| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 2408037651951 |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
2025 01 21 2025/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч А.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******д холбогдох эрүүгийн 2408037651951 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******, Сэлэнгэ аймгийн Сайхан сум,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3/45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 02 сар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, “” ХХК-ийн байранд иргэн Т.ыг хутгалж, түүнд “цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* мэдүүлэхдээ: “...тэгээд би очоод юмаа цуглуулаад гарах гэж байтал хохирогч нэг шил архи аваадхаач гэхээр нь би үгүй, уумааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чи ямар сонин юм бэ, би цалин мөнгөө буухаар чамд өгчихнө, чи яагаад ингээд байдаг юм гэхээр нь 1 шил архи авч өгсөн. Ерөнхийдөө би архи авч өгснөөрөө буруутай болчхоод байна. Очоод архиа уучхаад унтаад өгсөн. Манай хүн болохоор ахиж гарна, архи авч өг гээд байсан. Би үгүй, одоо нэмж уухгүй, чи өөрөө гарч ав гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд шөнө 1 цаг 30 минутын үед сонин дуугараад байхаар нь өндийгөөд харсан чинь цээжин тус газраас нь цус гарч байсан. Тэгээд би босоод боож өгсөн. Тухайн үедээ эмнэлэг, цагдаа руу дуудлага хийсэн, тэгээд хаягаа зааж өгч мэдэхгүй байсан бөгөөд цагдаагийн тэрэг, эмнэлгийн тэрэг тэрүүгээр уг нь явсан юм байна лээ. Шөнө боож өгчхөөд чи түргэн дууд эсвэл би чамайг хүргээд өгье гэж хэлсэн, тухайн үед хашаан дотор миний машин байсан. Би чамайг хүргээд өгье гэсэн чинь үгүй би зүгээр гэж хэлсэн. Чи ямар учиртай юм, яагаад байгаа юм гэхэд би зүгээр унтлаа, ямар ч асуудал болохгүй гэж хэлсэн. Би болохоор наанаас чинь цус гарчихсан байна, болж байгаа юм уу гэсэн чинь зүгээр гэж хэлсэн. Тэгээд би орон дээрээ хэвтэж байгаад унтчихсан байсан, 4-5 цагийн үед унтаж байхад цагдаа нар ирж барьж авсан. Цагдаа дээр ирээд тухайн үед архи уучихсан байсан болохоор эрүүлжүүлэхэд хоносон. Энэ хэргийг би хийгээгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн: “...цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн цэцэгтэй хөнжил байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш өрөөний баруун хэсэгт байх ширээний хэсэгт үргэлжлүүлэхэд хүрэн өнгийн иштэй болон бор шаргал өнгийн иштэй хутга байсныг масштабын шугам тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ХХК-д гагнуурчнаар ажилд орсон ба ороод удаагүй байсан юм. Уг ажлын байр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22-ын товчоо өнгөрөөд зам дагуу байдаг бөгөөд би гэр хол тул ажлын байран дээрээ ажиллаж амьдардаг юм. Тухайн үед намайг байрлаж байхад надтай хамт ******* гэх залуу цуг байрлаж байсан бөгөөд ажлын байранд бид хоёр цуг байдаг байсан. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажлын залуу *******н хамтаар хүнсээ цуглуулахаар Сансар супермаркет руу явсан ба хүнс ойр зуурын юмаа авсан, би 1 шил архи уух уу гэхэд ******* зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр 1 шил архи аваад 21 цагийн үед буцаад гэртээ ирсэн. Түүний дараа бид хоёр хоолоо хийж идсэн бөгөөд дараа нь архиа хувааж уусан. Бид хоёр тухайн архиа ууж дуусаад дахин 1 шил архи худалдан авахаар болсон бөгөөд бид хоёр дэлгүүрээс 1 шил архи болон 1 лааз пиво худалдан авсан ба тухайн архи, пивоо хувааж уусан. ...тэгээд би буруу хараад хэвтэж байгаад унтаад өгсөн ба төд удалгүй сэрэхэд ******* миний хажууд сууж байсан ба гартаа хутга барьчихсан миний чихэн дээр дарчихсан байсан. Тэгэхээр нь би айгаад *******гаас юу болсон талаар асуухад “Би чамайг хутгаар хатгачихсан юм шиг байна, чи хүнд хэлэхгүй биз дээ хэнд ч битгий хэлээрэй хөгшөөн” гэхээр нь би биеэ хартал миний зүүн суга хэсгээс цус гарч байхаар нь би зүгээр дүр эсгэж “зүгээр зүгээр хөгшөөн, би яах ч үгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл ******* орон дээрээ очоод хэвтээд өгсөн. Би өөрийнхөө биеийн гэмтлийг харахад миний зүүн суга руу хутгаар дүрсэн, зүүн чихний ар талд 2 удаа зүссэн байсан бөгөөд амьсгаа давчдаад сонин болсон. Түүний дараа ******* өөртэйгөө ганцаараа яриад “хөдлөөд байхын нэг мөсөн гүйцээчихдэг юм бил үү” гээд байсан. Тэгэхээр нь би буруу хараад хэвтсэн ба *******г унттал нь хүлээж хөдөлгөөнгүй хэвтсэн. Тэгээд би *******г унтангуут нь 03 цагийн үед цагдаа дуудсан. Уг гэмтлийг надад ******* учруулсан, би гомдолтой байна, эмнэлгээр явсан зардлаа нөхөн төлүүлмээр байна. ...тус өдөр би ажлын залуу *******н хамт байсан, өөр хүн цуг байгаагүй. Намайг эмнэлэгт хэвтсэний дараа ******* над руу яриад “би эмчилгээний зардлыг чинь төлнө, аав ээжээс мөнгө асууж л байна” гэж хэлж байсан. Надад гаргаж өгөх эмчилгээний зарлагын баримт байхгүй, сэтгэцийн хор уршгаа нэхэмжилж байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24 дүгээр хуудас),
Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд манай компани ёмкость хийж зах зээлд борлуулдаг юм. ******* нь 2024 оны 07 дугаар сараас манай байгууллагад гагнуурчнаар ажилд орсон ба нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагад мөн гагнуурчнаар ажилд орсон. , ******* нар нь манай компанид байрлаж ажилладаг бөгөөд өөрсдөө хэлэхдээ Улаанбаатар хотод очих айлгүй гэж хэлж байсан. ...би , ******* хоёрт “та хоёр архи дарс ууж болохгүй шүү” гэж хэлээд захиад явсан. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө над руу ын эхнэр дугаараас залгаж “манай нөхөр хамт ажилладаг залуудаа хутгалуулсан эмнэлэгт байна” гэсэн ба би цэргийн эмнэлэг рүү очиж той уулзахад “би орон дээр хэвтэж байтал ******* согтуу намайг хутгалсан, би айгаад унтахыг нь хүлээж байгаад цагдаа дуудсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Гэрч Б.Нямдарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2024 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн компанид гагнуурчнаар ажилд орсон ба уг ажлын газар нь хол байсан тул тухайн ажлын байрандаа байрлаж ажиллах болсон. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө манай нөхөр над руу 03 цаг 40 минутын үед бага зэрэг согтолттой ярьж “цуг ажилладаг ******* гэх хүнд хутгалуулчихлаа, хэвтэж байсан чинь зүүн талын суга хэсэг рүү хутгалсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, цагдаа дуудаарай” гэсэн бөгөөд манай нөхөр цагдаа руу өөрөө дуудлага өгсөн байсан. Тэгээд манай нөхөр 05 цагийн үед цэргийн төв эмнэлэг дээр хүргэгдэн ирсэн ба би эмнэлэг дээр очиж уулзахад манай нөхрийн зүүн талын суга хэсгээс цус гарсан байсан ба уг шархыг боосон байдалтай байсан. Тэгээд би нөхөр оос юу болсон асуудлыг нарийвчлан асуухад “цуг ажиллаж байсан залуу хамт архи уугаад намайг хутгалчихсан, яг юунаас болж хутгалсныг мэдэхгүй байна, би айгаад унтахыг нь хүлээж байгаад ажлын байрнаас гараад цагдаа дуудсан” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 12261 дугаартай: “...Т.ын биед цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),
Шүүгдэгч А.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би унтаад хэсэг хугацаа өнгөрсөн ба шөнө намайг татаж чангаагаад сэрээсэн, би юу болсон талаар асуухад “дахиад 1 шил архи аваад өг” гээд байсан ба би “чи өөрөө гараа, надад мөнгө төгрөг байхгүй, банкны зээлтэй” гэхэд намайг шалаад “чи аваад өгчхөөч” гэхээр нь би “чи өөрөө гараад ав” гэж хэлсэн ба ажлын байрнаас гараад явсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн бөгөөд шөнө гэнэт тас гээд чимээ гарсан ба би очоод хартал газар уначихсан хэвтэж байсан. Би “яасан, юу болсон бэ” гэхэд юу ч дуугарахгүй байсан ба шалаар баахан цус гарч байсан. Тэгээд би орон дээр нь өргөж ыг тавьсан ба ын баруун талын суганаас цус гарч байсан. 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 11-ний шилжих шөнө бид хоёроос өөр хүн байгаагүй. ын суганд учирсан гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 59-61, 62-65, 66-69 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч “энэ хэргийг үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “” ХХК-ийн хашаанд байрлах ажилчдын байранд согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн Т.ын зүүн суга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Т., гэрч Ц.Мөнхбат, Б. нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 12261 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хэдийгээр шүүгдэгч А.******* нь “би энэ хэргийг үйлдээгүй, ын биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар мэдэхгүй байна” гэж гэм буруугийн талаар мэтгэлцсэн боловч хохирогч Т. “миний биед учирсан гэмтлийг ******* учруулсан” гэж тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд тухайн цаг хугацаа, орон зайд шүүгдэгч, хохирогч хоёроос өөр хүн байгаагүй талаар хэн аль нь мэдүүлснээс гадна хохирогчийн дээрх мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Т.ын эрүүл мэндэд учирсан цээжинд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 12261 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Хохирогч Т.ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.*******н хууль бус үйлдэл болох хутгалснаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод хутгаар зүсэх, хатгахад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн зүүн суга хэсэгт хутгалж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.*******н бусдыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хуралд оролцох боломжгүй, хөдөө ажиллаж байгаа, гомдол саналгүй, эмчилгээний зардал гаргуулж авмаар байна” гэсэн зурвас илгээсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “сэтгэцийн хор уршгаа нэхэмжилнэ” хэмээн мэдүүлжээ.
Хохирогч Т. нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй тул уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх бүлэгт заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд хохирогч Т.ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Улсын яллагч “Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулсан 499,544 төгрөгийг шүүгдэгч А.*******гаас гаргуулах тухай” нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан гаргасан байна.
Иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэр гаргаж, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах учиртай.
Хавтаст хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.ын эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан 499,544 төгрөгийн баримт авагдсан боловч холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх, үүрэг танилцуулан мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй буюу энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул улсын яллагчийн дээрх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч А.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч А.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгч А.******* “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхлээгүй болон өмнө нь гурван удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч А.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см урттай, бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг дээр “Bass” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 27 см урттай, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см урттай, бор өнгийн модон иштэй, ажлын хэсэг дээр “Bass” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхтуулд даалгасугай.
6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА