Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Төмөрсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төмөрсүхэд холбогдох 201716010022 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, энэ жил 23 настай, халх, эрэгтэй, боловсролгүй, сантехникч, цахилгаанчны мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Хандизель” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт галчаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан, Боржгин овгийн Баярсайханы Төмөрсүх /Регистрын дугаар: КЙ94050811/

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт шийтгүүлсний дараа ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-нд өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн нутаг Гоёотын

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№35_2017_05_26_Төмөрсүх_145,2.doc

3-5  тоот  хашаанд  байрлах  иргэн  Х.Эрдэнэчулууны  гэрээс  408 250  төгрөгийг хар өнгийн хэтэвчтэй иргэний цахим болон жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, банкны виза карт зэрэг хувийн чухал баримт бичгийн хамт шунахай зорилгоор хулгайлж, бусдын эд хөрөнгөд “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Төмөрсүх мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн  хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэрэгт сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа.  Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан энэ нь хавтаст хэргийн 21-22 хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн хүний биеийг эх нь төрүүлдэг боловч  оюун санааг төрүүлдэггүй. Тус хүн өөрийнхөө замналаар явдаг. Төмөрсүх нь ам бүл 5, ээж, аав, ах дүү нарын хамт амьдардаг, боловсролын хувьд бага боловсролтой, нийгмийн хүрээллийн хувьд Хан дизель компанид ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хамт олны дунд нэр хүндтэй, өгсөн үүрэг даалгаврын биелүүлдэг, элдэв гаж зуршил байхгүй гэдэг нь Хан дизель компаний захирал Сайхандэлгэрийн албан тодорхойлолтоор нотлогдож байгаа. Мөн Төмөрсүх нь монгол хүний иргэний үүргээ хүлээж цэргийн алба хаасан нь хавтаст хэргийн 36-р хуудсанд авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 15, 16, 17, 18-р хуудсанд авагдсан гэрч Элбэгсайхан, Үүжээ, Буяндэлгэр, Бархасдорж нарын мэдүүлгээр хувийн зан байдлыг тодорхойлж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон 2 жил 1 сарын хорих ялын шүүмжийг хэлж байна. Энэ гэмт хэрэг нь 3 төрлийн сонгох санкцтай байдаг учраас 3 сарын баривчлах ял оноож өгнө үү? гэж хүсч байна. Мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн ял оноож байна. Үүнтэй маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч нь дуугарахгүй дуу муутай байгаач би гэмт хэрэг үйлдсэн хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Иймээс хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Б.Төмөрсүх нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт шийтгүүлсний дараа ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-нд өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн нутаг Гоёотын 3-5 тоот хашаанд байрлах иргэн Х.Эрдэнэчулууны гэрээс 408 250 төгрөгийг хар өнгийн хэтэвчтэй иргэний цахим болон жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, банкны виза карт зэрэг хувийн чухал баримт бичгийн хамт шунахай зорилгоор хулгайлж, бусдын эд хөрөнгөд “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалсан. Иймд шүүгдэгч Б.Төмөрсүхэд  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145:2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих яглыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5  дахь хэсэгт зааснаар  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Цагдан хоригдоогүй бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг оруулж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэв.

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 4-6 дүгээр хуудаст/,

Хохирогч Х.Эрдэнэчулууны  өгсөн “...Өмгөөлөгчгүй байцаалт өгье. ...Тэр залуу “миний цалин буудаггүй, тав арван мянган төгрөгний хэрэг байна. Гриндер зарна та авах уу” гэж надаас асуусан. Би тийм юм авахгүй, гар хөл муутай учраас надад хэрэг болохгүй гэж би түүнд хэлсэн. ...би харвалттай тул эргэж харж чаддаггүй бөгөөд тэр залуу миний ард орон дээр сууж байгаад надтай ярилцаж байгаад гэрээс гараадявсан юм. Түүни йдараа манай дүүгийн 8 настай хүүхэд орж ирээд сургуулиас мөнгө авч ир гэсэн гэхээр нь би түрийвчнээсээ  мөнгө авч өгөх гээд орон дээр орхисон түрийвчээ хайгаад олоогүй. ...Алдсан хэтэвч дотор миний өөрийн иргэний цахим үнэмлэх, жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, Хаан банкны виза карт зэргээс гадна бэлнээр 408250 төгрөг байсан. Тэдгээрийг бүгдийг түрийвчтэй нь аваад явсан байсан. Дараа нь цагдаагаас алдсан хэтэвч болон бичиг баримтуудаа бүгдийг нь 368250 төгрөгний хамт хүлээн авсан. Дутсан 40 000 төгрөгийг тэр хулгай хийсэн хүүгийн аав нь надад цагаан сарын өмнөхөн авчирч өгсөн. ...Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй.." гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудаст/,

Гэрч Б.Баттөмөрийн өгсөн: “...Эрдэнэчулуун ахын гэрт ороод яриад сууж байтал гаднаас нэг хүүхэд орж ирсэн. Тэр хүүхдэд мөнгө өгнө гээд Эрдэнэчулуун ах түрийьчээ хайгаад олоогүй. Би тоглоом шоглоомоор би наад руу чинь ойртоогүй шүү гэж хэлсэн. Эрдэнэчулуун ах түрийвчээ энд байж байсан гэж орныхоо орчмоор хайж байгаад “түрүүхэнд орж ирсэн галч хийдэг залуу авчихдаг юм байх даа” гэхээр нь “та цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэж би түүнд хэлсэн. Орой нь Эрдэнэчулуун ах над руу утасдаад цагдаа нөгөө хүнийг чинь олоод түрийвч олж өглөө, баярласан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст/,

Гэрч Ч.Үүжээгийн өгсөн: “...Хүүгээ ажил хөдөлмөр хийгээд амьдраад явчих байх гэсэн бодлоор ажилд оруулсан юм. Гэр орондоо дутаж гацаад өлсөөд байх зүйл байдаггүй л юм. Хүүгээ яагаад хулгай хйигээд байдгийг нь ч би ерөөсөө ойлгохгүй юм. Мэргэлдэг арга дом хийдэг хүнд ч үзүүлсэн. Ямар ч нэмэ рбайхгүй. Яагаад ямар учраас хулгай хийдгийг нь өөрөөс нь асуухаар хар цагаан үг дуу хэлэхгүй юм.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 16 дугаар хуудаст/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 52/01 / Хавтаст хэргийн 19-р хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын “”Магадлуулагч Баярсайхан овогтой Төмөрсүх ньсэтгэл мэдрэлийн хувьд эрүүл болно, ... хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх... хэрэг хариуцагч чадвартай” гэсэн №16/17 дугаартай магадлагаа /Хавтаст хэргийн 21-23 дугаар хуудаст/,

Б.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үгүйсгээгүй сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 31-32, 34-35-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Төмөрсүхийн иргэний үнэмлэхний болон цэргийн үүрэгтний үнэмлэх /Хавтаст хэргийн 36-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн засаг даргын “...Төмөрсүх нь ам бүл 4, тус багийн иргэн мөн ...” гэсэн тодорхойлолт /Хавтаст хэргийн 37-р хуудас/,  

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газраас олгосон шүүгдэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлгүй талаарх тодорхойлолт /Хавтаст хэргийн 39-р хуудас/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 40-р хуудас/, 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хандизель ОНӨААТҮГазрын захирлын тодорхойлолт /Хавтаст хэргийн 41-р хуудас/, 

Харилцах банкнуудаас авсан дансны лавлагаанууд /Хавтаст хэргийн 42-50-р хуудас/, 

Шүүгдэгчид захиргааны хяналт тогтоосон тухай тогтоол болон захиргааны хяналтанд байгаа хүний мэдээлэл /Хавтаст хэргийн 76-81-р хуудас/, 

Тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №53 дугаар тогтоол /Хавтаст хэргийн 85-90-р хуудас/, 

Захиргааны хяналтыг зогсоох тухай тогтоол /Хавтаст хэргийн 91-р хуудас/,  зэрэг болно.

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт шийтгүүлсний дараа ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-нд өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлан багийн нутаг Гоёотын 3-5 тоот хашаанд байрлах иргэн Х.Эрдэнэчулууны гэрээс 408 250 төгрөгийг хар өнгийн хэтэвчтэй иргэний цахим болон жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, банкны виза карт зэрэг хувийн чухал баримт бичгийн хамт шунахай зорилгоор хулгайлж, бусдын эд хөрөнгөд “бага бус” хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх бөгөөд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Төмөрсүх нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байсан нь дээрх шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба хянан харгалзан хугацаанд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож,  Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж шийдвэрлэв.

Тухайн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржгин овогт Баярсайханы Төмөрсүхийг бусдын эд хөрөнгийг болон бусдын иргэний үнэмлэх, хувийн бусад чухал баримт бичгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөрсүхэд эд хөрөнгө хураахгүйгээр, 5 /тав/-н сарын хугацаагаар, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тус тус баривчлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 10 хоногийн баривчлах ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх баривчлах ялыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төмөрсүхэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.Төмөрсүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Төмөрсүхэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА