Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/00260

 

 

 

 

 

2022 01 10

101/ШШ2022/00260

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Н-д 18 насанд буюу 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэлэгт 21,147,000 төгрөгөөр тооцон эрхийн улсын бүртгэлийн  дугаартай,  өрөө, 109,941,710 төгрөгийн үнэ бүхий орон сууцын хариуцагч Н.Б-д ногдох өмчлөх хэсгийг шилжүүлсүгэй.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 3 өрөө орон сууцны өмчлөлөөс хариуцагч Н.Б нэрээ хасуулах, нэхэмжлэгч О.Ө орон сууцны ногдох хэсгийн үнийн зөрүү 15,500,000 төгрөгийг 5 хувааж буюу 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөг тус тус хариуцагч Н.Б-д төлөх, нэхэмжлэгч О.Ө эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 тоот хаягт байршилтай авто зогсоолд холбогдох шаардлагаасаа татгалзах, уг авто зогсоолыг хариуцагч Н.Б-н өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 9,420 төгрөг, хариуцагч Н.Б-с 235,965 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Ө-д олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА