| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0964/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1081 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1081
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Яргайт овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2508000000077 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар 05 сар 04 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/30 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 315 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 40 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож, ял эдэлсэнд тооцсон.
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ял дээр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх ялыг 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Яргайт овогт *******ийн *******т /РД:../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн эзэмшлийн Huawei nova 9s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2508000000077 дугаартай хэргээс:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 150 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13, 32-34 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24/007 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61, 149 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68, 70 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 72, 152 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 74-77 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 78-86 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 90-95 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 99-104 дэх тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 113-118 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч А.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн эзэмшлийн Huawei nova 9s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 150 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: 2024 оны 09 дүгээр сарын 08-ны 22 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Сиюу дэлгүүрт хар өнгийн куртиктэй саарал өнгийн өмдтэй хар ногоон өнгийн пүүз гуталтай хөх өнгийн саравчтай малгайтай 30-35 орчим насны эрэгтэй, 2 дахь хүн нь халимаг үстэй, хар саарал өнгийн бэлтгэлийн цамцтай, хөх өнгийн цамцтай хар өнгийн гуталтай 40-45 орчим насны 2 эрэгтэй орж ирээд ширээн дээр байсан гар утас аваад гарч яваа бичлэг /хавтаст хэргийн 12-13, 32-34 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.*******гээс хууль ёсны төлөөлөгч Н.Оюунгэрэлийг байлцуулан мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн орчим үеэл эгч Намуундарь, ихэр дүү Төгсхэлхээ нарын хамт халуунд усанд орох гээд гарсан. Орой 22 цагийн орчим халуун усанд орчхоод Баянхошууны хуучин эцэс дээр байрлах Сиюү нэртэй сүлжээ дэлгүүрт ороод гоймон авч идээд хогоо хаях гээд босоод явах хойгуур миний ширээн дээр үлдээсэн байсан Huawei nova 9s маркийн rap утас алга болсон байсан. Тэгээд дэлгүүрийн худалдагч нарт хэлээд миний гар утас алга болчихлоо тухайн дэлгүүрт орж ирээд суусан үл таних 3 хүний нэг ах үлдсэн байсан. Тэгээд тухайн ахаас утсаа асуутал манай дүү нар түрүүн гарсан Цөмөөхэй гэдэг гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд байж байхад нөгөө үл таних ахын охидууд гээд 2 эмэгтэй ирээд чиний утсыг аваагүй гэж хэлээд маргаан болсон. ...Манай төрсөн ах Пүрэвбат 2024 оны 8 сарын 31-ний 500.000 төгрөгөөр хүнээс худалдаж авч өгч байсан. Миний гар утасны үндсэн үнэ нь 1 сая гаруй төгрөг байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Гэрч А.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 9 дүгээр сарын 08-ны оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “888” баарны гадна найз *******ийн хамт сууж байгаад CU сүлжээ дэлгүүрт кофе уухаар хамт орсон. Тэгсэн найз ******* CU дэлгүүрийн хаалгаар ороод “2 дахь ширээн дээр гар утас байна авчих, тэгээд гаръя” гэхээр нь би тухайн утсыг аваад өмд рүүгээ хийгээд гарч явсан. Зам гараад такси зогсоогоод тухайн жолоочид 100.000 төгрөгөөр зарсан ба мөнгийг бэлнээр авсан. Тэгээд найз *******ийн хамт хоолонд ороод 1 шил 0.75 граммтай Экс нэртэй архи авч уугаад мөнгийг хэрэглээд дуусгасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24/007 дугаартай дүгнэлтэд: Huawei nova 9s маркийн rap утсыг 400.000 төгрөгөөр үнэлэв гэх /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Шүүгдэгч А.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед найз *******гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ч хошууны хуучин эцэс дээр байрлах “CU” сүлжээ дэлгүүрээс бэлэн гоймон авъя гэж ороод ширээний хажуу талд зогсож байтал хар өнгийн гар утас байхаар нь *******тэй ярилцаад, тухайн гар утсыг ******* аваад өмдний халаасандаа хийсэн. Тэндээс гараад ******* таксины жолоочид зарчихлаа гээд мөнгөтэй ирсэн ба буцаж ирээд хамт “CU” сүлжээ дэлгүүр орж идэж уух юм авсан. ...Хохирлоо барагдуулсан эсэх талаар мэдэхгүй байна. Хэрэв хохирол барагдуулаагүй бол цаашдаа хохирлоо барагдуулахаа илэрхийлж байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61, 149 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.*******, А.******* нарт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн 2408035271550 дугаартай хэрэг үүсгэн “бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлсан” гэмт хэрэгт шалгаж, улмаар 2408035271550 дугаартай хэргийг эрүүгийн 22080000001089 дугаартай хэрэгтэй нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн 22080000001089 дугаартай хэргээс А.*******т холбогдох хэргийг /2508000000077 дугаартай/ тусгаарласан байна. /хавтаст хэргийн 1-2 дахь тал/
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд: шүүгдэгч А.******* нь бусадтай бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээ дэлгүүрт насанд хүрээгүй хохирогч Г.*******гийн ширээн дээр үлдээсэн Huawei nova 9s маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч А.*******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.
Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.*******ийг “бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар 05 сар 04 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/30 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 315 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 40 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцож, ял эдэлсэнд тооцсон.
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ял дээр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон нэмж, биечлэн эдлэх ялыг 8 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ХМШЗ/106 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 02 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан боловч ялын хугацаа дуусан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлж барагдуулсан. Тэрээр Өмнөговь аймагт ажилладаг тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч А.*******т ял оногдуулахдаа хохирогчид хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 14 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 128 /нэг зуун хорин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
3. Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн эд хөрөнгөнд Хөрөнгийн үнэлгээний “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 24/007 дугаартай дүгнэлтээр ...Huawei nova 9s маркийн rap утсыг 400.000 төгрөгийн /хавтаст хэргийн 40 дэх тал хохирол учирсан ба дээрх хохирлыг шүүгдэгч А.******* нь бусадтай /А.*******/ бүлэглэн үйлдсэн байх тул хохирогчид учирсан 400.000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.*******д бэлнээр 200.000 төгрөг нөхөн төлсөн /хавтаст хэргийн 153 дахь тал/ байх тул шүүгдэгч А.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Яргайт овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР