2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/334

 

  2025          01          30                                    2025/ШЦТ/334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрханргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч А.Марал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Э.*******,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2403008440961 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,ын хүүхдийн хамт Хан-Уулргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уулргийн 10 дугаар хороо, Нисэхийн зам, 230 дугаар цэцэрлэгийн урд замд Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгядөхгүй, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг болон Тоёота Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, улмаар явган зорчигч Х.г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...осол болсон гэх газарт үзлэгийн баг очиход Хан-Уулрэг 10 дугаар хороо, 230 дугаар цэцэрлэгийн баруун урд замд Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж хажуу зогсоол дээр зогсож байсан Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг мөргөж, ухрах үйлдэл хийхдээ явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байв. ...Жолоочийг драйгер багажаар үлээлгэхэд 3,30 хувийн согтолттой байгааг хөндлөнгийн гэрч Toyota Prius маркийн, Toyota Prius маркийн автомашины жолооч байлцуулж гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Бичлэглэхэд Улаанбаатарын цагаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн орчимд хяналтын камер ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй буюу 230 дугаар цэцэрлэг чиглэлтэй харсан байрлалтай байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-23 секундэд хяналтын камерт амь хохирогч хамт явсан ач хүү нь зугтаж байгаа нь бичлэгт харагдаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-23 секундэд хяналтын камерт амь хохирогч Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины арын хэсэгт зогсож байгаа нь бичлэгт нь харагдаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-23 секундэд хяналтын камерт амь хохирогчийг Toyota Prius маркийн улсын дугаартай автомашин мөргөж төмөр хашаа мөргөж зогсож байгаа нь бичлэгт харагдаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 00-33 секундэд хяналтын камерт Тoyota Prius маркийн улсын дугаартай автомашинаас жолоочийг нь үл таних иргэд татаж гаргаж ирж байгаа нь бичлэгт харагдаж байна” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр ослын талаар мэдэхгүй, тухайн осол болох үед би ажил дээрээ байхад манай Санчир над уруу залгасан байсан. Би тухайн үед утсаар ярьж чадаагүй, эргүүлээд Санчир луу залгахад ээж осолд орсон байна чи нэг яриадхаач гэхээр нь би нагац Хосбаяр луугаа залгахад ээжийг нь эмч үзэж байна, Гэмтлийн эмнэлэг дээр байна хүрээд ир гэсэн. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай гадаа намайг хүлээгээд зогсож байсан, биаасаа асуухад эрчимт эмчилгээнд орсон гээд байж байсан, эмч нь ирээд манайыглээд эрчимт эмчилгээ рүү оруулсан, дараа нь надад хлад өмсүүлээд оруулсан намайг плат руу нь ороход манай ээжийн зүрх нь зогсож байна ойр тойрныхоо хүмүүсийг дууд гэж хэлсэн тэгээд манай ээж өнгөрсөн. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...Оршуулгын зардал 13,119,394 төгрөг гарсан бөгөөд энэ зардлаа нэхэмжлэхээс гадна буяны ажилд оролцохоор талийгаачийн төрүүлсэн хүү буюу миний төрсөн Т.Санчир нь Баясгаланнэрийн хамт Швед улсаас Монгол улсад ирж буяны ажилд оролцоод буцсан байгаа. Мөн төрсөн Т.Марал нь БНСУ-аас Монгол улсад ирж буяны ажилд оролцсон бөгөөд ирэх үеийн зардал нэмж нэхэмжилнэ. Баясгалан болон Т.Санчир нарын ирж буцах буюу хоёр талын зардал, Т.Маралын ирэх зардлыг нэхэмжилнэ. Энэ баримтыг ойрын хугацаанд гаргаж өгнө. Мөн сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хуулийн 511.5-д зааснаар нэмж нэхэмжилнэ. Зүв зүгээр байсан ээжийгээ зүй бусаар алдсанд харамсалтай байна. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50, 54 дүгээр хуудас),

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “” ББСБ-ын төлөөлөгч С.Сансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн. ...Тээврийн хэрэгслийн хохирол нэхэмжилнэ, үнэлгээний дагуу хохирол нэхэмжилнэ. ...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр №14900010631 тоот гэрээ болон барьцааны гэрээг А. гэх иргэн байгуулсан. Зээлээр тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Зээлийн үлдэгдэл байгаа. Тогтвортой төлж байгаа учраас зээлийн хувьд хохирол учраагүй, хоцроосон зүйл байхгүй байна. ...Тухайн зээл гарах өдөр бол даатгалын гэрээ хийсэн. Зээлдэгч тухайн 2 дахь жилээслэн өөрийн зардлаар даатгал хийлгэх журамтай” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72, 75 дугаар хуудас),

Гэрч А.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тухайн ослын талаар цахим орчноос мэдсэн. Орой унтах гээд хэвтэж байгаад өөрийн фейсбүүкээр бичлэг явж байсан. Тэгэхэд өөрийнхөө машиныг таньсан, номерыг нь харсан чинь миний зарсан машин байсан. Тэр дор нь ээж рүү залгасан. Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 2024 оны 05 дугаар сарын 26-нд гараар бичээд 18,100,000 төгрөгөөр зарсан. Тухайн машины жолооч болох Б.*******д зарсан. ...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. 2023 оны 08 дугаар сарын 28-нд анх зээлээр худалдаж авсан. Зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг үлдсэн байгаа, тэрийг бүрэн хааж дуусгахаар болсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хан-Уулргийн 10 дугаар хороо нисэх эцэс 230 дугаар цэцэрлэг урд замд 2024 оны 11 дүгээр сарын 01-ны 17 цаг 05 минутын орчимд Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч нь ухрах үйлдэл хийхдээ Toyota Prius маркийн, Toyota Prius маркийн улсын дугаартай автомашинуудыг мөргөж, улмаар явган зорчигч Х.гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 657,072 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 657,072 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 657,072 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.*******эс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч “Ви Эс Ти Мирайс” ББСБ-ын төлөөлөгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тoyota Prius маркийн улсын дугаартай автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний орой манай найз машины талаар зураг илгээж мэдсэн. Toyota Prius маркийн улсын дугаартай автомашинд хойд гупер, крыло хэсэг болон дугуйны хэсэгт эвдрэл үүссэн байсан. Тээврийн хэрэгслийг зогсоол дээр тавьсан байсан. Үнэлгээний хохирол нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.ын: “...миний улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсанд гомдолтой байсан тул гомдол гаргасан байсан. Одоо миний гомдол барагдсан тул гомдолгүй болно” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад байрныхаа гадаа салхинд гарч цэцэрлэгийн хажууд сууж байхад гэнэт дуу чимээ гарсан. Тэгэхээр нь хартал байрны гадна талын төмөр хашлага даваад Приус маркийн автомашин зогсож байсан. Тухайн машин нь урд хамар хэсэг нь байшинд нэлээн ойртсон байсан. Тэр үед машины гадна талд 2-3 залуу хаалгыг нь онгойлгох гээд оролдоод байсан. Хаалгыг онгойлгож чадаагүй, тэгтэл тэр машин хурдтай ухраад замын хашлага дээгүүр гараад дэлгүүрийн наад талын төмөр хашлага мөргөсөн. Тэгтэл тэнд байсан хүмүүс хөөе хүн дайрчихлаа гэж хэлж байсан. Очоод хартал хашааны дотор 40 орчим насны цагаан куртиктэй эмэгтэй хүн хажуу тийшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тухайн эмэгтэй тортой зүйл барьж явсан байх, ойр орчимд ньуйн хэрэглээний зүйл тарсан байсан. Тэнд байсан хүмүүс түргэн, цагдаа дуудсан. Би эмнэлгийн автомашины орон дээр мөргүүлсэн эмэгтэйг өргөлцөж өгсөн. Удалгүй цагдаа ирээд хэмжилт хийж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас),

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сод-Эрдэнийн төрсөн ээж нь байгаа юм. Би 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2 ачийгаа дагуулаад Москва хороолол руу ээжтэй нь уулзуулах гээд очих гээд явж байтал манай бага ээжээ Содоо хүн дайрчихлаа машин нь аймар болчихсон байна гэхээр нь би хэрэг болсон газар луу ирэхэд, машин нь эвдэрчихсэн өөр хүн байхгүй байсан. ...******* 2023 онд 4 дүгээр зэргийн хөлдөлтийн улмаас зүүн гарын сарвуу хэсгээ тайруулсан, мөн зүүн хөлийн хоёр хуруугаа хөлдөлтийн улмаас тайруулсан. Тархи толгойндоо авто ослын улмаас гэмтэл авч байсан гэмтэлтэй. Ухаан санааны хувьд эрүүл хүн. Архи уухаараа өөрийн ухаангүй болчихдог, юу ч болж байсан мэдэхгүй санахгүй болчихдог. Тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож таксинд явдаг. Зан аашны хувьд дөлгөөн, дээрэлхүү зан байхгүй, хүүхэд шиг зан ааштай, эрүүлдээ уур уцаар байхгүй инээгээд байж байдаг тийм хүн байгаа юм. Миний хүү ******* нь хааяа уучихдаг, нэг уухаараа хоёр гурван хоног уучихдаг юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дугаар хуудас),

“Ашид ” ХХК-ийн Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

“Ашид ” ХХК-ийн Тоёота Приус-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6305 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “ *******” гэж хаягласан хуруу шилтэй цусны дээжээс 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. Жич: Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээг хийхэд 10 мл-ээс багагүй шингэн цусны дээж ирүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6306 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Сод-Эрдэнийн гэх цус нь О(1) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6307 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “******* 2024.11.01 23:43” гэж хаягласан шээсэнд 3,0 промилли спиртийн агууламж илэрч байна. Шээсний дээжид согтолтын зэрэг тогтоох боломжгүй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3711 дугаартай: “...Амь хохирогч Х.гийн цогцост хоёр талын олон хавирганы хугарал, умдаг яс баруун талд дээд салааны зөрүүтэй, суудал яс баруун, зүүн талын сэлтэрсэн хугарал, зүүн уушгины авчилт, зүүн уушгины доод дэлбэнгийн найм, есдүгээр сегментийн няцрал, баруун уушгины угт голомтлог цус хуралт, голтод цус хуралт, баруун зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зулайн хуйхны дотор гадаргуун тархмал цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт, баруун шагайн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь хохирогч нь дээрх цээжний хөндий, аарцгийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргээгүй ерөнхий судас хатуурал, бөөрний архаг үрэвсэл, баруун бөөрний уйланхай, зүүн бөөрний хатингаршил өвчтэй байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ. АВО системээр О/I/ бүлгийн цустай байна. ГССҮТ-н Эрчимт эмчилгээний тасгийн №19897 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2024.11.01-ний өдрийн 21:00 минутад нас баржээ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 160-165 дугаар хуудас),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.ын 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1779 дугаартай: “...Явган зорчигч Х. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Тoyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 173 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би пиво уугаад хүн амьтан, машин тэрэг мөргөснөө санахгүй, юугаа ч мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хувиараа Приус-30 бариад такси үйлчилгээнд явдаг, хохирлоо барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 184 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 200 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 201 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 185 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 199 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 186 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 197 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.Сод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уулргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 230 дугаар цэцэрлэгийн баруун урд замд “Toyota Prius” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй; 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Prius” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 1,673,500 төгрөгийн хохирол учруулж, уг тээврийн хэрэгслийг мөргөхөд хажуу тийш гулсаж “Toyota Prius Alpha” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, тухайн тээврийн хэрэгсэлд 590,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар явган зорчигч Х.г тээврийн хэрэгслийнхээ ар хэсгээр мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Сод-Эрдэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “” ББСБ-ын төлөөлөгч С.Сансар, гэрч А., Г., иргэний нэхэмжлэгч “Ви Эс Ти Мирайс” ББСБ-ын төлөөлөгч А., иргэний нэхэмжлэгч Б. нарын мэдүүлэг, “Ашид ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6305, 6306, 6307, 3711 дугаартай дүгнэлтүүд, мөрдөгчийн 1779 дугаартай магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.

Харин энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, уг гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ үйлдсэн бол дээрх гэмт хэргийн онц хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан.

Шүүгдэгч Б.******* нь тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу амьсгал дахь спиртийн агууламж 3.30% байсан нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, драйгер багаж үлээлгэж шалгасан тэмдэглэл зэргээр нотлогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ амь хохирогч Х.г мөргөж амь насыг нь хохироосон буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх ба тэрээр өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний амь нас хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас явган зорчигч Х.г мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас явган зорчигч Х.гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зайлшгүй зардалд баримтаар нийт 13,194,394 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* 13,200,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* нь “...талийгаачийн буяны ажилд оролцохоор талийгаачийн төрсөн хүү буюу миний төрсөн Т.Санчир ньнэрийн хамт Швед улсаас Монгол улсад ирж буцсан зардал, мөн төрсөн Т.Марал нь Солонгос улсаас Монгол улсад ирж буяны ажилд оролцсон бөгөөд ирэх үеийн зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ийн төрсөн болох Т.Марал нь БНСУ-аас Монголд улсад ирсэн гэх баримт байхгүй байх ба мөн түүний төрсөн Sanchir Tumur-Ochir, түүнийнэр гэх Bayarsaikhan Samdan гэх хүмүүсийн онгоцны тийз хавтаст хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй, эдгээр хүмүүс хоорондоо гэр бүлийн харилцаатай эсэх нь тодорхойгүйн дээр онгоцны тийз бичсэн үеийн Швед улсын мөнгөн тэмдэгт болох Кроны албан ёсны ханш хэдэн төгрөг байсан талаар хэрэгт баримт байхгүй тул уг нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж эдгээр нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******эс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

Амь хохирогч нь нас барах үедээ 63 нас 07 сартай байсан бөгөөд сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох нь хохирогчид ашигтай байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******т олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг хууль тогтоогч хуулиар тодорхойлсон байх тул шүүх нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтооход шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зогсоолд зогсож байсан “Toyota Prius” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 1,673,500 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгслийг мөргөхөд хажуу тийш гулсаж “Toyota Prius Alpha” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, тухайн тээврийн хэрэгсэлд 590,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.******* эдгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан байна.

Мөн амь хохирогч Х. эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны төлбөрт 657,072 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* уг зардлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал болон бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сод-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв. Учир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилах боломжгүй буюу хүний амь нас хохирсон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан дээрх дүгнэлтийг хийсэн болно.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын Сод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Сод-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хасаж, 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэслэн тоолсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод-Эрдэнийн цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөслэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Төмөр-Очирын ******* (Регистрийн дугаар: ХЕ84050711)-т олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******эс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.НЯМДАВАА