| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/00436/И |
| Дугаар | 183/шш2022/01023 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/шш2022/01023
2022 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/01023 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........................ давхарт өөрийн байранд байрлах ХХИ ББСБ ХХК /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................................... тоот хаягт оршин суух Ж........ овогт Ч..................ын Ж.................... /РД:................................./-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 439,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХИББСБ ХХК нь хариуцагч Ч.Жхолбогдуулан 439,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Анх хариуцагч Ч.Жнь манай компанитай 2019.07.31-ний өдрийн ЗГ19/07/090 тоот Зээлийн гэрээ, 2019.07.31-ний өдрийн БГ19/07/090 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулан, 250,000,000 төгрөгийг, бизнесийн зориулалтаар, сарын 3 хувийн хүүтэйгээр, 2019.07.31-2019.11.01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар зээлж авч, барьцаанд хариуцагч Ч.Жөмчлөлийн Ү-2206063445 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ 532 дугаар байрны 803 тоот, 106 м.кв талбай бүхий сууцыг тавьж, барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваариар 2019.09.01 болон 2019.10.01-ний өдрүүдэд тус тус 3 хувийн хүү болох 7,750,000 төгрөгийн хүү төлөх, 2019.11.01-ний өдөр 7,750,000 төгрөгийн хүү болох үндсэн зээлийн төлбөр 250,000,000 төгрөг нийт 257,750,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл огт төлөлт хийлгүй явсаар өдийг хүрсэн ба харин нэхэмжлэгчийн зүгээс Ч.Жсанал болгосны үндсэн дээр зээлийн гэрээний сунгалтуудыг хийж, төлөлтийн нөхцөлүүдийг тохиролцож байсан ба өдийг хүртэл цар тахал, хөл хорио болон бусад нөхцөл байдлуудыг нь харгалзан маш уян хатан хандаж, 2020.05.08, 2020.12.16, 2021.05.12, 2021.11.12-ны өдрүүдэд барьцааны болон зээлийн гэрээний хугацааг сунгаж, сунгасан хугацаанд эргэн төлөлтийн график гаргалгүйгээр хариуцагчийг өөрийн боломж, бололцоогоороо төлөх боломжийг олгож байсан хэдий ч 2019.12.30-ны өдрөөс хойш огт төлөлт хийхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч санаачилга гаргахгүй байсаар өдийг хүрсэн ба маш олон удаа зээлээ төлөхийг бичгээр болон амаар, утсаар шаардаж, гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс өдийг хүртэл үндсэн зээл 250,000,000 төгрөгөөс огт хасалт хийгдээгүй байгаа ба 2020.02.01-ний өдрөөс хойш сар бүрийн 3 хувийн хүү болох 7,750,000 төгрөгийг нэхэмжлэл гаргах хүртэл 23 сар 16 хоногоор тооцож, 184,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, нийт 439,500,000 төгрөг гаргуулан манай компанид олгох, мөн барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Жөмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ 532 дугаар байрны 803 тоот, 106 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Жшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Жминий бие ХХИББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. ХХИББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хүү тооцсон тооцоололд алдаатай байна гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчээс 2019.07.31-ний өдрийн ЗГ19/07/090 тоот Зээлийн гэрээ /хх-7-8/, 2019.07.31-ний өдрийн БГ19/07/090 тоот Барьцааны гэрээ /хх-9-10/, зээлийн тооцооны хүснэгт /хх-11/, Ү-2206063445 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-12/, 2019.11.04-ний өдрийн Барьцааны гэрээний хугацааг сунгах гэрээ /хх-13/, 2020.05.08-ны өдрийн Барьцааны гэрээний хугацааг сунгах гэрээ /хх-14/, 2020.12.16-ны өдрийн Барьцааны гэрээний хугацааг сунгах гэрээ /хх-15/, эргэн төлөлтийн график /хх-16/, Ч.ЖХөгжлийн хөтөч ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-17/, 2021.11.12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хугацааг сунгах гэрээ /хх-18/, 2020.08.27-ны өдрийн 020/092 тоот зээлийн мэдэгдэл /хх-19/, 2021.11.12-ны өдрийн 021/062 тоот зээлийн мэдэгдэл 2 /хх-20/, барьцаалбар №11-1483309 /хх-21/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч ХХИББСБ ХХК хариуцагч Ч.Жхолбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ч.Жхолбогдох ХХИББСБ ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 439,500,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 397,083,333 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 42,416,667 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ 532 дугаар байр, 803 тоот, 106 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэв.
Хариуцагч Ч.Жшүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг түүний эзгүйд цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Жзээлийн гэрээний үүргийг зөрчиж, үндсэн зээлийн үлдэгдэл 250,000,000 төгрөг, хүү 184,500,000 төгрөг, өмгөөллийн зардал 5,000,000 төгрөг, нийт 439,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ч.Жнь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаан нь тодорхойгүйгээр хүрэлцэн ирээгүй ч зээлийн тооцоолол буруу бодсон, зээлийн хүү хэт өндөр байгаа учраас төлөх боломжгүй, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа хэлж, зээл болон барьцааны гэрээг сунгасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа шүүхэд, 2022.03.18-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ХХИББСБ ХХК, хариуцагч Ч.Жнар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, бизнесийн зориулалтаар 250,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3.0 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-8-р хуудас/
Хариуцагч Ч.Жамбаноров, нэхэмжлэгч ХХИББСБ ХХК нар 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан нэхэмжлэгч нь хариуцагчид 250,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь 250,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн байхаар зээлийн гэрээгээр тохиролцжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 250,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 2019.09.12-ны өдөр 10,500,000 төгрөг, 2019.11.04-ний өдөр 13,000,000 төгрөг, 2019.12.30-ны өдөр 14,000,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг төлсөн. Зохигчид 2019.11.04-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 2020.03.01-ний өдөр хүртэл, 2020.05.08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2020.10.08-ны өдрийг хүртэл, 2020.12.16-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2021.03.08-ны өдрийг хүртэл, 2021.11.12-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2021.12.08-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.
Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход 23 сар 16 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч нь зээлсэн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Зохигчийн байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зээл, барьцааны гэрээнд зээлийг ашигласны хүү болон үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн төлбөрт 37,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй байна. Хариуцагч Ч.Жзээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 250,000,000 төгрөг, хүү 184,500,000 төгрөг, өмгөөллийн зардал 5,000,000 төгрөг, нийт 439,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтад хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хятад, Сингапур, Тайланд, Америкийн нэгдсэн улс гэх мэт 213 улсад халдвар бүртгэгдсэн тухай, Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, Улсын онцгой байдлын дарга Ө.Энхтүвшин мэдээлж байжээ.
Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс улбаалан хатуу хөл хорио, хилийн боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд уг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч Ч.Жзээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас бүхэлдээ болоогүй байна гэж шүүх үзэж зээлийн хүүгийн хэмжээг 2.5 хувь болгон зээлийн хүүг багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 219 дүгээр 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч үйлчилгээ авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Дээрх ЗГ19/07/090 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Стадион оргил 532 байр, 803 тоот хаягт байршилтай, улсын эрхийн Ү-2206063445 дугаартай, 106 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалж, зохигчид барьцааны гэрээнд гарын үсэг зурж, гэрээг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна. /хэргийн 9-10 хуудас /
Уг БГ19/07/090/ дугаартай барьцааны гэрээний үл хөдлөх хөрөнгө нь Чулуунбаатарын Жамбаноровын өмч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 12 хуудас/
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ч.Жүндсэн зээлийн үүрэгт 250,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үүрэгт 147,083,333 төгрөг, /1 сарын 2,5 хувиар тооцоход 6,250,000 төгрөг, 23 сар 143,750,000 төгрөг, 16 хоногийн хүү 3,333,333 төгрөг/ нийт 397,083,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Ж397,083,333 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Стадион оргил 532 байр, 803 тоот хаягт байршилтай, улсын эрхийн Ү-2206063445 дугаартай, 106 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,416,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,425,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Жулсын тэмдэгтийн хураамжид 2,143,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХИББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Жзээлийн гэрээний үүрэгт 397,083,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХИББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,416,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Ч.Жшүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ................ дүүрэг ........... дүгээр хороо, ................... байр, .....................тоот хаягт байршилтай, улсын эрхийн Ү-........................ дугаартай, ................. м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХИББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,425,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ж2,143,367 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХИББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ