Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

Талуудын гаргасан санал, дүгнэлт:

 Шүүх хуралдаанд улсын яллагч Д.С гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.С би Монгол Улсын Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон шүүгдэгч Ш.И , Х.Б , Д.И , Д.Б нарт холбогдох 2202003880466 дугаартай эрүүгиийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэр бүхий 4 шүүгдэгч нь яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн болон гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ш.И  нь Монголы Улсын Ерөнхий сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай засаг даргыг томилох, чөлөөлөх тухай захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдсон. Хуульд “Улс төрд нөлөө бүхий этгээд" гэдэгт аймаг нийслэлийн Засаг даргыг хамааруулсан байдаг. Иймд Ш.И  нь улс төрд нөлөө бүхий этгээд болох нь тогтоогдож байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.И  нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2021 оноос 2023 оны хооронд үргэлжлүүлсэн байна. Ш.И-ийн үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хууль хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө болон хууль батлагдсанаас хойш үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэж дууссан цаг хугацаагаар буюу нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Монгол Улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамааралгүй буюу багийн засаг даргыг томилох эрхгүй байтал Ш.И  нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 8 дугаар багийн засаг даргаар иргэн Д.В-ыг дэмжиж, томилуулах зорилгоор хахууль өгөгч Х.Б-аас 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч 2,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулж, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж татгалзах бүрэн боломж байсаар байтал зориуд хүсч шунахайн сэдэлтээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байна. Мөн шүүгдэгч Х.Ба нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар Д.В-ыг томилуулах ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Ш.И-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкны дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, Ш.И нь 2,000,000 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан нь тогтоогдож байна гэж үзэж  байна. Мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж заасан. Тус хуулийн заалтын дагуу Ш.И аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах” гэж заасныг зөрчиж Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” 05 дугаар тогтоолоор батлагдсан бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт зарцуулагдах төсвийн хөрөнгөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамжаар Х.Г-т 27,380,778 төгрөгийг олгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйл баримтууд тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.И-ийн хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргүүд болон яллагдагч Х.Б-ны хахууль өгөх гэмт хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж  хууль хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзсэн.

Шүүгдэгч  нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Б.Х-д газар эзэмшүүлэх” эрх өгч бусдад давуу байдал олгосон гэж үзэж байгаа.

Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.И-г бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгээр, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч Х.Б-ны хахууль өгөх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч Д.И-ийг Д.Б-ээс  22,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгч Д.Б-ийн  хахууль өгөх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас улсын төсөвт 27,380,778 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг шүүгдэгч Ш.И гаас гаргуулах саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байгаа. Мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх, яллах, цагаатгах гээд бүх нотлох баримтыг эргэлзээгүй нотлох үүргийг хүлээдэг. Миний үйлчлүүлэгч Д.И  нь Д.Б гэдэг хүнээс хахууль авсан болон Д.Б гэдэг хүн Д.И өд хахууль өгсөн эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйд тооцох зарчим үйлчилнэ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан эсхүл энэ хуулийг хэрэглэхдээ эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн зарчимтай. Үүнийг шүүх анхаарч үзэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зүйл заалтыг Улсын дээд шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго нь юу вэ, гэмт хэргийн улмаас ямар хохирол хэнд учирсан, нотлох баримтдаа эх сурвалж болгож байгаа бүх зүйлийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Гэм буруутай эсэх гэдэг нь дээр хэлсэнчлэн гэмт хэргийн сэдэл, зорилго гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хэлнэ. Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж зүйлчлэх үед үүссэн эргэлзээ юм. Миний үйлчлүүлэгч би өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй. Д.Б гэдэг наймаа арилжаа хийдэг хуурай дүүгээ тухайн үед хуурч мэхлэн надад зарах газар байна. Миний эгчийн нэр дээр байдаг гэж хэлээд өгчихсөн гэж тайлбарладаг ба энэ нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Нөгөө талаас Д.Б ч гэсэн “би анхнаасаа эгчийнх нь газар гэж бодсон. Сүүлд гэрчилгээ гарсны дараа энэ анхнаасаа олгогдож байгаа газар, дээрээс нь юун хог хаягдал гээд ороод ирэв ээ” гэж бодсон талаар мэдүүлдэг. Залилах гэмт хэрэг болон хахууль авах гэмт хэрэг хоёр юугаараа ижил, ялгаатай вэ гэхээр ижил төстэй байдал нь хоёулаа хууль бус аргаар эдийн ашиг хонжоо олох зорилготой. Харин ялгаатай тал нь бусдыг хуурч мэхлэх замаар эд хөрөнгийг авах юм байна, нөгөөх нь нэг талдаа заавал албан тушаалтан байгаад өөрийн эрх мэдлээ ашиглан хууль бусаар ашиг хүртэхийг ойлгоно. Бодит байдал дээр төрийн байгууллагын тэр тусдаа нийтийн албан тушаалтан залилах гэмт хэргийг үйлдэхээр энэ нь хахууль авах ч юм уу өөр байдлаар тайлбарлагдах хандлага байдаг. Нотлох баримтыг шалгаж үнэлэх үүрэг шүүхэд байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7-д заасан бусдын эрхийг хязгаарласан, бусдад давуу байдал олгосон, өөртөө давуу байдлыг бий болгож эдийн засгийн ашиг сонирхол бий болгосон гэж буруутгадаг. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай тайлбарт давуу байдал олгосон гэж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан давуу эрх эдэлж давуу байдал олгосон. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж, эрх мэдлээ урвуулан ашиглах гэж 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно гэж заасан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59.1-д сумын засаг даргын 23-н эрх хэмжээг заасан байдаг. Үүнээс миний үйлчлүүлэгч алийг нь урвуулан ашигласан юм бэ, үүнийг тогтоосон юм уу гэвэл тогтоогоогүй. Би саналаа хүргүүлсэн. Магадгүй тэр газрыг батлаад ирвэл тэр биз бүтэхгүй бол Д.Б-д мөнгийг нь буцааж өгнө гэж бодож байсан. Надад тухайн үед зайлшгүй шаардлага байсан гэж хэлдэг. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл, хууль бус үүрэг чиглэл өгсөн гэдэг. Б.Х-д газар эзэмшүүлэх гэсэн утгатай бичгийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/191 дугаартай албан бичиг явуулсан гэдэг. Прокурорын байгууллага энэ хүнийг заавал буруутгаад хийх ёсгүй үйлдэл хийсэн, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхийн тулд албан бичгийг нь мушгиж гуйвуулж байгаа. Иргэн, аж ахуй нэгжид энэ газрыг олгох талаар анхаарч өгөөч гэсэн бичиг явуулахаар тэрийг Б.Х-д газар олгох тухай гэсэн бичиг явуулсан гэж гүтгэж байгаа. Тэр баримт нь хавтаст хэргийн материалд байхгүй. Мөн миний үйлчлүүлэгчийг н.Э  гэдэг албан тушаалтанд хууль бус үүрэг чиглэл буюу газар эзэмших асуудлыг хурдан шийдвэрлэж өг гэсэн үүрэг чиглэл өгсөн гэж байгаа. Гэтэл н.Э  өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ би Д.И  даргатай утсаар яриагүй, Д.И  дарга надад тийм үүрэг чиглэл өгөх эрхгүй, намайг тухайн үед шахаж шаардаж байсан асуудал байхгүй гэдэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд н.Э д нөлөөлөх ямар ч эрх хэмжээ байхгүй, хуулиар олгогдсон үүрэг чиглэл өгөх ёсгүй юм байна. Үүрэг чиглэл өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Мөн засаг даргын захирамж гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдэл гаргасан гэж байна. Магадгүй аймгийн инженерийн шугам сүлжээтэй Жаст ойлын газрыг Мөрөн сумын Засаг дарга захирамж гаргаад олгочихсон бол жинхэнэ гүйцэтгэх ёсгүй үйлдэл шүү дээ. Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан н.Э-ийн өгсөн мэдүүлэг эх сурвалж тодорхойгүй, эх эх сурвалжаа нэрлэн зааж чадахгүй, эргэлзээтэй харагдаж байна. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн н.Э-ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж дүгнээсэй гэж өмгөөлөгчийн хувьд хүсэж байна. Дээрх шинжүүдээр хахууль авах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Д.И-ийн үйлдэлд залилах гэмт хэргийн шинж агуулагдаж байна. Залилах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан зохиомол байдлыг яаж бий болгож байна гэхээр “энэ газар бол манай эгчийн газар юм. Эгч газраа 100,000,000 төгрөг, 20,000,000 төгрөгөөр зарах гэж байна” гэдэг. 3 сарын дараа эгч маань ирнэ гэдэг зохиомол байдлыг бий болгож итгүүлсэн. Тэр битгий хэл бүрэн итгүүлэхийн тулд Жаст ойл гэдэг газар дээрээ Д.Б-г дагуулж очоод өөрийнхөө газар мэтээр ойлгуулж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгож байна. Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэдэг дээр энэ газар Мөрөн сумын Засаг даргын саналаар очоод Засаг дарга дуудлага худалдаа явуулах юм уу, төсөл сонгон шалгаруулах юм уу, өргөдлөөр нь олгох юм уу гэдгийг шийддэг учиртай гэдгийг нууж энэ шат дамжлагыг Д.Б-д хэлээгүй. Д.Б өнөөдрийг хүртэл мэдүүлгээ тогтвортой байдлаар мэдүүлж өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч энэ тайлбараа дэмжиж байна. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад энэ бол яах аргагүй залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нийцэх шийдвэр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэдэг дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ийн  өмгөөлөгч Б.Батдорж гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Би өмгөөлөгчийн тухайд хэргийн материалтай танилцаад санал хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтэд Д.Б-ийн  үйлдэл нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн байр сууриар хандаж хүсэлтээ Ерөнхий прокурорын газарт бичсэн. Ерөнхий прокурорын газар миний хүсэлтийг үзээд бүрэн хянаж дуусаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд заасан прокурор эрх хэмжээнийхээ дагуу шийдвэр гаргах заалтыг бичиж энэ хэргийг уншиж дуусаагүй байгаа учраас миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хариу өгсөн. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар н.Мөнхсонор гэдэг хүн энэ хэргийг шалгаж байх явцдаа Д.Б, Д.И өд хахууль өгсөн байна гэсэн мэдээллийг олж мэдсэн юм шиг байна лээ. Мэдээллийг олж мэдээд дээд шатны комиссарт үүнийг шалгах санал явуулж дээд шатны комиссар зөвшөөрснөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн эхний шат болох хэрэг бүртгэлийн ажиллагаа эхэлсэн. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл нь ямар хэлбэртэй байсан талаар баримт хэрэгт байдаггүй.  Мөрдөн байцаагч шалгах үндэслэлээ “мэдээлэл” гэж оруулж ирчихээд ямар мэдээлэлээр энэ хүнийг шалгаж байгаа тухай баримт хавтаст хэрэгт тусгагдаагүй. Энэ хүний гомдлын мэдээлэл гээд 6 хуудастай баримт явуулсан байна. Энд өөрийнх нь гаргасан өргөдөл гэж огт байхгүй. Ийм хуульд заасан шаардлага хангасан баримт байхгүй байхад авлига авсан гэж үзэж болох юм уу. Авлига авсан байна гэж үзээд яллах үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Д.И  рүү 20,000,000 төгрөгийг газар гэсэн утгаар шилжүүлсэн. Утасны дугаараа, ард нь Жаст5 гэж бичсэн. н.Бархасболдын данс руу орж тэрнээс цаашаа Д.И-ийн данс руу газрын төлбөр гэж шилжүүлж өгсөн байгаа. Ийм байхад ямар өнцгөөс үүнийг авилгал гэж хараад байгаа юм бэ. Хэргийн материалд авагдсан баримтад миний үйлчлүүлэгч би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлт гаргасан байдаг. Миний үйлчлүүлэгч хялбараар яаж шийддэг юм бэ гэхэд чамайг торгоно гэж хэлсэн байдаг. Шүүхээс гарах шийдвэрийг хүртэл Авлигатай тэмцэх газар мэдэж байна шүү дээ. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байгаа нөгөө талаас оролцогчдод тэгш бус хандаж байгаа үйлдэл шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтооно гэсэн заалт байгаа. Хэргийн бодит байдлыг яаж тогтоох вэ гэхээр нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэнэ гэж байгаа. Тал бүрээс нь дүгнэнэ гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр яллах болон цагаатгах талыг хоёуланг нь оруулж ирэх ёстой. Гэтэл прокурор зөвхөн яллах талын байр суурьтай орж ирж байна. Яллах талын үйл баримт маань өөрөө нотлох баримтын шаардлага хангаж чадахгүй байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа буюу энд албаны харилцаа хуульд заасан журмын дагуу явагдахгүй байгаа. Миний үйлчлүүлэгч тайлбарлахдаа бизнес хийдэг учраас газар хэрэгтэй болсон. Манай орон нутагт хүмүүсийн амьдрал доройтсон байгаа учраас газраа зарах хүн олон байсан. Ингээд Д.Б-г газар авах гэж байгаа юм байна гэдэг хүмүүсийн ярианаас Д.И мэдэж газар зарна гэж хэлдэг. Д.И албаны харилцаагаар харилцаагүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаас ч харагдаж байна. Эгчийнхээ нэр дээр байгаа газрыг зарна гэж хэлсэн байдаг. Тэр газрыг миний үйлчлүүлэгч авъя гэж зөвшөөрсөн. Үүнийг үгүйсгэсэн үйл баримт байхгүй. Би улсын Ерөнхий прокурорт гомдол хүсэлт гаргахад Нийслэлийн прокурор хариу өгсөн. Нийслэлийн прокуророос ирүүлсэн хариундаа нийслэлийн прокурорууд хэргийг хянаж, судалж бүрэн дуусаагүй учир миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байгааг ойлгохгүй байна. Яагаад гэхээр хяналтаас нь гараагүй буюу хянаж дуусаагүй байхдаа гэмт хэргийн шинжгүй байна гэдэг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гээд байгааг ойлгохгүй байна. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох ёстой гэдэг зарчмын дагуу миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Иймд цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б-ны  өмгөөлөгч Г.Цагаанбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Нэг. Шүүгдэгч Х.Бань гэм буруугүй болох талаар: шүүгдэгч Х.Ба нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5.1-т заасан “хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтээр хэнд давуу байдал бий болгоод байгаа эсэх нь тодорхойгүй. Иргэн Д.В-ыг тус багийн засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс” хэмээн зорилгыг тодорхойлсон байх боловч, иргэн Д.В-ыг томилуулах нь шүүгдэгч Х.Б-д давуу байдал бий болгоод байгаа, аль эсвэл иргэн Д.В-д давуу байдал бий болгоод байгаа эсэхийг тодорхойлж, нотолж чадаагүй байна. Тухайлбал:

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд Прокурорын үүргийг тодорхойлсон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1,3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад прокурор нотлох үүрэгтэй. Гэтэл прокурор хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй.

2. Иргэн Д.В-д давуу байдал бий болгосон талаар мөн нэг ч нотлох баримт байхгүй байна. Багийн засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс аймгийн засаг даргад хахууль өгсөн гэжээ. Сонгуулийн зардлыг хэрхэн яаж бүрдүүлэх вэ гэхээр нэгдүгээрт хандив, хоёрдугаарт намын хөрөнгө, гуравдугаарт өөрийн хөрөнгөөр сонгуулийн зардлыг санхүүжүүлдэг. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд мөн адил нэгдүгээрт хандив, хоёрдугаарт намын хөрөнгө, гуравдугаарт өөрийн хөрөнгөөр сонгуулийн зардлыг санхүүжүүлдэг. Энэ 2 сонгуулийн онцлог нь иргэд төлөөлөгчөөрөө дамжуулж улс төрийн хэрэгт оролцох оролцоогоо хангаж байгаа бол иргэдийн нийтийн хурлын сонгууль шууд ардчиллын зарчимтай.

Б. Прокурор яллах дүгнэлтдээ “...улс төрд нөлөө бүхий этгээд болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан ...”, мөн “... Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхийн тулд” хэмээн яллах дүгнэлтээ үйлдсэн.

1. Аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.4, мөн хуулийн 39.1.13-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг хориглож өгсөн байх боловч хуулийн тайлбар хэсэгт энэхүү хориглолт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй гэж хуульчилжээ. Мөн хуулийн 49.3-т улс төрийн албан тушаалтан улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох талаар, улмаар нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ мэдээлэл түгээж иргэдээс улс төрийн дэмжлэг хүсэж болохоор хуульд тодорхой тусгаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл аймгийн засаг дарга Ш.И нь багийн засаг даргын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож болохоор, ингэхдээ багийн засаг даргад нэр дэвшигчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон амаараа эерэг сэтгэгдэл хэлэх, дэмжих, сонгуулийн ажилд нь оролцохыг нь Төрийн албаны тухай хуулиар хориглоогүй, харин ч зөвшөөрсөн байна.

Дээрхээс дүгнэж үзвэл аймгийн засаг дарга Ш.И нь багийн засаг даргыг томилох бүрэн эрхгүй бөгөөд Төрийн улс төрийн албан тушаалтан болохынхоо хувьд багийн засаг даргын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож болохыг, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийх, эерэг сэтгэгдэл хэлэх эрх нь Төрийн албаны тухай хуулиар зөвшөөрөгдсөн байх бөгөөд “гүйцэтгэх ёсгүй үйлдэлд” хамаарахгүй байна.

В. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн засаг даргыг иргэдийн нийтийн хурлаас сонгодог. Тухайн үед Хөвсгөл аймгын 8 дугаар багийн засаг даргад Д.В нь нэр дэвшиж байсан бөгөөд Д.В-ийн сонгуулийн ажилд нь зориулж, Хөвсгөл аймгийн ардчилсан намын дарга Ш.И-ийн дансаар 3 сая төгрөг хандив болгон шилжүүлсэн. Шилжүүлгийн утга дээр “Хандив /В/” гэсэн утга бичиж шилжүүлгийг хийсэн байдаг. Х.Б-ны  3,000.000 төгрөгийг Д.В-ийн багийн даргын сонгуулийн ажилд зориулж Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.И-д шилжүүлж буй үйлдэл нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа юм. Х.Бань Ш.И-д даалгавар өгч В-гийн багийн даргын сонгуулийн ажилд нь зориулж хандивыг цааш нь өгөх, сонгуулийн үйл ажиллагаанд зориулах даалгавар өгсөн байна. Дээр дурдсанчлан хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтад дүн шинжилгээ хийж үзэхэд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан Гэмт хэргийн ойлголт, шинжийг хангахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.1-д заасан хохирол учруулсан зүйл байхгүй байна. Түүнчлэн Х.Б-ны  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3, 2.4 дүгээр зүйлд заасан санаатай, болгоомжгүй, гэм буруугийн холимог хэлбэртэй юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинж хангагдахгүй, нотлогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн даалгаврын гэрээний харилцаа байна.

Хоёр: Х.Б-г яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтоос эхлэн зөрчиж, гэм буруугүй хүнийг гэмт буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэн, иргэний эрх, хүний эрхийг хамгаалах бус зөрчиж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх бус яллан бурууттаж байгаа нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил билээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”, 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.7-д заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 1.8-д заасан “Хүний халдашгүй байх эрхийг хангах”, 1.15-д заасан “Гэм буруугүйд тооцох” 1.15.2-т заасан эргэлзээ байвал гэм буруугүйд тооцно гэх зармыг ноцтойгоор зөрчин яллаж байна.

Иймд эрхэм шүүгчид ээ хараат бус байж, зөвхөн хуульд захирагдан энэхүү хууль бусаар яллаж буй үйлдлийг таслан зогсоож, Х.Б-г цагаатгаж өгнө үү..” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.И-ийн өмгөөлөгч Ц.Баяртогтох гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60.1.20-т Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх гэдэг агуулгаар хуульчилж өгсөн. Энэ эрхийн хүрээнд Ш.И  гэдэг хүн буруутай албан тушаалтныг томилох, чөлөөлөх хуульд заасан эрхтэй. Улсын яллагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 43.2-т зааснаар хамгийн ойр байгаа албан тушаалтныг томилоогүй гэж байна. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлыг урьдчилан мэдүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн байгаа. Авлигатай тэмцэх байгууллагын чиг үүрэг нь юу гэхээр томилогдож байгаа албан тушаалтан, томилж байгаа албан тушаалтантай ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчил байна уу гэдэг дээр тодорхойлолт гаргаж өгөхөөс биш Засаг даргын бүрэн эрхэд халдаж та энэ албан тушаалтны томилж болно, болохгүй гэдгийг шийдэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд захиргааны хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлж өгсөн. Захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байнгын давтагдах шинжтэй гадагш чиглэсэн байх ёстой. Засаг дарга Ш.И-ийн гаргасан захиргааны акт бол дотогшоо чиглэсэн учраас энд яаж гомдол гаргах, захиргааны байгууллага гэж хэн юм бэ гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд хуульчилж өгсөн байгаа. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т энэ харилцаа үйлчлэх хамрах хүрээ нь юу вэ гэхээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах түүнд хяналт тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй гэдгийг хууль тогтоогч нар хуульчилж өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60.1.11-д зааснаар Засаг даргад олгосон бүрэн эрхийн асуудал юм. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан байгаа. Төсөл сонгохдоо сонгон шалгаруулалт явуулах юм байна, хоёрдугаарт хууль бус дураараа газар эзэмшигч нарт авах арга хэмжээг аймаг сум орон нутаг явуулж газрын асуудлаа шийддэг юм байна. Энэ газрыг олгохдоо тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг олгодог юм байна. Миний үйлчлүүлэгч аймаг орон нутгаа хог шорооноос нь салгая гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм байна, тийм л үйл ажиллагаа болсон. Үүнтэй холбоотой энэ газрыг олгож асуудлаа шийдье гээд олгосон гэж үзэж байгаа. Ингэж олгохдоо 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гарч байгаа А/97 дугаартай захирамж хууль зөрчөөгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. миний үйлчлүүлэгч Д.И  юм уу, Д.Б-д давуу байдал олгосон асуудал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахаар Б.Х  гэдэг хүн аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргад өргөдөл өгөхдөө яг тэр агуулгаар буюу дайвар бүтээгдэхүүн авах, агуулах сав барих гэж бичсэн байдаг. Ийм учраас миний үйлчлүүлэгч энэ нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн судал, олгож болох юм уу, үгүй юм уу гээд эрх бүхий агентлаг руу цохолт хийж өгсөн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21.1.14-т зааснаар үе үеийн аймаг болон нийслэлийн Засаг дарга нарын толгойны өвчин болсон асуудал хогны асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэж, төсөл боловсруулж хийж хэрэгжүүлэх ёстой гэж хуульд заасан чиг үүрэгт нь байгаа. Энэ хүн хүссэн хүсээгүй энэ ажлыг хийх үүрэгтэй учраас тус газрыг чиг үүргийн хүрээндээ олгожээ гэдэг нөхцөл байдал нь 2 өдөр хэлэлцүүлсэн шүүх хуралдааны хэлэлцүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт, өөрийнх нь тайлбар мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдож байна. Дараагийн асуудал бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхол гэж байгаа нь Х.Б-аас 3,000,000 төгрөг данс руу нь орж Д.В-д 1,000,000 төгрөгийг нь өгч 2,000,000 төгрөгийг өөртөө авсан гэж улсын яллагч оруулж ирсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.6-дЭнэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж заасан. Хоёрдугаарт улсын яллагчийн зүгээс та Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан эрхээ хэтрүүлсэн байгаа учраас бусдаас хандив тусламж авч болохгүй гэж яриад байгаа. Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлье гэж байгаа үндсэн дээр 8 дугаар багийн иргэн Ш.И  гэдэг хүн өөрийнхөө зүгээс үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг нь шууд зөрчиж байгаа. Ганцхан Нэгжийн тухай хуулийн 60.1-д заасан эрхээ хэрэгжүүлэх ёстой гээд Олон улсын гэрээ конвенц, Үндсэн хууль түүнд нийцүүлэн гарсан бусад бүх хуулийг зөрчиж та гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг агуулгаар прокурор яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байгаа учраас ийм яллах дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг яллаж байна гэдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим алдагдаж байна. Хахууль авсан гэмт хэргийн тухайд Г.Цагаанбаяр өмгөөлөгч даалгаврын гэрээ гэж үзэж байна. Миний хувьд энэ нь иргэд хоорондын харилцаа буюу Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний харилцаа гэж үзэж байна. 276.5-д “Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно” гэж заасан. 3-н зүйл өгөхөд 1-ийг нь Д.В-д өгөөд 2-ыг нь өөрөө авч идсэн зүйл дээр хандивлаж байгаа буюу Х.Багэдэг хүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас энэ хүн иргэний журмаар шаардах эрх нь нээлттэй. Заавал эрүүгийн журмаар шалгаж шийднэ гэвэл энэ нь гэмт хэргийн хувьд хэлбэрийн биш материаллаг бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг шаардах учраас заавал Х.Багомдол мэдээлэл гаргаж байж шалгана. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж үзвэл энэ хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших үйлдэл юм биш үү гэдэг агуулгаар Х.Багэдэг хүн гомдол гаргах эрхтэй. Сонгуулийн үйл ажиллагаа явуулдаг учраас би найздаа итгэж байна, өгсөн 3-ын 1-ийг нь өгч 2-ыг нь өөр байдлаар зарцуулсан юм байна гэж тайлбарлаад байхад иргэд хоорондын энэ харилцааг заавал авилгал албан тушаалын хэрэг болгож оруулж ирээд яллаад байгаа нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзэж байгаа. санаа зорилготой байгаа бол хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Миний үйлчлүүлэгчийн бодит болсон факт, тайлбар, 15 хавтаст хэрэгт авагдсан баримтууд, өмгөөлөгч нарын дүнэлтийг үндэслэж миний үйлчлүүлэгч Ш.И  гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа улсын яллагч нөхцөл байдлыг тогтоож чадсангүй гэж үзэж байна.

Иймд миний үйлчлүүлэгчид хамааруулж яллаж байгаа зүйл ангийн хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч гэж шүүх, шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.И-ийн өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 6, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж агуултал нотолж чадсан уу гэвэл үгүй. Эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүй, иргэний эрх зүйгээр журамлагдах ёстой байтал төрийн халаа, сэлгээ болгоныг гэмт хэрэг болгоод байвал хууль тогтоомж ямар байдлаар хэрэгжиж, ямар байдлаар үүнийг хүлээн авах нь эргэлзээтэй. Уг 6-н алба хаагч нар бид хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдлөө албан тушаалыг минь буурууллаа гээд захиргааны шүүхэд, иргэний шүүхэд хандсан тохиолдол нэг ч байхгүй. Эдгээр хүмүүсийн асуудал тухайлсан хуулиар буюу Захиргааны ерөнхий хуулиар шийдэгдэх бүрэн боломжтой. Гэтэл энгийн байдлаар яаж ойлгогдоод байна гэхээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, албан тушаалаасаа буурсан тохиолдол болгоныг эрүүгийн журмаар цагдаад өгөөд, Авлигатай тэмцэх газарт өгөөд ажлаас нь чөлөөлсөн удирдах дээр албан тушаалтан шүүгдэгчийн ширээнд суугаад байх жишиг харагдаж байна. Энэ байж болохгүй асуудал. Жаст ойл газрын асуудлын тухайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай албан тоотыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Энэ 2 удаа ирсэн өргөдөл буюу нэг нь Мөрөн сум дээр, нөгөөх нь аймгийн Засаг даргад ирсэн. Энэ өргөдлийн дагуу Ш.И  дарга Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга н.Ганзоригт цохолт хийж судалж шалга гэдэг үүрэг чиглэл бичгээр өгсөн. Үүний дагуу газар олгох захирамж боловсруулах төсөл ирдэг. Түрүүн шинжлэн судлуулсан 13 дугаар хавтаст хэргийн  94 дүгээр талд Б.Х-д олгосон энэхүү газар нь өргөдлөөр олгож болох газрын зурваст орсон байдаг. Үүнийг би гэрч н.Э-аас тодруулж асуухдаа Б.Х-д олгоод байгаа инженерийн шугам сүлжээтэй газар нь дуудлага худалдаагүйгээр төсөл сонгон шалгаруулалтгүйгээр бусдад өргөдлийн дагуу өгч болох уу гэхэд н.Э  “өргөдлийн дагуу өгч болно” гэж хэлсэн. Гэтэл хуульд нийцүүлж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн энэ төслийг оруулж ирсэн байгаа учраас миний үйлчлүүлэгч Ш.И  үүнд тулгуурлан тухайн орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж захирамж гаргаж байгаа. Гэтэл энэ захирамжийг бусдад давуу байдал олгоод байна гэдэг байдлаар харж болохгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Мөн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авсан гэж үзсэн. Хахууль авах гэмт хэргийн шалгуур шинж юу вэ гэхээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжжүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхгүйн тулд, гүйцэтгэх ёстой үйлдлийг хийсэн, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан эсвэл авсан бол гэж заасан. Гэтэл энэ хүн өгөөд байгаа, аваад байгаа асуудал ямар учиртай гэхээр бид шинээр гаргаж өгсөн баримтдаа Ш.И  Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргын ажил хийдэг, энэ нь төв намаас ирсэн тодорхойлолтоор тогтоогддог. Мөн 3,000,000 төгрөг шилжүүлж байгаа асуудалд В  хандив гэж өгдөг. Гэтэл яллах дүгнэлтэд юу гэж дурдсан гэхээр 8 дугаар багийн Засаг даргаар иргэн Д.В-ыг дэмжиж, томилуулах зорилгоор гээд гэм буруугийн дүгнэлтдээ мөн үүнийг тодруулж хэлдэг. Томилуулах эрх бүхий субъект биш гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар, өөрсдийнх нь өгөөд байгаа мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа асуудалд 1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар талд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай цалингийн сангаас 27,380,000 төгрөгийг Х.Г-т олгох тухай захирамж гаргадаг. Гэтэл нягтлан н.Баярдалай, бусад хүмүүс ямар санаатай байсныг мэдэхгүй энэ мөнгийг өөр төсвөөс гаргасан байдаг. Х.Г т мөнгө шилжүүлээд байгаа энэ асуудлыг хууль ёсны төлөөлөгч н.Э тайлбарлахдаа “Засаг даргаар ажиллаж байсан Ш.И-ийн зөв байна. Энэ бол цалингийн сангаас олгогдоно. Харин шилжүүлээд байгаа асуудал нь нягтлан бодогчийн буруутай үйлдэл” гэсэн. Нягтлан бодогчийн буруутай үйлдлийн өмнөөс миний үйлчлүүлэгч гэм буруутайд тооцогдож ял эдэлж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг зайлшгүй нотлон тогтоох ёстой гэж заасан. Нотлон тогтоох үүргийг хэн хэрэгжүүлдэг вэ мөрдөгч, прокурор. Үнэхээр ингэж хэрэгжүүлж чадаагүй бол 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.И-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Хүмүүсийг томилж байгаа нь гэмт хэргийн шинжтэй буюу нийгэмд аюултай үйлдэл мөн үү. Тухайн нэр бүхий 6-н албан хаагчийг томилсон үйлдлийг улсын яллагч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд яагаад энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд өдийг хүрсэн гэхээр хуульд томилох журмыг зааж өгсөн. Энэ журмаас гадуур томилоод байгаа үйлдэл нь гэмт хэрэг юм гээд энэ бол албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл гэж үзсэн. Монгол Улсын тухайн цаг үед гэнэтийн нөхцөл байдал буюу ковид-19 цар тахал үүссэн. Тухайн томилгоог хийсэн шалтгаан нөхцөл нь юу гэхээр эдгээр албан хаагчдын цаана үүсээд байгаа төрийн ажил тасралтгүй явах зарчим буюу тухайн албан хаагч зайлшгүй шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөж үүнийг нь түр орлох этгээд шаардлагатай байсан учраас энэ үйлдлийг хийсэн. Томилох ёсгүй байхад томилсон гэдэг агуулгаар ярих гэж байгаа бол тухайн үед мөрдөгдөж байсан Ковид-19 тухай хуулийн 3.2-т зааснаар энэ нь үгүйсгэгддэг. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчид тавих шалгуур, түүнийг сонгон шалгаруулахтай холбоотой асуудал энэ хуулийн үед үйлчлэх боломжгүй байсан.

Мөн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Монгол Улсын 2002 оны эрүүгийн хууль түүний өөрчлөлт болон 2015 оны Эрүүгийн хуульд энэ конвенцийн энэ бүлгийг нийтэд нь эрүүгийн хуульд оруулж ирсэн. Хахууль өгөгчийн эрх ашиг байх юм байна, түүнийг ямар нэгэн аргаар гүйцэлдүүлэх сонирхол байх юм байна гэдэг агуулга яригдана. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шат болон хавтаст хэрэгт цугларсан баримтаар Х.Б-ны  хүсэл зориг биелэх боломжгүй байхад Ш.И-д санал тавьж түүнийг нь Ш.И  биелүүлнэ гэдэг байдлаар түүнээс шан харамж авсан гэж ойлгогдохоор байна. Энэ чинь боломжгүй зүйл шүү дээ. Хийж чадахгүй зүйлийг нь чи хийгээд өг гэж санал тавих нь хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцэхгүй. Нөгөө нь өөрийн чадахгүй зүйлээ чадна гэж хэлээд амлаад хахууль авч байгаа нь хахууль өгөгчийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлнэ гэсэн үг биш. Энэ гэмт хэргийн тухайд хэрэгт авагдсан баримт, хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэнэ. Ш.И  аймгийн Засаг дарга гэдэг этгээдийнхээ хувьд сонгуульд оролцож болохгүй гэдэг агуулга байхгүй. Төрийн албаны тухай хуульд Ш.И  бол сонгогддог албан тушаалтан буюу төрийн улс төрийн албан тушаалтан. Тэрээр сонгуульд оролцох эрх нь нээлттэй. Ш.И-ийн хувьд ямар нэгэн байдлаар Х.Б-аас түүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хахууль аваад байгаа зүйл байхгүй. Мөн миний үйлчлүүлэгчийг Төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуульд заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Зориулалтын бусаар зарцуулсан үйлдэлд төсвийн ерөнхийлөн захирагч хамаарахгүй. Энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бол энд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч тамгын дарга, тухайн гүйлгээг хийсэн гүйлгээний нягтлан хоёр сууж байх ёстой. Гэтэл ерөнхийлөн захирагч өөрийн гаргасан шийдвэр буюу энэ мөнгийг төсвийн цалингийн сангаас олго гэсэн шийдвэр гаргасныхаа төлөө энэ гэмт хэргийн субъект болохгүй. Үйлддэг этгээд нь ч биш. Шийдвэр гаргах эрх нь байгаа боловч тэр шийдвэрийг хэрэгжүүлж байгаа этгээд энэ гэмт хэргийн субъект болно. Хавтаст хэрэгт шинжлэн судлахдаа энэ асуудлыг ярьсан. В.Н-н мэдүүлэг дээр энэ чинь Захиргааны ерөнхий хуулиар ингэж шийдвэрлэгддэг, дараа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөрийг гаргуулна, дараа ньТөрийн аудитын тухай хуульд заасанчлан акт тогтоодог. Энэ актын дагуу тогтоогдсон этгээд төлөх ёстой гэдэг. Энэ зүйл хэсгээ мэдээд байгаа хэрнээ гүйлгээг хэн хийдэг юм бэ гэдэг нөхцөл байдлыг энэ хэрэгт мэдүүлээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ асуудалд тайлбараа илэрхийлж хууль ийм байгаа гэдгийг хэлсэн. Тэгэхлээр энэ үйлдэл мөн гэмт хэрэг гэх үндэслэлгүй юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай Б.Х-д газар эзэмшүүлэх гэсэн утгатай албан бичгийг үндэслэн төсөл сонгон шалгаруулахгүйгээр газар олгосон гэж буруутгадаг. Энэ газрыг олгох ёстой этгээд нь аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байсан байна. Олгох аргачлал нь Газрын тухай хууль болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газар олгох, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой аргачлалаар Засаг дарга хүсэлтийг үндэслэж олгох эрхтэй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчийн мэдүүлэг болон нотлох баримт шинжлэн судлахад гарч ирсэн баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргах эрхтэй байхад шийдвэр гаргах нь зүй ёсны хэрэг. Магадгүй тухайн шийдвэр буруу боллоо гэвэл өөрчлөх, хүчингүй болгох эрх өөрт нь түүний дээд шатны байгууллагад байгаа. Тэгэлээр өөрөө буюу аймгийн засаг дарга гаргасан шийдвэрээ хожим хүчингүй болгож байгаа нь энэ газрыг буруу олгосон байна, үүнийгээ залруулчихлаа гэсэн ойлголт. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан албан тушаалтан өөрийн шийдвэрээ хүчингүй болгох зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдсэн асуудал. Гэтэл үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гээд байж болохгүй. Албан тушаалтан шийдвэр гаргаад тухайн шийдвэрийг буруу гэж үзээд өөрөө, дээд шатны албан тушаалтан эсвэл өөрөө өөрчиллөө гэхэд энэ бүгдийг гэмт хэрэг гэж үзээд байх юм уу. Эрүүгийн эрх зүйн харилцаа гэдэг нь гэмт хэргийн ойлголт, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйгээр бусад эрх зүйн харилцаанаас ялгагддаг учраас энэ харилцааг гэмт хэрэг гэж боломжгүй байгаа юм. Улсын яллагч сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яриад байсан зүйл нь албан тушаалын жишиг тодорхойлолтыг өөрчилсөн гэдэг агуулгыг ярьдаг. Албан тушаалын жишиг тодорхойлолт гэдэг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиуд болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад ямар нэгэн байдлаар хуульчлагдаж тогтоогдсон зүйл байхгүй. Харин албан  тушаалын тодорхойлолтыг боловсруулах, түүнийг гаргах эрхийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад олгосон байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Авлигын эсрэг хуулийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн хууль зүйн дүгнэлтийг улсын яллагчаас яллах дүгнэлтдээ заасан. Давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгох буюу гол нөхцөл нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах юм. Урвуулан ашиглах гэдгийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл өөрөөр хийх ёстой үйлдлийг хийхгүй, хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж заасан. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдгийг улсын яллагчаас юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр аймгийн Засаг дарга руу Б.Х-д газар олгохыг мэдэгдсэн албан бичиг өгсөн гэж байгаа. Гэтэл энэ албан бичиг нь Газрын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга өгөх ёсгүй биш гэж харагдаж байна. Саналаа өгөх эрх нь хийх ёстой үйлдэл буюу хуулиар олгогдсон эрх, Б.Х-д газар олгож өгөөрэй гэсэн нэг ч бичиг байхгүй. Хийх ёстой үйлдлээ хийхгүй эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлгүй байгаа юм. Хууль бус үүрэг чиглэлийг газрын албаны мэргэжилтэн н.Э д өгсөн гэж байгаа. Гэтэл ямар хууль бус үүрэг чиглэл өгөөд эрх мэдлээ хэтрүүлээд байгаа юм бэ гэдэг үйл баримтыг мөрдөгч нар болон прокурорын байгууллага тогтоогоогүй.

2. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс” гэдэг зүйл ангиар яллаж байгаа. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэхээр нөгөө талд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэгтэй шууд холбогдож байгаа. Гэтэл Д.Б болон Д.И  нар анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг л зүйлийг байнга тогтвортой мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Д.Б “би албан тушаалын байдалтай нь холбоотой биш газар худалдаж авахаар надад бусдын эзэмшиж байгаа газрыг зарах гэж байна гэж ойлгосон” гэж мэдүүлдэг буюу энэ мэдүүлгүүд нь хоорондоо огт зөрдөггүй. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл, болон 22.5 дугаар зүйлд зааснаар яллах гэж байгаа бол энэ зүйл ангийн үндсэн шинжийг буюу субъектив талын үндсэн шинжийг заавал тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл албан тушаалын байдалтай нь холбогдуулж Д.Б хахууль өгөөд байна уу, нөгөө талдаа Д.Бд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны эрх мэдлээ урвуулан ашиглаад байна уу гэдэг шинжүүдийг зайлшгүй тогтоосон байх ёстой. Д.Б “би бусдын эзэмшлийн газрыг худалдаж авна гэж ойлгосон” гэдэг. Хахууль авсан гэж зүйлчлэгдэж байгаа Д.И  “би худлаа ярьсан юм. Би хүний газар зарж өгөөд дундаас нь ашиг олон санаа сэдэл байсан. Тэгээд яах аргагүй мөнгөний хэрэг болоод энэ газрын талаар нуучихсан юм” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинж үгүйсгэгдэж байгаа. Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оруулж ирэхдээ буруу зүйлчилсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Оъектив, субъектив талыг гэмт хэргийн сэдэл зорилгоор нь авч үзвэл миний үйлчлүүлэгч Д.Б гэдэг хүнийг хуурч зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Энэ бол Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг энэ үйлдлээрээ хангаж байна. Д.Б, Д.И , Ш.И  гэдэг хүмүүсийн мэдүүлгүүд огт зөрдөггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч нар хэргийн материалтай танилцах эрхгүй байдаг. Танилцах эрхгүй байхад хэнийх нь ч мэдүүлэг зөрөхгүй нэг үйл баримтыг заадаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хооронд нь хольж хутгасан байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Иймд миний үйлчлүүлэгчийн яллах дүгнэлтэд заасан зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд

    1.  Шүүгдэгч Ш.И  нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа,

-Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.А-ыг томилох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай “Х.Г-ыг төрийн албанаас халах тухай” захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-ыг “...албаны эрх ашгийн эсрэг удаа дараа хууль бус шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр хууль бусаар чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар П.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

-Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.М-ыг томилох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2102 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.М-ыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлж,

Улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог тухайн газарт шинээр нэмж баталж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х-т П.М-ыг ажилд томилох тухай үүрэг өгсний дагуу тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/91 дүгээр “П.М-ыг шилжүүлэн томилох тухай” тушаалаар П.М-ыг тус газрын Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, 

мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ыг тус тус зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар П.М-ыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,  

-Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.М-ыг томилох зорилгоор Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн орон тоо нэмэгдүүлэх тухай албан бичгийн дагуу орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын Б/09 дүгээр тушаалаар Г.М-ыг дотоод аудитораар томилж,

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар П.М-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

-Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Д-ийг томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага’’-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Б.Д-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,  

-Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б-ийг томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан тушаалын жишиг тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан “Албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

-Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Р-г томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно. 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Р-г аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргасан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгоогүй,

1.2 Мөн шүүгдэгч Ш.И-г Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  намын гишүүн Х.Ба нь намаас нэр дэвшигч Д.В-ыг дэмжиж 3 сая төгрөгийг “хандив Д.В ” нэрээр дансанд шилжүүлсэн нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль аваагүй,

1.3  Шүүгдэгч Ш.И  нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчиж,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан төсвийн хөрөнгөнөөс Х.Г-ын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс  зарцуулаагүй,

2.Шүүгдэгч Х.Бань өөрийн эгчийн найз болон өөрийн намын гишүүн Д.В-гийн сонгуулийн ажилд зориулан Хөвсгөл аймгийн намын дарга Ш.И-д  3.000.000 төгрөгийг “хандив Д.В ” утгаар  шилжүүлсэн,

3.Шүүгдэгч Д.И  нь Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийг 02 дугаартай “2022 оны  газар  зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө  батлах тухай ” тогтоол,  хууль  бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсан буюу  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг  бусдын эзэмшил өмчлөлд  очоогүй болохыг  тухайн үед Мөрөн сумын Засаг даргын албан тушаалын хувьд мэдсээр байж  албан тушаалын байдлаа ашиглаж өөрт байхгүй газрыг Д.Б д “манай эгчийн газар байгаа  гэж худал хэлж улмаар түүнээс гэрчилгээ олгогдоогүй Жаст 5 газрыг  худалдана”  гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн,

4.Шүүгдэгч Д.Б нь Д.И-ийн “эгчийнх нь газрыг авч байна гэж ойлгон, Д.И өд 20.000.000 төгрөгийг түүний хэлсэн данс руу ................. jаst 5 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүгдэгч  Ш.И , Д.И , Д.Б  нарыг гэм буруугүйд тооцсон талаар:

1.1а. Шүүгдэгч Ш.И  нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа,

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.А-ыг томилох зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаартай “Х.Г-ыг төрийн албанаас халах тухай” захирамжаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-ыг “...албаны эрх ашгийн эсрэг удаа дараа хууль бус шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр хууль бусаар чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар П.А-ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.М-ыг томилох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/2102 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.М-ыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлж,

Улмаар аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/570 дугаартай “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтэц, орон тоог батлах тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог тухайн газарт шинээр нэмж баталж, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Х-т П.М-ыг ажилд томилох тухай үүрэг өгсний дагуу тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/91 дүгээр “П.М-ыг шилжүүлэн томилох тухай” тушаалаар П.М-ыг тус газрын Аялал жуулчлалын менежмент, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилж, 

мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ыг тус тус зөрчиж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай захирамжаар П.М-ыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, 

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.М-ыг томилох зорилгоор Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн орон тоо нэмэгдүүлэх тухай албан бичгийн дагуу орон тоог нэгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрч, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын Б/09 дүгээр тушаалаар Г.М-ыг дотоод аудитораар томилж,

Улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дүгээр захирамжаар П.М-ыг тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Д-ийг томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, мөн хуулийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 63 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэг “албан тушаалд тавигдах шаардлага’’-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Б.Д-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, 

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б-ийг томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Соёлын сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан тушаалын жишиг тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан “Албан тушаалд тавигдах шаардлага”-ын тус тус зөрчиж 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай захирамжаар Б.Б-ийг Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчит театр, чуулгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,

Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Р-г томилох зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэг тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно. 43 дугаар зүйлийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар Х.Р-г аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйлдлүүдийн тухайд:

Ш.И  нь нэр бүхий иргэдийг дээр дурдсан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар  зүйл, 43 дугаар зүйл, албан тушаалын тодорхойлолтод засвар оруулж Төрийн албаны  тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчсөн байх боловч энэ нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалсан гэж үзэхээр байна.

Нэр бүхий иргэдийг дээр дурдсан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон цаг хугацаа нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан, мөрдүүлж байсан цаг хугацаанд хамаарч байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн үйлчлэлээр албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр зөвлөмжийн 2.2-д “Хорио цээрийн дэглэмийн хүрээнд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул албан ажлын зайлшгүй шаардлага, хүний нөөцийн хүрэлцээ, нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн тухайн төрийн байгууллагын сул орон тоонд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн, мэргэшил, ур чадвар, туршлагаараа тохирох нарийн мэргэжлийн хүнийг хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр томилон ажиллуулах асуудлыг тухайн үргэлжлэх хугацаанд шуурхай шийдвэрлэх” гэж тус тус зохицуулж байснаас харахад 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн төрийн албан тушаалтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулахыг хориглосон  байжээ.

Шүүгдэгч Ш.И  нь албан тушаалын тодорхойлолтод засвар оруулж Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг тохиолдлыг шийдвэрлэх үндэслэл болгодог хууль тогтоомж нь бие биенээсээ хамааралтай, тодорхой системт  бүтэцтэй хэм хэмжээнүүдээс бүрддэг.

Хууль бол хэм хэмжээнүүдийн нэгдэл.  Эрүүгийн эрх зүйн харилцаанд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлогч хэм хэмжээнүүд, захиргааны эрх зүйд захиргааны акт гаргах  эрх бүхий этгээдийн эрх үүргийг агуулсан хэм хэмжээнүүдийг үндсэн хэм хэмжээнд тооцдог.

Эрүүгийн хуулийн хувьд түүний хэм хэмжээ бусад хууль тогтоомжтой зөрчилдөөнтэй байх тухай асуудал байхгүй.  Харин зөвхөн  эрүүгийн хуулийн хэм хэмжээ Үндсэн хууль, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн  хэм хэмжээнд үндэслэсэн байх ёстой.  Хэрэв нэг хэм хэмжээнээс гарах үр дагавар  өөр нэг хэм хэмжээнээс гарах үр дагавартай эсрэг байвал тэр хэм хэмжээ  зөрчилдөөнтэй байна гэж үзнэ.  Хууль зөрчилдөөнтэй байна гэдэг нь өрсөлдөж байгаа  хуулийн  аль нэг нь эрх зүйн хүчин чадалтай байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино гэж,

Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байх бөгөөд энэ хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл, 35 дугаар зүйл, 47 дугаар зүйл 48 дугаар зүйлд тус тус заасан байна. Мөн хуулийн 75 дугаар  зүйлд “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” талаар тус тус заасан байх бөгөөд  улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Төрийн албаны тухай хуулийн  зүйл заалт нь  Төрийн албаны тухай хуульд заасан оногдуулах хариуцлагад хамаарч байна.

Улсын яллагчаас Ш.И-г Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” заалтыг  үндэслэн яллаж байх боловч энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 33.1.3-дэнэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авилгын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус зохицуулжээ.

Улсын яллагчаас Ш.И г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шударга ёсны зарчим, эрх тэгш байх зарчим,  хууль ёсны зарчмыг тус тус  зөрчиж байна гэж дүгнэлээ.

Тэгш эрхийн зарчим нь эрүүгийн эрх зүйн харилцаанд хүн бүр адил тэгш оролцож, эрх ашгаа адил тэгш хамгаалуулах боломжоор хангагдсан байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас  үйл баримтуудыг сэргээн дүгнэхэд хууль бус томилгоо хийсэн, хууль бусаар албан тушаалын тодорхойлолт боловсруулж явуулсан этгээдүүдийн хариуцлагын талаар Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиар хариуцлага тооцсон үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд энэ тэгш эрхийн зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Хууль ёсны зарчим нь ямар  ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох, ямар гэмт хэрэгт ямар ямар ял оноохыг Эрүүгийн хуульд тодорхой заасан байна.  Гэмт хэрэг ялын тухай асуудал өөр салбар хуулиар зохицуулагдах ёсгүй. Гэтэл Ш.И-ийн дээрх үйлдэл нь нарийвчилсан буюу Төрийн албаны тухай хууль, түүнийг хэрэглэх Захиргааны ерөнхий хуулиар тус тус зохицуулагдсан байна.

Тодруулбал  аливаа эрх зүйн маргаантай асуудлыг  салбарын хууль  тогтоомжоор шийдвэрлэсэн түүнд заагдсан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал  дээрх зөрчил алдааг гаргасан гэж албан тушаалтныг  гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах  ажиллагаа явуулж байгаа нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулах  зорилго бүхий эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдах үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж буй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашигт харш байдлаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон.

Авилгын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйл болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн 8 дугаар зүйлийн аль алинд албан тушаалын чиг үүргээ урвуулан ашигласнаар  дурын “давуу тал” бус харин ямар нэгэн “хууль бус давуу тал”-ыг өөртөө олж авах болон бусдад бий болгох сэдэлт зорилго агуулсан байх, түүнчлэн энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль бус тохиролцоо хийсэн, үр дүнг хүссэн болон хүлээн авсан санаатай үйлдлийг шаарддаг.

 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд нийтийн албан тушаалтан өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, хуульд заасан үүргээ гүйцэтгэхгүй байх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрагдах шунахай санаа зорилго, өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал ахихыг санаархах, бие биеэ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, тухайн үйлдлээсээ бий болох хохирол, хор уршгийг ухамсарласан, нийгэмд аюултай, хууль бус үйлдэл болохыг урьдчилан мэдсэн, үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр төрийн албанд шударгаар сонгогдох байсан иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, төрийн байгууллагын эрх ашиг, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч  Ш.И  хууль тогтоомжоор олгогдсон өөрийн эрх, үүргийн хүрээнд төрийн хэвийн үйл ажиллагааг, засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрт нийцүүлэн, тухайн үеийн коронавирусын онцгой дэглэмд нийцүүлж, нэр бүхий 6 иргэнийг дээр дурдсан албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хувьдаа эдийн ямар нэгэн хонжоо олох, эсхүл эдийн бус аливаа ашгийг хичээж, албан тушаалаа урвуулан ашиглаж, албаны эрх ашгийн эсрэг бусдад давуу байдал бий болгох санаа, зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн дээр дурдагдсан албан тушаалд П.А , П.М , Г.М , Б.Д , Х.Рагчаа, Б.Б  нарыг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилсон нь тухайн цаг хугацаанд төрийн албанд өөр бусад иргэд  тухайн албан тушаалд нэр дэвших эрхийг хязгаарлаагүй,  тодруулбал  аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай захирамжид /3 хх-ийн 220-221тал/, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/63 дугаартай захирамжид /3 хх-ийн 229 тал/, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/39 дугаартай захирамжид /3 хх-ийн 231-232 тал/ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаартай захирамжид /3 хх-ийн 239 тал/, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/10 дугаартай захирамжид /5 хх-ийн 207-208 тал/, 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжид /4 хх-ийн 107-108 тал/, төрийн албан хаагч жинхлэн томилогдох хүртэл коронавирусын цар тахал дуустал хугацаанд, төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулагдах хүртэл албан тушаалд тус тус албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Иймд Ш.И-ийн Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.А-ыг,  Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.М ыг,  Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.М-ыг , Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Д ийг,  Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Б ийг,  Хөвсгөл аймгийн Орон нутгийг судлах музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Р-г тус тус томилсон үйлдэл нь нийгэмд аюултай шинжийг агуулаагүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1.1.б Шүүгдэгч Ш.И  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай албан бичгийг үндэслэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст  айлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргасан үйлдлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар Х  нь 2023 оны 3 сарын 09-ний өдөр аймгийн Засаг дарга Ш.И д “ Мөрөн сумын 5 р багт  дахин ашиглах, дахивар хог хаягдал цуглуулах  төвийн үйл ажиллагааг явуулах зорилготой 367 мкв  газрыг  Мөрөн сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан тул уг газарт гэрчилгээ  олгож өгнө үү” утга бүхий өргөдлийг  гаргажээ.  /11 хх-ийн  105 тал/,

Мөн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай  “Мөрөн сумын хэмжээнд Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл хэрэгжиж байгаатай  холбогдуулан  сумын хэмжээнд дахивар түүхий эд авах цэгүүдийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд УСТ 5-р багийн нутаг дэвсгэрт  дахивар түүхий эд цугуулах ангилах, агуулах барих иргэн  аж ахуйн нэгжийг дэмжиж  2023 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталсан газрыг шийдвэрлэж  өгөхийг хүссэн  тухай”  албан бичгийг  Д.И өөс аймгийн Засаг дарга Ш.И д хүргүүлсэн байна. /11 хх-ийн  93 тал/,

  Аймгийн Засаг дарга Ш.И  нь 2023 оны 03 дугаар  сарын 10-ны өдрийн А/97 дугаартай  захирамж  гаргасан байна. /11 хх-ийн  92 тал/,

Энэ  захирамж нь Мөрөн сумын хэмжээнд  Мөрөн хотын ахуйн  хог хаягдлыг  тогтвортой менежмент  төсөл  хэрэгжиж  байгаатай  холбогдуулан иргэн  Б.Х-д Мөрөн сумын  5-р баг Жаст ойл ШСТ-ын хажуу талд  байршилтай худалдаа, нийтийн  үйлчилгээний  зориулалттай  газрын 15 жилийн  хугацаанд эзэмшүүлсэн байна. /11 хх-ийн 92 тал/,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинж тогтоогдоогүй байхад уг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинжээр шүүгдэгч Ш.И д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Хууль тогтоогчоос “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө,  “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэх, “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгох, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч Ш.И-ийн яллах дүгнэлтэд дурдсан хууль бус давуу байдал олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох субьектив шинжүүд хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заажээ.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч  Ш.И  нь дээрх захирамжийг гаргаснаар  өөрт болон бусдад эдийн засгийн болон эд бус баялагийн давуу  байдал олгосон  буюу гэмт хэргийн  сэдэлт  зорилго хангалттай  тогтоогдохгүй байна.

 Харин  Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг 02 дугаартай тогтоол “2022 оны  газар  зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө  батлах тухай ” тогтоол,  хууль  бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсан ажлын дагуу /11 хх-ийн 37 тал/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан   Газрын тухай хуулийн  21.3 дугаар зүйлийн 21.3.2-т заасны дагуу Мөрөн сумын нийт  иргэдийн эрх  ашгийн төлөө Х.Х д дээрх газрыг олгосон  үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Ш.И г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай “иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, зориулалттай 367 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Х-д газар эзэмшүүлэх тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1.2 Шүүгдэгч Ш.И г Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  намын гишүүн Х.Ба нь намаас нэр дэвшигч Д.В-ыг дэмжиж 3 сая төгрөгийг “хандив /В/” нэрээр дансанд шилжүүлэн авсан,

2. Шүүгдэгч Х.Ба нь өөрийн эгчийн найз болон өөрийн намын гишүүн Д.В-гийн сонгуулийн ажилд зориулан Хөвсгөл аймгийн намын дарга Ш.И-д 3.000.000 төгрөгийг “хандив /В/” утгаар  шилжүүлсэн үйлдлийн тухайд:

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Х.Г-ийн өгсөн: “... Миний найз В  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар  багийн Засаг даргад өрсөлдөж  байсан ба энэ талаар би Х.Б-д хэлсэн зүйл байгаа. Би энэ талаар Х.Б-д  тухайн үед хэлэхдээ  В  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа юм боломж бололцоо байвал туслаарай гэж  хэлсэн. Би тухайн үед Б  дүүтэйгээ утсаар ярихдаа В д тусална шүү гэж хэлж байсан ба тэгэхэд Б  дүү маань тусалнаа гэж хэлж байсан. Дараа В  нь надтай утсаар яриад баярласан шүү гээд хөнгөн яриа болоод өнгөрсөн... гэх мэдүүлэг, /10-р хх-ийн 73-74 тал/,

гэрч Д.В гийн өгсөн: “.. Тухайн үед Х.Г , Х.Банар нь надад 1,0 сая төгрөг намаар дамжуулан өгч байсан. Тухайн үед буюу 2022 оны 11 дүгээр сард И  дарга надад хэлэхдээ Б  танд 1,0 сая төгрөгийн хандив өгсөн гээд надад бэлнээр 1,0 сая төгрөг өгсөн ба тэр үед би намын 32 ухуулагч нараа суулгаж байгаад хүн тус бүрт 50,000 төгрөг өгч байсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И  нь тухайн үед хуралд орохдоо намайг дэмжээрэй гэж иргэдэд хэлж ярьсан, надтай хамт хурал цуглаанд орж миний нэрийг дэвшүүлж байсан. .. Би Г, Б  нараас надад хэдэн төгрөгийн хандив тусламж өгсөн талаар бол асуугаагүй. Харин И  дарга л Б  1,0 сая төгрөг хандив гэж өгсөн шүү гэж хэлээд надад 1,0 сая төгрөг өгч байсан. Би тухайн үед Х.Г т Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа талаараа хэлж байсан. Би тухайн үед Г-т хэлэхдээ Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа мөнгө хэрэг болох л юм шиг байна гэсэн ба гэхдээ мөнгө, төгрөг өгөөч гэж бол хэлээгүй. Харин Х.Б-тай утсаар холбогдоод эгч нь Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргад өрсөлдөж байгаа юм, боломж бололцоо байвал туслаарай гэж хэлсэн ба Б  нь И-тай ярьж байгаад надад 1,0 сая төгрөг өгсөн юм шиг байна лээ. Надад И  3,0 сая төгрөг биш, 1,0 сая төгрөг өгсөн. И  дарга надад хэлэхдээ Б  өгсөн шүү гээд 1,0 сая төгрөг өгсөн, 3,0 сая төгрөг өгөөгүй..” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №06 дугаартай багийн Засаг даргыг сонгон батлах тухай тогтоол, 8 дугаар багийн иргэд нийтийн хурлын тэмдэглэлийн хуулбар, /10-р хх-ийн 110-116 тал/,

ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, /8-р хх-ийн 108 тал/,

Шүүгдэгч Ш.И-ийн яллагдагчаар өгсөн: “Би Б аас мөнгөний хэрэгцээ гараад мөнгө авсан ба түүнээс мөнгөний хэрэгцээ гараад байна гээд хандив байдлаар авсан юм. Түүнээс биш хахууль авсан зүйл байхгүй.

... Би тухайн үед В д сонгуулийн дэмжлэг туслалцаа гээд 1,000,000 төгрөг өгсөн.. Намын дүрмийн 8 дугаар зүйлд нам нь сонгууль, намын үйл ажиллагаанд хандив авах, батлагдсан шийдвэрийн дагуу хураамж авах заалтууд байдаг..” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Б-ны  яллагдагчаар өгсөн: “.. Би иргэн Д.В гийн сонгуулийн ажилд хандив болгон тухайн 3,0 сая төгрөгийг Ш.И-ийн данс руу шилжүүлсэн.. Би 2020 онд Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байхад В  миний сонгуулийн ажилд шадар туслах билүү ухуулагч билүү ямар ч л миний сонгуулийн ажилд туслалцаа үзүүлж байсан. Тийм болохоор л би В гийн сонгуулийн ажилд дэмжпэг туслалцаа үзүулэх зорилгоор 3,0 сая төгрөг шилжүүлсэн ба ямар учраас И-руу тус мөнгийг шилжүүлсэн гэвэл  намын төлөөлөл,  намын дарга  гэдэг утгаар шилжүүлсэн юм. И  нь Хөвсгөл аймгийн Ардчилсан намын  дарга байгаа юм.. ” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 145-146 тал/ зэргийг шинжлэн судлахад хахууль өгөх, хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Х.Ба нь намын дарга Ш.И-д  Д.В-гийн сонгуульд зориулан хандив 3 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд харин түүнийг хахууль өгсөн, Ш.И г хахууль авсан гэж шууд үзэх боломжгүй юм.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар  зүйлийн  2.1 дэх хэсэгт  “ энэ хуулиар ...бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна” гэж заажээ.

Тодруулбал Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгснөөс бус түүний хориглох заалтыг заагаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.3-т заасны дагуу  улсын төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч  нь улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байхаар зохицуулсан байх бөгөөд улс төрийн албан хаагчид нам эвслийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байна.

Мөн хуулийн 37.1.4-т “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх” нийтлэг үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 39.1.13-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх”-ийг хориглож өгсөн байх боловч хуулийн тайлбар хэсэгт энэхүү хориглолт нь улс төрийн албан хаагчид хамаарахгүй гэж хуульчилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 49.3-т “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасан байх бөгөөд энэ хуулиар улс төрийн албан тушаалтан улс төрийн үйл ажиллагаанд оролцож эрхийг хязгаарлаагүй,  улмаар нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ мэдээлэл түгээж иргэдээс улс төрийн дэмжлэг хүсч болохоор хуульд заасан байна.

Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлд  Улс төрийн намд эвлэлдэн нэгдэх иргэний эрхийг заасан байх бөгөөд мөн зүйлийн 5.1-дМонгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй.” гэж,

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ш.И  нь тухайн цаг хугацаанд Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга байсан /15 хх-ийн 52 тал/, мөн намын гишүүн Х.Ба  нар нь өөрийн намаас нэр дэвшиж байгаа намын  гишүүн Д.В-ыг сонгуулийн ажилд дэмжиж Х.Бань намын дарга Ш.И д 3 сая төгрөгийн хандив өгснийг нь хахууль өгсөн,  тус аймгийн намын дарга Ш.И д Х.Бань Д.В-ыг дэмжиж 3 сая төгрөгийг хандив Д.В нэрээр дансанд хийснийг хахууль авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт  “ Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ... баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж, 

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохицуулж өгсөн байх бөгөөд 56.5.1 дэх хэсэгт багийн засаг даргыг "...иргэдийн Нийтийн Хуралд оролцогч... хуулийн 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг дарга нэр дэвшүүлэхээр санал гаргана" гэж, 56.5.2 дахь хэсэгт “энэ хуулийн 56.5.1-т заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх" гэж,  мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт  Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, .. Засаг дарга ...  томилно” гэж заасан байх бөгөөд  багийн засаг даргын хувьд иргэдийн нийтийн хурлаас буюу шууд ардчиллын зарчмаар иргэдээс шууд сонгогдож нэр дэвших, улмаар сумын  засаг дарга томилохоор хуульчилсан  байна.

Тодруулбал улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И  нь Д.В-ыг томилох эрх бүхий субьект биш байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 6 дахь хэсэгт “улс төрд нөлөө бүхий этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн  тул шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан бол” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар 1 дэх хэсэгт “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон бол” гэж гэмт хэргийн шинжийг тус тус заасан байна.

Хахуул авах гэмт хэргийн шинж болох хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн  тул шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэргийн хувьд  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж  хахууль авдаг.

Хахууль өгөх гэмт хэргийн шинж болох  обьектив шинж нь  өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлттэй үйлчилгээ  үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдэл байна.

Хэрэгт авагдсан баримтаар яллах дүгнэлтэд дурдсан  Х.Бань 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.В-ыг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд болох Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэж, Ш.И  нь Х.Б-ны  2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийн хурлаар иргэн Д.В-ыг тус багийн Засаг даргаар томилуулах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Монгол Улсын засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Х.Б-аас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114................ тоот дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан гэж  яллаж байх боловч энэ хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

Яллах дүгнэлтэд дурдсан Х.Ба нь Д.В-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргаар томилуулах зорилгоор аймгийн засаг дарга Ш.И-д 3 сая төгрөг өгсөн  гэж гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тодорхойлсон байх боловч аймгийн Засаг дарга  Ш.И  нь Д.В-ыг томилох эрх бүхий этгээд биш болохыг Монгол улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус тус заасан байна.

Аймгийн Засаг дарга Ш.И  нь тухайн цаг хугацаанд Ш.И  нь Хөвсгөл аймгийн  Ардчилсан намын дарга байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд Х.Ба нь  өөрийн намын гишүүндээ сонгуулийн ажилд зориулан хандив  өгснийг хахууль өгсөн гэж, тус аймгийн Ардчилсан намын дарга Ш.И д Х.Ба нь Д.В-ыг дэмжиж 3 сая төгрөгийг хандив Д.В нэрээр дансанд хийснийг хахууль авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч нарын  өгсөн мэдүүлэг, талуудын гаргасан  санал, дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэхэд Х.Ба нь  Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргад  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт нэр дэвшигч Д.В-ыг дэмжих зорилгоор 3 сая төгрөгийг Ардчилсан намын дарга Ш.И-ийн дансанд шилжүүлсэн, аймгийн Ардчилсан намын дарга Ш.И-д Х.Ба нь Д.В-ыг дэмжиж 3 сая төгрөгийг хандив Д.В нэрээр дансанд хийсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1.3 Шүүгдэгч Ш.И  нь Хөвсгөл аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчиж,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан төсвийн хөрөнгөнөөс Х.Г-ын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс  зарцуулсан гэх үйлдлийн тухайд:

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал:  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 189 дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” тогтоол гарч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Б/06 дугаар “Х.Г-ыг төрийн албанаас халах тухай” захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон байна. /3 хх-ийн 178 тал/,

Тухайн тогтоолд Х.Г-ыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-д үүрэг болгосон байна.

Х.Г  нь Засаг дарга Ш.И д ажилгүй байсан хугацааны цалин олгох хүсэлт гаргасны дагуу  шүүгдэгч Ш.И  нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гаргасан байна. / 3-р хх-ийн 192, 195 тал/,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-тИргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна. гэж, мөн Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8-д заасан “ төрийн албан хаагчийн  цалин хөлс нөхөн төлбөр авах” заалт, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 69.1.1-т заасан “төрийн албан хаагчийн баталгаа”  гэх заалтыг тус тус үндэслэн Х.Г-т ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг олгохоор захирамж гаргасан байна.

Уг захирамжийн дагуу төсвийн шууд захирагч П.А , нягтлан бодогч Л.Б  нар нь гүйлгээг хийхдээ захирамжид заасан төсвийн зардлын ангилалаас өөр төсвийн зардлын ангилалаас гаргасан нь Ш.И д хамааралгүй байна.  /3 хх-ийн  196 тал/,

Тодруулбал Ш.И  нь “цалингийн сан”-ийн төсвийн ангилалаас зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөнөөс 273,380,778 төгрөгийг  гаргахаар захирамжид  заасан байхад төсвийн шууд захирагч, нягтан бодогч нар нь өөр  төсвийн ангилалын зардлаас буюу “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөнөөс гаргасан нь хэрэгт  авагдсан  баримтаар  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э гийн өгсөн “...27,000,000 төгрөгийг цалин хөлс болон нөхөн олговрын данснаас гарах ёстой. Сая тайлбараас сонсож байхад засаг дарга сан хүрч байна уу, хүрэхүй байна уу гэдгийг холбогдох албан тушаалтанд хэлсэн байна. Тэгээд яг гүйлгээ хийхдээ энэ зардлыг гарах ёсгүй зардлаас гаргасан байна. Холбогдох төрийн сангийн мэргэжилтнүүд холбогдох гүйлгээг хийхдээ гарах ёсгүй зардлаас гаргасан байгаа учраас холбогдох ажилтнууд буруу гүйлгээ хийсэн байна гэж үзэж байна...Хэрвээ цалин олговрын дансанд энэ мөнгө байхгүй бол холбогдох дээд шатны байгууллагадаа хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх байсан...Байгууллага хэрвээ тэрийг төлөхгүй бол хууль хяналтын байгууллагад хандаж төлүүлэх ёстой. Хохирлыг нөхөн барагдуулахаар ирүүлсэн шийдвэрийг үндэслэж Төрийн албаны тухай хуулийг үндэслэж авлага үүсгэдэг. Хэрвээ барагдуулаагүй бол байгууллагаас нөгөө хүний хохирлыг барагдуулчхаад түрүүн миний хэлсэнчлэн авлага үүсгээгүй байгаа тохиолдолд санхүүгийн хяналтын байцаагч буруутай этгээдүүдээр төлүүлэх төлбөрийг акт тавьдаг..” гэх мэдүүлэг өгсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэсэн заалт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар төр гэм буруутай албан тушаалтнаас хохирлыг шаардах эрх нь Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Иргэний хуульд тус тус заасан байна. Энэ үүргийг төр буюу төрийн эрх бүхий албан тушаалтан шүүхэд нэхэмжлэл, төрийн аудитор нь төсөв захирагчийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзвэл хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор акт тавих эрхтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос  шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж  заасан байх бөгөөд энэ нь прокурорын яллан дүгнэлтийн  тогтоох хэсэгт дурдсан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар  шүүх хуралдааны хэмжээ хязгаар  тодорхойлогдох бөгөөд  яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн  шүүгчийн захирамжид дурдаагүй хэрэг, үйл баримтын талаар  шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй тул шүүгдэгч  Ш.И-ийн Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай “Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай” тогтоолоор батлагдсан “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж болох даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, газрын төлбөрт” зарцуулагдахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөнөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/02 дугаартай “Нөхөн төлбөр олгож, хохирол барагдуулах тухай” захирамж гарган, төрийн албанаас халагдсан Х.Г ын ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 27,380,778 төгрөгийг түүнд олгож, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх нь зүйтэй байна.

Яллах дүгнэлтэд  дурдсан  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэг “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэгт “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”-т заасныг зөрчсөн гэж байх боловч Төсвийн тухай хуулийн 70 дугаар  зүйлийн 70.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.” гэж  заасан байх тул Ш.И-ийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй байх бөгөөд “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг  хангахгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Шүүгдэгч Д.И  нь Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийг 02 дугаартай “2022 оны  газар  зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө  батлах тухай ” тогтоол,  хууль  бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсан буюу  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг  бусдын эзэмшил өмчлөлд  очоогүй болохыг  тухайн үед Мөрөн сумын Засаг даргын албан тушаалын  хувьд мэдсээр байж  албан тушаалын байдлаа ашиглаж өөрт байхгүй газрыг Д.Бд “манай эгчийн газар”  гэж худал хэлж улмаар түүнээс гэрчилгээ олгогдоогүй Жаст 5 газрыг  худалдана”  гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үйлдлийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь  албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх гэмт хэргийн нийтлэг шинжтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн ба эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй хийгээд хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.И  нь хахууль авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал шүүгдэгч Д.И  Д.Б-ийн  ашиг сонирхлын үүднээс ямар албаны чиг үүргээ яаж хэрэгжүүлсний төлөө шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан үйл баримт  хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Д.И  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа .. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.5 албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас шан харамж шаардах .. гэснийг тус тус зөрчиж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ хахууль өгөгч Д.Б-ийн  “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И д хүргүүлж, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э д “Аймгийн Засаг дарга Ш.И тай ярьсан байгаа, Б.Х-д газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгч,

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Б-ын  Хаан банкны 5027..................... дугаарын дансаар дамжуулан Д.Б-ээс  20,000,000 төгрөгийн хахууль авсан  гэх  гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байх боловч хэрэгт хахууль өгөгч гэх Д.Б-ийн  хахууль өгөх гэсэн ашиг сонирхол бүрэн дүүрэн хангалттай  нотлогдон тогтоогдоогүй, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-д хүргүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Э д заавар чиглэл өгөх эрх бүхий этгээд биш, түүнчлэн тус газрыг олгох эрх хэмжээтэй этгээд биш болох тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.И нь Д.Б-ийн  газар худалдаж авна гэх хүсэл сонирхлын дагуу  Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар  сарын 12-ны өдрийг 02 дугаартай “2022 оны  газар  зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, үнэлэлт дүгнэлт өгөх, 2023 оны төлөвлөгөө  батлах тухай ” тогтоол,  хууль  бус дураараа оршин суугчдад авах арга хэмжээний төлөвлөлтөд тусгагдсан буюу  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг  бусдын эзэмшил өмчлөлд  очоогүй болохыг  тухайн үед Мөрөн сумын Засаг даргын албан тушаалын хувьд мэдсээр байж албан тушаалын байдлаа ашиглаж өөрт байхгүй газрыг Д.Б-д “манай эгчийн газар” гэж худал хэлж улмаар түүнээс гэрчилгээ олгогдоогүй Жаст 5 газрыг  худалдана”  гэж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  20.000.000 төгрөгөөр худалдаж залилсан үйлдэл нь “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “..хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж”  үйлдсэн байна гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4. Шүүгдэгч Д.Бг нь  Д.И-ийн “эгчийнх нь газрыг авч байна гэж авч байна гэж ойлгон, Д.И-д 20.000.000 төгрөгийг түүний хэлсэн данс руу ................. jаst 5 гэсэн утгаар шилжүүлэн өгсөн үйлдлийн тухайд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.И , Д.И , Д.Б  нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И өөр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-д хүргүүлүүлсэн үйл баримт хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар  хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

 Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулсны хариуд Д.И өд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз С.Б-ын  Хаан банкны 5027..................... дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч хахууль өгсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Ш.И-ийн “...Би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай захирамжийг гаргасан. Хэн хүсэлт өгөөд гаргасан гэдгийг цээжээр хэлж мэдэхгүй байна. Тухайн үед гарах ёстой гээд л гарсан байх ёстой. Миний ойлгож байгаагаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасны дагуу орж ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 11-12 тал/,

шүүгдэгч Д.И-ийн “...Мөнгө хэрэг болсон учраас Д.Б-тэй эгчийн нэр дээр байгаа газрыг авах уу гэж ярихад Д.Б “тэгвэл нотариат руу би хүнээ явуулчих уу” гэхэд н.Х  гэдэг хүн над дээр ирсэн. Тухайн үед Мөрөн сумын газрын албанд гэсэн өргөдөлтэй ирсэн санагдаж байна. Тэгэхээр нь би “Мөрөн сум наад газрыг чинь шийдэхгүй. Аймаг руу өргөдлөө өгчих” гээд явуулсан. Миний хувьд н.Х  өргөдөл өгөөд энэ газар шийдэгдчихвэл тэр биз. Шийдэгдэхгүй бол Д.Б-ийн  мөнгийг буцааж олж өгье гэдэг бодолтой байсан. Д.Б газар худалдаж авъя гэсэн, би заръя гэсэн яриа л болсон...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Б-ийн  “...Миний хувьд Д.И  ахаас газар худалдаж авахаар ярьсан. Тэгэхэд эхнэртэйгээ хамт явж байсан учраас газар шилжүүлж авах хүн хэрэг болж би хадам ахыгаа “та очоод нэг газар шилжүүлээд нотариат хийгээд авчих” гээд явуулсан. Тэгээд намайг ирэхэд тэр газар дээр шинээр гэрчилгээ гаргасан байсан. Тэгэхээр нь би “энэ газраа болъё. Ийм хууль бус газар авмааргүй байна. Хогны зориулалттай гэнэ үү, би ийм хогтой холбоотой юм хийхгүй шүү дээ” гэж удаа дараа хэлсэн. Би тэр газрыг худалдаж аваад асуудалтай газар гэдгийг мэдээд буцааж өгсөн л асуудал болсон. Түүнээс биш тэр газрыг авч зараагүй, ашиглаагүй. Одоо тэр газар цуцлагдсан байгаа” гэх мэдүүлэг, гэрч М.Э гийн “...Б.Х  гэдэг хүн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга Ш.И  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р баг Жаст ойлын хажууд байрлах 367 мкв хэмжээтэй газрыг эзэмших хүсэлт гаргасан. Би захирамжийн төслийг боловсруулаад аймгийн Тамгын газарт очсон. Тэгээд хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.Ц ид ороод захирамжийн төслийн хянуулахад Х.Ц нь дуудлага худалдаагүйгээр нэг иргэнд давуу эрх олгож шууд газар олголт хийж байгаа нь хууль бус байна гэсэн саналыг бичсэн бөгөөд Х.Ц бид хоёр ер нь хууль зөрчиж байна гэхдээ өгсөн үүргийн дагуу төслийг нь боловсруулаад оруулъя, Засаг дарга саналыг үзэж, хянаад өөрөө шийдвэр гаргана шүү дээ гэж ярилцаад оруулсан юм...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 23-24 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Х-ий2023 оны 03 сарын 09-ний өдөр гэсэн огноотой гараар бичсэн өргөдлийг бол би бичээгүй, энэ миний бичиг биш. Манай хүргэн дүү 2023 оны 03 дугаар сард Б  нь Мөрөн сумын Засаг дарга Д.И өд иргэний үнэмлэхийн хуулбараа аваачаад өгчих гэж хэлсэн. .. дараа нь 2023 оны 03 дугаар сард бас Д.Б нь газрын харилцаа дээр очоод гарын үсэг зурчих гэж хэлсэн. .. Тэр үед л миний нэр дээр дээрх газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан гэдгийг мэдсэн.. ” гэх мэдүүлэг, гэрч С.Б-ын   “ ... Миний Хаан банкны 5027..................... дугаарын дансанд 2023.03.15-ны өдөр Д.Б гэдэг хүний данснаас 20,000,000 төгрөгийн орлого “................. jast 5” гэсэн утгатай орсон..” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-ийн ...Э д би ямар учиртай газар юм гэж асуусан чинь захирамж гарч байх үед Мөрөн сумын Засаг дарга И  дарга над руу яриад Х-ийн захирамжийг яаралтай гарга гэж хэлж байсан юм, тэгээд энэ захирамж үндсэндээ гарсан гэж надад хэлж байсан..”  гэх мэдүүлэг, гэрч Л.Б-ын “.. би Хас банкнаас 50,000,000 /тавин сая/ төгрөгийн зээл аваад Б  гэх хүний ах Х  гэх хүнтэй уулзаад түүний данс руу 20,000,000 /хорин сая/ төгрөг шилжүүлээд тус газрыг өөрийн эхнэр Ц.Ц-ийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтийг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өгсөн байгаа..”  гэх мэдүүлэг зэргийг дүгнэхэд  шүүгдэгч Д.Б  нь Д.И өд хахууль өгсөн гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд эргэлзээгүйгээр нотолж чадаагүй байна.

Шүүгдэгч Д.Б  нь өөрийн мэдүүлэгт дурдсан гар утасны бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргасан байх бөгөөд энэ нь шүүгдэгчийг хахууль өгөх санаа зорилго байгаагүй болохыг харуулж байна.

Шүүгдэгч Д.Б  нь 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэж   таамаглал дэвшүүлж буруутгах боломжгүй юм.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Б-г илтэд хахууль өгсөн гэж үзэх, шууд буруутгах нотлох баримт байхгүй байна.

Тодруулбал: Шүүгдэгч Д.Б  нь Д.И-ийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай эгчийн газрыг зарна гэсэн хүсэл сонирхлын дагуу Д.И өөс газар авахдаа өөрөө  тухайн цаг хугацаанд орон нутагт байгаагүй тул ах Б.Х эр дамжуулан харилцаж улмаар дээрх газрын үнэ болох 20.000.000 төгрөгийг Д.И-ийн хэлсэн данс руу шилжүүлсэн үйлдлийг бусдад хахууль өгөх гэмт хэргийн үйлдэл гэж шууд үзэх нь учир дутагдалтай юм.

Өөрөөр хэлбэл улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан мөрдөгчийн илтгэх хуудас /11 хх-ийн 1-3 тал/, гэрч Б.Хаш-Эрдэниийн мэдүүлэг /11 хх-ийн 15-16 тал/, гэрч Х.Ц-ийн мэдүүлэг /11 хх-ийн 19-20 тал/, гэрч Б.Э гийн мэдүүлэг /11 хх-ийн 23-24 тал/, гэрч С.Б-ын  мэдүүлэг /13 хх-ийн 63-64 тал/, Д.Б-ийн  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /11 хх-ийн 27-29 тал/, Хөвсгөл аймгийн засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар /11 хх-ийн 92 тал/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/191 дугаартай албан бичиг /11 хх-ийн 93 тал/, Аймгийн Засаг даргын захирамжийн хяналтын дагалдах хуудас /11 хх-ийн 97 тал/, Хөвсгөл аймгийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Д.И-ийг албан тушаалд томилох тухай захирамжийн хуулбар /11 хх-ийн 120 тал/, Д.Б-ийн  5914................. дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /................. jast 5 гэсэн утгаар 20,000,0000 төгрөг шилжүүлсэн гүйлгээ/ /12 хх-ийн 19 тал/, С.Б-ын  5027..................... дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /12 хх-н 115 тал/, Д.И-ийн 2024...................... дугаартай Төрийн банкны депозит дансны хуулга /11 хавтаст хэргийн 243 хуудас/, гэх нотлох баримтууд, шүүгдэгч Д.Б, Ш.И , Д.И  нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Э , шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, Ш.И , Д.И , Д.Б, Х.Банарт холбогдох хэргийн яллах дүгнэлт, болон бусад баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг Жаст ойлын хажууд байрлах 367 м.кв хэмжээтэй газрыг эзэмших” гэсэн ашиг сонирхол, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Д.И өөр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 01/191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн утгатай албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И д хүргүүлүүлж,

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ‘Жаст ойл" ШТСтанцын хажуу талд байршилтай Худалдаа нийтийн үйлчилгээний зориулалттай 367 м.кв2 бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулсны хариуд Д.И өд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний найз С.Б-ын  Хаан банкны 5027..................... дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэх үйл баримтыг шууд нотолсон үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн гэм буруутай болохыг эргэлзээгүй талаас нь тогтоож чадаагүй байна.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтыг хянан хэлэлцэж, үнэлж дүгнэсэн боловч шүүгдэгч Д.Бг бусдад албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг гарцаагүй үйлдсэн байна гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Б-г Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байна гэж үзэн холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголт юм.

Тодруулбал Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог, харин дан ганц объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ш.И д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэх санал дүгнэлтийг дээр дурдагдсан үндэслэлүүдээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Харин шүүгдэгч Ш.И-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Б.Ганчимэг, Ц.Баяртогтох, шүүгдэгч Х.Б-ны  өмгөөлөгч Г.Цагаанбаяр, шүүгдэгч Д.Б-ийн  өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх санал дүгнэлтүүд, шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Э.Энх-Эрдэнэ нарын зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.И-ийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Э.Энх-Эрдэнэ нарын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэлийг  өөрчилж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн  хүлээн авах үндэслэлгүй гэж  үзлээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, эрх нөлөөгөөр бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгож ашигласан байхыг хэлнэ.

Тухайн  цаг хугацаанд Д.И  нь  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Мөрөн сумын  газар,  түүний төлөвлөлтийн  талаарх мэдээлэлд  ойр байгаа байдлаа  хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хохирогчид итгэл, үнэмшил төрүүлж, хуурч мэхлэн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд  шүүгдэгчийн өмгөөлөгч  нарын  зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтийг хангах  үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар “..И , И  хоёрын хувьд юу гэж дүгнэхээ сайн мэдэхгүй байна. Харин Б , Б  хоёрын хувьд гэм буруугүй гэж бодож байна..” гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн Д.Б, Х.Ба нартай холбоотой дүгнэлт шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судалсан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Ш.И , Д.Б, Х.Ба нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан үндэслэлээр Ш.И , Д.Б, Х.Ба нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг  өөрчилж,  түүнийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Монгол улсын Сангийн яамны 27,380,778  төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.И  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш-ийн И , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.И-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг  өөрчилж,   хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч Д.И-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11 хх-ийн 115-119 дүгээр тал, 11 хх-ийн 152 талд авагдсан ХУР системээс авсан иргэний болон жолооны үнэмлэхийн мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа  зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.И нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 32 дугаар байрны 39 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч Д.С эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....И ийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна....” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгчийн Д.И-ийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Д.И-ийн зүйлчлэлийг өөрчилсөн байна. Миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг үндэслэж шийтгэл оногдуулах ёстой. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэргийг үйлдсэн шинж чанар, нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байна гэж хуульчилсан байгаа. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэргийн тухайд өөрийн үйлдсэн хэрэгтээ анхнаасаа гэмшиж мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруу дээр аливаа байдлаар маргаагүй. Хувийн байдлын тухайд ам бүл 6, 2-18 насны 4 хүүхэдтэй, мөн бага насны хүүхэдтэй, эхнэр нь хүнд өвчинтэй, хань ижлийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаа зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзээсэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгчид тухайн хэрэгт оногдуулахаар заасан торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан миний үйлчлүүлэгч өнөөдөр ажил хөдөлмөр эрхлэхгүй, эхнэр нь өвчтэй, бага насны хүүхэдтэй, 18 нас хүрч их сургуульд сурах гэж байгаа хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Энх-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Манлайбаяр өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Ялын доод хэмжээгээр торгож торгуулийн ялыг 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч улирлын чанартай буюу хаврын улирлаас намрын улиралд өөрийн эзэмшлийн газар дээрээ ногоо тарих зэргээр аж ахуйн хөдөлмөр эрхэлж төлөх боломжтой байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Мөн улсын яллагчаас торгох ялын санал гаргасныг харгалзан үзээсэй гэж хүсэж байна....” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулдаг.

Шүүхээс Д.И-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага зэргийг харгалзан шүүгдэгч Д.И өд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч  Д.И  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.И өд тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2202003880466 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга TDB-100 гэсэн бичиглэлтэй шар өнгийн 1 ширхэг сиди, Төрийн банкны депозит дансны хуулга АТГ-100 тоот гэсэн бичиглэлтэй зурагтай 1 ширхэг сиди, Ш.И-ийн албан өрөө, орон байрт нэгжлэг хийсэн бичлэгийг хуулбарласан Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа гэсэн бичиглэл бүхий флаш 1 ширхэг, Д.Б, Д.И  нарын орон байрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий 2 ширхэг сиди, Д.Б түүний өмгөөлөгч Б.Батдоржоос гаргаж өгсөн харилцан ярианы 1 ширхэг цагаан өнгийн сиди бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш-ийн И д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Х-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч И овогт Д-ын И ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч И овогт Д-ын И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч Д.И д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И өд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн 27,380,778 /хорин долоон сая гурван зуун наян мянга долоон зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн 2202003880466 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.И , Д.И , Х.Б , Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга TDB-100 гэсэн бичиглэлтэй шар өнгийн 1 ширхэг сиди, Төрийн банкны депозит дансны хуулга АТГ-100 тоот гэсэн бичиглэлтэй зурагтай 1 ширхэг сиди, Ш.И-ийн албан өрөө, орон байрт нэгжлэг хийсэн бичлэгийг хуулбарласан Авилгагүй нийгмийн төлөө хамтдаа гэсэн бичиглэл бүхий флаш 1 ширхэг, Д.Б, Д.И  нарын орон байрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий 2 ширхэг сиди, Д.Б түүний өмгөөлөгч Б.Батдоржоос гаргаж өгсөн харилцан ярианы 1 ширхэг цагаан өнгийн сиди бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай. 

 10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.И , Д.И , Х.Б , Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                    

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН

                          ШҮҮГЧИД                         М.ЭРДЭНЭ-ОЧИР

                                                                    Б.УУГАНБАЯР