Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

  2025         05            05                                                 2025/ШЦТ/184

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Аргалант сумын Аргал-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Тоёота акуа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Ц:

...Миний буруу... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Ц2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Төв аймгийн Аргалант сумын Аргал-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Тоёота акуа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

гэрч Ч.Б...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчим эргүүл шалгалт хийж яваад Төв аймгийн Аргалант сумын Аргал уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвийн "Ерма" хүнсний дэлгүүрийн гаднаас Доржсүрэн овогтой Цтоёото акуа маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явсаныг илрүүлсэн Д.Ц"Ерма" хүнсний дэлгүүрийн гадна ирээд зогссон байх үед нь шалгахад архи үнэртэж байсан тул цагдаагийн хэсэг рүү авч явж согтуурлын зэргийг нь шалгах гэтэл миний шаардлагыг биелүүлэхгүй эндээ тохироод салья гээд байсан. Д.Ц хөлөө гэмтээсэн гээд өрөөсөн хөлдөө гуталгүй зүүн хөл дээрээ гишгэхгүй догонцоод байсан тул биеийн хүч хэрэглэн машиных нь арын суудал суулган цагдаагийн хэсэг дээр авч ирээд тээврийн хэрэгслийг нь саатуулж дрегер багаж үлээлгэх гэсэн боловч согтуурал хэмжих багаж үлээж шалгуулаагүй өөрөө татгалзсан. Тэгээд Д.Цсумын төвийн зүүн талд байдаг өөрийнх нь хамаатан гэх айлд өөрөөр нь заалган хүргэж өгсөн... /хх-ийн 6-7 дугаар хуудас/ гэх,

гэрч Э.Э...Намайг 2025 оны 02 дугаар сарын 22-ний өглөө Аргалант сумын эрүүл мэндийн төвд сувилгачаар ээлжинд гарч байх үед сумын хэсгийн төлөөлөгч эрүүл мэндийн дуудлагын 95137503 дугаарын утас руу хүний биеэс цус авах шаардлгатай байна хуруу шил болон цус авах зүү гуурсаа аваад цагдаагийн хэсэг дээр ирж хүний биеэс цус авч өгөөч гэж дуудасны дагуу Төв аймгийн Аргалант сумын цагдаагийн хэсгийн байранд 09 цаг 10 минутын орчим очиж Д.Ц гэх хүний баруун гарын сарвууны ар хэсгийн судаснаас эмнэлэгийн тариурын зүү гуурс систем ашиглан 6 грамм орчим цус авч 20220803-20240802 дугаартай хуруу шилэнд хийж шилний гадна шошого дээр Д.Ц гэх хүний нэр регистрийн дугаарыг хар өнгийн балаар бичиж тэмдэглэн битүүмжлэн өгсөн... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ гэх,

гэрч П.О...Намайг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өглөө Аргалант ЗДТГ-н жижүүрээр гарч байх үед орой 23 цагийн орчим сумын цагдаа Ч.Батболд машиндаа танихгүй согтуу суулгачихсан ирээд энэ хүн очих гэж байгаа айлаа зааж мэдэхгүй байна гээд намайг хамт яваад очих гэж байгаа айлыг нь заагаад өгөөч гэсэн би тэр хүнээс хэнийд очих гэж байгаа юм гэж асуухад Төмөрхүү гэх эмэгнийд очих гэж явж байгаагаа хэлсэн тэгээд тэр хүнийг Ч.Батболд цагдаа бид хоёр сумын төвөөс зүүн хойш 3 орчим км байх Төмөрхүү эгчийн гэрт нь хүргэж өгсөн тэр хүн замдаа очих гэж байгаа айлруугаа явдаг замаа олохгүй буруу тийш нь зам заагаад байсан би энэ замаар явж очиноо гэтэл үгүй гээд өөр тийшээ явах зам заагаад байсан тэгээд миний заасан замаар явж байтал өө энэ зам мөн байна би архи уучихсан болхоор жоохон будлиад байна гэж байсан тэгээд бас өөрийгөө Өмнөговь аймагт шороо ачдаг гинжит техник барьдаг ажил хийдэг засвар хийж байгаад хөл дээрээ шанагыг нь унагаад хөлөө гэмтээсэн гээд зүүн хөлдөө гуталгүй явж байсан тэр хүн зогсоо зайгүй янз бүрийн юм яриад ам хуурай байхгүй байсан би согтуу хүн угаасаа ийм байдаг даа гэж бодоод чимээгүй явж байгаад тэр хүнийг Төмөрхүү эгчийн гэрийн гадаа хүргэж өгсөн тэр хүн гэрийн гадаа буугаад үлдсэн Төмөрхүү эгч гарч ирээд тэр хүнийг аваад гэртээ очсон Ч.Батболд бид хоёр тэдний гэрт оролгүй гаднаас нь буцсан... /хх-ийн 10 дугаар хуудас/ гэх,  

шинжээч Б.Н...Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, биеийн жин, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Дээжээ хэзээ авсан нь чухал. Цусны дээжийг хэзээ авснаас шалтгаална. Шинжилгээний үр дүн нь дээж авсан тухайн цаг үеийн үр дүнг илэрхийлнэ. Өмнө нь ямар байсныг нөхөж тогтоох боломжгүй. Тухайн хүний биеийн онцлог, нас, хүйс, биеийн жин, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байна. Тухайн хүний биеийн онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж 12-24 цагийн дараа спиртийн агууламж илрэхгүй байх магадлалтай. Монголд одоогоор ийм төрлийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байна... /хх-ийн 14 дүгээр хуудас/ гэх,

сэжигтэн Д.Цөгсөн ...Би ганцаар 2025 оны 02-р сарын 21-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотод байх гэрээсээ эхнэрийн тоёото аука маркын улсын дугаартай машинаар Төв аймгийн Аргалант суманд байх хадам эмээ Төмөрхүүгийнд очхоор гарсан юм би өмнө нь зүүн хөлөө бэртээгээд удаагүй байгаа тул замд машин барьж явхад бэртэлтэй хөл өвдөөд байсан тул Аргалант сумын засмал засмаас 20 цагийн орчим салж зогсоод өмнө нь хүн ууж байгаад үлдээсэн байсан 0.75 грамтай "Хараа" архинаас 100 орчим граммыг уугаад сумын төвд байх 2 давхар дэлгүүрээс талх авах гээд гадаа нь очтол дэлгүүр хаачихсан байсан дэлгүүрийн гадаа зогсож байтал цагдаа нар ирсэн... /хх-ийн 12 дугаар хуудас/ гэх,

яллагдагч Д.Цөгсөн ...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 55 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1969 дугаартай “...Шинжилгээнд “Д.Ц ЛД87031317” гэж хаяглан ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Цгэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Төв аймгийн Прокурорын газрын хяналт тогтоох, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би, шүүгдэгч Д.Цд холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч Д.Ц нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргал-Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд тоёота акуа маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо албан үүргээ гүйцэтгэх явсан цагдаагийн албан хаагчийг согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд гэм буруутайд тооцох зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:

...Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Р.Энхтуяа би, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Д.Цэрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Ц нь сая улсын яллагчийн ял тохирсон дүгнэлтээр хэлж байгаа болон 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтанд согтуурсан, мансуурснаа шалгуулахаас зайлсхийсэн гэдэг нь тогтоогдсон тул гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ц:

...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Ц болон түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ц болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Ц урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байна.

Иймд шүүгдэгч Д.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж

байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Д.Цтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох саналыг батлуулахаар шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирол төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:

...Бусдад төлөх өр төлбөргүй зэрэг байдлыг харгалзан, прокурорт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох саналыг гаргахад шүүгдэгч Д.Ц хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ц:

...Хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Цд хоёр мянга долоон зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор хоёр мянга долоон зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Д.Цд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 9 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож,   

шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..., тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус заасан учраас шүүгдэгч Д.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7.,

               36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2

                        дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

                                       удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Цшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

      

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН