| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/05769/И |
| Дугаар | 101/ШШ2022/00676 |
| Огноо | 2022-02-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/00676
| 2022 02 16 | 101/ШШ2022/00676 |
|
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Д.Б, Харчин овогт Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Д-ийг эх Д.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Д-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б-оос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.З-ын нэр дээр дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Цагаан бургаст хаягт байршилтай, 699 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг охин Б.З-ын эзэмшилд, охин Б.П-ын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Аманхуур хотхон Намъяанжугийн гудамж байр 26 тоот хаягт байршилтай орон сууцыг охин Б.П ипотекийн зээлийн үлдэгдэл 50,421,741 төгрөгийг үргэлжлүүлэн төлөх нөхцөлөөр охин Б.П, Б.Д нарын өмчлөлд, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 хороолол байр 52 тоот хаягт байршилтай орон сууц болон 2032УНТ улсын дугаартай приус маркийн автомашиныг тус тус хариуцагч Д.Бын өмчлөлд, нэхэмжлэгчийн эзэмшилд бүртгэлтэй, УБД улсын дугаартай вего маркийн автомашиныг нэхэмжлэгч Д.О-ийн өмчлөлд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 432,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 270,040 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 135 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Тамирт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА