| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/04915/И |
| Дугаар | 101/ШШ2022/00303 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/00303
| 2022 01 12 | 101/ШШ2022/00303 |
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Е.Б Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Л, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М нарыг эх Н.Э-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Л, 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.М тус бүрд 16 насанд, суралцаж байгаа бол 18 насанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Е.Б-с тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Е.Б-н өмчлөлд нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалтаар эзэмших газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, талбайтай хувийн сууц, УНӨ улсын дугаатай, Mitsubushi сanter маркийн ачааны автомашиныг тус тус, нэхэмжлэгч Н.Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О, насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Л, Б.М нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн 47 дугаартай, Улаанбаатар хот, 9 тоот хаягт байршилтай, 38.4 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай авто зогсоол, нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороонд байршилтай, 4,422 м.кв талбайтай, аж ахуйн зориулалтаар эзэмших газар, УБХ улсын дугаартай, Toyota prius маркийн автомашиныг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1,486,710 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 536,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е.Б-с 839,235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-т, 268,475 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О-д тус тус олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Тамирт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА