Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

 

******* Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган,

иргэний нэхэмжлэгч ***** ХХК-ийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

иргэний хариуцагч ******* ***** ХХК-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ирүүлсэн ***** ургийн овогт Ж.Б- холбогдох эрүүгийн 2****5 дугаартай, 175/2024/***/Э ндекстэй хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сүхбаатар аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто*******ын инженер мэргэжилтэй, ******* ******* ******* ХХК-д ***************** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт **** аймгийн **** сумын ***** тоотод оршин суух хаягтай, Одоо Улаанбаатар хот *********************** тоотод оршин суух хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хөдөлмөрийн хүндэд медалиар шагнуулсан, ******* ургийн овогт Ж.Б, Регистрийн дугаар: ******;

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Ж.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн **** сумын чиглэлд ******* барилгын ажил явуулж байгаа “******” ХХК-ны -н инженерээр ажиллаж байх үедээ ******* улсын Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто *******, *******ын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ гэсэн заалтыг, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан 'Авто *******, *******ын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын -Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр *******ыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана,

-Гүйцэтгэгч ажилдаа тоосжилт үүсэх, агаараар тархдаг юм уу хорт хийг багасгахад чиглэгдсэн арга барилуудыг ашиглана. Тоосжилт үүсэж болзошгүй тохиолдолд ус шүрших арга хэмжээг авна. Нөөц материал юм уу хаягдал материалын овоолгыг өөр тийш нь ачиж зөөхөөс өмнө норгож чийглэх тухай зааврыг инженер өгч болно. Инженерийн зүгээс тоосжилт үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх материалыг бүх талдаа өндөр хашлагатай, тэвш бүхий машинаар  ээвэрлэн зөөнө. Иймэрхүү материалыг машины тэвшний хашлаганаас илүү гаргалгүй ачиж цэвэрхэн брезентээр тэвшний талууд болон арын хаалтаас дор хаяж 300 мм илүү гарган унжуулж сайтар хучна!' гэж заасныг буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг хангуулан ажиллаагүйн улмаас ******* улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талууд байгуулсан концесс гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй “******* ******* ******* ’ ХХК нь “Дархан-Алтанбулагийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто *******” *******ын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх авто *******ын байгууламжийн ажпын талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллагаагүй нь улмаас Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” нэртэй газарт *** улсын дугаартай Тоёота Ланд крузер ** маркийн тээврийн хэрэгсэл *** улсын дугаартай Норд бенд загварын том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ******* тээврийн осол гарч улмаар **** улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Г-н амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Яллагдагч ******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн сумын чиглэлд ******* барилгын ажил явуулж байгаа “******* ******* ******* ” ХХК-ны -н инженерээр ажиллаж байх үедээ ******* улсын Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто *******, *******ын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ гэсэн заалтыг, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан 'Авто *******, *******ын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын -Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр *******ыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана,

-Гүйцэтгэгч ажилдаа тоосжилт үүсэх, агаараар тархдаг юм уу хорт хийг багасгахад чиглэгдсэн арга барилуудыг ашиглана. Тоосжилт үүсэж болзошгүй тохиолдолд ус шүрших арга хэмжээг авна. Нөөц материал юм уу хаягдал материалын овоолгыг өөр тийш нь ачиж зөөхеөс өмнө норгож чийглэх тухай зааврыг инженер өгч болно. Инженерийн зүгээс тоосжилт үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх материалыг бүх талдаа өндөр хашлагатай, тэвш бүхий машинаар  ээвэрлэн зөөнө. Иймэрхүү материалыг машины тэвшний хашлаганаас илүү гаргалгүй ачиж цэвэрхэн брезентээр тэвшний талууд болон арын хаалтаас дор хаяж 300 мм илүү гарган унжуулж сайтар хучна!' гэж заасныг буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг хангуулан ажиллаагүйн улмаас ******* улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр талууд байгуулсан концесс гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй “******* ******* ******* ’ ХХК нь “Дархан-Алтанбулагийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто *******” *******ын байгууламжийн ажпыг хийж гүйцэтгэх авто *******ын байгууламжийн ажпын талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллагаагүй нь улмаас Сэлэнгэ аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “ ” нэртэй газарт улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тзэврийн хэрэгсэл улсын дугаартай Норд бенд загварын том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж ******* тээврийн осол гарч улмаар улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ийн амь нас хохирсон үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “... Надад бүх тэмдэглэл ноорог байгаа. Авчраагүй байгаа нь миний буруу. Гаднаас харахад зүгээр байгаа ч дотроо үнэхээр шаналж өвдөж байна. Би хэл мэдэхгүй учраас бүх зүйл орчуулагчаар дамжиж явдаг байсан.Миний хэлж байгааг бүрэн юмуу дутуу орчуулж байгааг би мэдэхгүй. Ажил хийж байгаа хүмүүс бүгд Хятад хүмүүс монгол ажилчиддаа би өөрөө зааварчилгаа өгдөг хятад хүмүүст яаж хэлэхээ мэддэггүй. 80 км газарт багадаа 2 удаа явж ажиллаж байсан. Хэл мэддэггүй болохоор дамжуулж хэлдэггүй байсан уу, хэлсэн ч биелүүлдэггүй байсан уу, мэдэхгүй байна. Үнэн зөв шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “...П.Амгаланбаатар өмгөөлөгч өмнөх хурал дээр ярьсан зүйлээ ярьж миний хувийн орон зай руу орж байна. Энэ хүн байхгүй болсноор миний хүүхдийн эрх зүйн байдал дордох учиргүй цаашдаа ч сургасаар байх болно. Бид хүүхдээ хувийн сургуульд сургах талаар 2 жилийн өмнөөс ярьж шийдсэн. Ирээдүйд гарах сургалтын төлбөрийг сүүлд батлагдсан төлбөрөөр бодож тооцсон байгаа. Сэлэнгэ рүү ирж очих зардал нь 2024 оны 10 сарын 28-нд гаргаж өгсөн 1,100,000 баримт дээр 948,000 нэмэгдээд ийм дүн гарсан. Осол 2023 оны 05 дугаар сарын 30ны өдөр гарсан. “******* ******* ******* ” ХХК нь цаашид монголд үргэлжлүүлэн байх эсэх нь тодорхоогүй удирдах албан тушаалтныг нэг ч удаа хараагүй. Сарын дараа ч байхгүй болохыг хэлж мэдэхгүй. Хохирол төлбөр гаргуулахаар шийдвэр гарвал нэг дор гаргаж өгөхөөр шийдэж өгнө үү. Сэтгэл санааны хохиролын хувьд журам гарахаас өмнө хэрэг болсон гэж үзэж байгаа бол журамгүй байх үеийн хуулиар юмуу олон улсын хуулиар яаж зохицуулж байсан түүгээр шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд сэтгэл хэвийн бус хэвээрээ байгаа. Зээлийн төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр 100 хувь аав нь хариуцдаг байсан учир эдгээрийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээж өгнө үү. Амгаланбаатар талийгаачийн буруутай үйлдлээс болж ийм үйлдэл болсон гэж үзээд байгаа. Бүрэлдэхүүнтэй шинжээч гаргаж өгөөч гэсэн дүгнэлтийг 3 удаа гаргаж байхад мөрдөгч прокурор хүлээж аваагүй. Урд явж байсан машины жолоочийн мэдүүлэг байхгүй. Үзэгдэх орчин бага байсан бол жолооч мөн адил хөдөлгөөн хийж байсан. Хоёр талаасаа ирж байсан жолооч хоёулаа зэрэг зогсох байсан биздээ энэ нь бас эргэлзээтэй. Шилдэг инженерээ алдсан. Компанийнхаа төдийгүй, ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой байхад иргэний хариуцагчтай нэг тал юм шиг сэтгэгдэл төрж байна. хувьд та үнэхээр хариуцлагатай ажлаа хийж явсан бол энэ осол гарахгүй байсан. Би байгаагүй шүү гэдгээ нотлох баримт авчраагүй байна. Өөрийгөө хамгаалах баримт авчирч үзүүлэхгүй байна. Би ийм ийм шаардлага хүргүүлсэн шүү гэсэн ямар ч баримт бичиг хэрэгт байхгүй байна. Хуулийн дагуу эрх тэгш дүгнэж өгөөсэй гэж хүсэж байна. “******* ******* ******* ” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй байж,ямар хохирол хүлээж байгаа нь харагдахгүй байна. Энэ компаниас бусад байгууллага, хүмүүс их бага хэмжээгээр хохирол амссан байхад энэ компанийн үүрч байгаа хариуцлагыг харахгүй байна. Иймд ******* Улсын нэрийн өмнөөс, ******* хүний өмнөөс шийдвэр гаргаасай гэж хүсэж байна...”

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Э.Г нь 2014 онд мэргэжпээрээ авто *******ын хяналт, зураг төсөл боловсруулдаг дг ХХК-нд материалын инженерээр ажилд орж байсан. Сэлэнгэ аймгийн , нуур чиглэлийн *******ын ажил хийгээд 2 жил орчим болж байна. Манай нөхөр Э.Г үндсэн ажил нь ******* тавьж байгаа ажилд хяналт тавьж тээврийн хэрэгслээр явдаг байсан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ний өглөө 09 цагийн орчим фейсбүүк чатаар "Би өнөөдөр 10-11 цагийн хооронд онлайн шалгалттай тул битгий залгаарай, би дуусаад өөрөө залгана" гэж мессеж бичсэн байсан тул би утсаар залгаж яриагүй. Ингээд өдөр 12 цагийн үед хамт ажилдаг Билгээ гэж ах над руу утсаар залгаад "Ганзориг осолд орчихсон гэнэ хамт явах уу" гэхээр нь хамт ирсэн. Тухайн үед биеийн байдал нь муу байна гэж байсан боловч ирж явах *******даа нас барсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 28-30-р хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.ы 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарны 23-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нуур суманд байх ******* ******* ******* ХХК-тай амаар тохиролцон гэрээ байгуулж өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр багсармал болон асфальт зөөж ачихаар ажиллаж эхэлсэн. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа гараад ******* ******* ******* ХХК-ны зуурмагийн үйлдвэрээс 11 цагийн орчимд багсармал ачаад Сэлэнгэ аймгийн сумын “Нам даваа’- нэртэй газар даваад сумын постоос нааш 1 км орчимд ачсан байсан багсармалаа буулгаад буцаад ******* ******* ******* ХХК-ны зуурмагийн үйлдвэр рүү явж байсан юмаа. Ингээд *******даа явж байтал урдаас 3 том тээврийн хэрэгсэл ирж байсан. Тухайн 3 тээврийн хэрэгслийн 2 тээврийн хэрэгсэл нь шороо ачиж, буулгаж байгаа тээврийн хэрэгсэл байсан бол 1 нь ******* ******* ******* ХХК-ны зуурмагийн үйлдвэрээс багсармал ачаад явж байгаа тээврийн хэрэгсэл байсан. Би яагаад мэдэж байна бэ гэхээр бид багсармал ачсан тохиолдолд дээээ ногоон өнгийн бүтээлгээр ачаагаа бүтээдэг юмаа. Харин надтай зөрж байсан 3 тээврийн хэрэгслийн урд явж байсан 2 тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн бүтээлэггүй байсан бөгөөд сүүлийн нэг тээврийн хэрэгсэл нь дээрээ бүтээлэгтэй байсан. Ингээд тухайн 3 тээврийн хэрэгсэл зөрөөд хамгийн сүүлийн тээврийн хэрэгсэл зөрж байтал л шороон дундаас гэнэт цагаан өнгийн жижиг машин урсгал сөрөөд л гарч ирээд миний тээврийн хэрэгслийн урдаас орж ирээд ******* тээврийн осол гарсан. Тухайн үед гадаа салхитай байсан бөгөөд зүүн талаасаа салхитай байсан. Мөн ******* дээр маш ихээр тоос боссон байсан бөгөөд 3 том тээврийн хэрэгсэл зөрөх үед ******* дээр шороо маш ихээр боссон. Ингээд л шороон дундаас тухайн тээврийн хэрэгсэл ороод ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Б-н 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... улсын дугаартай Тоёота Ланд крузьер 76 маркийн тээврийн хэрэгсэл манай “ ” ХХК-ийн өмч байгаа юмаа. Тухайн тээврийн хэрэгслийг манай " ” ХХК 2022 оны 04 дүгээр сард оруулж ирсэн. Би тухайн үед ажилд ороогүй байсан учир нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй байна. тухайн улсын дугаартай Тоёота Ланд крузьер 76 маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. дээрх хэрэгт манай “ ” ХХК-ийн улсын дугаартай Тоёота Ланд крузьер 76 маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан боловч тухайн хохирол учруулсан хүн нь манай ” ХХК-ийн ажилтан байсан. мөн амь насаараа хохирсон байгаа учир би сайн хэлж мэдэхгүй байна. тиймээс би удирдах албан тушаалтнуудтайгаа ярилцаж байгаад хариу мэдэгдье...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 41-р хуудас/,

Гэрч Э.Э-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдер мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ах нь Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай ээж над руу утсаар яриад Ах чинь аваарт орчихсон байна, бие нь муу байна. ажлын хүмүүс нь явах гэж байна. гэнэ Золжаргал эгчтэйгээ хамт яв гэж хэлсэн. Ингээд би бэр эгч Золжаргалын хамт Сэлэнгэ аймгийн суманд ирсэн. Манай ах нь 2014 онд мэргэжлээрээ авто *******ын хяналт, зураг төсөл Боловсруулдаг дг ХХК-нд материалын инженерээр ажилд орж байсан. Сэлэнгэ аймгийн , нуур чиглэлийн *******ын ажил хийгээд 2 жил орчим болж байна. Миний хувьд хэрэг ослын талаар мэдэх зүйл алга байна. Манай ах нь жолоо барих эрхийн үнэмлэхтэй. Тээврийн хэрэгсэл жолоодоод 16 орчим жил болж байна. ах маань архи дарс уугаад байдаггүй, Хааяа баяр ёслолын үед л хэрэглэдэг. нь дг ХХК-нд 2014 оноос хойш ажиллаж байна. Манай ах ер нь амраад байдаггүй байнга л ажилтай байдаг. Манай ах нь 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Эцэг эхээсээ 3-лаа доороо 2 эмэгтэй дүүтэй би хамгийн бага дүү нь байгаа юм. Аав Эрдэнээ, ээж нар Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд амьдардаг. Бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж байгаад 10 жилийн сургуулийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд сурч төгсөөд Барилгын коллежийг 2010 онд барилгын материал инженер мэргэжлээр төгссөн. 2010-2014 оны хооронд 2-3 компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад 2014 онд мэргэжпээрээ авто *******ын хяналт, зураг төсөл боловсруулдаг дг ХХК-нд материалын инженерээр ажилд орж тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Эхнэр *******тай гэр бүлээд 13 жил болж байна. Дундаасаа 10 настай 1 охинтой, Хувь хүний хувьд ажилдаа их дуртай, нэг эхэлсэн ажпаа хаядаггүй, хүнд их тусархуу, хүнтэй эвсэг найрсаг зантай хүн байсан /1-р хх-ийн 45-р хуудас/,

Гэрч Ш.Э-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн ажилдаа байсан бөгөөд манай ажилд би болон манай ажлын инженер хамтаар Сэлэнгэ аймгийн сумын чиглэлд *******ын цутгалт хийж буй ажил руу гарсан. Тухайн үед талийгаач болох манай ажпын материалын инженер ажил дээрээ шалгалт өгнө гэж хэлээд үлдсэн. Би инженерийн хамтаар сумын цутгалт хийж байгаа газар ирчхээд зуурмаг ирэхгүй байсан учир бид буцаад Сэлэнгэ аймгийн нуур суманд байх зуурмагийн үйлдвэр рүү явсан. Зуурмагийн үйлдвэр дээр оччихоод цааш ажлын байр дээрээ очтол бид 11 цагийн орчим очсон. Гэтэл ажил дээр байхгүй ажпын талбай руу гарсан байсан. Ингээд удаагүй байтал манай инженер руу ******* ******* ХХК-ны орчуулагч Мөрөн залгаад сум руу зорчих *******д ******* тээврийн осол гарсан байна гэж хэлсэн. Үүний дагуу бид инженер бид хоёр осол болсон газар иртэл манай компанийн улсын дугаартай Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл ******* ******* ХХК-ны 16-44 сэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нас барсан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 47-48-р хуудас/,

Гэрч Ц.Ц-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө бид урьдын л адил өглөө босож цайгаа уучхаад ажилдаа гарсан. Харин Э.Г инженер өглөө шалгалттай байсан учир үдээс өмнөх ажилд би хяналт тавихаар гарсан юмаа. Би ажилдаа манай ХХК-ны жолооч Ш.Э-н хамтаар гарсан бөгөөд ажлын талбай дээр 10 цагийн орчим ирсэн. Талбай дээр ажпын эрчим бага удаашралтай байсан учир бид хаана ямар саатал гарсан талаар тодруулах гээд буцаад гүйцэтгэгч ******* ******* ХХК-ны ажпын байр руу явсан. Тухайн үед очиход үйлдвэр нь усны хомсдолын улмаас түр саатсан байсан. Тухайн үед сумаас ус зөөж ирээд үйлдвэр хэвийн ажиллаж эхэлсэн. Ингээд жолооч бид хоёр гүйцэтгэгч компанийн лаборатори дээр очиж цементийн агууламж тодорхойлох шинжилгээ хийгээд 11 цаг 10 минутын орчим тухайн лабораториос хөдлөөд өөрийн ажпын байранд 11 цаг 22 минутын орчим очсон. Ажил дээр очих үед инженер байхгүй байсан. Гэтэл 11 цаг 37 минутад гүйцэтгэгч МОНГОЛ ******* ХХК-ны орчуулагч МӨРӨН өөрийн /8033-4855/ дугаарын утсаар над руу залгаад ажпын талбай дээр ******* тээврийн осол гарсан байна гэж хэлсэн. Ингээд би жолооч хамтаар осол гарсан газар иртэл манай компанийн улсын дугаартай Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл ******* ******* ХХК-ны 16-44 сэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан нас барсан байсан..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 50-51-р хуудас/,

Гэрч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “******* ******* ******* ” ХХК-д 2016 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд би тухай компанийн инженерээр ажиллаж байгаа юм. Миний хийдэг ажил бол тухайн *******ын ажпын бичиг баримтыг хариуцаж мөн “******* ******* ******* ” ХХК-ны хийсэн ажпын хүсэлтийг бэлтгэдэг юмаа. “О” ХХК-ны зөвлөх баг болон манай “******* ******* ******* ” ХХК хурал дээр ярьсан асуудалд бид шууд арга хэмжээ аваад явчихдаг юмаа. Зам дээр биднээс гадна “дг” ХХК-ны зөвлөх багийн инженерүүд ажиллаж байгаа учир бид тухай бүр танилцуулаад ажиллачихдаг учир бид бичгээр хариу мэдэгдэх шаардлагагүй байдаг юмаа...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53-р хуудас/,

Гэрч Г.Ш 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* ******* ******* ХХК-д төслийн менежер удирдагч ажилтай бөгөөд тухайн төслийг 2018 оноос удирдан ажиллаж байна. Миний хариуцсан ажил бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын "Сэлэнгэ" мөрний нээс Сэлэнгэ аймгийн сум-хүртэл шинээр баригдаж буй *******ын ажпын төслийг удирдаж ажилладаг хүн байгаа юм. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Сэлэнгэ аймгийн нуур сумын 2 дугаар багт байрлах кемп дээрээ ажиллаж байсан юмаа. Ингээд 11 цаг 37 минутын орчимд манай ажпын орчуулагч над руу залгаад "62-н карьерын ойролцоо ******* дээр машин мөргөлдсөн байна" гэж хэлсэн. Үүний дагуу би осол болсон газар иртэл манай компанийн тээврийн хэрэгсэл хяналтын компанийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байсан бөгөөд цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн ******* бүрэн ашиглалтад ороогүй ******* байсан. Гэвч тухайн *******аар зорчих хөдөлгөөн их байгаа учир ******* дээ тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн юмаа. Тухайн хэсгээр түр

******* хараахан бариагүй байгаа. Тухайн *******аар тээвэр хийхийг зөвшөөрсөн зүйл байхгүй. Ер нь бол ******* барилгын ажил явуулахад *******аа барихын хажуугаар тухайн ******* дээр тээврийн хэрэгслээр зорчиж болдог юмаа. Манай ажпын жолооч Ж. нь манай ажилд саяхан ажиллаж эхэлсэн хүн байгаа юм. ******* ******* ******* компанид жолоочоор ажиллаж эхлээд 6-7 хоног л болж байгаа. Ж.ыг анх манай ажпын орчуулагч ажилд авч байсан юмаа. Ж. тохирох ангиллын үнэмлэхтэй байсан учир ажилд авсан. Харин өөр ямар ямар ангиллын үнэмлэхтэй байсан талаар би сайн мэдэхгүй байна. ******* ******* ******* ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан хоёр ажилтан байгаа. Нэг нь Билэгсайхан бол нөгөе ажилтан нь Тунгалаг гэж ажилтан байгаа. Тухайн зааварчилгааг манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан болох Билэгсайхан ажилчдадаа өгч байгаа. Үүний хажуугаар би ч мөн адил хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал чиглэлээр зааварчилгаа өгдөг юмаа. Миний мэдэж байгаагаар Ж. 2023 оны 05 дугаар сарын 29- ний өглөө 06 цаг 30 минутаас ажилдаа гараад орой 20 цагт ажлаасаа буусан. Өдөр 12-13 цагийн хооронд нэг цаг амарсан байгаа. Миний өгдөг зааварчилгаа бол цахилгаан ашиглалт, галын аюулаас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлаа хангах чиглэлээр зааварчилгаа өгдөг. Миний өгсөн зааварчилгаа дээр тээврийн хэрэгслийн хурдыг 70 км/ц-аас хэтрүүлэхгүй байх болон үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгслийн хурдаа багасгах зэрэг зааварчилгаа өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59-р хуудас/,

Гэрч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн:”... Тухайн *******д үйл ажиллагаа явуулах компани нь манай "******* ******* ******* " ХХК хариуцан ажиллаж байгаа юмаа. Тухайн *******ын аюулгүй байдалд манай "******* ******* ******* " ХХК хариуцан ажиллаж байгаа. Тухайн үеийн тоосжилтын хэмжээ ямар байсан талаар би тухайн газар байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Гэхдээ том оврын тээврийн хэрэгсэл явах үед ******* дээр тоос ирээр босдог юмаа. Тиймээс ******* тээврийн осол болох үед ******* дээр ямар хэмжээний тоос байсан талаар би сайн мэдэхгүй байна. Манай "******* ******* ******* " ХХК-ны зүгээс тоос буулгах чиглэлээр усны машин явуулж тоосыг дарах арга хэмжээ авдаг юмаа. Манай "******* ******* ******* " ХХК-д 6 машин байгаа. Бид эхний ээлжид ажил явагдаж байгаа талбай дээрээ ус цацдаг юмаа. Үүний дараагаар *******ын материалтай холбоотойгоор тоос ихээр босох хэсгүүдэд усалгааны ажил хийгддэг. Бид ******* дээр өдөр болгон ус цацаж байгаа. Тухайн осол болохын өмнө ******* дээр мөн ус цацаж тоос дарах арга хэмжээ авсан байгаа. Тухайн өдөр гадаа хурц нартай халуун, мөн шуургатай байсан учир цацсан ус хурдан хаталт өгсөн байсан. Тэгээд л тоос дахин босож эхэлсэн байсан. Дээрх ажил бол өдөр тутамд хийгддэг байнгын л хийдэг ажил. Тиймээс надад зураг дараад танилцуулга бичээд байх шаардлагагүй байдаг юмаа. Манай ХАБ-н ажилтны зүгээс ямар ажил хийх шаардлагатай байна түүнийгээ надад танилцуулаад хийдэг юмаа. Тэгэхээр манай ХАБ-н ажилтанд хийсэн ажлын тэмдэглэл байгаа байх. Тиймээ дээрх хуралд *******ын тоос бууруулах чиглэлээр арга хэмжээ авах талаар яригдсан. Бид тухайн хурлын үед яригдсан асуудлын дагуу нэн шаардлагатай байсан үйлдвэрийн гарах хэсэг болон сумын төвийн урд хэсэгт туслах ******* хийж засаж янзалсан байгаа. Ер нь бол сумын урд хэсгийн *******ын хувьд өмнө нь туслах ******* хийсэн байсан бөгөөд асфальт тавьсан хэсгээрээ зорчих жижиг тээврийн хэрэгслээ зорчуулан туслах *******аараа үйлдвэрийн том оврын тээврийн хэрэгслээ явуулдаг байсан юмаа. "дг" ХХК-ны зөвлөх багийн зүгээс манай ******* тавих үйл ажиллагаанд албан шаардлага хүргүүлэх эрхтэй байдаг. Би тухайн албан шаардлагуудын талаар одоо сайн санахгүй байна. Гэхдээ "дг" ХХК-ны зөвлөх багийн зүгээс манай ******* тавих үйл ажиллагаанд албан шаардлага хүргүүлдэг юмаа. Бид тухайн албан шаардлагад заасан ажиллагааг хийж гүйцэтгээд бид буцаагаад албан бичгээр хариу хүргүүлдэг юмаа Бид "дг" ХХК-ны зөвлөх багийн зүгээс ирүүлсэн албан шаардлагад заасан ажиллагааг хийж гүйцэтгээд эргүүлэн танилцуулдаг юмаа. Хэрэв танилцуулаагүй тохиолдолд манай ажил цааш явагдахгүй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс бид тэр даруй л албан шаардлагад заасан ажиллагааг хийж хариуг хүргүүлдэг. Бид дээрх шаардлагуудад эргэж хариу хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р хуудас/,

Гэрч Б.Д 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн ******* бол бүрэн ашиглалтад ороогүй бөгөөд *******ын гадарга нь шороон гадаргатай ******* байгаа юм. Тэгэхээр тээврийн хэрэгсэл зөрөх үед маш их шороо босоод үзэгдэх орчин хязгаарлагддаг.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 72-73-р хуудас/,

Гэрч Г.М 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн ******* бол бүрэн ашиглалтад ороогүй бөгөөд *******ын гадарга нь шороон гадаргатай ******* байгаа юм. Тэгэхээр тээврийн хэрэгсэл зөрөх үед маш их шороо босоод үзэгдэх орчин хязгаарлагддаг. Биднийг ажилд гарах үед ******* ******* ******* ХХК нь хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгдөг. Гэхдээ байнга өгч амждаггүй болоод тэр үү зарим үед л зааварчилгаа өгдөг.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 75-76-р хуудас/

Гэрч Ш.Б 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн осол болсон ******* дээр хараахан түр ******* байгуулаагүй. Манай зөвлөх багийн зүгээс ******* ******* ******* ХХК-д удаа дараа түр ******* тавих талаар албан тоот, албан шаардлага хүргүүлж байсан. Гэвч тухайн ******* ******* ******* ХХК нь түр ******* тавих ажил одоо ч хүртэл удаашралтай байгаа.” гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р хуудас/

Гэрч Г.Б 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би шалгалт хийх үед “******* ******* ******* :’ ХХК”-ны үйл ажиллагаанд зөрчил илэрсэн. Дурдвал:

-Байгаль орчны менежментийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хариуцсан *******ын хүрээнд гаргаж, зөвлөх багаар хянуулж, холбогдох байгууллагаар батлуулаагүй нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7, 9.8 дахь заалтууд ******* барилгын ажлыг гүйцэтгэх график төлөвлөгөө,

- Гүйцэтгэгч нь технологийн аргачлал болон чанарын хяналтын төлөвлөгөөг зөвлөх байгууллагаар хянуулж баталгаажуулаагүй нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, техникийн шаардлагын Бүлэг 100 холбогдох заалтууд;

- Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээ байгуулаагүй байгаа нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 222-р тогтоол, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл;

- Барилга угсралтын ажлын явцад түр *******аар үндсэн трассыг ашиглах болон хайрган хучилттай *******аар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тохиолдолд хөдөлгөөний зохион байгуулалтын зургийг гаргаж зөвлөх болон холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулан баталгаажуулаагүй нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто *******, *******ын байгууламжийн барилгын ажпын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ хэсэг;

- Гүүрийн төмөр бетон хийцийн арматурчилалт, хэв, хашмал, хэмжилт зураглалыг техникийн шаардлагад нийцүүлээгүй байгаа нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг, "Авто *******, *******ын байгууламжийн барилгын ажлын жишиг техникийн шаардлага" ЗЗБНбД 31-008-2016-ийн 1022,

1018.6,1018.в, 202,203-р заалтууд тус тус зөрчигдсөн байсан. Тиймээс би тухайн зөрчилд нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04-29-02/064/06 дугаартай албан шаардлага хүргүүлж ажилласан.

“******* ******* ******* ” ХХК-ны зүгээс манайд албан шаардлагын хариу хүргүүлсэн. Гэхдээ тухайн хариу албан бичигт үндсэн трассыг ашиглахдаа зөвлөхийн багаар зураг төсөл батлуулаад ажиллаж байгаа талаар заалт хараахан тусгагдаагүй байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 234-235-р хуудас/,

Иргэний хариуцагч “******* ******* ******* ХХК-ийн захирал 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Би Ж. г мэднэ. ******* бол манай "******* ******* ******* " ХХК-ны Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтан байгаа юм. Дээрх хэрэгт манай ажилтан *******ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудалтай санал нийлэхгүй байна. Гэхдээ амь хохирогч ийн гэр бүлд хохирол бус хүн ёсны туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Би өөрийн ажилтнаа ямар ажил хийж байгааг мэдэж байгаа. ******* улсын хуульд заасан хариуцсан ажпаа бүрэн хийж байгаа. Өглөө гараад орой буцаж ирдэг, ер нь бол цагтай уралдаж л ажилладаг хүн. Мөн гадна ажил болоод өөрийн хариуцсан бичгийн ажпаа бүрэн хийж л байгаа. Хүн нас барсан асуудал гарсан нь маш харамсалтай байна. Гэхдээ би осол гарсан бодит байдлыг харахад талийгаач хурдаа тохируулаагүй, гадаа салхитай тоос боссон байдалтай байхад шаардлагатай арга хэмжээ аваагүй өөрийн буруутай үйлдлийн улмаас нас барсан байхад манай ажилтныг буруутгаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад нэг хүсэлт байна. Манай ажилтан ******* ажлаа бүрэн хийж байсан бөгөөд ямар нэгэн буруугүй байгаа учир тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 28-29-р хуудас/,

Иргэний хариуцагч “******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”... Тухайн ажил нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас сумын чиглэлийн *******ыг тавих үйл ажиллагаанд удирдлагаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих, тоног төхөөрөмжийг ажиллагаанд хяналт тавих, зохион байгуулах ер нь бол захирлын албан тушаал л гэсэн үг байгаа юмаа.Ер нь бол тухайн ******* барих үйл ажиллагаанд газар орныг судалсны Үндсэн дээр ******* барих зургаа боловсруулдаг. Тухайн зургийг манай үйл ажиллагаанд хяналт тавьдаг " " ХХК зураг төслөө боловсруулаад тухайн зургийн дагуу манай "******* ******* ******* " ХХК-ны гүйцэтгэж ажилладаг юмаа Ер нь бол зураг гэдэг зүйл бол хамгийн гол зүйл зураг байгаа болохоор бид тухайн зургийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан юмаа. Зам барих үндсэн зурагт туслах *******ын зурах байхгүй. Тавина гэсэн үг, өгүүлбэр бол байгаа. Учир нь үндсэн *******ын зурагт оруулах боломжгүй байдаг юмаа. Ажил эхэлмэгц үндсэн *******аа хааж тухайн орчны нөхцөл байдлаа судлан туслах ******* тавиад явдаг. Ер нь бол *******аа хаахгүйн тулд туслах ******* ашигладаг юмаа. Тэгэхээр үндсэн зурагтаа оруулалгүй, шаардлагатай тохиолдолд л туслах, ******* тавьдаг юмаа Туслах ******* тавих үедээ орчны нөхцөлөө харгалзаад зураг төсөл гаргадаг. Зарим шаардлагатай тохиолдолд зураг төсөл гаргалгүй шууд л ажлаа хийдэг. Учир нь түр ******* ч гэсэн аюулгүй ажиллагааны нэг хэсэг байдаг юмаа. Туслах ******* тавихад 80км-т тодорхой хэмжээний шороо хэрэглэх норм байдаг юмаа. Тухайн нормдоо тааруулаад л туслах *******аа барина гэсэн үг. Зам гүйцэтгэх үедээ манай үйл ажиллагаанд хяналт тавьдаг " " ХХК, болон манай "******* ******* ******* " ХХК харилцан тохиролцож зураг төслөө боловсруулдаг. Би зураг төсөл боловсруулах зөвшөөрөл олгоод манай "******* ******* ******* " ХХК *******ын инженер зураг төслөө боловсруулаад хяналтын " " ХХК тухайн зураг төслийг батлаад түр ******* тавьдаг. Манай төслийн зураг төсөл боловсруулдаг *******ын инженер нь Ли Ен гэж хүн байдаг. Тухайн хэсэгт зураг төсөл боловсруулагдаагүй боловч түр ******* бол тавьсан байсан. Гэхдээ осол гаргасан материал тээвэрлэх тээврийн хэрэгсэл болон хяналтын тээврийн хэрэгсэл баригдаж буй ******* дээр явах эрхтэй байдаг юмаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 135-136-р хуудас/,

Гэрч Ш.Билгээгийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн сумын чиглэлд шинээр тавигдаж буй авто******* тавих ажлын нарийвчилсан зураг байгаа. Ер нь бол тухайн зураг байхгүй бол ******* тавих боломжгүй. Тухайн зургийн манай " дг' ХХК зурж Зам тээврийн хөгжлийн төвөөр батлуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юмаа. Тухайн ******* барилгын ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхэд манай " дг" ХХК хяналт тавьдаг байсан юмаа. Манай " дг" ХХК- вас тухайн *******ын ажилд үйл ажиллагаа бүрд хариуцсан инженер хариуцсан чиглэлийн хүрээнд хяналт тавьдаг байсан. Ер нь бол багаараа хяналт тавин ажилладаг. Тухайн зурагт зөвхөн үндсэн *******ын л зураг байдаг юмаа.

Ажлын техникийн шаардлага гэж зүйл байгаа. Тухайн шаардлагад ******* тавина гэсэн өгүүлбэр бол байгаа. Замын ажилд түр ******* тавих тохиолдолд шинээр схем зураг гаргаад тухайн зургийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжпүүлэн явуулдаг. Түр ******* тавих схем зургийг ажпын гүйцэтгэгч "******* ******* ******* ХХК-н Хариулти инженер зурж схем зургийг манай " дг" ХХК баталж үйл ажиллагааг үргэлжлүүлдэг байсан. Би тухайн үеийг сайн санахгүй байна. Ажил эхэлж байсан учир эхнээсээ схем зургаа зураад үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байсан юмаа Гэхээ бидний зүгээс гүйцэтгэгч "******* ******* ******* " ХХК-д схем зургаа тухай бур үйлдэж бидэнд танилцуул гэдэг үүрэг өгч байсан. Түр ******* тавьсан байгаа тохиолдолд үндсэн трасс дээ тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдэхийг хориглодог юмаа. Гэхдээ ажил гүйцэтгэж байгаа үед үндсэн трасс дээ ажил гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл, хяналтын компанийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдэж болно. Тухайн ******* дээр ажил гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл, хяналтын компанийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдэх тохиолдолд аюулгүй байдлыг гүйцэтгэгч "******* ******* ******* " ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер хяналт тавих ёстой байдаг юмаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145-р хуудас/,

 

Гэрч Э.Х /Gao Qingcheng/-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би "******* ******* ******* " ХХК-д лаборант ажилтай бөгөөд одоогоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас сумын чиглэлийн *******ын ажпын 2 дугаар хэсгийг хариуцсан лаборантаар ажиллаж байна. Энэхүү ажил нь ******* барилгын ажлын материалын шинжилгээ хийдэг юмаа. Өөрөөр хэлбэл тухайн ******* барихад оролцож буй материал хэрэгсэл шаардлага хангаж буй эсэхэд нь шинжилгээ хийж тогтоодог юмаа. Манай ажпыг хяналтын компани болох “ " ХХК хяналт тавьдаг бөгөөд манай "******* ******* ******* " ХХК дотроо төслийн менежер Гэ Шин болон ерөнхий инженер хай вей нар хяналт тавин ажилладаг юмаа. Гэ Шин бол манай ажпын төслийн менежер бөгөөд бидний бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьдаг юмаа. Ер нь бол тухайн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас сумын чиглэлийн шинээр баригдаж буй *******ын ажпын 2 дугаар хэсгийг хариуцсан захирал гэж ойлгож болно. Зураг төсөл байгаа. Зураг төсөл байж байж л *******ын ажил эхэлдэг юмаа. Замын үндсэн зурагт түр *******ын зураг бол байхгүй. Гэхдээ түр ******* тавих талаар төсөв бол байгаа. Түр *******ыг ажлын явцад газрын нөхцөл байдлаа харж байгаад тавьдаг учир тэр талаар тусгадаггүй юмаа. Туслах ******* тавих тохиолдолд зураг төсөл боловсруулдаг талаар тодорхой мэдэхгүй байна. Замын ажлын явцад ******* дээр ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл явдаг юмаа. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* тээврийн осолд орсон хоёр машин ******* дээр явах эрхтэй байсан тээврийн хэрэгслүүд байгаа юмаа. Үндсэн *******ын ажил явж байгаа тохиолдолд ******* дээр ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл ******* дээ явж тээвэр хийх, ачаа, материалаа зөөх зэрэг ажлыг хийдэг юмаа. Энэ нь үндсэн ажлын нэг хэсэг учир тухайн хэсгээр зорчих зөвшөөрөл аваад байх шаардлагагүй байдаг. Тухайн хэсгээр хөдөлгөөн үйлдэх тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдалд -н инженер ******* хяналт тавьдаг юмаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 147-148-р хуудас/,

Сэлэнгэ аймаг Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №35 дугаартай: “...Талийгаачид Гавал тархины ил гэмтэл, хавсарсан гэмтэл, толгой, нүүрний хэлбэр алдагдсан, ясны хавиралдах чимээтэй, гавал, духны хөндийд нэвтэрсэн ил, цөмөрсөн хугарал, дух, самалдаг, суурь ясны бяцарсан нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн няцрал, дарагдал, суурин хэсэгт уртавтар тархи, эн хэсгийн няцрал, дарагдал, хүзүүний 1-р үеийн мултрал, хугарал, чамархайн хэсгийн няцарсан шарх, зовхи, хүзүү, бугалгын хөндлөн сэлтэрхий хугарал, цус хуралт, зүүн бугуй, сарвууны олон тооны жижиг цус хуралт, зулгаралт, зүүн I,II-р хавирганы хөндлөн хугарал, цээж, хэвлий, ташаан толгойн зулгаралт, цус хуралт, зүүн гуяны дунд чөмөгт яс өвдөгний үеэр хэлбэр алдсан, битүү зөрүүтэй, сэлтэрхийн хугарал, зүүн өвдөг, шилбэ, баруун бугалга, сарвууны зүсэгдсэн шарх, баруун гуя. өвдөг, шилбэний улаан хүрэн цус хуралт, зулгаралтууд, элэгний няцрал, задрал, бүдүүн гэдэсний салстад цус хуралтын зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаачид архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь ******* тээврийн ослын улмаас гавал, тархины ил гэмтэл, хугарал, цээж дарагдал, хавсарсан гэмтлээр нас баржээ. Талийгаачийн цус А /II/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 82-86-р хуудас/,

Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 252 дугаартай: “...Ж.Б биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-93-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД, жолоодлогын дадлагын багш шинжээч С.Оюундэлгэрийн: “... улсын Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл улсын дугаартай Норд бенз маркийн том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь ******* тээврийн осол мөн гэж үзэж байна. МУ-н *******ын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл: хөдөлгөөнөөс осол гэж ******* дээр тээврийн хэрэгслийн 1.2.17 Зам тээврийн осол гэж ******* дохирох, тээврийн хэрэгсэл болон ******* *******ын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг,

- улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн

13. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх,

13.1.     Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, *******ын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

- улсын дугаартай Норд бенз маркийн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Ж.ыг МУ-ын ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

- улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн И.Нийтлэг үндэслэл. 1.2.41. "Үзэгдэл хангалтгүй нөхцөл" гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон *******д утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор ******* харагдахгүй болсон нөхцөлийг 13.1. 13.2 дугаар зүйл заалтаар хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь уг ******* тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

- улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч 1, улсын дугаартай Норд бенз маркийн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Ж. нь | ВС-114780 / нар нь ЦЕГ-ын БХТ-өөс олгосон тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангиллын үнэмлэхтэй байгаа болно.

- улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөний улмаас уг ******* тээврийн осол гарсан гэж үзэж байна.

-Тухайн үед ******* дээр үүссэн байсан шороо ихээр боссон нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №85 дугаартай: “...Ж. гэж хаягласан хуруу шилтэй 5.0 г цус нь шинжилгээнд тэнцэж байна. Ж.ы цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгэзний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б-н 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 07/29-02/140/08 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 120-121-р хуудас/.

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Б-н 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 07/29-02/140/09 дугаартай дүгнэлт, /1-р хх-ийн 128-129-р хуудас/.

Сэлэнгэ аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 1385 дугаартай “өөрөө буулгагч норд бенз загварын тээврийн хэрэглэлд 14.560.000 төгрөгийн хохирол учирсан” гэх хөрөнгийн үнэлгээ, /1-р хх-ийн 136-р хуудас/.

Сэлэнгэ аймгийн “Ашид Билгүүн” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 1384 дугаартай “ланд крузер 76 загварын тээврийн хэрэгсэл нь 120.585.000   төгрөгийн хохирол учирсан” гэх хөрөнгийн үнэлгээ, /1-р хх-ийн 146-147-р хуудас/.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тух.ай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01-02 дугаар хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 05-15-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-24-р хуудас/,

Орчуулагч хэлмэрчээр Г.Ц-г томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 53-р хуудас/,

Амь хохирогчийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-ийн 165-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б- жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 167-р хуудас/,

Амь хохирогчийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 168-174-р хуудас/, Хяналтын инженерийн албан шаардлага, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 175-181-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт чиглэлийн авто *******ын төслийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 182-190-р хуудас/,

******* ******* ******* ХХК-аас Э*******р ХХК-ийн зөвлөх багт "албан шаардлагын хариу хүргүүлэх тухай” /1-р хх-ийн 191-192-р хуудас/,

******* Улсын Засгийн газар болон “М*****р” ХХЗ-ийн хооронд байгуулсан коцессын гэрээний хуулбар, нэмэлт өөрчлөлт оруулх тухай гэрээний хуулбар /1-р хх-ийн 193-213-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт хүртэл хатуу хучилттай 120.85 км авто ******* барим төслийн 2-р хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 214-216-р хуудас/,

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр /1-р хх-ийн 217-220-р хуудас/,

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр 1-р хх-ийн 221-227-р хуудас/,

“М*******р” ХХК аюулгүй байдал хариуцлагын дэвтэр 1-р хх-ийн 228-232р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04-29-02/064/02 зөвлөмж/1-р хх-ийн 237-238-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04-29-02/064/06 дугаартай албан шаардлага, /1-р хх-ийн 239-241-р хуудас/,

Бүлэг-700 хөдөлгөөн нэвтрүүлэх тухай /1-р хх-ийн 242-246-р хуудас/ Ж.Б-ыг ажилд томилсон тухай тушаал /1-р хх-ийн 248-р хуудас/ Ж.Б-ы мэргэжпийн диплом, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаарх гэрчилгээ /2-р хх-ийн 01-03-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Б-г эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 06-15-р хуудас/,

Ж.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг/2-р хх-ийн 18-22-р хуудас/, Орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 26-р хуудас/,

Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны бүртгэл /2-р хх-ийн 30-38-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-с нэхэмжилж буй нийт 559.566.223 төгрөгийн хохирлын хэмжээг хүснэгтээр болон холбогдох гэрээ, зарлагын баримтын хуулбарууд /2-р хх-ийн 40-66-р хуудас/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 67-р хуудас/,

Шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 68-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 70-р хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /2-р хх-ийн 71-р хуудас/,

Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2-р хх-ийн 72-р хуудас/,

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай тушаал. хавсралт /2-р хх-ийн 81-85-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ы 15.000.000 төгрөг хүлээн авсан цаашид гомдол саналгүй гэх хүсэлт /2-р хх-ийн 137-р хуудас/,

инженерийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 151-170-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто *******ын төслийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 173-175-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто *******аас Шаамар-Зүүнбүрэн-нуур--Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто *******ын өөрчлөлтийн инженерийн нарийвчилсан зураг төсөл /2-р хх-ийн 176-180-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан. хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

 

1.1.Эрх зүйн дүгнэлт:

 

Сэлэнгэ аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтээр талийгаач нь ******* тээврийн ослын улмаас гавал тархины ил гэмтэл, хугарал, цээж дарагдал, хавсарсан гэмтлээр нас барсан болох нь тогтоогдсон байх тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

 

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ийн Мөнгөн хүлэг авто сургуулийн ЗХД, жолоодлогын дадлагын багш шинжээч С.Оюундэлгэрийн дүгнэлтээр амь хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас ******* тээврийн осолд өртөж амь нас хохирсон байна. Тухайн орчны тоосжилтын нөхцөл байдал нь ******* тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна,

 

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Биндэрьяагийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 07/29-02/140/08, 09 дугаартай дүгнэлтүүдээр энэхүү осол нь үйлдвэрлэлийн талбайд гарсан тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. Тоосжилтын байдал нь ******* тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна гэж тус тус дүгнэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж хуульчилсан.

 

Амь хохирогч нь *******ын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэрэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр осол гарсан ******* дээр тоосжилт ихээр үүссэн болох нь мөн тогтоогдож байна.

 

Тухайн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан Э******Р ХХК-ний зүгээс тоосжилт бууруулах болон зураг төсөл батлуулан ажиллах талаар ******* ******* ******* ХХК-нд удаа дараа шаардлага хүргүүлж байсан /хх-ийн 182-186 дугаар тал/ боловч энэ талаар ажиллагаа хийгдээгүй байна.

 

М*********р ХХК-нь үндсэн трасс буюу осол гарсан *******д тоосжилтыг бууруулах арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байна. Уг ******* тээврийн осол нь үйлдвэрлэлийн талбайд гарсан байх тул үйлдвэрлэлийн осол гэж үзнэ гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тус үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүргийг Ж.Б хүлээх болох нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

М******* ХХК-нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан 'Авто *******, *******ын байгууламжийн засвар, арчлалтын ажпын техникийн шаардлагын -Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр *******ыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана, эсвэл барилга угсралтын ажлын явцад түр *******аар үндсэн трассыг ашиглах болон хайрган хучилттай *******аар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тохиолдолд хөдөлгөөний зохион байгуулалтын зургийг гаргаж зөвлөх болон холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулан баталгаажуулаагүй нь Авто *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто *******, *******ын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон *******ын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Үндсэн трассыг түр *******аар ашиглахдаа зөвлөх болон холбогдох мэргэжлийн байгууллагаар хянан баталгаажуулахыг тухайн үйлдвэрлэлийн талбайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулан ажиллах үүрэг бүхий Ж.Б нь ажил олгогчоос шаардах эрх, үүрэгтэй /Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3/ ба хэрэв хөдөлгөөн нэвтрүүлсэн тохиолдолд тухайн талбайд өдөр тутам аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б энэ талаар мэдүүлэхдээ би зөвхөн ажилтан, ажил олгогч компани юу гэж хэлнэ түүнийг биелүүлэх л үүрэгтэй. Тухайн осол гарах үед үйлдвэрлэлийн талбайд байгаагүй даргын үүрэг даалгавраар Сэлэнгэ аймгийн төвд ажилтай явж байсан гэж тайлбарласан. Энэ нь түүний эс үйлдлийг зөвтгөхгүй бөгөөд тухайн өдөр ажлын талбайд байгаагүй нь түүнийг ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах үүргээс чөлөөлөхгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байна.

 

Амь хохирогч нь *******ын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай болох нь тогтоогдсон. Энэхүү ******* тээврийн ослын талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэхгүй. Нөгөөтэй ******* ******* ******* ХХК нь үйлдвэрлэлийн талбайд  зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй, тоосжилтыг дарах арга хэмжээ аваагүй, энэхүү аюулгүй байдлыг сахин хангуулах үүргийг тус компаний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан ******* хүлээх болох нь тогтоогдож байна. Дээрх хэд хэдэн шалтгааны улмаас уг осол гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Б-г “*******ын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

1.2.Хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас Э.Г амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс:

 

-Тэтгэмж болон цалингийн зөрүү 227.441.425 төгрөг

-Ипотекийн зээлийн үлдэгдэл 42.585.291 төгрөг

-Хүүхдийн сургалтын төлбөр 161.600.000 төгрөг

-Сэтгэл санааны хохирол 100.237.500 тегрөг

-Замын зардал 2.140.846 төгрөг

-Өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөг нийт 541.005.062 төгрөг нэхэмжилжээ.

 

Амь хохирогч нь бага насны нэг хүүхэдтэй, түүний охин Г.Г нь 2013 оны 05 дугаар сарын 21-нд төрсөн 11 нас 11 сар 12 хоногтой болох нь 2хх-н 60 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар,

Амь хохирогч Э.Г нь Э********Р ХХК-д материалын инженерээр ажилладаг сарын үндсэн цалингийн хэмжээ 3.500.000 төгрөг болох нь 2хх-ийн 61 дүгээр талд авагдсан Хөдөлмөрийн гэрээний хуулбараар,

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 1.383.726 төгрөгөөр тогтоогдсон болох нь Зхх-н 20 дугаар талд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

 

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны хүүхдийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амь хохирогчийн сарын үндсэн цалин болох 3.500.000 төгрөгөөс өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаж /1.750.000 төгрөг/, төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 1.383.276 төгрөгийг хассан зөрүү болох 366.724 төгрөгийг амь хохирогчийн охин Г.Г-г 18 нас хүртэл олгохоор тооцож нийт 26.770.852 төгрөгийг иргэний хариуцагч ******* ******* ******* ХХК- аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “...иргэний хариуцагч ******* ******* ******* ХХК – нь Хятал улсын иргэн эзэмшдэг, *******д одоо байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна. Захирал нь Хятад улс руу гараад явчихвал хохирлыг сар бүр барагдуулна гэдэг эргэлзээтэй байгаа тул хохирлыг нэг мөр гаргуулж өгнө үү...”  гэх байр суурь үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

-Хүүхдийн сургалтын төлбөр 122.500.000 төгрөг нэхэмжилснээс зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

******* Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “******* Улсын иргэн … үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх… нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно,

21 дүгээр зүйлийн 21.1-т “…Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ…” 38.1-т “…Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

 

Охин Г.Г-л нь эцэг Э.Г-г нас барах үед Нийслэлийн ерөнхий боловсролын “Ж***” сургуульд 13.000.000 төгрөгийн төлбөрт төлж суралцаж байсан, одоо үргэлжлүүлэн тус сургуульд суралцаж байгаа болох нь тус сургуулийн тодорхойлолтоор тодорхойлогдож байна. Улмаар Э.Г нас барснаар тухайн гэр бүлд суралцах эрхтэй холбоотой хор уршиг учирсан байна гэж дүгнэж сургалтын төлбөр 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 28.000.000 төгрөг төлсний тал хувь болох 14.000.000 төгрөгийг иргэний хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д олгох нь зүйтэй.

 

-Замын зардал 2.140.846 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

-Ипотекийн зээлийн үлдэгдэл 42.585.291 төгрөг нэхэмжилснийг зээлийн харилцаатай холбоотой маргаан ба банкны эрх ашиг давхар хөндөгдөж байх тул иргэний журмаар нэхэмжлэх, сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 100.237.500 төгрөг, өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь өмгөөллийн хөлс нь талуудын харилцан тохиролцсон хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан өмгөөлөгч оролцуулах үндэслэлд хамаарахгүй байх тул өмгөөллийн хөлсөнд төлсөн хохирлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах талаарх зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны гарсан байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан байх тул мөн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хариуцагч ******* ******* ******* ХХК-ны зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 18,506,082 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.д 14,560,000 төгрөг, иргэний нэхэмжпэгч “ ” ХХК-д 120,585,000 төгрегийг тус тус төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “...Шүүхээс Ж.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу оршуулгын нэхэмжилсэн зардлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд үйлдсэн гэмт хэрэг, учирсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд 7000 нэгж буюу 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөх шийтгэл оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч *******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “...саналгүй...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс”...саналгүй...” гэх,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “...саналгүй...” гэх,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс: “...саналгүй...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Долоон сая төгрөгөөс хөнгөрүүлж өгнө үү...” гэх

Шүүгдэгчээс: “...Хууль шүүхдээ итгэж байна зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэх байр суурийг илэрхийлсэн.

 

Шүүгдэгч Ж.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй/, учирсан хохирсл, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон/, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийи хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** ургийн овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ы хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б-д тогтоолоор мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар гэм хор учруулсны хохирол 26.770.852 төгрөг,  сургалтын төлбөр 14.000.000 төгрөг, *******ын зардал 2.140.846 төгрөгийг тус тус иргэний хариуцагч М***** ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З-д олгож, Ипотекийн зээлийн үлдэгдэл 42.585.291 төгрөг, Сэтгэл санааны хохирол 100.2.37.500 төгрөг, Өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэн! э аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсыи яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохьт дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ