| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/1016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1142 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундармаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1142
2025 05 05 2025/ШЦТ/1142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Т.О түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.О нь 2025 оны 2 дугаар сарын 7-ны едер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн охин О.Б-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамар, цээж, нуруу, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, завжинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зеелен эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би охиндоо эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Би 14 хоногоор ээлжийн ажил хийж байгаад ирдэг. Нэг ирэхэд манай эхнэр бага охиныг архи уугаад үүрээр ирсэн гэж хэлсэн. Тэгээд ийм зүйл хийсэн. Манай охин одоо 28 настай. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Охин маань архины хамааралтай биш л дээ. Намайг ажилд явсан хойгуур үе үе уусан ирдэг гэж эхнэр хэлсэн. Би архи бага хэмжээгээр хэрэглэдэг” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч О.Б-ын "Би ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны ***тоотод аав ээж эгч дүү нарын хамт амьдардаг. 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би ажлынхантайгаа гадуур пиво уугаад нэлээн согтсон. Тэгээд СУИС-ын тэр хавиас юбикабын дуудлагын такси дуудаад 00 цаг өнгөрч байх үед гэртээ буюу ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод очсон. Тэгээд би гэрлүүгээ оронгуутаа 00 өрөө рүү орж байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Өглөө босоод ирэхэд миний хамар хөхөрсөн. Миний зүүн шанаа маш их өвчтэй завж зүүн дотор талдаа язарсан, цээж хэсгээр маш их өвдөж цээжний баруун хэсэгт хөхөрсөн, зүүн хөмсөгний доор хөхөрсөн, баруун нүд улайгаад дотор талдаа цус хурж улайсан, зүүн талын дал хэсэгт бас хөхөрсөн байна..." гэх мэдүүлэг /хх-н 10-12-p xyудас/,
- Гэрч Д. Т-ийн "... Би ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод нөхөр О том охин Г бага охин Б зээ хүү Э-ийн хамт амьдардаг. 2025 оны 2 дугаар сарын 6-ны орой би ажлаасаа 19 цагийн орчим тараад гэртээ ирсэн манай нөхөр О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай том охин Г, зээ хүү Э нар байж байсан. Тэгсэн манай том охин Г надтай зереед гараад явсан. Бид нар хоол ундаа идээд амарч байсан шөнө 23 цагийн орчим манай охин Б гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн чинь манай нөхөр орон дээр сууж байгаад охиныг харсан аа энэ новш чинь согтуу байна гээд босож ирээд охин оо цохих гэж дайраад байхаар нь би дундуур нь ороод цохиулаагүй. Тэгээд охиноо нойл руу оруулаад хаага нь хаагаад орьхисон чинь манай нөхөр О хувцасаа өмсөөд буцаж ирээд нойлын хаалга онгойлгож ороод охин Б-ыг гараараа цохиод байсан яг хаана нь цохиод байгааг Олзодыг хойноос нь татаад дийлэхгүй байхаар нь нойлоос гараад утсаа аваад хүү Өлзийтогтох руу залгаад хүн аллаа гээд орилсон.." гэх мэдүүлэг, /хх-н 15-17 хуудас/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх, анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 2 дугаар 12-ны өдөр **** дугаартай О.Б-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамар, цээж, нуруу, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, завжинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-н 26-27-р хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37-41-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.О нь 2025 оны 2 дугаар сарын 7-ны едер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн охин О.Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамар, цээж, нуруу, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, завжинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зеелен эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Гэм буруугийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.” гэв.
Шүүгдэгч Т.О гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.О нь 2025 оны 2 дугаар сарын 7-ны едер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн охин О.Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамар, цээж, нуруу, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, завжинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зеелен эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч О.Болорсувдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "Би ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны ***тоотод аав ээж эгч дүү нарын хамт амьдардаг. 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр би ажлынхантайгаа гадуур пиво уугаад нэлээн согтсон. Тэгээд СУИС-ын тэр хавиас юбикабын дуудлагын такси дуудаад 00 цаг өнгөрч байх үед гэртээ буюу ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод очсон. Тэгээд би гэрлүүгээ оронгуутаа 00 өрөө рүү орж байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Өглөө босоод ирэхэд миний хамар хөхөрсөн. Миний зүүн шанаа маш их өвчтэй завж зүүн дотор талдаа язарсан, цээж хэсгээр маш их өвдөж цээжний баруун хэсэгт хөхөрсөн, зүүн хөмсөгний доор хөхөрсөн, баруун нүд улайгаад дотор талдаа цус хурж улайсан, зүүн талын дал хэсэгт бас хөхөрсөн байна..." гэх мэдүүлэг, гэрч Д. Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн"... Би ******* дүүргийн *** дугаар хороо *** байрны *** тоотод нөхөр О том охин Г бага охин Б зээ хүү Э нарын хамт амьдардаг. 2025 оны 2 дугаар сарын 6-ны орой би ажлаасаа 19 цагийн орчим тараад гэртээ ирсэн манай нөхөр О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай том охин Г, зээ хүү Э нар байж байсан. Тэгсэн манай том охин Г надтай зереед гараад явсан. Бид нар хоол ундаа идээд амарч байсан шөнө 23 цагийн орчим манай охин Б гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн чинь манай нөхөр орон дээр сууж байгаад охиныг харсан аа энэ новш чинь согтуу байна гээд босож ирээд охин оо цохих гэж дайраад байхаар нь би дундуур нь ороод цохиулаагүй. Тэгээд охиноо нойл руу оруулаад хаага нь хаагаад орьхисон чинь манай нөхөр О хувцасаа өмсөөд буцаж ирээд нойлын хаалга онгойлгож ороод охин Б-ыг гараараа цохиод байсан яг хаана нь цохиод байгааг О-ыг хойноос нь татаад дийлэхгүй байхаар нь нойлоос гараад утсаа аваад хүү Ө руу залгаад хүн аллаа гээд орилсон.." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх, анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 2 дугаар 12-ны өдөр ****** дугаартай О Б-ын биед баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, хамар, цээж, нуруу, баруун мөр, зүүн шуунд цус хуралт, завжинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт, болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.О нь хохирогч О.Б-ын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Т.О нь хохирогч О.Б-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Т.О-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч гэм буруугийн асуудалд маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын сан нь учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Т.О эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Хэлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Т.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлж анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, эцэг эх үр хүүхдийн хооронд байх хүмүүжил зан суртахууны шинжтэй харилцааг тухайн тохиолдолд хэтрүүлэн биед нь халдсан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.О нь гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч О.Б нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ба нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй байна.
Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн Т.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.О цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ