Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0475

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         06           16                                   128/ШШ2022/0475

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Б.С****ын нэхэмжлэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч Б.С**** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*****д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” гэжээ.

Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... Миний бие Б*****ийн С***** нь Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдуулж, өөрт холбогдох маргаан бүхий хоёр тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээс “Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*****д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлагад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2022/3982 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай зөвшилцөлд хүрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2022/3982 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Б.С*****оос гаргасан “... Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*****д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр  Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, харин “... Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч Б.С******оор нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах тухай хүсэлтийг нь бичүүлэн авч, уг хүсэлтийг үндэслэн зохих хууль, журамд нийцүүлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалд томилох тухай тушаал гаргахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэл гаргагч нь уг шүүгчийн захирамжийн хүлээн авахаас татгалзсан хэсэгт нь гомдол гаргаагүй тул уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.  

Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч Б.С****** шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 Түүнчлэн нэхэмжлэгч Б.С*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргагч Б.Соронзонболд нь “Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Б.С*****ын нэхэмжлэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт холбогдох 128/2022/0423/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү  шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН