөц хариуцах асуудал юм биш үү. Энэ их мөнгийг өргөдлөөр нь өгч болох юм уу” гэхэд тэрээр надад хэлэхдээ “Хүний нөөцөд очихоор цаг алдаад удна. Даруй шийдэх хэрэгтэй байна. Чи уг өргөдлийн дагуу захирамж бэлдээд даруй танилцуул. Шүүх дээр очиж хүндрүүлмээргүй байгаа юм. Эвлэрлийн журмаар тухайн мөнгийг нь өгөх хэрэгт байна” гэсний дагуу захирамжийн төслийг боловсруулж Хууль, эрх зүйн хэлтэс, Санхүү хяналт, аудитын албаны хүмүүсээр хянуулан аймгийн Засаг дарга Ш.И-д танилцуулсан.
Захирамжийн төслийг аймгийн Засаг дарга Ш.И нь хянаж танилцаад, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гарч, Х.Г-т ажилгүй байсан хугацааны 27,380,778 төгрөгийг олгосон...
Баримтыг харахад 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сан дахь 100170051024 дугаар данснаас Х.Г-ын хувийн 5890209308 дугаарын данс руу 27,380,778 /хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найм/ төгрөгийг шилжүүлсэн байна...
Намайг И дарга өрөөндөө дуудаж уг асуудлын талаар ярилцахад Г байсан эсэх талаар би санахгүй байна. Би тухайн үед Засаг дарга И-д ийм их мөнгийг шууд өргөдлөөр авч шийдвэрлэж болох юм уу гэхэд тэрээр шүүх гээд асуудал үүсээд яах вэ, эвлэрлийн журмаар тухайн мөнгийг өгөх хэрэгтэй байна гэсний дагуу захирамж боловсруулж, аймгийн Засаг дарга танилцуулсан...Би хаширлах байдлаар аймгийн Засаг дарга Ш.И-д хандан уг асуудлыг хүний нөөц шийдвэрлэх юм биш үү гэхэд тэрээр надад хэлэхдээ уг асуудлыг шүүхэд очихгүйгээр, мөн асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Захирамжийн төслийг боловсруулаад ир гэж аймгийн Засаг дарга Ш.И-ийн өгсөн үүргийн дагуу л би захирамжийн төслийг боловсруулсан юм…. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 159-160 тал/,
Гэрч Б.М-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “.. Дээрх мөнгийг Аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн зардлаас гаргахыг Засаг дарга шийдвэрлэсэн. Миний хувьд гүйлгээ хийх, тушаал гаргах, мөнгө олгох эрх мэдэл байхгүй. Намайг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэг болгосон. Төсөл боловсруулах үед би танилцсан. Санхүү төрийн хэлтсээс Х.Г-т олгох 27,0 сая төгрөгийн тооцооллыг хийж, захирамжид тусгасан байна. Энэ мөнгийг засаг даргын тамгын газрын төсвөөс олгохыг Засаг дарга өөрөө шийдвэрлэсэн.. хохирлыг нөхөн төлүүлэх зардал 2022 оны төсөвт тусгагдаагүй..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 168-169 тал/,
Гэрч Х.Ц-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...миний бие 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах Эрх бүхий албан тушаалтнаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ба аймгийн Засаг дарга Ш.И-ийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу П.А , Б.Д , Г.М , П.М , Б.Б нарын урьдчилан мэдүүлэг хянуулах албан бичгийн төслийг боловсруулсан.
Аймгийн Засаг дарга Ш.И нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу дээрх нэр бүхий хүмүүсийн урьдчилсан мэдүүлгийг хянуулах ажлыг надад даалгасан. Эрх бүхий албан тушаалтан нь Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/21 дүгээр тушаалаар батлагдсан “Апбан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-ын 2 дахь хэсгийн 1.1.3-т “Байгууллагын удирдлагын шийдвэрээр мэдүүлгийн цахим системд нэвтрэх, цахим системийн нууцлал, аюулгүй байдлыг хангах”, 1.1.4-т “Мэдүүлэг гаргагч хуульд заасан үндэслэлээр мэдүүлэг болон урьдчилсан мэдүүлэг мэдүүлэх тохиолдолд мэдүүлгийн цахим системд нэн даруй эрхийг үүсгэн, энэ талаар мэдүүлэг гаргагчид мэдэгдэх, хяналт тавих” гэж заасан эрх, үүргийн хүрээнд удирдлагаас буюу аймгийн Засаг дарга И гаас өгсөн үүргийн дагуу дээрх албан бичгүүдийг боловсруулж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга Ш.И нь П.А , Б.Д , Г.М , П.М , Б.Б нарыг томилохын тулд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуул гэж надад үүрэг өгч Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн юм байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172-р хуудас/,
Гэрч Л.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Тухайн үед Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны цалингийн санд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас өөр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж гэх данснаас Х.Г т 27,380,778 төгрөгийг олгосон. Түүний дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/572 дугаар албан бичгийг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст, хүргүүлж бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр хураамж гэх дансанд цалингийн сангаас 27,380,778 төгрөгийг шилжүүлэн залруулга хийсэн... Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын 2022 оны цалингийн санд төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, халсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зардал багтаагүй. Тухайн цалингийн санг зөвхөн цалинд зарцуулах ёстой байсан...бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд бусдаар гүйцэтгүүлсэн бусад зардал, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээлэл технологийн үйлчилгээ, газрын төлбөр зэрэг орно. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж гэх дансанд төрийн алба хаагчийг төрийн албанд хууль бусаар чөлөөлсөн, халсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зардал багтаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 174-176 тал/,
Гэрч О.А-ны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “.. Ямар учраас М-ыг томилсон гэвэл миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр В.Н даргыг түр чөлөөтэй байх хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхад аймгийн Засаг дарга Ш.И нь М-ыг аудитораар томил гэж 2 удаа амаар санал тавьж байсан.
Тухайн үед би аймгийн Засаг дарга Ш.И-ийн амаар өгсөн саналыг хүлээн зөвшөөрөөгүй ба яагаад гэвэл Нэргүй дарга тухайн үед ажлаасаа бүрэн чөлөөлөгдөөгүй, чөлөөтэй хугацаанд нь би түр ажиллаж байсан юм. Харин 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би албан ёсоор томилогдоод аймгийн Засаг даргад албан бичиг өгөхдөө таны хэлээд байгаад М-ыг томилох шийдвэр гаргая гэсэн юм. М нь Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст хянан шалгалтын байцаагчаар ажиллаж байсан тул манай дотоод аудитораар томилох шаардлагыг хангаж байсан юм. Тухайн үед Нэргүй, Догсмаа нар ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учир орон тоо дутуу, ажлын ачаалал их байсан. Би тухайн үед М-ыг томилохдоо Авлигатай тэмцэх газар руу албан бичиг хүргүүлж хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулах уу гэхэд аймгийн Засаг дарга надад хэлэхдээ 2021 оны 3 дугаар сард Мөнхтулгын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулаад авсан гэсэн.
М-ыг ажилд томилсны дараа тэрээр ажилдаа ирэхгүй байсан ба 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим буюу М-ыг ажилд томилох тушаал гаргаснаас 7 хоногийн дараа аймгийн Засаг даргын тамгын газарт М-тай миний бие уулзаад “Чи ажилдаа орохгүй юм уу. Тушаалыг чинь гаргасан шүү дээ" гэхэд надтай мэнд мэдээд 2 давхар руу гараад явсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн өрөө 2 давхарт байдаг юм.
Тэгээд өдөр нь цайны цагийн дараа манай албаны хүмүүсийг цугла гээд аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.М, Г.М-ыг дагуулж орж ирээд ажил хүлээлцсэн. Энэ үед л миний бие даргын албан үүргээсээ чөлөөлөгдөж байгаа талаар мэдсэн юм.
Г.М-ыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргаар томилсон байсан ба намайг чөлөөлсөн талаар захирамж манай албанд огт ирээгүй, энэ хугацаанд миний бие албаны 1 дүгээр гарын үсгийг зураад л явж байсан. Тэгэхээр аймгийн Засаг дарга Ш.И анхнаасаа М-ыг албаны даргаар томилох гээд л байсан юм байна лээ...
Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд огт ажилдаа ирээгүй ба тухайн цаг хугацаанд 1 дүгээр гарын үсгийг миний бие зурж баталгаажуулж байсан...
Би Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан гэдгээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдсэн. Надад 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажпаас чөлөөлсөн талаар захирамж танилцуулаагүй, энэ талаар би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөө л мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 180-181 хуудас/,
Гэрч Б.Ц-ийн 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.И-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар Хөвсгөл аймгийн засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дотоод аудитор, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А-ыг томилсон. О.А нь томилогдсон өдрөө буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/229 дугаар албан бичгээр аймгийн засаг дарга Ш.И д ажлын ачаалал их, аудиторуудын орон тоо хүрэлцээгүйн улмаас тус албаны алба хаагчдад байнга илүү цагаар ажиллах, төлөвлөсөн хяналт шалгалтууд хугацаандаа амжихгүй нөхцөл байдал үүсэж байгаа учир аудитын албанд улсын байцаагчийн эрхтэй дотоод аудиторын тоог нэгээр нэмэгдүүлж өгнө үү гэх утга бүхий хүсэлтийг илгээсэн. Тухайн хүсэлтийг аймгийн Засаг дарга Ш.И нь хүлээн аваад мөн өдрийн 1/1885 дугаар албан бичгээр танай албаны орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч байна гэх утга бүхий хариу өгсөн. Тэгээд тэр өдрөө О.А Г.М-ыг дотоод аудитораар томилох тушаал бэлдээрэй гэсний дагуу би Г.М-ыг дотоод аудитороор томилж, тушаалыг боловсруулж О.А гарын үсэг зурж баталгаажуулсан ба тэр өдөр Г.М ажилдаа ирээгүй. Түүний дараа 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөх манай албаны ажилчид бүгд ковидын шинжилгээ өгөх гээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын далайн элбэрэлт гэх өрхийн эрүүл мэндийн төв дээр байж байхад аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М надруу утсаар яриад ажил хүлээлцэх гэсэн чинь танайхан бүгд байхгүй байна гэсэн. Би энэ талаар А-д хэлэхэд тэрээр Дотоод аудиторын ажлыг хүлээлцэхэд бид нарын шаардлага баймааргүй юм. Мөн аймгийн Засаг даргын тамгын газарт хамааралгүй юм гэж байсан. Бид нар шинжилгээгээ өгөөд 14 цагт ажил дээрээ очиход аймгийн засаг дарга Ш.И нь Г.М-ыг манай Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг дарга уншиж танилцуулж ажил хүлээлцэх комиссын гишүүд ирж ажил хүлээлцсэн...Г.М нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн сарын 27-ын өдөр хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй ба тухайн цаг хугацаанд 1 дүгээр гарын үсгийг О.А зурж баталгаажуулж байсан. Тухайн үед цалин болон өөр хэд хэдэн гүйлгээнд О.А 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулж байсан ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183-184-р хуудас/,
Гэрч Х.Х ын 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн засаг дараг Ш.И-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай захирамжаар манай Байгаль орчин аялал, жуулчлалын газрын бүтэц, орон тоог шинэчилж баталсан. Тухайн захирамжаар манай газар аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал шинээр нэмэгдсэн ба тухайн үед М манайд томилогдох хүсэлттэй байна гээд хүсэлтээ манайд өгсөн.
Тухайн үед аймгийн Засаг дарга Ш.И нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн томилох талаар албан бичиг хүргүүлснийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйл байхгүй гэх албан бичгийн хариу ирүүлсэн байсан.
П.М-ын хувьд дээрх баримт бичгийг бүрдүүлээд манайд хүсэлт ирүүлсэн байсан ба би тухайн үед хүний нөөц хариуцсан мэргэжилтэн М-т уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэ гэж цохолт хийсэн юм. Тэгэхэд М нь тухайн үед холбогдох материалыг хянаж шалгаж үзээд “Ер нь бол томилох боломжтой юм байна” гэж надад танилцуулсан.
Би П.М-ыг ажилд томилохын өмнө аймгийн засаг дарга Ш.И тай уулзаад М гэх хүн таны албан бичигтэй ирээд манайд хүсэлт гаргаад байна. Энэ ямар учиртай юм бэ гэхэд тэрээр надад хэлэхдээ Танай өмнөх даргын үед яригдсан асуудал байгаа юм. Миний албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар луу яваад ирсэн үнэн. Өмнөх даргын чинь үед яригдсан асуудал байгаа юм гэж надад хэлсэн.
Тухайн үед Ш.И нь надад П.М-ыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилох талаар хэлээгүй, харин танай газарт мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ гаргаад, миний албан бичгээр хүсэлт нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу явсан нь үнэн гэж хэлж байсан.
Тэгэхээр нь аймгийн Засаг даргыг ингэж хэлээд байхад нь П.М-ыг ажилд томилохгүй гээд байх нь хаашаа юм, газрынхаа хүний нөөцийн мэргэжилтэнтэй ярилцаж байгаад шийдье гээд явсан юм.
Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн М нь холбогдох баримт бичгийг судалж үзлээ, П.М-ыг томилохоос өөр аргагүй юм байна гэсэн.
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлалын газрын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар болон одоог хүртэл батлагдаагүй. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай захирамж гарсны дараа тухайн албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар Төрийн албаны зөвлөл рүү манайх албан бичиг хүргүүлсэн.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт аймгийн Засаг дарга албан бичиг хүсэлт явуулаад тухайн хүсэлтийг хариуд П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн байсан учир төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад сэлгэн ажиллуулахад нээлттэй гэж үзсэн юм.
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Г.Э гэх хүн байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж, намайг аймгийн Засаг даргын захирамжаар тус газрын түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Би аймгийн Засаг дарга Ш.И г Авлигатай тэмцэх газарт П-ийн М-ыг манай газрын даргаар томилуулах тухай албан бичиг 2021 оны 9 дүгээр сард хүргүүлсэн талаар одоо л мэдэж байна. Ер нь анхнаасаа Ш.И дарга П.М-ыг дарга болгох гэж байсан юм байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192-193-р хуудас/,
Гэрч Х.Х ын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн: “... Тухайн үед аймгийн Засаг дарга Ш.И нь танай өмнөх даргатай чинь ярьсан учир яаралтай 1 орон тоо нэмж батлуулах албан бичиг миний нэр дээр хүргүүл гэж үүрэг өгсний дагуу миний бие Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаар албан бичгийг аймгийн Засаг дарга Ш.И-ийн өгсөн үүргийн дагуу л хүргүүлсэн. .. одоо миний санаж байгаагаар Б.М аймгийн Засаг даргаас ийм байдлаар хавсралт гарга гээд байгаа юм чинь энэ хавсралтаар нь гаргаад өгье гэж хэлж байсан санагдаж байна. Түүнээс биш би дур мэдээд тухайн хавсралтыг гаргаж, өөрчлөөд байсан зүйл байхгүй. Миний хувьд аймгийн Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын газарт орон тоо нэмэх шаардлагагүй байхад орон тоо нэмэх хэрэгтэй гээд байсныг их гайхаж байна.. М нь надад хэлэхдээ М ыг Аялал жуулчлалын албаны даргаар томилох боломжгүй юм байна гэдгийг бол хэлж байсан ба М өөрөө надад аймгийн Засаг дарга бүтэц, орон тоогоо ийм байдлаар оруулж ир гэхээр нь хавсралтаа бэлдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн Засаг даргаас Аялал жуулчлалын албаны даргын орон тоог аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоонд оруулахыг хүсээд байгаа юм бол тэр хүсэлтийнх нь дагуу л хавсралтыг нь аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Харин дараа нь Аялал жуулчлалын албаны даргын орон тоо болохгүй юм байна гэж үзээд аялал жуулчлалын мэргэжилтний орон тоог нэмж оруулсан.. ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 191-195-р хуудас/,
Гэрч Б.М-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.И-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай захирамжаар манай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог шинэчилж баталсан захирамж манай газарт тухайн өдрөө ирсэн. Тухайн захирамжийн хавсралт хэсэгт Аялал жуулчлалын албаны дарга гэх албан тушаалыг оруулж баталсан байсан ба уг асуудлын талаар миний бие Х даргад танилцуулахдаа тухайн аялал жуулчлалын албаны даргын албан тушаалд томилогдох М-ын албан тушаалын тодорхойлолтын хамт Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлэх ёстой юм байна гэж хэлсэн. Тэгэхэд удалгүй аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай захирамжийн хавсралт солигдож Аялал жуулчлалын албаны даргын албан тушаалыг өөрчилж Аялал жуулчлалын менежмент бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал А/570 дугаар захирамжийн хавсралтад орсон. Тухайн захирамжийн хавсралтыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б/ тухайн үед бичгийн хэргийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан / нь аймгийн засаг даргын тамгын газарт очиж солиулсан... Аймгийн засаг дарга И нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х дарга, бид хоёрыг дуудсан ба Х дарга И даргын албан өрөөнд ороод миний бие өрөөнийх нь үүдэнд үлдсэн. Тэгэхэд Х дарга Засаг дарга И-ийн өрөөнөөс гарч ирээд надад хэлэхдээ өргөдлөө өгчихлөө гэж хэлсэн. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг гүйцэтгэгчээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж би ойлгосон. Тэгээд аймгийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн өдөр П.М-ыг манай газрын даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгчээр томилсон. .. Би Х даргад албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй хүнийг томилох боломжгүй гэж хэлж байсан ба П.М-ыг томилох тушаалыг Х.Х даргад бид хоёр сууж байгаад хамт боловсруулсан. Тухайн тушаалыг боловсруулах явцад аймгийн Засаг дарга И нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн томилох албан бичиг мөн аймгийн Засаг даргын 2021 оны А/570 дугаар захирамж болон бусад хууль тогтоомжийг үндэслэж боловсруулсан. П.М-ыг мэргэжилтнээр томилсоны дараа түүний албан тушаалын тодорхойлолтыг Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд албан бичгээр холбогдох баримт бичгийн хамт хүргүүлэхэд тус зөвлөлөөс манайх хянан баталгаажуулахгүй Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандана уу гэх бичиг ирсний дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөл рүү 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх баримт бичгийг хүргүүлсэн ба 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр намайг цайндаа яваад ирэхэд ажлаас чөлөөлөх тушаалыг П.М гаргасан байсан. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлалын газрын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар батлагдаагүй байсан. П.М-ыг тухайн албан тушаалд томилох боломжгүй талаар Х даргад би тайлбарлаж байсан ба тэгэхэд Х дарга миний шууд удирдлага байсан учир тушаалын төслийг хот руу сургалтад явахаасаа өмнө боловсруулаад яв гэсний дагуу л хамт боловсруулсан юм. Э дарга 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлагын газрын даргаар ажиллаж байсан ба яагаад Э даргыг ажиллаж байх хугацаанд П.М-ыг тухайн албан тушаалд томилуулах талаар Авлигатай тэмцэх газар албан бичиг хүргүүлээд байгаа талаар мэдэхгүй байна.
Харин П.М-ыг тус газарт Аялал, жуулчлалын албаны даргын албан тушаалд томилох гэж байгаад мэргэжилтнээр томилогдоод, дараа нь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар мэдэж байна. Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.И нь П.М-ыг томилохын тулд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт төрийн захиргааны албан тушаалтны орон тоо буюу Аялал жуулчлалын менежмент бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн орон тоог нэмж захирамжаар батлаад байгаа юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 197-199-р хуудас/,
Гэрч Г.Э-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Ш.И нь 2021 оны 2 дугаар сараас эхлэн намайг аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ир, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаа өг гэж тулган шаардаж эхэлсэн. Тэгээд л ер нь таарах бүртээ аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга болох хүсэлтээ өг гэдэг болсон ба 2021 оны 4, 5 дугаар сард хээр мод тарих талбай дээр таарахдаа хүртэл нөгөө хүсэлтээ өг гэдэг байсан.
Миний бие 2021 оны 6 дугаар сард тус газрын Ойн албаны ахлах мэргэжилтэн Н-тай зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсны дараа И дарга намайг хүсэлтээ өг гэдэг болсон ба миний дээрх үйлдэлд намайг барьцаалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл иргэнээс зодоонтой холбоотой асуудлаар чинь гомдол гараад байна, аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хүсэлтээ өг гэж шахаж эхэлсэн. Тэгж байтал миний хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2021 оны 9 дүгээр сард хэрэгсэхгүй болох тогтоол гарсан ба И энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг хүлээсэн юм уу, чимээгүй л байсан. Ингээд И нь намайг илтэд албан тушаалаа өгөхийг удаа дараа шаардаж байсан ба тэрээр аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/311 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар намайг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дүгнэлтээр надад албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан боловч аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар намайг төрийн албанаас халагдсан.
Ш.И нь надад хэлэхдээ Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар М гэх залууг болгох гээд байна. Хэрвээ М-ыг тухайн албан тушаалд томилохгүй бол намайг аймгийн Засаг даргаас буулгах гээд байна гэж хүртэл хэлж байсан. Ш.И М хоёр нь нилээд дотно харилцаа холбоотой юм шиг байна лээ. Намайг Ш.И даргын өрөө рүү ороход нэг бол өрөөнөөс нь М гарч байдаг. Нэг бол өрөөнд нь инээлдээд юм яриад сууж байдаг байсан. И нь анхнаасаа намайг шахаж байгаад М ыг миний албан тушаалд томилох нь тодорхой байсан. .. мөн 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим/ яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна./ аймгийн засаг дарга Ш.И нь ковид тусаад гэртээ байхдаа надруу утсаар яриад П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажилд ав гэж байсан ба би түүнд хандан манай газарт нягтлан бодогч хүнийг томилуулах сул орон тоо байхгүй гэдгийг хэлсэн... И гийн арай дэндүү үйлдэл нь ганц М ыг дарга болгохын тулд бүхэл бүтэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцийг өөрчилсөн захирамж гаргасан явдал байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-206-р хуудас/,
Гэрч Д.Н-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Төрийн албаны тухай хуулийн 23.7 дугаар зүйлд тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байна. Түүнчлэн Соёлын яамны хувьд Соёлын бодлогын хүрээнд улсын хэмжээнд байгаа мэргэжлийн урлагийн театрын даргыг магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй хүнээр удирдуулах мөн мэргэжпийн урлагийн театрын асуудал яригдаж байгаа тул тусгайлан соёл урлагийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх гэж тусгайлан зааж өгсөн. Нэгт боловсролын зэргийг бууруулаад төр болон соёл урлагийн байгууллагад гэж туршлагыг нь өөрчилж байгаа нь буруу юм. Ингэснээр мэргэжлийн урлагийн театрыг мэргэжлийн бус хүн удирдах боломж бүрдэнэ. Иймд салбарын бодлого алдагдахад хүргэнэ... Зүгээр нэг төрийн захиргааны байгууллага биш шүү дээ төрийн үйлчилгээний байгууллага, мэргэжпийн урлагийн байгууллага юм. Тийм учраас бид мэргэжлийн чиглэлийг 5- аас доошгүй жил гэж тусгайлан оруулж өгсөн юм. Уг нь би өөрийн явуулсан албан бичиг дээр тодорхой бичсэн байна, ажлын байрны тодорхойлолтыг жишиг тодорхойлолттой нийцүүлэх ажлыг зохион байгуулж алдаагаа зас гэсэн агуулгатай бичиг хүргүүлсэн байна. Төрийн албаны Хөвсгөл аймгийн салбар зөвлөл нь надтай адилхан чиг үүрэгтэй ажилладаг, тийм учраас тухайн орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг зөв томилуулах ажлын зохион байгуулах үүрэгтэй нэгж юм. Тэгээд ажлаа хийнэ үү гэж дээрх бичгийг явуулсан юм..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-226-р хуудас/,
Гэрч С.Н-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...“...Соёлын сайдын баталсан Хөгжимт драмын театр, Орон нутаг судлах музей, Нийтийн номын сангийн даргын жишиг албан тушаалын тодорхойлолт гэж байдаг.
Тухайн цаг хугацаанд миний хувьд дээрх 3 албан тушаалын тодорхойлолтыг жишиг тодорхойлолтын дагуу боловсруулж, албан тушаалд тавигдах шаардлагыг бууруулахгүйгээр боловсруулж, баталсан. Гэтэл Засаг даргын нарийн бичиг дээрээс хэвлэж гарахдаа мэргэжпийн тусгай шаардлага хэсгийн боловсрол гэсэн хэсэгт магистраас дээш гэдгийг өөрчлөн бакалавраас дээш болгосон, соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан гэдэг дээр нэмж төрийн байгууллага гэж оруулж, өөрчилсөн байсан. Тухайн үед манай мэргэжилтэн Н миний боловсруулсан ажлын байрны тодорхойлолтын захирамжийн төслийг хэвлүүлэх гэж явж байхад Засаг дарга И л дээрх байдлаар өөрчлөх талаар чиглэл өгсөн юм байна лээ, тэгээд яг захирамжийн хавсралтаар албан тушаалын тодорхойлолт батлагдахдаа дээрх байдлаар өөрчлөгдсөн байсан юм. Түүнээс миний хувьд яг жишиг албан тушаалын тодорхойлолтыг батлаад явуулсан, дундуур нь орсон хуудсыг дээрх байдлаар өөрчилсөн байсан. Энэ талаар мэргэжилтэн Н надад хэлсэн ба миний хувьд захирамжийн хувийн хэрэгт энэ өөрчлөлтийг заавал тэмдэглээрэй гэдгийг хэлж байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 228-229-р хуудас/,
Гэрч Г.Н-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “...Албан тушаалын жишиг тодорхойлолтын хувьд Соёлын яамнаас батлагдаж ирүүлсэн жишиг тодорхойлолтыг яг өөрчлөөгүй тэр чигт нь боловсруулж улмаар хэлтсийн дарга С.Н-р хянуулаад захирамжийн төслийн хавсралтаар оруулсан. Тухайн цаг хугацаанд Засаг дарга И танилцаж байгаад ялангуяа тусгай шаардлага хэсэг дээр орон нутгийн хөрсөн дээр буухгүй зүйл байна, Соёлын байгууллагад -аас доошгүй жил ажилласан байна энэ чинь ялгаагүй төрийн байгууллага, мөн магистр гэж байна хөдөө газар магистр зэрэгтэй хүн ховор баргийн хүн шаардлага хангахааргүй байна тэгэхээр өөрчлөөд бакалавр болгочихъё, мөн төрийн байгууллагад -аас доошгүй гэж өөрчилье гэсэн тэгэхээр нь даргаа ингэж болохгүй шүү дээ жишиг тодорхойлолт өөрчилж болохгүй шүү дээ гэдгийг хэлсэн тэгэхэд Засаг дарга И яг энэ тодорхойлолтоор томилогдох хүн олдохгүй шүү гэж байсан. Тэгээд өөрчлөөд оруулаад ир гэсний дагуу дээрх байдлаар бакалавр болон төр гэсэн үгийг нэмж албан тушаалын тодорхойлолтыг өөрчилж оруулж батлуулсан юм. Энэ талаараа уг захирамжийн төслийн хувийн хэрэг дээр 7.Шийдэл хэсэг дээр “Боловсрол- бакалавр болгон өөрчилж, туршлага гэдэг дээр төр гэсэн үгийг аймгийн Засаг даргын хүсэлтээр өөрчилж батлуулсан болно” гэж би өөрөө гараараа бичсэн байна… гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-238-р хуудас/,
Гэрч Б.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бүрэн дунд боловсролын зэрэгтэй.. Манай байгууллагын хувьд 2021 онд Б гэж хүн даргаар ажиллаж байгаад өөр газарт томилогдсон юм. Тэгээд миний хувьд хорт хавдрын улмаас химийн эмчилгээтэй байсан юм. Тэгээд байгууллагаас над руу ярьж энэ талаар хэлж байсан юм. Тэгээд даргын эзгүйд доод талын албан тушаал учир Засаг дарга Ш.И-ийн шийдвэрээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243-244-р хуудас/,
Гэрч Г.Бгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/91 дугаартай тушаалаар П.М-ыг тус газрын Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байна. .. Ямар захирамж, шийдвэрийг үндэслэн П.М-ыг мэргэжилтний албан тушаалд томилсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 201-202-р хуудас/,
Гэрч Г.Э-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Ш.И нь 2021 оны 2 дугаар сараас эхлэн намайг аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар ир, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалаа өг гэж тулган шаардаж эхэлсэн. Тэгээд л ер нь таарах бүртээ аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга болох хүсэлтээ өг гэдэг болсон ба 2021 оны 4, 5 дугаар сард хээр мод тарих талбай дээр таарахдаа хүртэл нөгөө хүсэлтээ өг гэдэг байсан.
Миний бие 2021 оны 6 дугаар сард тус газрын Ойн албаны ахлах мэргэжилтэн Н-тай зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсны дараа И дарга намайг хүсэлтээ өг гэдэг болсон ба миний дээрх үйлдэлд намайг барьцаалж эхэлсэн. Өөрөөр хэлбэл иргэнээс зодоонтой холбоотой асуудлаар чинь гомдол гараад байна, аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох хүсэлтээ өг гэж шахаж эхэлсэн. Тэгж байтал миний хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2021 оны 9 дүгээр сард хэрэгсэхгүй болох тогтоол гарсан ба И энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг хүлээсэн юм уу, чимээгүй л байсан. Ингээд И нь намайг илтэд албан тушаалаа өгөхийг удаа дараа шаардаж байсан ба тэрээр аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/311 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар намайг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дүгнэлтээр надад албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан боловч аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар намайг төрийн албанаас халагдсан.
Ш.И нь надад хэлэхдээ Хөвсгөл аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар М гэх залууг болгох гээд байна. Хэрвээ М ыг тухайн албан тушаалд томилохгүй бол намайг аймгийн Засаг даргаас буулгах гээд байна гэж хүртэл хэлж байсан. Ш.И М хоёр нь нилээд дотно харилцаа холбоотой юм шиг байна лээ. Намайг Ш.И даргын өрөө рүү ороход нэг бол өрөөнөөс нь М гарч байдаг. Нэг бол өрөөнд нь инээлдээд юм яриад сууж байдаг байсан. И нь анхнаасаа намайг шахаж байгаад М ыг миний албан тушаалд томилох нь тодорхой байсан. .. мөн 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим/ яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна./ аймгийн засаг дарга Ш.И нь ковид тусаад гэртээ байхдаа надруу утсаар яриад П.М-ыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажилд ав гэж байсан ба би түүнд хандан манай газарт нягтлан бодогч хүнийг томилуулах сул орон тоо байхгүй гэдгийг хэлсэн... И-гийн арай дэндүү үйлдэл нь ганц М ыг дарга болгохын тулд бүхэл бүтэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцийг өөрчилсөн захирамж гаргасан явдал байгаа юм... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-206-р хуудас/,
Гэрч П.М-ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...би Төрийн албаны тухай хууль, албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй албан тушаалд ажиллаж байгаа талаар мэдэж байгаа. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Ойн алба, бусад мэргэжилтнүүд байдаг ба Ойн албаны дарга Х нь тус албаа хариуцаад явдаг. Бусад мэргэжилтнүүдийг ахлан мэргэжилтэн Х хариуцаад явдаг. Харин аялал жуулчлал ерөнхийдөө хаягдсан байсан учир аялал жуулчлалдаа төвлөрч ажиллаж байгаа...би аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй. Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох талаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны орчим буюу тус газрын мэргэжилтнээр томилогдсоны дараа аймгийн Засаг дарга Ш.И-д миний бие өөрөө санал тавихад судалж үзэж байгаад тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. .. би эхлээд 2021 оны 9 дүгээр сарын эхээр Ш.И-тай өрөөнд нь орж уулзаад Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллах санал тавьсан ба тус газарт томилогдсоны дараа 2021 оны 12 дугаар сарын 10-ны орчим Ш.И-тай албан өрөөнд нь мөн биечлэн уулзаад Х дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа болохоор ажил сайжруулах зорилгоор би даргаар нь ажиллах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. .. би эхлээд 2021 оны 9 дүгээр сард мэргэжилтнээр ажилд томилогдоё гэж байгаад дараа нь Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болох талаар Ш.И даргад хэлэхэд судалж үзье гэж байсан ба тэр үед Авлигатай тэмцэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1956 дугаар Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид П-ийн М-ыг нэр дэвшүүлж байгаа тул хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан баталгаажуулж өгнө үү гэх албан бичиг явсан талаар мэдсэн..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 217-218-р хуудас/,
Гэрч Г.М-ын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И тай уулзсаны дараа 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М над руу утсаар яриад Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудитороор томилогдлоо, ажлаа хүлээж аваарай гэсэн. Тухайн үед би ковид туссан байсан учир очиж чадаагүй ба 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр М над руу яриад тушаал чинь өөрчлөгдөх гээд байна шүү, чи хүрч ирээд уулзаадхаач гэхээр нь би Мөнгөн-Эрдэнэтэй очиж уулзахад тэрээр надад хэлэхдээ “А гэх хүн өөрийн хүсэлтээр түр орлон гүйцэтгэгч хийхгүй гэж байна. Тэгэхээр чи ажлын байрны тодорхойлолтыг бүрэн хангаж байна. Хяналт шалгалтын чиглэлээр 5 дээш жил ажилласан магистр буюу түүнээс дээш зэрэгтэй болзлыг хангаж байгаа учир ажлын байрны тусгай шалгалт зарлагдах хүртэл чи түр орлон гүйцэтгэгчээр ажилла” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би ковидын чөлөөтэй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр билүү 27-ны өдөр билүү Хөвсгөл аймгийн ЗДТГ-т ирж Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнгөн-Эрдэнэтэй уулзаж ажлаа хүлээж авсан..Миний бие мэргэшсэн нягтлан бодогч биш. Гэхдээ тус албан тушаалын тодорхойлолтод магистр буюу түүнээс дээш боловсролтой гэхээр шаардлага хангаж байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 188-190-р хуудас/,
Гэрч Б.Д-ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-тай ярилцаж байгаад л ажиллахаар болсон. Би өөрөө төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах хүсэлтэй байгаагаа Засаг дарга Ш.И-д хэлсэн юм, тэгээд ярилцаж байгааг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болсон юм. Би Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолттой танилцсан. Би дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй байгааг мэдэж байгаа. Харин мэргэжлийн индексээр бол албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилтэй таарч байгаа гэж ойлгож байгаа. Би бол томилогдох үедээ албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэдгийг бол мэдэхгүй байсан. Ш.И д анх би ажил төрөл хийх хүсэлтэй байна гэдгээ л хэлсэн, тэгээд л Засаг дарга намайг томилсон шүү дээ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-223-р хуудас/,
Гэрч П.А-ын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...Төрийн албаны зөвлөлөөс түр орлон гүйцэтгэгчийг томилох журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна лээ. Тэрний дагуу надаас өөр хүн томилох боломжтой талаар аймгийн Засаг дарга судалж үзэхэд ажиллах хүн байхгүй байсан. Мөн уг албан тушаалд тавигдах шаардлага хангах хүн байхгүй байсан учраас аймгийн Засаг дарга буцаад намайг ажиллах санал тавьсан учраас би ажиллаж байна. Манай ажлын зайлшгүй шаардлагаар намайг буцааж томилсон гэж ойлгож байгаа. Уг албан тушаал нь хоосон байгаад байх боломжгүй албан тушаал юм..” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 138-140-р хуудас/,
Гэрч В.Н-н 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “..2022 оны эхээр Сангийн яамнаас буруу шийдвэр гаргаж ажпаас халсан этгээдэд байгууллагаас олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг шийдвэр гаргасан этгээдээр төлүүлэх талаар хяналт шалгалт хийх удирдамж аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд ирсэн байдаг. Энэ үед Г дарга эргэн ажилдаа орж цалин авсан, мөн ажиллаагүй байх үеийнхээ цалин, нэмэгдлийг авсан талаар төрийн албан хаагч нар, ялангуяа Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны ажилтан нар мэдэж байсан. Би тус албаны удирдлага байсны хувьд, мөн иргэнийхээ хувьд энэ төлбөр дээр ямар шалгалт хийгдэж байгаа талаар асууж, судалж байхад Г даргатай холбоотой захирамжийн дугаар мөнгөн дүн бүхий шийдвэриин талаар Санхүүгийн хяналт аудитын албаныхан мэдэж байсан. Би энэ дүнгээрээ аймгийн Засаг дарга И-д акт тавигдах юм байна гэж бодож байсан юм. Зарим аймгууд бол энэ чиглэлээр акт бараг тавьдаггүй. Манай аймгийн хувьд бол энэ асуудлаар акт тавьж байсан юм. Тэгсэн чинь акт тавиагүй, өмнө хийж байсан шалгалтын мэдээллээ ерөнхийд нь базаад Сангийн яам руу явуулсан талаар Санхүүгийн хяналт, аудитын албаны ажилтан А хэлж байсан. Би өөрөө Амарсайханаас асууж байсан юм. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дэх хэсэгт заасны дагуу гэмт буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ" гэсэн ба мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дэх хэсэгт энэ хуулийн 103.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэсэн байдаг. Тодруулбал энэ заалтын дагуу шалгалт хийлгэхээр Сангийн сайдаас баталж ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХШХ/01 дугаартай удирдамжийн дагуу Г-т ажилгүй байх үеийн цалин, нэмэгдэл олгосон энэ асуудлыг шалган хохирлыг төлүүлэх актыг Санхүүгийн хяналт аудитын албанаас тогтоогоогүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 130-134 тал/,
Гэрч Г.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн цаг хугацаанд аймгийн Засаг дарга Ш.И намайг өрөөндөө дуудаж уулзсан. Тэгээд надад Х.Г ын гаргасан өргөдлийг өгөөд тэр өргөдөл дээр Засаг дарга өөрөө шийдвэрлэх гэж цохсон байсан. Энэ асуудал мөнгө олгох захирмж төлөвлөөд танилцуулах талаар үүрэг надад өгсөн. Тэгэхээр нь би сэрэмжпэх үүднээс наадах чинь хүний нөөцийн хийх, чиг үүргийн асуудал байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд тийшээ очихоор мөдгүй цаг алдана, наадахыг чинь хурц байдалд оруулчихгүй даруй шийдвэрлэх асуудал байна ямар ч байсан захирамж төлөвлөөд даруй танилцуул гэж хэлсэн. Тэгээд яахав эхлээд цохохдоо хэрэгжүүлэх гэж байсан ба тэрийг засаад шийдвэрлэх гэж засаж өгсөн. Тэгээд надад удирдлагын хувьд үүрэг болгосон учир хуулийн заалт, үндэслэлийг судалж захирамжийн төсөл боловсруулсан. Уг захирамжийн төслийг боловсруулахдаа асуудалтай юм байна гэж бодсон учир хууль эрх зүйн талын үндэслэлийг хянах бусад зүйл дээр анхаарах асуудал юу байхав гэж гараар захирамжийн санал дүгнэлтийн хуудас бичиж байсан. Тэгээд захирамжийг хуулийн хэлтсийн мэргэжилтэн, Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга М танилцсан, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М танилцсан. Тэгээд Засаг дарга өөрөө бас танилцаад эцэслэн батлагдсан. Дээрх зардал нь Хөвсгөл аймгийн 2022 оны төсөвт тусгагдаагүй..гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-164 тал/,
Гэрч Г.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин өгсөн: “...Засаг даргын тамгын газар нь Засаг даргын ажлын алба гэдэг утгаараа Тамгын даргадаа зөвшөөрөл өгөх байдлаар зарцуулж болно. Засаг даргын хувьд өөрт нь тусгайлан урсгал зардлын төсөв батлагдаггүй юм...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166 тал/,
Гэрч Т.Б-ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: “...Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж гаргахад Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжийн төслийг холбогдох алба хаагч боловсруулан түүний дараа аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс захирамжийн виз авч, мөн аймгийн Засаг даргад захирамжийн төслийг танилцуулан виз авна. Тэгээд холбогдох хэлтсийн дарга нараар гарын үсэг зуруулаад бичээчид оруулж өгнө. Бичээч тухайн захирамжийг хэвлэмэл хуудаст буулган гаргаж холбогдох албан тушаалтанд өгсний дагуу холбогдох албан тушаалтан нь аймгийн Засаг даргаар захирамжийг батлуулан аймгийн Засаг даргын туслах захирамжийн дугаар олгож, тамга дарагддаг...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 177-178-р хуудас/
Гэрч Б.Х-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн ... 2023 оны 03 сарын 09-ний өдөр гэсэн огноотой гараар бичсэн өргөдлийг бол би бичээгүй, энэ миний бичиг биш. Манай хүргэн дүү 2023 оны 03 дугаар сард Б нь Мөрөн сумын Засаг дарга Д.И-д иргэний үнэмлэхийн хуулбараа аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд би Д.И ийг Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт байхад аваачиж өгсөн. Тэгээд дараа нь 2023 оны 03 дугаар сард бас Д.Б нь газрын харилцаа дээр очоод гарын үсэг зурчих гэж хэлсэн. Түүнийх нь дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очоод кадастрын мэргэжилтэн Э гэдэг хүн дээр очоод гарын үсэг зурсан. Тэр үед л миний нэр дээр дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан гэдгийг мэдсэн. Өөр бусад зүйлийн талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг, /11-р хх-ийн 15-16-р тал/,
Гэрч С.Б-ын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Энэ гүйлгээ бол миний орлого биш ээ, Д.И нь миний данс руу дээрх орлогын гүйлгээг хийлгүүлж 20,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд Д.И нь данс руу чинь мөнгө орсон уу миний данс руу шилжүүлчихээрэй гэж хэлснийх нь дагуу би түүний Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Өөр бусад зүйлийн талаар бол би мэдэхгүй. Д.И энэ гүйлгээний талаар сайн мэдэх байх..
би Д.И-тэй 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Эрчим багийн нутаг дэвсгэрт 20 га газрыг худалдаж авсан. Гэхдээ гэрээгээ 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан болохоос биш өмнө нь 2019, 2020 онд худалдаж авсан бөгөөд гэрээгээ сая 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн юм. Газрын төлбөр нь бол 30-40 сая төгрөг бөгөөд 10 гаруй сая төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөр байгаа, үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл өгөөгүй байгаа.
Миний Хаан банкны 5027..................... дугаарын дансанд 2023.03.15-ны өдөр Д.Б гэдэг хүний данснаас 20,000,000 төгрөгийн орлого “................. 5” гэсэн утгатай орсон гүйлгээ бол Д.И-тэй 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний төлбөртэй огт хамааралгүй..” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 63-64 тал/,
Гэрч Х.Д-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Газрын тухай хуулийг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр олгогдож байгаа эсэхийг бол хууль эрх зүйн хэлтэс, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд хянаад саналаа өгдөг. Би бол Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уг газар олголт нь нийцэж байгаа эсэхийг хяналт, санал, дүгнэлт өгдөг. Тус газар олгох захирамжийн саналд бол би шатахуун түгээх станцын аюулгүй бүсэд хамаарч байна, мөн авто замын хамгаалалтын аюулгүй бүсэд хамаарч байна гэсэн санал өгсөн бөгөөд дээрх аюулгүйн бүсүүдэд хамаарч байгаа тул газар олгох боломжгүй л гэсэн саналыг өгсөн. Бид бол чиглэл, чиглэлээрээ саналаа өгөөд явна, бидний өгсөн саналыг Засаг дарга үзэж танилцаад өөрөө шийдвэрээ гаргадаг байх..” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 67-68 тал/,
Гэрч Б.Г-ийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ... Тухайн үед буюу захирамжийн төслөө гаргачхаад Э над руу орж ирээд шинэ газар олголтоо шахаж захирамжаа гаргах хэрэгтэй байна гэж захирамжийн төслүүд танилцуулж байсан. Би тухайн үед уг захирамжид тусгагдсан газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан уу гэж асуухад тусгагдсан гэж байсан. Өнөөдөр Э тай уулзсан чинь Х-тэй холбоотой газрын хувийг хэргийг Авлигатай тэмцэх газрын хүмүүс үзье гэж байна гэхээр нь би ямар учиртай газар юм гэж асуусан чинь захирамж гарч байх үед Мөрөн сумын Засаг дарга И дарга над руу яриад Х-ийн захирамжийг яаралтай гарга гэж хэлж байсан юм, тэгээд энэ захирамж үндсэндээ гарсан гэж надад хэлж байсан. Яагаад И Э руу уг захирамжийн талаар ярьсан талаар мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 71-72 тал/,
Гэрч Л.Б-ын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Одоогоос 2 сарын өмнө Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх нь тухайн газрыг зарна гэхээр нь би түүнтэй уулзахад тэрээр манай ах энэ газрыг зарж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би Хас банкнаас 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээл аваад Б гэх хүний ах Х гэх хүнтэй уулзаад түүний данс руу 20,000,000 /хорин сая/ төгрөг шилжүүлээд тус газрыг өөрийн эхнэр Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсөн байгаа..Тус газрыг худалдах саналыг Б надад санал болгосон.” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 76 тал/,
Гэрч Ц.Ц-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “..Өнгөрсөн 7 дугаар сард манай нөхөр Л.Батням Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ............ багт оршин суудаг Х /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх запуугаас 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр худалдан авч, миний нэр дээр шилжүүлсэн. Тухайн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь Хас банкнаас 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээл авсан юм..” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 78 тал/,
Гэрч Х.Г-ийн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “... Миний найз В нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байсан ба энэ талаар би Х.Б-д хэлсэн зүйл байгаа. Би энэ талаар Х.Б-д тухайн үед хэлэхдээ В Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......... дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа юм боломж бололцоо байвал туслаарай гэж хэлсэн. Би тухайн үед Б дүүтэйгээ утсаар ярихдаа В-д тусална шүү гэж хэлж байсан ба тэгэхэд Б дүү маань тусалнаа гэж хэлж байсан. Дараа В нь надтай утсаар яриад баярласан шүү гээд хөнгөн яриа болоод өнгөрсөн... гэх мэдүүлэг, /10-р хх-ийн 73-74 тал/,
Гэрч Д.В-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сард болсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад нэр дэвшиж байсан ба Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 14 хоногийн өмнө багийн Засаг дарга болох хурлыг олон нийтэд зарладаг. Надтай тухайн үед Д болон нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй өрсөлдөж байсан ба А.Д гэх эмэгтэй Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар сонгогдсон. Багийн Засаг даргыг иргэдийн саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр томилж, батламжлахыг Мөрөн сумын Засаг дарга баталдаг. Тухайн үед Х.Г , Х.Ба нар нь надад 1,0 сая төгрөг намаар дамжуулан өгч байсан. Тухайн үед буюу 2022 оны 11 дүгээр сард И дарга надад хэлэхдээ Б танд 1,0 сая төгрөгийн хандив өгсөн гээд надад бэлнээр 1,0 сая төгрөг өгсөн ба тэр үед би намын 32 ухуулагч нараа суулгаж байгаад хүн тус бүрт 50,000 төгрөг өгч байсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И нь тухайн үед хуралд орохдоо намайг дэмжээрэй гэж иргэдэд хэлж ярьсан, надтай хамт хурал цуглаанд орж миний нэрийг дэвшүүлж байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ардчилсан нам”-ын байранд 2022 оны 11 сарын эхээр /яг хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ надад Ш.И нь 1,0 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн байдлаар Ш.И нь надад мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй. Би Г, Б нараас надад хэдэн төгрөгийн хандив тусламж өгсөн талаар бол асуугаагүй. Харин И дарга л Б 1,0 сая төгрөг хандив гэж өгсөн шүү гэж хэлээд надад 1,0 сая төгрөг өгч байсан. Би тухайн үед Х.Г т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа талаараа хэлж байсан. Би тухайн үед Г-т хэлэхдээ Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа мөнгө хэрэг болох л юм шиг байна гэсэн ба гэхдээ мөнгө, төгрөг өгөөч гэж бол хэлээгүй. Харин Х.Б тай утсаар холбогдоод эгч нь Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа юм, боломж бололцоо байвал туслаарай гэж хэлсэн ба Б нь И-тай ярьж байгаад надад 1,0 сая төгрөг өгсөн юм шиг байна лээ. Надад И 3,0 сая төгрөг биш, 1,0 сая төгрөг өгсөн. И дарга надад хэлэхдээ Б өгсөн шүү гээд 1,0 сая төгрөг өгсөн, 3,0 сая төгрөг өгөөгүй..” гэх мэдүүлэг, /10-р хх-ийн 76-77 тал/,
Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/13951 дугаартай төрийн албаны зөвлөл рүү гомдол мэдээлэл шилжүүлэх тухай албан бичиг, /1-р ххк-ийн 32 дугаар тал/
Б.Б ийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: …Даргын түр орлон гүйцэтгэгч нь дотроосоо дэвшин томилогдох тул тэр шаардлагаар би театрын даргаар түр томилогдсон байгаа… гэх тайлбар, /1-р ххк-ийн 85-86 дугаар тал/
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаартай “В.Н-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийн хуулбар, /1-р хх-ийн 126-127-р тал/
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/23 дугаартай “...О.А-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн хуулбар, /1-р хх-ийн 128-р тал/
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №111 дугаартай Засаг даргыг томилох, чөлөөлөх тухай захирамжийн хуулбар, /3-р хх-ийн 168-р хуудас/,
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/1577 дугаартай “тогтоол хүргүүл, чиглэл өгөх тухай” гэх албан бичиг, /3-р хх-ийн 176-177-р тал/
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 189 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоолын хуулбар, /3 хх-ийн 178 тал/,
Аймгийн засаг даргын захирамжийн виз, санал дүгнэлтийн хуудас захирамжийн төсөл 2 хуудас, Аймгийн засаг даргын захирамжийн хувийн хэрэг, Х.Г т олгох цалингийн тооцоо, Х.Г ын гаргасан хүсэлт. Засаг даргын 2022 онь: 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийн хуулбар, төлбөрийн хүсэлт мемориалын ордер, /3 хавтаст хэргийн 186-198 хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай П-ийн А-г түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 220-221-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай Захирамжид өөрчлөлт оруулж, П.А-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 222-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/24 дугаартай П.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 223-224-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/75 дугаартай П.А-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 225-226-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаартай П.А-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 227-228-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай Х.Х-ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, П.М-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийн хуулбар /3-р хх-ийн 229-230-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дугаартай “О.А-ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Г.М-ыг түр орлон гүйцэтгэгээр томилох тухай” тушаалын хуулбар, /3-р хх-ийн 231-232 тал, 5-р хх-ийн 57-58-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай “Б.Д-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн хуулбар /3-р хх-ийн 233-234-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/60 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох, Б.Д-ийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар /3-р хх-ийн 235-236 хуудас/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б/05 дугаартай “Б.Д-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн хуулбар /3-р хх-ийн 237-238-р хуудас/,
Хөвсгөл аймшийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаартай “ Б.Б-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж /2-р хх-ийн 235 тал, 3-р хх-ийн 239 тал/,
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1/141, 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/358, 2021 оны 2 дугаар сарын 16- ны өдрийн 1/359, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/571, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1956, 2021 оны12 дугаар сарын 08-ны өдрийн 1/2505 дугаартай албан бичгүүд /3 хх-ийн 242-247 тал/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай “ Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамж, захирамжийн хавсралт /3-р хх-ийн 249 тал, 4-р хх-ийн 1-2 тал/,
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолын хуулбар, /4-р хх-ийн 12-18-р тал/,
Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13/13 дугаартай албан бичиг, хавсралт /4 хх-ийн 48-53 тал/,
Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалт, дүн шинжигээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №114 дугаартай албан бичиг, болон хавсралтууд, /7-р хх-ийн 195-236 тал/
Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 13/42 дугаартай албан бичиг /7 хх-ийн 204 тал/,
Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 13/35 дугаартай чиглэл авч хамтран ажиллах тухай Соёлын яамны дэргэдэх төрийн албан салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичиг /7 хавтаст хэргийн 205-206 хуудас/,
Төрийн албан зөвлөлийн Соёлын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай албан бичиг /7 хавтаст хэргийн 207 хуудас/,
Ш.И-ийн ХААН банк ХК-ийн 5114................ дугаартай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, /8-р хх-ийн 108 тал/,
Мөрдөгчийн илтгэх хуудас, /11-р ххк-ийн 1-6 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хх-ийн 27-29 тал/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, /11-р хх-ийн 92 тал, 13-р хх-ийн 85 тал/,
Мөн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай албан бичгийн хуулбар, /11 хх-ийн 93 тал/,
Хөвсгөл аймгийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Д.И ийг албан тушаалд томилох тухай захирамжийн хуулбар /11 хавтаст хэргийн 120 хуудас/,
Д.Б-ийн 5914................. дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /................. jast 5 гэсэн утгаар 20,000,0000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ/ /12 хх-ийн 19 тал/,
С.Б-ын Хаан банкны 5027..................... дугаартай данснаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2024...................... дугаартай данс луу 20.000.000 төгрөгийг газрын мөнгө шилжүүлэв гэх утгаар шилжүүлсэн дансны хуулга /12-р хх-ийн 115 тал/,
Д.И-ийн 2024...................... дугаартай төрийн банкны дансанд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг “газрын мөнгө шилжүүлэв С.Б” гэсэн утгаар хийсэн дансны хуулга /11-р хх-ийн 243 тал/,
Авлигатай тэмцэх газрын 05/401 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийн хуулбар, /1-р хх-ийн 144-р тал/
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Г-т 27,380,778 төгрөгийг олгосон гэх асуудлын талаар гаргасан М.А-ийн тайлбар, /1-р хх-ийн 177-р тал/
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И танаа гэх Х.Г-ын гараар бичсэн өргөдөл, /1-р хх-ийн 182-р тал/
2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №2 баримт, /1-р хх-ийн 184-р тал/
Цалин нөхөн олговрын тооцоо, /1-р хх-ийн 186 дугаар тал/
Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд дотоод аудитын хорооны дарга Ш.И танаа гэх бичиглэлтэй А.Д-гийн хүсэлт, /1-р хх-ийн 209-214-р тал/
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэст гаргасан Их Уул дулаан ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Т овогтой Б-ийн тайлбар, /1-р хх-ийн 222-р тал/
А.Д-ийн гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт, /2-р хх-ийн 16-р тал/
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/1577 дугаартай “тогтоол хүргүүл, чиглэл өгөх тухай” гэх албан бичиг, /3-р хх-ийн 176-177-р тал/
Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаартай Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолын хуулбар, /4-р хх-ийн 12-13-р тал/,
Авлигатай тэмцэх газрын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/10280 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг, /4-р хх-ийн 20-р тал/
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаартай Г.Э төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн хуулбар, /5-р хх-ийн 18-19-р тал/
Авлигатай тэмцэх газрын хяналт, шалгалт, дүн шинжигээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №114 дугаартай албан бичиг, болон хавсралтууд, /7-р хх-ийн 195-236 тал/
7 дугаар хавтаст хэргийн 197 дугаар талд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албан бичиг,
Д.Б, Г.М , Н.О , П.М , Б.Ганчимэг, Б.Д , С.О, П.А , Д.Ц, Б.Б нарын ХААН банкны дансны хуулга, /9-р хх-ийн 1-250-р тал/
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай танилцуулга, /10-р хх-ийн 102-р тал/
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №06 дугаартай Багийн засаг даргыг сонгон батлах тухай тогтоолын хуулбар, /10-р хх-ийн 110-р тал/
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Иргэд нийтийн хурлын тэмдэглэл, /10-р хх-ийн 111-116-р тал/
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №02 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар, газрын болон давуу эрхээр олгох байршлын зураг, /11-р хх-ийн 37-42-р тал/
Хууль бус дураараа суурьшигчдын талаар авах арга хэмжээ, /11-р хх-ийн 43-44-р тал/
Төрийн байгууллагад эзэмшүүлэх газрын төлөвлөлт /11-р хх-ийн 51-53-р тал/
Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, төлөвлөлт, /11-р хх-ийн 57-79-р тал/
Д.Б, С.Б, Д.И , Б.Х нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хх-ийн 1-248-р тал/
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг дарга А.Д-ийн тодорхойлолт, /13-р хх-ийн 33-р тал/
ХААН банк ХК-ийн шилүүлгийн баримт болон татвар төлсөн баримт, /13-р хх-ийн 92, 93 тал/,
Иргэн Б.Х-д эзэмшүүлэх газрын байршлын зураг, /13-р хх-ийн 94 тал/,
2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дугаартай Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, /13-р хх-ийн 96, 97 тал/,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/503 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн хуулбар, /13-р хх-ийн 161 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /10-р ххк-ийн 95 дугаар тал/
Нийслэлийн прокурорын газрын “Мөрдөн байцаалтын хугацааг сунгах тухай” 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 582 дугаар тогтоол, /10-р хх-ийн 107-108 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.И , Д.И , Д.Б, Х.Ба нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжтой байна.