| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0491/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
2025 04 09 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Г.Халиун,
шүүгдэгч З.Д, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч З.Дт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч З.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллах байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цэцээ импекс” ХХК-ийн захирал Э.Чад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ч” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч З.Д:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэв.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Дийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай шигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “” ХХК-ий захирал Э.Чад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ч” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх прокуророос ирүүлсэн шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 499 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн.
Үүнд:
Шүүх нэмж мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгүүлэхдээ Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцэний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямба, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай" мөрдөгчийн тогтоолоор эрүүгийн 213400429 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоож, шинжилгээ хийхийг "Н" ХХК-ийн ерөнхий шинжээчид даалгажээ. /1хх-н 185/
"Н" ХХК-ийн шинжээч А.Ц2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №1/19 дүгнэлтээр боржин чулуу олборлож эвдсэн талбай нь 3 хэсэг газар байх бөгөөд нийт эвдэгдсэн талбайн хэмжээ нь 1559,9 м² буюу 0,16га талбайн байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ нь 8,588,272 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 618,568 төгрөг болж байх ба тухайн газар нь урьд өмнө эрүүл газар байсан байна /1хх-н 187-223/ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Гэтэл 3.З.Дт холбогдох эрүүгийн хэрэгт "" ХХК-ийн үйлдэл холбогдол хамааралтай байна.
Тухайлбал, хуулийн этгээд нь хууль бусаар ашигт малтмал олборлосон эсэх, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх зэрэг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй орхигдуулсан байх тул дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч З.Дт холбогдох 2 хавтас эрүүгийн хэргийн хүрээнд явагдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-17 дугаар хуудас/,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
ЦХХК-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тамгын газарт хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-ийн 22-27 дугаар хуудас/,
Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 121-126 дугаар хуудас/,
Геологийн төв лабораторийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ПГ 2022/0040 дугаартай ...Цайвар саарал өнгөтэй, нэг төрлийн, жигд бус мөхлөгт, цул нягт текстуртай, 24 ширхэг чулуун / 1,0 м х 1,6 м 2,0 х 1,5 м хэмжээтэй / дээжнээс төлөөлүүлэн дээж сонгон - петрографийн шинжилгээ хийж танай тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Шинжилгээнд авсан чулуун дээж нь петрографийн шинжилгээгээр гипидиоморфлог структуртай, цул нягт текстуртай, 0.25-5,0 мм хэмжээтэй, зөв бус, изометрлэг хэлбэртэй кварц, хавтгай хэлбэртэй калишпат, призмлэг хэлбэртэй плагиоклаз, бага зэргийн гялтгануурын ялтас, хуудсууд мөн ганц нэг дайвар эрдсийн мөхлөгүүдээс тогтсон хүчиллэг найрлагатай интрузив чулуу боржин чулуу байна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд энэхүү боржин чулуу нь өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин чулуу нь байгаль дээр үүсдэг болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/,
“Н” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/19 дугаартай ...Боржин чулуу олборлож эвдсэн талбай нь 3 хэсэг газар байх бөгөөд нийт эвдэгдсэн талбайн хэмжээ нь 1559.9м2 байна. Олборлолтын улмаас эвдэгдсэн 1559.9м2 буюу 0.16га талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ нь 8.588.272 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эрүүл газар байсан байна. Урьд өмнө эрүүл газар байсан нь тухайн талбайн эвдрэлийн шинэ хар хүрэн шороо хөрснөөс харах боломжтой байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 618.568 төгрөг болж байна. Тухайн талбай нь аль нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарахгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /1-р хх- ийн 187-223 дугаар хуудас/,
“Н” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/57 дугаартай ...Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт ХХК-ийн хашаанд байрлах 24 ширхэг боржин чулууны зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын байдлаар үнэлэхэд тус үнэлгээ нь 3.036.000 төгрөг болж байна. Чулууны хэмжилтийн зургийг хавсаргав. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... талаарх дүгнэлт /2-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,
Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшигч Э.Чын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/,
Төрийн банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга
/2-р хх-ийн 84-102 дугаар хуудас/,
Хаан банканд данс эзэмшигч З.Дийн дансны дэлгэрэнгүй хуулга /2- р хх-ийн 84-102 дугаар хуудас/,
Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийж, дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 121-126 дугаар хуудас/,
гэрч Ц.Э...Тухайн өдөр Баяндэлгэр сумын засаг дарга З.Д надад хүсэлт гаргаад манай сумын их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг барих ажилд хөшөөний арын ханад 2 метрийн өндөртэй 5 метрийн урттай хоёр ханыг нутгийн чулуугаар хийлгэж шүлгийг нь бичмээр байна тэгээд тэр чулууг бэлдээд өгөх компани байна энэ асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлээч ээ гэхлээр нь би иргэдийн хурлын тэргүүлэгчдийг яаралтайгаар 2021 оны 10 дугаар сарын 18- ны өглөө 9 цаг 45 минутад хуралдаж сумын засаг даргын хүсэлтийн дагуу орон нутгаас боржин чулуу бэлдүүлж, мэргэжлийн байгууллагаар засаж янзлуулж Д.Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой 11 дүгээр сарын 17-нд болохоос нь өмнө хөшөөг бэлэн болгох нь зүйтэй гэж хурлын тэмдэглэл гаргасан. Тухайн өдрийн хурлын тэмдэглэлд ямар нэгэн кампани бол нэр дурдагдаагүй засаг дарга ч бас ямар нэгэн компани аж ахуйн нэгжийн нэр хэлээгүй хурлын тэмдэглэлд мэргэжлийн байгууллагаар боржин чулуу олборлуулж орон хөгжилд хэрэглэх нь зүйтэй гэж тусгасан. Би ххк-г мэдэхгүй манай суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ИТХ-н тэргүүлэгчид сумын засаг даргаас гаргасан хүсэлтийг хэлэлцэж байхад" " ххк нь манай Галуут 2 дугаар багийн нутаг Хустайн ам гэдэг газар 10 дугаар сарын 17-нд ирсэн байсан тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө манай сумын иргэн Дарьбазар гэдэг иргэн цахим орчинд мэдээлэл тавьсан байхлаар сумын засаг дарга З.Д, байгаль хамгаалагч Ч.Өлзий малчин Д.Дарьбазар нарын хамт Хустай ам гэдэг газар очиход ххк-ний нэг газар ухдаг экскаватор нэг цагаан пронтер байсан тэгээд 6 хүний бүрэлдэхүүнтэй боржин чулуу олборлож байсан тэгэхлээр нь ажлыг нь зогсоогоод байж байтал тухайн компанийн захирал гээд нэг хүн ирсэн / би одоо нэрийг нь сайн санахгүй байна / тэгэхлээр нь тэр захиралд нь танай компани хэний зөвшөөрлөөр энд ирж боржин чулуу олборлож байгаам гэсэн чинь нэг компани ч билүү албан газар ч билүү нэг дээд л газрын нэр хэлсэн тэгэхлээр нь тэр чинь хамаагүй одоо наад ажлаа зогсоогоод буу гэдэг шаардлага тавьсан тэгээд бид явсан. Хурлын тэмдэглэлд нэр заагдаагүй байгаа энэ нь бидний алдаа байх гэж бодож байна сумын дарга надад нэг компанийн нэр хэлж байсан тэр компанийг одоо би санахгүй байна. Тухайн компаниас ирсэн хүсэлтийг надад одоо болтол өгөөгүй ямар бичиг байгааг нь би мэдэхгүй байна надад амаар бол орон нутгаас боржин чулуу олборлуулж Д.Нацагдоржийн хөшөөний бүтээн байгуулалтад ашигламаар байна тэр ажлыг аль нэг компаниар байгаа хийлгэмээр байна гэж хэлсэн байхаа би сайн санахгүй байна.
2021 оны 10 дугаар сарын 22-ны сумын засаг дарга З.Д надад хэлэхдээ би тухайн газар очиж үзсэн тэгээд нөхөн сэргээлт хийсэн байна. компани нь одоо эндээс буух гэж байна гэрээ ачиж байна гэж хэлсэн. Тухайн газар нутаг нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй малын бэлчээрийн газар. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутгийн хэрэгцээнд ашиглах эрх нь засаг даргад байгаа байх гэж бодсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/,
гэрч Ё.Б...2021 оны 10 дугаар сарын 18-нд өглөө 09 цаг өнгөрч байхад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эутсаар тэргүүлэгчдийг дуудаж цуглуулаад Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулагдаж байгаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний ард байрлах боржин чулуугаар хана хийж ажлын талаар хэлэлцээд орон нутгийн нөөц бололцоог ашиглаад Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг" Ч гэдэг газраас бага хэмжээний боржин чулуу олборлох шаардлагатай байна энэ асуудлыг зөвшилцөх гэж та бүхнийг цуглуулсан гэж танилцуулсан. Өмнө нь сумын засаг дарга З.Д сумын хурлын даргад Чаас боржин чулуу олборлож хана хиймээр гэж хэлсэн гэсэн тэгээд тэргүүлэгчид хуралдаад орон нутгийн ашиг сонирхолд байна нутгийн чулуугаар хөшөөний хана босгох нь зүгээр юм байна гээд бүгд дэмжээд сумын иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тэмдэглэл гарсан тухайн тэмдэглэлд нутгийн чулууг Нацагдоржийн хөшөөг хийж гүйцэтгэж байгаа компаниар хийж Чаас боржин чулууг олборлуулж хөшөөний арын хана хийх нь зүйтэй гэсэн тэмдэглэл гаргасан. Хустай араас ямар компани ямар хэмжээтэй боржин чулууг олборлосон талаар би мэдэхгүй миний үндсэн чиг үүргээс өөр асуудал тул би орлоогүй. Ямар нэгэн албан албан бичиг бол байгаагүй иргэдийн хурлын даргын танилцуулсан боржин чулуу олборлуулах талаар л хэлэлцсэн би тэмдэглэл хөтөлсөн. Миний бүртгэлд бол тухайн компанитай холбоотой ямар нэгэн хүсэлт бичиг бол ирээгүй бүртгээгүй иргэдийн хурлын дарга Эд өгсөн байх гэж бодож байна, өглөө 9 цаг 30 минутын үед Эдарга гэнэт л сумын хурлын тэргүүлэгчийг шуурхай хуралдуулахгүй бол болохгүй байна гээл хуралдуулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
гэрч Э.Чын ...Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Ч гэдэг газар очиж нэг гэр бариад 6 ажилчнаа нэг триомер, нэг эксковатортай буулгаад 10 дугаар сарын 18-ны өдрөөс боржин чулуу олборлох ажлаа эхлүүлсэн. Тэгээд нутгийн хүмүүс ирээд хэл ам хийгээд байхаар нь манайх ажлаа зогсоосон тэгээд тэр өдөртөө гаргаж бэлдсэн байсан чулуугаа дундуур нь хуваагаад Улаанбаатар хотруу нийтдээ 24 ширхэг чулууг 8-н хово машинд ачиж буулгасан. Ямар нэгэн зөвшөөрөл бол аваагүй Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг дарга З.Дтэй амаар тохиролцсон зүйл бол байгаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний ажилд боржин чулуугаар хийх ажлыг чинь хийж өгье, тэгээд цаашид хамтарч ажиллая гэж тохиролцоод “Ч” гэдэг газар очиж бууж боржин чулууг олборлож тээвэрлэж Улаанбаатар хотод авчирч буулгасан. Гэрээ байгуулсан юм бол байхгүй засаг дарга З.Дтэй амаар тохиолцсон. Тэр нь юу вэ гэвэл суманд нь хийгдэж байгаа бүтээн байгуулалтад хэрэгтэй байгаа зүйлийг нь хийж өгөөд цаашид хамтарч ажиллах, үйлдвэр байгуулах бодолтой очиж уулзсан. Манай ХХК нь барилгын материалын чиглэлээр бутлан ангилах үйлдвэрлэл явуулдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
гэрч Ц.Эдахин өгсөн ...Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Би энэ компанийн талаар огт мэдэхгүй. Болохгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон сумын Засаг даргын зүгээс хууль тогтоомжийн хүрээнд боржин чулуу олборлох эрх олгогдоогүй. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг нийслэлийн Засаг дарга сум дүүргийн, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг авч, ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Сумын Засаг дарга З.Д хүсэлт тавьсны дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдсан. Хуралдаанаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ гэж хэлэлцэж, хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тогтоол гарсан бол буруудах байсан байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Баяндэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тийм асуудал огт байхгүй. Сумын засаг дарга З.Дийн хувьд их зохиолч Нацагдоржийн 115 жилийн ой, Сум байгуулагдсаны 100 жилийн ойтой холбогдуулан хурлаараа хэлэлцүүлж өгөөч гэж санал тавьсан. ХХК-г огт мэдэхгүй. Түүнээс надад нөлөөлсөн асуудал огт байхгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Боржин чулуу ашиглах шаардлагатай. Учир нь хөшөөний ар талд боржин чулуу ашиглаж 2 хана барих шаардлагатай байгаа юмаа. Хөшөөний ар хэсэг одоог хүртэл хийгдээгүй байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
гэрч Д.П...Манай сумын хувьд их зохиолч Нацагдоржийн төрсөн нутаг байгаа юмаа. Бид сумандаа Нацагдоржийн хөшөөтэй цэцэрлэг байгуулж байгаа. Уг хөшөөнд боржин чулуу шаардлагатай байсан. Одоо хугацааг нь санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын сүүлээр манай сумын Засаг дарга 3.З.Д ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нацагдоржийн хөшөөний арын хананд 2 метрийн өндөртэй, 5 метрийн урттай 2 ханыг нутгийн чулуугаар хийлгэж, Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уг хананд сийлмээр байна. Уг ажлыг хийх компанийг олчихлоо. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралдаанаар Засаг дарга 3.З.Дийн хүсэлтийн талаар яригдсан бөгөөд хуулиараа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал байсан тул Засаг дарга 3.З.Дийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон. Иймд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй. Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Уулзаж байгаагүй. Уг компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй. Эрхгүй. Сумын ИТХ болон сумын Засаг даргад хууль тогтоомжийн хүрээнд эрх олгогдоогүй. Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар сумын ИТХ нь аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд саналаа уламжилж, аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэдэг. Сумын Засаг дарга З.Д хүсэлт тавьсны дагуу ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдсан. Хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тийм асуудал огт байхгүй. “” ХХ-ийг огт мэдэхгүй. Түүнээс надад нөлөөлсөн асуудал огт байхгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Боржин чулуу ашиглах шаардлагатай. Хөшөөний арын хэсэг одоог хүртэл хийгдээгүй байгаа. Тус компанийн хувьд гэрээ байгуулаагүй. Манай суманд ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй. Уг компанитай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Сумын үе үеийн Засаг дарга нар Нацагдоржийн хөшөөг байгуулах, уг ажлыг сайжруулах чин хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ ажлыг одоогийн Засаг дарга З.Д хэрэгжүүлэх гэж их хичээн ажиллаж байгаа. Хөшөөний ажлын гүйцэтгэлийн 80, 90 хувь нь хийгдсэн. Мөн энэ ажил нь сум байгуулагдсаны 100 жилийн ой, Нацагдоржийн 115 жилийн ой угтсан ажлуудын нэг нь байгаа юмаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,
хохирогч Г.Г...Би Төв аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож байна. Эрх үүрэгтэй танилцлаа. Танилцсан эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Э.Чын ...2020, 2021 онд цар тахал гарсантай холбогдуулан БНХАУ-аас авчирдаг байсан бараа материал болох боржин чулуу хомсодсон. Манай улсын хувьд нийт газар нутгийн 70 хувь нь боржин чулуу. Тэгээд нөхцөл байдлаас хамаараад, өөрийн улсын боржин чулууг ашиглах нь манай эдийн засагт нэмэртэй болов уу гэж бодсон. Тэгээд Төв аймгийн Баяндэлгэр суманд очиход боржин чулуу элбэгтэй газар байсан учраас тус сумын Засаг дарга З.Дтэй уулзсан. Намайг очиход Д.Нацагдоржийн талбайн тохижилтын ажил хийгдэж байсан. Сумын засаг дарга З.Дийн хувьд Д.Нацагдоржийн 100 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн хөшөөний ар талаар 2 ширхэг хана босгож "Миний нутаг" шүлгийг нь бичүүлмээр байна гэсэн. Би Засаг дарга З.Дт чулуу нь байгаа бол хийхэд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Тэгээд Засаг дарга З.Д албан бичиг хийж өгсөн юмаа. Түүнээс манай компанид ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Сумын Засаг дарга З.Д нь сумаа хөгжүүлж, түүхэн хүний бүтээн байгуулалтынхаа ажлыг хийлгэхийн тулд албан бичгээр зөвшөөрөл өгсөн. Би бодохдоо Сумын Засаг дарга З.Дийг өөрийн сум орон нутагтаа хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд зөвшөөрөл олгодог, хууль ёсны ажил юм байна гэж ойлгосон. Боржин чулуу хайж явах үедээ Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дтэй уулзсан. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Сумын Засаг дарга 3.З.Дтэй 1 удаа уулзсан. Үүнээс хойш дахин уулзаагүй. Дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Учирсан хохирлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247-248 дугаар хуудас/,
яллагдагч З.Дийн ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой бүрэн уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... /2-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
иргэний хариуцагч Э.Чын нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 3.З.Д санал тавьсан. Саналын дагуу 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус газарт байрлаж буусан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үдээс өмнө Засаг дарга З.Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд Баяндэлгэр сумын Нацагдоржийн хөшөөний "Миний нутаг" шүлгийг чулуун дээр сийлж хийх нь ямар ч шаардлага байхгүй. Би Төв аймгийн хүн бишээ. Би Нацагдорж гэдэг зохиолчийг Баяндэлгэр сумынх гэдгийг анх удаа З.Дээс сонссон. Тухайн жил нь Нацагдорж зохиолчийн 100 жилийн ойг угтсан ажил байсан учраас Баяндэлгэр сумын Засаг дарга 3.З.Д санал тавьсан. Намайг яаралтай хийж өгөөч гээд байсан юмаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга З.Дтэй утсаар ярьсан. 2021 оны 10 дугаар сарын 17-ний өдөр тус газарт байрлаж буусан. 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн үдээс өмнө Засаг дарга З.Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Тухайн өдрөө уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд боржин чулуу зөвшөөрөлгүй авах шаардлага байхгүй. Тийм асуудал огт байхгүй. Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дт албан тушаалтай нь холбогдуулан нөлөөлсөн асуудал байхгүй. Сумын Засаг даргын өөрийнх нь хүсэлт, албан бичгээр дээрх ажлыг хийсэн. Сумын Засаг даргад нөлөөлөх шаардлага ч байхгүй. Миний арилжааны банкны дансны хуулгаас тодорхой харагдана. Сумын Засаг даргад мөнгө өгөх шаардлага байхгүй. Би өөрийн дураар очоод, их зохиолчийн хөшөөг хийх гээд байж байна гэж байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
гэрч Ц.Энэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Би мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед би болсон асуудлыг үнэн зөвөөр өгсөн. Харин шүүх хуралдааны үед хүмүүс тал талаас юм асуугаад байсан учраас сандраад буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний сахар ихдээд 15, 16 хүрсэн байсан. Эрүүл мэндийн хувьд бие тааруу байсан. Тэглээч би гэрчээр мэдүүлэг өгснөөс хойш жилийн дараа шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Анх удаа шүүх хуралдаанд оролцсон учраас их сандарсан. Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Биш. Аймгийн ИХТ шийддэг асуудал байгаа юмаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд тодорхой заасан байдаг. Тухайн үед манай сумын Засаг дарга З.Д хүсэлт тавьсны дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш байна. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. “” ХХК- ийн гүйцэтгэх захирлыг танихгүй. Сумын засаг дарга З.Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Би шүүх хуралдааны үед тийм их зүйл яриагүй. Би сандарсандаа буруу зөрүү зүйл их ярьсан байна. Үгүй огт үзээгүй. Сүүлд би компанийн нэрийг нь мэдсэн. Тийм асуудал огт байхгүй. Сумын ИТХ-ын дарга. Бишээ. Хэзээ эхэлснийг нь мэдэхгүй. Хараагүй. Хурал хийсэн өдөр боржин чулуу олборлож байна гэдгийг иргэдээс мэдсэн. Хурлын маргааш очих үед мэдсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
гэрч Д.Пнэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Биш хуулиараа аймгийн ИТХ шийддэг асуудал байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд аймгийн ИТХ шийддэг тодорхой заасан байдаг. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Аймгийн ИТХ-аас тогтоол гарах ёстой. Тийм асуудал байхгүй. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. Сумын засаг дарга З.Д хуралд суугаагүй. Сумын засаг дарга З.Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Хууль бус асуудлыг дэмжсэн зүйл байхгүй. Хурлаар үүрэг чиглэл өгдөг ч асуудал байхгүй. Хүчин төгөлдөр тогтоол гарах ёстой. Огт үзээгүй. Ямар компани гэдгийг мэдэхгүй. Сүүлд би компанийн нэрийг нь мэдсэн. Тийм асуудал огт байхгүй. Тухайн үед сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан. Одоо больсон. Бишээ. ХХК-ийн зүгээс боржин чулуу хэзээ эхэлснийг нь мэдэхгүй хараагүй. Би шүүх хуралдааны үед тогтоол гаргаагүй. Бидний гаргасан хурлын тэмдэглэл хүчин төгөлдөр биш гэдгийг хэлсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
гэрч Д.Ггийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Манай сумын Засаг дарга 3.З.Д сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Нацагдоржийн хөшөөний ар талд боржин чулуугаар хана босгож, Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уг хананд монгол бичгээр сийлмээр байна. Мөн улс аймгийн аваргуудын зургийг уг хананд байршуулмаар байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдсан. Хуралдаанд дарга Э, тэргүүлэгч Э бид 2, нарийн бичгийн дарга Боролцсон. Би уг хуралдаанд Түгээмэл ашигт малтмалыг хуулиараа аймгийн хурал шийддэг. Аймгаас шийдэх юм бол өөр тийш нь зарцуулахгүй, хяналт тавих талаар өөрийн саналыг хэлж, тэргүүлэгч Эын саналыг дэмжсэн талаараа хэлсэн. Хуулиараа Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал байсан тул манай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй. Сумын Засаг дарга 3.З.Дийн хүсэлтийг бид шийдээгүй. Би огт мэдэхгүй. Огт яригдаагүй. Эрхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл аймгийн ИТХ-аас тогтоол гарна. Биш ээ. Хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Сумын Засаг дарга З.Дийн хүсэлтийг хурлаараа хэлэлцсэн. Тийм асуудал огт байхгүй. Би мэдэхгүй байна. Сумын Засаг дарга З.Дээс өөрөөс нь асуусан дээр байхаа. Бид сумын Засаг дарга З.Дт үүрэг чиглэл өгөөгүй. Их зохиолч Нацагдоржийн хөшөө нь сумын төвд байрладаг. Би энэ талаар мэдэхгүй. Уг компанитай холбоотой ямар ч асуудал яригдаагүй. Манай хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Аймгийн ИТХ-аас тогтоол гарах ёстой. Тогтоол нь хүчин төгөлдөр шийдвэр болно. Тийм асуудал байхгүй. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. Сумын Засаг дарга З.Дт хурлын тэмдэглэлээр бид үүрэг чиглэл өгөөгүй. Сум шийдэхгүй. Аймгаас шийдсэн тохиолдолд хяналтаа сайн тавьж, нөхөн сэргээлт дээр нь анхаарах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Дэмжсэн гэж ойлгож болохгүй. Тухайн үед Сумын ИТХ-ын тэргүүлэгч байсан. Одоо больсон. Бишээ. Мэдэхгүй. Хараагүй... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
гэрч Ё.Бнэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн ...Эрхгүй. Миний хувьд сумын ИХТ-ын нарийн бичгийн даргын албыг хашдаг. Нарийн бичгийн даргын хувьд хуралдаанд ямар нэгэн санал гаргадаггүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг, нийслэлийн ИТХ шийднэ. Бишээ. Тухайн үед сумын ИТХ яаралтай хуралдаж, тэргүүлэгчид ярилцаж хурлын тэмдэглэл гарсан. Хуралдаанаар аймгийн ИТХ шийдвэрлэнэ гэж хэлэлцэж, хурлаас албан ёсны тогтоол гараагүй. Тийм асуудал огт байхгүй. Хуралдаанд сумын Засаг дарга З.Д оролцоогүй. “” ХХК-ийг мэдсэн. Өмнө нь огт мэдээгүй. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд зааснаар аймаг, нийслэлийн ИТХ шийднэ. Сумын Засаг дарга З.Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Албажсан тогтоол гараагүй учраас тэгж бодохгүй байна. Үгүй огт үзээгүй. Биш. “” ХХК хэзээ ирсэн. Хэзээ боржин чулуу авч эхэлснийг нь мэдэхгүй. Хараагүй. Хурал болсон өдрийн маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эдаргаас дуулсан. Би газар дээр нь очоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/,
гэрч Д.Д...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай сумын “Хустайн ам” гэх газарт шороо бужигнаад байхаар нь сонирхоод очтол гэр барьсан машин техник тоног төхөөрөмжтэй залуус чулуу ухаж байсан. Би ямар учиртай газар ухаж байгаа талаар асуухад аймаг, сумын удирдлагууд мэдэж байгаа зөвшөөрөлтэй гэсэн. Би манай хүүгийн өвөлжөө ойролцоо байдаг. Малаа бэлчээдэг газар ухаж болохгүй гэж хэлсэн. Мөн өөрийн гар утсаараа зургийг авч, өөрийн фасебүүк хаяганд зургийг тавьсан. Тэгээд сумын засаг дарга З.Дт хэлэхэд учрыг нь олно гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Одоо харвал танихгүй. Компанийн нэрийг дарга нь гэх залуу хэлсэн. Одоо мартсан байна. Газар ухсан хүмүүс өмнөх өдөр нь ирсэн байх гэж бодож байна. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ухсан. Би өөрийн гар утсаар зургийн авч өөрийн фасебүүк хаягаар зургийг нь тавьсан. Миний фасебүүкнээс тодорхой харагдана. Би ерөөсөө сумын засаг дарга З.Дт хэлсэн. Өөр хүмүүст хэлээгүй. Сумын ИТХ-ын дарга Э, байгаль хамгаалагч Өлзий, сумын засаг дарга З.Д нар очсон. Шороо босоод бужигнаад байхаар нь сонирхоод очсон. Намайг очиход дөнгөж газраа ухаж байсан. Би юу болж байна энэ ажлаа зогсоо гэж хэлээд явсан. Сумын удирдлага уг хүмүүстэй уулзсан. Уг хүмүүс дахин газар ухаагүй. Ажил нь зогссон. Уг хүмүүс сум орон нутгийн удирдлага чинь мэдэж байгаа. Бас аймаг мэдэж байгаа. Зөвшөөрөлтэй гэсэн. Түүнээс ямар нэгэн баримт бичиг үзүүлээгүй... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,
иргэний хариуцагч Э.Чын дахин өгсөн “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга 3. З.Д санал тавьсан. Саналын дагуу 2021 оны 10 дугаар сарын 17-ний өдөр тус газарт байрлаж буусан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн үдээс өмнө Засаг дарга З.Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд Баяндэлгэр сумын Нацагдоржийн хөшөөний "Миний нутаг" шүлгийг чулуун дээр сийлж хийх нь ямар ч шаардлага байхгүй. Би Төв аймгийн хүн бишээ. Би Нацагдорж гэдэг зохиолчийг Баяндэлгэр сумынх гэдгийг анх удаа З.Дээс сонссон. Тухайн жил нь Нацагдорж зохиолчийн 100 жилийн ойг угтсан ажил байсан учраас Баяндэлгэр сумын Засаг дарга 3.З.Д санал тавьсан. Намайг яаралтай хийж өгөөч гээд байсан юмаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга З.Дтэй утсаар ярьсан. 021 оны 10 дугаар сарын 17-ний өдөр тус газарт байрлаж буусан. 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн үдээс өмнө Засаг дарга З.Д зөвшөөрөл олгосон албан бичиг өгсөн. Тухайн өдрөө уг албан бичгийн дагуу ил байсан боржин чулууг авсан. Миний хувьд боржин чулуу зөвшөөрөлгүй авах шаардлага байхгүй. Тийм асуудал огт байхгүй. Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дт албан тушаалтай нь холбогдуулан нөлөөлсөн асуудал байхгүй. Сумын Засаг даргын өөрийнх нь хүсэлт, албан бичгээр дээрх ажлыг хийсэн. Сумын Засаг даргад нөлөөлөх шаардлага ч байхгүй. Миний арилжааны банкны дансны хуулгаас тодорхой харагдана. Сумын Засаг даргад мөнгө өгөх шаардлага байхгүй. Би өөрийн дураар очоод, их зохиолчийн хөшөөг хийх гээд байж байна гэж байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
гэрч Ц.Эдахин өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед би болсон асуудлыг үнэн зөвөөр өгсөн. Харин шүүх хуралдааны үед хүмүүс тал талаас юм асуугаад байсан учраас сандраад буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний сахар ихдээд, 15, 16 хүрсэн байсан. Эрүүл мэндийн хувьд бие тааруу байсан. Тэглээч би гэрчээр мэдүүлэг өгснөөс хойш жилийн дараа шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Анх удаа шүүх хуралдаанд оролцсон учраас их сандарсан. Уг компанийн хүмүүсийг огт танихгүй. Ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Биш. Аймгийн ИТХ шийддэг асуудал байгаа юмаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн хуульд тодорхой заасан байдаг. Тухайн үед манай сумын Засаг дарга З.Д хүсэлт тавьсны дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан. Хурлын тэмдэглэл бол хүчин төгөлдөр шийдвэр биш. Миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан, бусдад давуу байдал олгосон асуудал байхгүй. "" ХХК-ийн гүйцэтгэх захирлыг танихгүй. Сумын Засаг дарга З.Дт хурлын тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөөгүй. Би шүүх хуралдааны үед тийм их зүйл яриагүй. Би сандарсандаа буруу зөрүү зүйл их ярьсан байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 14-16 дугаар хуудас/ болон шүүгдэгч З.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 79-83, 2-р хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай яллах дүгнэлт болон гэм буруугийн дүгнэлтэдээ:
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулах саналтай байна гэх,
Шүүгдэгч З.Дийн өмгөөлөгч М.Ариунболд гэм буруугийн дүгнэлтэдээ:
Төв аймгийн Баяндэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Ц.Эмэдүүлэг /1-р хх-ийн 35-37 дугаар хуудас/, Гэрч Ё.Бмэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Гэрч Э.Чын мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №8/5467 дугаартай албан тоот /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Эдахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,
Төв аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 530 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /3-р хх-ийн 229-230 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /3-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны №0103996 дугаартай шийтгэлийн хуудас /4-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Эдгээр нотлох баримтуудаар гэмт хэргийн шинжгүй тул гэм буруугүйд тооцуулахаар цагаатгах талын нотлох баримтаа тус тус болгосон.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Халиун: ...Шүүгдэгч З.Д нь Төв аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийх, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цэцээ импекс” ХХК-ийн захирал Э.Чад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай “Ч” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тус гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. З.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол хор уршгийн тухайд иргэний хариуцагч Э.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан 8.588.272 төгрөгийн хохирол, мөн нөхөн сэргээлт хийх ажлын зардал буюу 618.568 төгрөг буюу нийт 9.206.840 төгрөгийг 2022 онд төлж барагдуулсан. Иймд хохирол хор уршиг бүрэн төлөгдсөн. Харин эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн 24 ширхэг 3.000.000 төгрөгийн чулууг улсын орлого болгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд З.Дийг цагаатгах байр суурьтай оролцоно. Улсын яллагчийн яллаж байгаа яллах дүгнэлтэд 4, 5 асуудлыг дурдсан. Тухай бүрт нь няцаалт хийнэ. Нэгдүгээрт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчсөн гэх. 4 дүгээр бүлэгт аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон ямар эрх, үүрэг байгаа талаар тодорхойгүй, ойлгомжгүй. Хуулиар огт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэх. Олборлосон гэж байсан. Олборлох зөвшөөрөл өгсөн гэх. Албан тоот, хийж байгаа үйлдэл нь тэр албан тоотдоо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг үндэслээд олгох зөвшөөрөл олгосон. Олгох, олборлох гэдэг нь 2 өөр. Олборлоно гэдэг нь газрын хэвлийд халдах асуудал. Олгох гэдэг нь байгаа чулууг өгөх, шилжүүлэх тухай асуудал. Мөн энэ албан тоот нь авто замын шалган нэвтрүүлэх товчоодод гаргасан үйлдэл. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор улсын яллагч дүгнэсэн. Ямар нэгэн хувийн ашиг сонирхол, хувьдаа эд хөрөнгө, эдийн засгийн болон давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, авлигал авах асуудал байхгүй. Энэ хурлаар их зохиолч н.Нацагдоржийн 110 жилийн ойн тохижилтод цэцэрлэгт хүрээлэнгийн “Миний нутаг” шүлгийг боржин чулуу дээр сийлэх. Өөрөөр хэлбэл, сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад зориулж, тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хийсэн үйлдлийг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор гэж буруу дүгнээд байгаа. Хийх ёсгүй үйлдэл гэх. Ямар үйлдлийг хийх ёстой байсан юм бэ. Тэр нь ойлгомжгүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цэцээ импекс ХХК-д давуу байдал бий болгосон гэх. Хавтаст хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүхээс энэ хэргийг удаа дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Үүнд нэг зүйл тодорхой. Цэцээ импекс гэх компани энийг газар дээр нь ирээд ухаад, олборлоод чулуу гарга гэх чиг үүргийг авсан уу. Энэ чиглэл, зөвшөөрлийг З.Д амаараа өгсөн үү, өгөөгүй юу гэх асуудлыг улсын яллагч тогтоох ёстой байсан. Гэтэл энэ асуудал нь өөрөө Цэцээ импекс ХХК болон Э.Ч нь өөрөө дангаараа дур мэдэж ирсэн гэдэг нь өөрийнх нь өгсөн мэдүүлэг, З.Д болон Цэцээ импекс компаний хооронд ярилцаж, тохиролцсон үйл фактуудаар тогтоогддог. Өөр газарт хүсэлтээ өгсөн. Албан тоот нь байгаа. Тэр албан ёсоор аймгийн Иргэдийн хурлаар орж зөвшөөрөл авдаг. Тэгэхээр албан ёсны зөвшөөрөлгүй байж өөр газарт очиж, өөрөө дур мэдэж газрын хэвлийд халдсан гэдэг нь тогтоогдсон. Прокурорын зүгээс энийг хэрэг биш байна, эрүүгийн журмаар биш байна, энэ бол зөрчил байна гэж хүлээн зөвшөөрөөд хэрэг бүртгэлт хаагдсан. Тийм учраас яллах дүгнэлтэд дурдаад байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлгийг зөрчсөн гэдэг нь өөрөө тухайн хувь компани өөрсдөө дур мэдэж ирээд зөрчөөд, тэрэндээ зохих хэмжээний хариуцлага хүлээж, торгуулсан. Тийм учраас ямар давуу байдал бий болгосон, ямар зөвшөөрөл өгсөн талаар тодорхойгүй, ойлгомжгүй, иргэний хариуцагчаар татагдсан Цэцээ импекс ХХК нь хохирол мөнгийг бүхэлд нь төлсөн үйл факт тогтоогддог. Тийм учраас улсын яллагчийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч З.Д:
...Тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Э.Ч гэх чулуу олборлосон компаний захиралтай сумын 100 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажил буюу чулуугаар ийм ажлыг хийлгэнэ гэдэг үйлдлийг тухайн үед ярилцаж байсан болохоос биш манай суманд ирээд чулуу олборлоод намайг хэрэгт оруулаад өгөөч гэдэг асуудал яригдаагүй. Тийм учраас яллах дүгнэлтэд зааснаар яллаж байгаа үйлдлийг эсэргүүцэж байна. Хэдийгээр бид нар улс төрийн албан тушаал хашиж байгаа хэдий ч ийм шалтгаанаар залуу боловсон хүчнүүдийг нэг нэгээр нь дуудаж, яллаад нийтийн албанд ажиллах эрхийг нь хасах, торгох шийтгэл оногдуулбал цаашид төрийн албанд хэн ажиллах вэ. Хэн цаашид төрийн залгамж халааг авч явах вэ гэдэг асуудлыг улсын яллагчаас асуумаар байна. Мөн өмгөөлөгч маш тодорхой үндэслэлтэй тайлбарласан. Тийм учраас үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх 4 хавтас эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүд, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаад дараах дүгнэлтэд хүрлээ.
Шүүгдэгч З.Дийн хувьд улсын яллагчийн яллаж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчсөн, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийж, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “” ХХК-ий захирал Э.Чад давуу байдал бий болгосны улмаас буюу боржин чулуу олборлох зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05/258 дугаартай албан бичгээр өгч тус аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ч” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 8 хоног олборлолт явуулж, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үздэг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар шүүгдэгч З.Д нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг сумын удирдлагын түвшинд хэлэлцэн шийдвэрлэж, ашиглах чулууны хэмжээг нарийн тодорхойлон төрийн албан хаагчид, нутгийн иргэдийн хяналтан дор авч ашиглах чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, шалган нэвтрүүлэх товчоонд хүргүүлсэн, засаг даргын тус албан бичгийг үндэслэн “” ХХК 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед олборлолт явуулж эхэлсэн, байгаль орчинд 8.588.272 төгрөгийн хохирол учруулсан гэх 2 өөр үйл баримтыг үүсгэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Дийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэг Авлигын гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэхүү бүлэгт хамааруулсан гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй ба нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд төгссөн гэмт хэрэг гэж үзэхээр заасан.
Үүнтэй холбоотойгоор улсын яллагч шүүгдэгч З.Дийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг гарахаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хариуцагч “” ХХК-ий захирал Э.Чтай утсаар холбогдож “Хустай ар” гэх газраас Боржин чулуу олборлох талаар амаар зөвшөөрөл олгосон, улмаар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлож хохирол, хор уршиг учруулсан нь гэмт хэрэг юм гэж яллаж, мэтгэлцдэг.
Тодруулбал шүүгдэгч З.Дийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлийг гарахаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хариуцагч “” ХХК-ий захирал Э.Чтай утсаар холбогдож “Хустай ар” гэх газраас Боржин чулуу олборлох талаар амаар зөвшөөрөл олгож улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдсэн гэж иргэний хариуцагч Э.Ч, гэрч Ц.Э, Ё.Батхуяг, Д.Э, Д.Г нарын мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичиг зэргийг нотолгооны эх сурвалжаа болгоод байгаа боловч тухайн гэрч, иргэний хариуцагч Э.Чын мэдүүлгийн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба мэдүүлэг өгөгч гэрч, иргэний хариуцагч Э.Чын мэдүүлгийн эх сурвалжийг хавтаст хэргийн материал дотор авагдсан шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын утасны ярианы жагсаалтуудаар З.Д, Э.Ч нарыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хоорондоо холбогдсон болохыг давхар нотлогдоно гэж байгаа хэдий ч уг утасны ярианы жагсаалтууд тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хоорондоо холбогдсоныг зааж чадаагүй,
мөн Ц.Э, Д.Э, Д.Г, нарийн бичгийн дарга Ё.Бнарын мэдүүлэг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “чиглэл өгөх тухай” тэмдэглэлийнхээ агуулгатай зөрүүтэй, түүнээс гадна давуу байдал үүссэн гэх “” ХХК-ий захирал Э.Чыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлож хохирол, хор уршиг учруулсан гэх боловч “” ХХК-ий захирал Э.Чыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлосон гэх улсын яллагчийн дүгнэлт гэрч Д.Д...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай сумын “Хустайн ам” гэх газарт шороо бужигнаад байхаар нь сонирхоод очтол гэр барьсан машин техник тоног төхөөрөмжтэй залуус чулуу ухаж байсан. Би ямар учиртай газар ухаж байгаа талаар асуухад аймаг, сумын удирдлагууд мэдэж байгаа зөвшөөрөлтэй гэсэн... ...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ухсан. Би өөрийн гар утсаар зургийн авч өөрийн фасебүүк хаягаар зургийг нь тавьсан. Миний фасебүүкнээс тодорхой харагдана... ...Намайг очиход дөнгөж газраа ухаж байсан... /2-р хх-ийн 241-242 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдсэн.
Тэгэхээр гэрч Д.Дмэдүүлгээр “” ХХК 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үеэс “Хустайн ам” гэх газраас Боржин чулуу олборлож эхэлсэн нөхцөл байдал харагддаг бөгөөд улсын яллагчийн “” ХХК-ий захирал Э.Чыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 8 хоног Боржин чулуу олборлож хохирол, хор уршиг учруулсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн гэрч Д.Дмэдүүлэг, түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг эрүүгийн дугаартай 4 хавтаст хэрэгт авагдсан ямар ямар нотлох баримтуудаар хэрхэн яаж няцааж байгаа талаар эх сурвалжаа зааж нотолж чадаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,
мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуулиар түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн.
Улмаар шүүгдэгч З.Дийг Төв аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашиглан хийх ёсгүй үйлдэл хийх, улмаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цэцээ импекс” ХХК-ийн захирал Э.Чад давуу байдал бий болгосон гэх хэдий ч Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны чиглэл өгсөн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдсэн, өөртөө хувийн ашиг сонирхол яаж бий болгосон эсэх нь тодорхойгүй, зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө буюу сум орон нутгийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулах Д.Нацагдоржийн талбайн тохижилтонд ашиглах Боржин чулууг авч ашиглах, засаг даргын тус албан бичгийг үндэслэн “” ХХК 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед 8 ширхэг буюу 24 ширхэг Боржин чулууг олборлосон ба “Цээцээ Импеск” ХХК өөртөө ямар ашиг олсон давуу байдал бий болсон тогтоогдохгүй байна.
Гэтэл прокурор нь дээрх эрх, үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэж заасныг дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэснээр шүүгдэгч З.Дийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасныг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйл баримтын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” буюу хэргийн бодит байдлыг тогтоох замаар гэмт хэргийн шинжийн объектив талын гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг хугацаа, хэн үйлдсэн, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг заавал тогтоосон байх ёстой.
Ингэж тогтоохдоо улсын яллагч Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 дугаар албан бичиг, гэрч, иргэний хариуцагч Э.Ч, гэрч Ц.Э, Д.Э, Д.Г, нарийн бичгийн дарга Ё.Батхуяг, гэрч Д.Дарьбазар нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн 8 ширхэг буюу 24 ширхэг Боржин чулуу зэрэг нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар харьцуулж, үүссэн гэх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны “чиглэл өгөхөөр тогтов” гэсэн тэмдэглэлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18- ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдсэн, “” ХХК 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед тус сумын ойн арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн талбайн 8 ширхэг буюу 24 ширхэг чулууг олборлосон гэх үйл баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Улмаар шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Шүүх энэ үүргийнхээ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжлэх учиртай.
Эцэст нь дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж зааснаар шүүгдэгч З.Дийн гэм буруутайг нотолж чадаагүй бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/285 тоот албан бичгийг үйлдэж, “” ХХК-иар сумын ойн арга хэмжээний хүрээнд Д.Нацагдоржийн талбайн тохижолтонд зориулсан Боржин чулууг олборлуулсан гэх өөр нөхцөл байдал бий болсон эргэлзээтэй үйл баримт тогтоогдлоо.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ДШМ/20 дугаартай магадлалд “З.Дт холбогдох эрүүгийн хэрэгт “” ХХК-ий үйлдэл холбогдол хамааралтай байна.” гэж заасан ба гэмт хэрэг гэж үзээгүй харин Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын шийдвэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татагдсан “” ХХК нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 8.588.272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг төлөх үүрэгтэй ба энэ үүргийнхээ хүрээнд байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг 8.588.272 /найман сая таван зуун наян найман мянга хоёр зуун далан хоёр/ төгрөгийг нөхөн сэргээлт хийх ажлын зардал болох 618.568 /зургаан зуун арван найман мянга таван зуун жаран найм/ төгрөгийн хамт нийт 9.206.840 /есөн сая хоёр зуун зургаан мянга найман зуун дөч/ төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3.036.000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “” ХХК-ий хашаанд байгаа 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Чаас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг,
мөн хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд З.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлийн 2., 36.1, 36.2, 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Дт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэж буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээд З.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
3. Иргэний нэхэмжлэгчийн байгаль орчинд учирсан хохиролтой холбоотой 9.206.840 /есөн сая хоёр зуун зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг иргэний хариуцагч Э.Ч төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 ширхэг Боржин чулууг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, “” ХХК-ийн хашаанд байгаа 3.036.000 /гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг Боржин чулууг хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулсан иргэний хариуцагч Э.Чаас гаргуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, цагаатгагдсан этгээд З.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
6. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН