Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

Улсын яллагч Г.Халиун,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Бөд холбогдох эрүүгийн 2434001210012 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өндөр-Улаан суманд 1974 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Ж.Б. 

 

  Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Hyundai Universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Тоёота альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай, Тоёота харрьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай, Тоёота приус-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ж.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

  Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434001210012 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Hyundai Universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Тоёота альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай, Тоёота харрьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай, Тоёота приус-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараахь:

 

-Хохирогч Б.Эы “...2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Зүүн хангай сумаас нөхөр Б.Б хүү Б.Ад нарын хамтаар 37-68 УНА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот орох зорилготой явж байсан юм. Маргааш нь буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сум дөнгөж орж байсан би жолоочийн эсрэг талын урд суудал дээр хүү Б.Адыг өвөр дээрээ аваад сууж байсан тухайн үед миний нойр хүрч байсан тэгээд гэнэт хүү Б.Ад уйлах чимээгээр сэртэл миний эрүү их өвдөлттэй байсан нөхөр Б.Боос юу болсон талаар асуухад араас машин ирээд мөргөсөн гэж хэлсэн удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн тэгээд хүү Б.Адыг аваад түргэний машинд сууж Лүн сумын Эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,

-Хохирогч Б.Эы дахин өгсөн “ ... Эрүүл мэндийн хувьд ослын улмаас зүүн талын эрүүний доод яс зөрүүтэй хугарч яс үйрсэн Япон-Монголын хамтарсан эмнэлэгт хадуулж эмчилгээ хийсэн 6 сарын дараа хадаас авхуулаарай гэсэн. Эмнэлгийн зардалд нийт 3,597,400 төгрөг болсон тус хохирлыг Ж.Б гэх хүн бүрэн төлсөн цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 тал/,

-Хохирогч Ч.Сийн “ ... 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өглөө 09 цагийн үед Өвөрхангай аймгийн Арцат гэх нэртэй сумаас Улаанбаатар орох зорилготой эхнэр 2 хүүхэд 2 дүүгийн хамтаар өөрийн эзэмшлийн 36-93 УЕУ улсын дугаартай Тоёота Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан тэгээд 16 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвөөс зүүн зүгт 5-6 км зайд гадаа хүчтэй цасан шуургатай Улаанбаатар хот талаас машины хөдөлгөөн сийрэг Улаанбаатар хот руу явж байгаа зорчих хэсэгт удаашралтай явж байсан. Миний машины урд Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан тэгтэл гэнэт машин хурдтай гулгаад урд явж байсан приус 30 машиныг мөргөөд зогссон тэгээд машинаас буугаад хартал машины ард том зорчигч тээврийн 70-06 УАА гэсэн дугаартай автобус араас мөргөсөн байдалтай зогсож байсан тэр үед машинаас эхнэр хүүхэд дүү нараа машинаас буулгаж байх үед эмнэлэг цагдаагийнхан ирж тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 тал/,

-Хохирогч Б.Батболдын “ ... 2024 оны 02 дугаар сарын 16-ны өглөө Увс аймгийн Зүүнхангай сумаас эхнэр хүүхэд болон замын 2 хүнийг өөрийн эзэмшлийн 37-68 УНА улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй тэгээд дүү Бат-орших нь өөрийн эзэмшлийн 87-00 УНБ улсын дугаартай Тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот орох зорилготой явж байсан юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвөөс зүүн зүгт 5-6 км зайд явж байсан миний машины урд цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл нь гэрлэн дохиог асааж зогссон байдалтай байсан тэгээд миний машины хажууд Ц.Б өөрийн Тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлтэй баруун гар талд зогсож байсан тэгээд би урдаа байгаа приус 41 машины зүүн гар талаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд орох үед араас гэнэт миний машиныг урагш түрээд зогссон. Тэгээд машинаас буугаад хартал миний машины ард талыг Альфард маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон байсан машин дотор эхнэр Б.Эы эрүү хөдөлж чадахгүй байсан удалгүй цагдаа эмнэлгийн ажилчид ирсэн. Миний биед эрүүл мэндэд ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй эхнэр Б.Эы эрүүний яс хугарсан байсан харин миний унаж явсан 37-68 УНА улсын угаартай тээврийн хэрэгслийн хойд гүфер хойд багажийн хаалга гэрэл зэрэг эд зүйл эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 тал/,

-Хохирогч Ц.Бын “... 2024 оны 12 дугаар сарын 16-ны өглөө Увс аймгийн Зүүнхангай сумаас эхнэр хүүхдийн хамтаар өөрийн эзэмшлийн 87-00 УНБ улсын дугаартай Тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлтэй тэгээд ах Б.Б нь өөрийн эзэмшлийн 37-68 УНА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот орох зорилготой хамт явж байсан юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Төв аймгийн Лүн сумын төвөөс зүүн зүгт 5-6 км зайд явж байсан миний машины урд цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл нь гэрлэн дохиог асааж зогссон байсан. Харин түүний ард манай ах Батдорж нь гэрлэн дохиог асааж удаашралтай явж байсан би Б.Б ахын баруун гар талд асфальтан замын зорчих хэсгийн шороон хөвөөн дээр гэрлэн дохиог асааж удаашралтайгаар хөдөлгөөн үйлдэж байсан тэр үед Б.Б урдаа байгаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр үйлдэл хийж би араас дагаад явж байх үед зүүн гар талын цонхоор харахад альфард маркийн машин араас ирж яваа харагдсан тэгээд шууд мөргөлдөж эхэлж тэгээд машинаас буугаад хартал ар талд альфард маркийн машин хамар хэсэг нь зүүн урд зүгрүү харж хөндлөн байрлалтай эвдэрч сүйдсэн байдалтай байсан альфард машины ард том автобусын зүүн урд нүүр хэсгийн салхины шил гуфер зэрэг эд зүйл эвдэрсэн байдалтай зогсож байсан удалгүй цагдаа нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 тал/,

-Хохирогч Г.Сийн “... 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумаас Улаанбаатар хот орох зорилготой өөрийн эзэмшлийн 81-55 УБМ улсын дугаартай цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Лүн сумын төвөөс зүүн зүгт 6-7 км зайд явах үед гадаа хүчтэй цасан шуургатай байсан миний урд машинууд гэрлэн дохиог асааж зогсож байсан тэгээд ард нь ирээд зогсож байх үед машиныхаа толинд харахад миний ард 2 машин ирээд зогссон байсан. Тэгээд машин дотроо сууж байхад араас гэнэт түс тас гэх чимээ гараад машин урагшаа хөдөлсөн буугаад хартал миний машины ард альфард маркийн тээврийн хэрэгсэл нь миний машины зүүн хойд булан руу хамар хэсгээрээ мөргөсөн байдалтай бас миний машины зүүн гар талд приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь араасаа альфард маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай зогсож байсан. Тэгээд альфард машины ард том цагаан орон нутгийн зорчигч тээврийн машин мөргөөд зогссон байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний эрүүл мэндэд ямар бэртэл гэмтэл учраагүй. Харин миний унаж явсан 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд гуфер хэсэгт эвдрэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 тал/,

 

 

-Иргэний нэхэмжлэгч Ц.Бын “...Би 87-00 УНБ улсын дугаартай тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу эхнэр Очгэрэл, Наранцэнгэл, Энхриймаа нарын хамтаар явж байгаад урд хажуугаас альфард маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан. Ослын улмаас манай машинаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ослын дараа буугаад харахад альфард машины араас том автобус мөргөсөн байсан. Манай машины эвдрэл гэмтлийг том автобусны жолооч бүрэн  барагдуулсан бидний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ч.Сийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Улаанбаатар хот руу эхнэр 2 хүүхэдтэйгээ, хадам 2 дүүтэйгээ 36-93 УЕУ улсын дугаартай альфард маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад Төв аймгийн Лүн сумын зүүн тал цас шуураад үзэгдэх орчин муудсан ингээд энэ үед хурдаа хасаад маш зөөлхөн явж байтал араас гэнэт машин мөргөөд араас түрж явсаар урд явсан машинтай хавсраад манай осолд өртсөн. Ослын улмаас машин авах юмгүй эвдэрсэн, баруун талын 1 хавирга хугарсан. Би машиныг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 28.9 сая төгрөгөөр худалдаж аваад тал хувийг нь өөрөө бэлэн төлөөд үлдсэн хувийг нь тус байгууллагаас хүүтэй зээлж 5 жилийн хугацаатай мөнгөө төлж барагдуулах гэрээтэй явж байгаа юм. Төлөлт хэвийн явагдаж байгаа, машинаа бол ашиглах боломжгүй болсон учраас үнэлгээг нь хийлгүүлээд төмрийн сэлбэгт өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Н “...Би 85-11 УБМ улсын дугаартай тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч байгаа юм. Манай найз Г.С миний тээврийн хэрэгслийг гуйж унаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр осолд орж тээврийн хэрэгслийн хойд гуфер хагарч гэмтсэн. Үнэлгээгээр 2.4 сая төгрөгийн хохирол гараад буруутай хүн нь хохирлоо бүрэн төлсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Бийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу 37-68 УНА улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод эхнэр Б.Э, хүү Б.Ад, Нарантуяа, Сэрээтэр гэх зорчигч нартай явж байгаад зам шуургатай байх үед гэнэт араас машин мөргөөд буугаад харахад альфард машин миний араас мөргөсөн байсан. Миний машины ар тал эвдэрч гэмтсэн тус хохирлыг хамгийн эхэнд миний хойно явж байсан машинуудыг мөргөсөн Ж.Б гэх хүн хохирлыг бүрэн барагдуулж хохиролгүй болгосон. Үнэлгээгээр 3.200.092 төгрөг болсон байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Жгийн “... Би Шуудан Тээх ХХК-ийг 2021 онд Рэгжийбуугийн Дашдорж гэх хүнээс худалдаж аваад авто тээврийн үндэсний төвтэй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулах гэрээ байгуулж одоог хүртэл ажиллаж байгаа. Манай гүйцэтгэх захирлаар Ж.Б гэж хүн ажилладаг. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гэрээт жолооч Жавсангүндэв овогтой Батмөнх нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчигч тээвэр хийж явахдаа зам тээврийн осол гаргасан байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэр бүхий 45 зорчигч ослын улмаас ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй талаар авто тээврийн үндэсний төвийн тухайн өдөр гарсан жижүүртэй холбогдож мэдэгдэж байсан ингээд дараагийн автобусыг манай компани өөрсдөө гаргаж зорчигчдыг Улаанбаатар хотод тээвэрлэн хүргэсэн байгаа. Манай жолооч Ж.Б ослын улмаас эвдэрч гэмтсэн 4 тээврийн хэрэгслийн жолоочийг бүрэн хохиролгүй болгож, гэмтэж бэртсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг бүрэн төлж хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 103 тал/,

 

 

 

Насанд хүрээгүй гэрч Г.Дын “... Надад зам тээврийн ослын улмаас толгой өвдөж, толгой эргэж үе үе хатгах зовиуртай болсон. Өөр гэмтэж бэртсэн зүйл байхгүй, эд хөрөнгийн хохирол хүлээгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 108 тал/,

Гэрч Г.Дгийн “ ... Би нөхөр Ч.С, 7 настай охин Буянжаргал, 2 настай Буянхишиг, төрсөн дүү нар болох Сайнжаргал, Дамдинням нарын хамтаар 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Лүн сумын төв өнгөрөөд явж байтал цас шуураад үзэгдэх орчин муу байсан гэтэл гэнэт манай машины араас машин мөргөөд манай машиныг араас түрээд урд явсан машинтай хавсраад осол гарсан. Миний эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол байхгүй, харин 6 настай Буянжаргал охины хамар яс хугарч, нүүрэнд нь шилний үртэс зоогдсон, 2 настай Буянхишигийн эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 110 тал/,

Гэрч Г.Сын “... Би тус өдөр хүргэн Ч.Сийн 36-9 УЕУ улсын дугаартай альфард маркийн тээврийн хэрэгсэлд төрсөн эгч Дуламсүрэн, төрсөн дүү Дамдинням, эгчийн 2 хүүхэд Буянжаргал, Буянхишиг нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Лүн сумын төв өнгөрөөд явж байтал цас шуураад үзэгдэх орчин муу байсан гэтэл гэтэн араас машин мөргөөд манай машиныг араас түрээд урд явсан машинтай хавсраад осол гарсан. Миний хувьд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112 тал/,

Гэрч М.Нийн “... Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу шинийн 7-ны өдөр хөдөө золголт хийгээд 87-00 УНБ улсын дугаартай цагаан өнгийн тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлд манай нөхрийн дүү эхнэрийн хамт болон том охин Энхриймаагийн хамтаар зорчиж явсан. Би болон манай охины биед ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Э “... Би 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хөдөө золголт хийгээд 87-00 УНБ улсын дугаартай цагаан өнгийн тоёота харрьер маркийн тээврийн хэрэгсэлд ээж болон хамаатны хүмүүстэй явж байсан. Би ээжийнхээ хамт ар талын суудал дээр сууж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 тал/,

Гэрч Т.Н “... Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 тал/,

Гэрч Г.Сийн“... Тус өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цасан шуургатай үед үзэгдэх орчин муутай түр зуур зам дээр цуваа үүсээд замын хөвөө рүү шахаад зогсолт хийсэн тэгтэл араас машин ирээд мөргөсөн. Буугаад хартал хойноос 4 машин угсраатай мөргөлдсөн байсан. Хамгийн ар талд том автобус байсан. Надад сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 тал/,

Гэрч Б.Ч “... Манай компанийн Улаанбаатар Архангай аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдэж хүн тээвэрт хийдэг 70-06 УАА улсын дугаартай Ж.Б жолоочтой тээврийн хэрэгсэл нь 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос 08 цагт хүн тээвэр хийж Архангай аймаг явах хуваарийн дагуу хүн тээвэр хийж хөдөлгөөн үйлдсэн. Тухайн өдөр жолооч 06 цагт баазаас тээврийн хэрэгслээ жолоодож авто вокзал дээр 07 цагт очсон байх шаардлагатай байдаг тул өмнөх өдөр нь буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүртгэлийн дэвтэрт давтан зааварчилгааг би өөрөө өгч шалгах дэвтэртээ Ж.Бөөр гарын үсэг зуруулсан байгаа. Тус зааварчилгааг цаг агаарын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, ажил амралтын горимыг баримтлах, ажилд гарахаас өмнө сайтар амарсан байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх зэрэг зааварчилгааг өгч гарын үсэг зуруулсан. Техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах механик шалгаж явуулдаг зохицуулалттай...” гэх мэдүүлэг /хх-ийн 128 тал/,

Гэрч Ц.О “... Тус өдөр Увс аймгаас Улаанбаатар хот руу нөхөр Ц.Б, Б.Энхриймаа, Наранцэнгэл нарын хамтаар явж байгаад осолд орсон. Осол болох үед би унтаж явсан юу болсныг мэдэхгүй. Надад сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 тал/,

Гэрч П.Б “... Зам тээврийн улмаас гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 132 тал/,

Гэрч Д.Д “... Зам тээврийн улмаас гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 134 тал/,

Гэрч Б.Ч “... Зам тээврийн улмаас гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136 тал/,

Гэрч Б.Ч “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 138 тал/,

Гэрч М.М “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 140 тал/,

Гэрч Б.Х “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 142 тал/,

Гэрч Т.О “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 тал/,

Гэрч Э.О “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 146 тал/,

Гэрч Д.А “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 148 тал/,

Гэрч С.О “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 150 тал/,

Гэрч Д.М “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 152 тал/,

Гэрч А.З “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 154 тал/,

Гэрч Э.С “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 156 тал/,

Гэрч Ч.Г “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 158 тал/,

Гэрч Ч.Д “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 160 тал/,

Гэрч Ч.Ц “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 163 тал/,

Гэрч Д.Б “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 165 тал/,

 Гэрч Л.Н “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 167 тал/,

Гэрч Б.Д “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 169 тал/,

Гэрч Д.Х “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 171 тал/,

Гэрч Р.Н “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173 тал/,

Гэрч Б.О “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 175 тал/,

Гэрч Б.М “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 177 тал/,

Гэрч Б.А “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 179 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Э “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 181 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Н “...Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 183 тал/,

-Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №101 дугаартай “... Б.Эы биед эрүү ясны зүүн сэртэн суурь хэсгээр зөрөөтэй, жижиг хэлтэрхийт хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарах...” талаарх дүгнэлт /хх-ийн 186-187 тал/,

-Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №102 дугаартай “... Б.Адын биед гэмтэл тогтоогдсонгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 191-192 тал/,

-Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №230 дугаартай “... Ч.Сийн биед зүүн 5 дугаар хавирганы далд зөрүүгүй хугарл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 196-197 тал/

-Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19-ний өдрийн №16 дугаартай “... С.Буянжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 203-204 тал/,

-2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №17693 дугаартай “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тоёота приус 30 маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 207-214 тал/,

-2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №17688 дугаартай “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тоёота харрьер маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 217-223 тал/,

-2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №17692 дугаартай “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тоёота приус альфа маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 226-228 тал/,

-2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №17688 дугаартай “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хьюндай юниверс маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 231-232 тал/,

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №17689 дугаартай “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн тоёота альфард маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 241-244 тал/,

-Шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/38 дугаартай “...

Hyundai Universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota prius-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай автомашины жолооч Г.Сийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota harrier маркийн 87-00 УНБ улсын дугаартай автомашины жолооч Ц.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota alphard маркийн 36-93 УЕУ улсын дугаартай автомашины жолооч Ч.Сийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota prius-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай автомашины жолооч Б.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлт сөргөөр нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Hyundai universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон...” талаарх дүгнэлт /2 хх-ийн 1-3 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “... Би эрүүгийн 243400121 дугаартай хэрэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тус хэргийн хохирогч Б.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд 4.943.116 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тус хохирлыг нэхэмжилж байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 22 тал/,

-Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлэж явж байгаад тухайн үед цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгслийн араас мөргөж  осол гаргасан. Би эхлээд альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гулсаж очоод мөргөөд тус машин урдаа байсан тоёота харрьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөөд тус машин нь 37-68 УНА улсын дугаартай тоёота приус 30 машиныг мөргөөд, тус машин 81-55 УБМ улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би бүх хохирлоо 100 хувь төлж барагдуулсан байгаа. Зорчигчдоос ямар нэгэн гомдол санал гаргаагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 46 тал/ зэрэг болон шүүгдэгч Ж.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Hyundai Universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж Тоёота альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай, Тоёота харрьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай, Тоёота приус-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ж.Б нь “70-06 УАА улсын дугаартай Hyundai Universe маркийн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Тоёота альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай, Тоёота харрьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай, Тоёота приус-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан  байна.

Шүүгдэгч Ж.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Иймд шүүгдэгч Ж.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.Халиун нь: “Шүүгдэгч Ж.Бөд холбогдох 2434001210012 дугаартай эрүүгийн хэрэгт төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Huyundai Universe маркийн 70-06 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн А0301 дугаартай асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчиж, Тоёота альфард маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Тоёота приус-30 маркийн 37-68 УНА улсын дугаартай, Тоёота харьер маркийн 87-00 УНБ улсын дугаартай, Тоёота приус-41 маркийн 81-55 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох саналтай байна, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ял оногдуулахаар хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Ж.Бөд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б “Би олон жил тээвэр хийж амьдарлаа авч явсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэ ослыг гаргасан. Тийм учраас миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Ж.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж....” гэж эрх хасах ялыг оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж, мөн хуулийн 2-д “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна “ гэж тус тус зааснаар эрх хасах ялыг  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангид заасан доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б, Ц.Б, Ч.С, Г.С нарын эд хөрөнгөнд тус тус  хохирол учирсан байна.

Хохирогч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.943.116 төгрөгийн үйлчилгээг авсанг, 

Хохирогч Б.Э нь эмчилгээний зардалд 3.597.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

Иргэний нэхэмжлэгч Б.Б “Тоёота харрьер” маркийн 87-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 3.292.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б “Тоёота приус 30” маркийн 37-68 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 4.386.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

Иргэний нэхэмжлэгч Ч.С “Альфард” маркийн 36-93 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

Иргэний нэхэмжлэгч Г.С 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус тус төлж барагдуулсан байна.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд “....сэтгэл санааны хохиролоо тогтоолгохгүй...” гэсэн талаараа мэдүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч Б.Б, Ц.Б, Ч.С, Г.С нар нь “ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,     

Эрүүгийн 2434001210012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4.Шүүгдэгч Ж.Бөд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.   

 

6. Эрүүгийн 2434001210012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10 .Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА