| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0060/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Мөнхзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-улсын яллагч Ж.Мөнхзул,
-шүүгдэгч Ю.О, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ю.Оад холбогдох эрүүгийн 2434007470018 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын тоотод оршин суух, урьд:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.О нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моност тохой” нэртэй амралтын газарт хохирогч Б.Чтай “чи муу энэ хэдэн янхнуудыг харчхаад онгироод бас том хүн болох гэж жүжиглээд байна уу...” гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар зодолдож, гараараа хоёр удаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар, уруулд шарх, баруун чих, зүүн шанаа, зүүн дал, баруун мөрөнд зулгаралт, зүүнд шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ю.О нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Ю.О нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ю.О нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моност тохой” нэртэй амралтын газарт хохирогч Б.Чтай “чи муу энэ хэдэн янхнуудыг харчхаад онгироод бас том хүн болох гэж жүжиглээд байна уу...” гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар зодолдож, гараараа хоёр удаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар, уруулд шарх, баруун чих, зүүн шанаа, зүүн дал, баруун мөрөнд зулгаралт, зүүнд шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч Б.Чын мэдүүлэг /хх-ийн 6 тал/,
-Хохирогч Б.Чаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
-Гэрч Ч.Б мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Гэрч Д.С мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
-Шүүгдэгч Ю.Он гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
-Хохирогч Б.Чын 2024 оны 11 дүгээр сарын 23-ны 06 цагийн үед цагдаагийн хэсгийн өрөөнд авхуулсан биеийн гаднах фото зураг /хх-ийн 15 тал/,
-Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №106 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,
-Шүүгдэгч Ю.Он яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
-Хохирогч Б.Чаас дүрс оношилгооны хариуны диск 1 ширхэг, хэт авиан оношилгооны хариу 1 хуудас /хх-ийн 57-59 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Отгонлхагва нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 64 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 64 тал/-ийг хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 75-76 тал/ 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ю.О, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ю.Од холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Ю.Он хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ю.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ю.Ог гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Ю.Огийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Чтай “чи муу энэ хэдэн янхнуудыг харчхаад онгироод бас том хүн болох гэж жүжиглээд байна уу...” гэж хэлсний улмаас маргалдаж, улмаар зодолдож, гараараа хоёр удаа толгойн тус газар нь цохиж “...хамар, уруулд шарх, баруун чих, зүүн шанаа, зүүн дал, баруун мөрөнд зулгаралт, зүүнд шуунд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ю.О нь эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг хохирогч Б.Чт төлсөн бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх хариуг ирүүлсэн байх тул шүүгдэгч Ю.Ог бусдад төлөх төлбөргүй.
Эрүүгийн 2434007470018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ю.О цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Оад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Ю.Оад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2434007470018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ю.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА