| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/153 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/153
2025 01 14 2025/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрханргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох эрүүгийн 2408032631728 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,, 2 хүүхдийн хамт Багануурргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрханргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “CU” дэлгүүрийн лангуун дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Б.гийн “Samsung Z Fold5” загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: “...Би хөдөө орон нутгийн хүн учир хот сайн мэдэхгүй. Хүнд нь буцааж өгөх хүсэлтэй байсан, би тэр утсыг бариагүй. Цагдаа залгасан, тэгээд утсыг нь аваачиж өгсөн. Манай хүүхэд тэр утсыг аваад дээр нь хэдэн тоглоом татчихсан сууж байсан. Би болио наад утсыг чинь хүнд нь буцааж өгнө гэж хэлсэн. Ийм зүйл хийсэндээ харамсаж, буруугаа ойлгож, гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 08 дугаар сарын 19-ний өглөөний 07 цаг 20 минутад Сонгинохайрханргийн 29 дүгээр хороо, Драгоны цаад талд байрлах “CU” дэлгүүрээр үйлчлүүлээд тооцоо хийхдээ кассын хажууд байрлах тавцан дээр тавиад ажил руугаа орчихсон. Тэгээд ажил руугаа ороод утсаа байхгүй байгааг анзаарч эргэж “CU” дэлгүүр лүү охиноо гүйлгэхэд байхгүй байсан. Манай охин утсаа орхисноос хойш хамгийн ихдээ 10 минутын дараа орсон. Дараа нь өөрөө ороод худалдагчаас нь асуухад мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас),
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн: “...Samsung Z Fold5 гар утас 1 ширхэг үнэ 4,500,000 төгрөг. Нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн: 4,500,000 (Дөрвөн сая таван зуу мянга) байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...ягаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, шар өнгийн гутал өмссөн******* хүн Сонгинохайрханрэг 29 дүгээр хороо “CU” үйлчилгээний төвийн тек дээр байх саарал өнгийн гар утсыг зүүн гараараа авч баруун гартаа шилжүүлж тооцоогоо хийх үедээ буцаан зүүн гараараа “CU” үйлчилгээний төвийн тек дээр тавьж 7 секундийн дараа ягаан өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, шар өнгийн гутал өмссөн******* хүн зүүн гараараа саарал өнгийн гар утсыг авч “CU” үйлчилгээний төвөөс гарав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр О.*******гээс “Samsung Z Fold5” загварын гар утсыг хүлээн авч, хохирогч Б.д хүлээлгэн өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн******* Хэрлэнбаярын хамтаар 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Багануурргээс Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд бид хоёр Сонгинохайрханргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” нэртэй сүлжээ дэлгүүр ороод ус болон идэж уух юм авсан ба тооцоогоо төлөх гээд кассан дээр зогсож байсан чинь тухайн лангуун дээр гадуураа өнгөгүй тунгалаг хамгаалалтын гэртэй, Самсунг маркийн гар утас байхаар нь би*******төө хэлэхгүй авч гарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 61-96 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч О.******* нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 30 минутын үед Сонгинохайрханргийн 29 дүгээр хороо, “Драгон” зорчигч тээврийн төвийн хажууд байрлах “CU” сүлжээ дэлгүүрийн лангуун дээр байсан гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Б.гийн “Samsung Z Fold5” загварын гар утсыг авч, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Б.гийн мэдүүлэг, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Харин прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгийн зарим хэсэгт шүүгдэгч О.*******гийн нэрийг О.Баасанбаяр гэж ташаа бичсэн байгааг тэмдэглэж байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй үйлдэл, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг олж авч, ашигласан үйлдлийг ойлгодог.
Энэ гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авч, ашигласан үйлдэл байдаг бөгөөд тэрхүү эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгө мэт захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шүүгдэгч О.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.*******гийн******* болох О.Хэрлэнбаярыг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бөгөөд прокурор “хэрэгт авагдсан баримтуудаар О.Хэрлэнбаяр нь “CU” дэлгүүр дотор тооцоо хийхээр зогсож байхдаа О.*******г лангуун дээр байсан гар утсыг аваад гарахыг мэдээгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж дүгнээд О.Хэрлэнбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 4,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.*******гээс “Samsung Z Fold5” загварын гар утсыг хураан авч хохирогч Б.д биет байдлаар хүлээлгэн өгсөн байх ба хохирогч Б. “сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй, гомдол саналгүй” талаар зурвас илгээж мэдэгдсэн байх тул шүүгдэгч О.*******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч О.******* “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч О.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч О.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА