2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

 2025          01           22                                     2025/ШЦТ/247

  

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч Т.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох эрүүгийн 2408039951921 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн, мөн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6-3а тоотод Б.ийг “хүний хэн байх хамаагүй унтаач” гэж хэлсэнд уурлан түүний зүүн нүд хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: “...тухайн өдөр бид хоёр архи уучихсан согтуу байсан. Намайг унтаж байхад миний нүд рүү эхэлж цохисон, тэгэхээр нь чи яагаад нүд рүү цохиж байгаа юм гэхэд босож ирээд агсам тавиад байхаар нь алгадчихсан. Тэгээд гараад явсан. Дараа нь хохирогчтой уулзаад өөрийнхөө гар утсыг, мөн 200,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед манай гэрийн гадаа ирээд утсаар дуудсан. Тэгэхээр нь гарсан чинь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд цуг явж байхад руу залгаад манайд хүрээд ир, өчигдөр гараад гэртээ ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь хамт Батсуурийнд очсон, байхгүй байсан. Би гэрт нь шөлтэй хоол хийж өгөөд , , бид гурав гийн сургийг гаргах гээд гадагшаа гараад явж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гудамжинд алхаад гуйваад явж харагдсан. Тэгээд хаагуур яваад ирж байгаа юм бэ гэсэн чинь юм дуугараагүй, нэлээн согтуу явж ч чадахгүй байдалтай байсан. Тэгээд ойролцоо дэлгүүр ороод “Хараа” нэртэй 0,75 литрийн шилтэй архи 1, ундаа 1 ширхгийг аваад гэрт нь орж бид нар хувааж уусан. Тэгсэн архинаас 2 хундагыг уугаад унтаад өгсөн. Тэгсэн нэг танихгүй залуу орж ирээд гийн орны доод талд суусан, би гийн орны дээд талд сууж байсан юм. Тэгсэн нөгөө залуугаас чи гийн юу юм бэ гээд нөгөө танихгүй залуугаас шалгаагаад байхаар нь би д чамд хүний хэн байх нь хамаагүй, чи унтаач, маргааш ажилтай гэсэн биз дээ гээд хэлсэн чинь гэнэт орон дээрээс босож ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд би сандарсандаа цүнхээ шүүрч аваад гараад зугтаасан. ...Би гомдолтой байна. Урьд нь 1 сарын өмнө бас иймэрхүү байдалтай айлд архи ууцгаагаад сууж байхад гэнэт намайг үгийн зөрүүгүй л 2 нүд рүү цохиж байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүрх нь давчдаад ухаан санаагаа алдчихдаг санагдсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Гэрч С.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад , хоёр манайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд 17 цагийн үед эхнэр гэртээ ирээгүй байсан болохоор би г хайх гээд хамт гурвуулаа гараад алхаж байсан. Урдаас ирж таараад бид дөрөв ойролцоо дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 литрийн 1 шил архи аваад манай гэрт ирж хувааж уусан. Тэгээд байж байхад зүс таньдаг хүн манайд ороод ирсэн. Тэр залуу надаас юм л асуугаад байх шиг байсан. Би тухайн үед юу хэлж байгааг нь анзаараагүй. Тэгээд нөгөө залуу гараад явчихсан. Гэрийг нь мэдэхгүй, танихгүй. Намайг таниад гэрт орж ирсэн байсан. Би харааны бэрхшээлтэй учир сайн хараагүй. Тэгээд манай эхнэр тухайн өдрийн өмнөх өдөр гэртээ ирээгүй байсан учир нөгөө авсан архинаасаа уучхаад унтаад өгсөн. Намайг баруун талын орон дээр сууж байхад , хоёр зүүн талын орон дээр сууж байсан. Тэгээд хоёулаа хамт гараад явсан. Удалгүй ганцаараа гэрт орж ирээд манайд хоносон. Тухайн өдөр , хоёрыг маргалдсаныг анзаараагүй, би согтуу байсан мэдэхгүй, би 80 хувийн харааны бэрхшээлтэй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу 24 цагийн хугацаанд үндсэн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба тус өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 80890110 дугаараас шөнийн 23 цаг 27 минутад ирсэн дуудлага мэдээллийг шалгахад зодуулсан гэх иргэн Б. нь зүүн нүд хөхөрч хавдсан, цус хурсан байдалтай байсан тул болсон асуудлын талаар мэдүүлэг авах гэсэн боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул мэдүүлэг аваагүй ба драйгер үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 2.25 гарсан байсныг гэрэл зургийн үзүүлэлтийн хамт тэмдэглэл болгон тус өдрийн гомдол, мэдээллийн бүртгэлд хавсаргасан. Мөн зодуулсан гэх иргэн Б. нь 2024 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэх хүнд зодуулчихлаа гэх яриа өгүүлэлтэй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед нөхөр , , гурав намайг хайх гээд гарч яваад надтай таараад бид 4 ойролцоо дэлгүүр орсон. Тэгээд “Хараа” нэртэй 0,5 литрийн архи 1 ширхэг, том ундаа 1 ширхгийг аваад гэртээ орж хувааж уусан. Тэгээд би шөнөжингөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир унтаад өгсөн. Юу болсныг мэдэхгүй байна. Тухайн өдөр ийг цохисныг хараагүй, юунаас болж хэрүүл гаргасныг мэдэхгүй байна. Өмнө нь ийн нүд нь хөхөрсөн байдалтай манайд ирж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13441 дугаартай: “...Б.ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай найз Батсуурийн гэрт ийн хамт очсон. Тэгээд тухайн үед муудалцсанаа санахгүй байна. Маргааш өглөө нь над руу залгаад чи миний нүдийг хөхөртөл нь цохисон байна гэж хэлсэн. Би согтуугаар хүний биед халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), шүүхийн шийдвэр болон шийтгэх тогтоолуудын хуулбарууд (хавтаст хэргийн 43-48, 50-53 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6-3а тоотод Б.ийг “чамд хүний хэн байх нь хамаагүй, унтаач” гэж хэлсэнд уурлан түүний зүүн нүд хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б., гэрч С., П., Б. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13441 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 13441 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.*******ын хууль бус үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн зүүн нүд рүү цохисон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.*******ын бусдын биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдолтой байна” гэж мэдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын баримт гаргаж өгөөгүй тул шүүх уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Т.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Т.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Т.******* “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй болон өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж 2017, 2022 онд шүүхээс ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрхэлсэн ажилгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМДАВАА