Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

 

                             2025/ШЦТ/93   

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У

Шүүгдэгч: Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я овогт Хын Бт холбогдох эрүүгийн 2512001190077 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Х сумын У багийн Ж гэх газарт оршин суух хаягтай, урьд А аймаг дахь сумын дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих оногдуулж. шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг журамлан 01 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, улсаас авсан гавьяа шагналгүй, Я овогт Хын Б/РД:АМ................./

                                        

                          Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд тус аймгийн Х сумын У багийн Улаан хад гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй буюу зөвшөөрөлгүйгээр 26 ширхэг, 6,205 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон босоо модыг унагаж бэлтгэн, ....... АРХ улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслээр 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр А аймгийн Х сумын У багийн Улаан хад гэх газраас тус А аймгийн Х сумын У багийн Улаан хад гэх газраас тус сумын Ж гэх газар хүртэл тээвэрлэн, ойн санд 4.126.230 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Х.Б нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Бийн “...Би иргэн Х.Бээс хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, тэр төлбөр мөнгийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/, гэрч Д.Бийн“...Иргэн Х.Б нь хэрэглээний мод бэлтгэхээр 2025 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр АРА .....23 гэсэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг бичүүлж аваад явсан. Би иргэн Х.Бт мод бэлтгэх эрхийн бичигт Х сумын У багийн Эхэн халиар гэх газар мод бэлтгэхээр зааж бичиж өгсөн. Миний мод бэлтгэх эрхийн бичигт зааж бичсэн өгсөн газар биш, өөр газраас бэлтгэсэн байна. Эхэн халиар, Улаан хад гэх хоёр газар нь хоорондоо арав гаран км зайтай газрууд юм. Би мод бэлтгэх эрхийн бичигт хүснэгтээ андууран хэрэглээний хүснэгтэд бичих асуудлыг андууран бичсэн байна. Иргэн Х.Б нь надад хандахдаа хэрэглээний мод бэлтгэнэ гэж төлбөр мөнгийг хэрэглээний модны төлбөрөөр бодож тушаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч Д.Дийн “...Х.Бийн хамт мод бэлтгэсэн асуудал байхгүй ба Х.Б нь А аймгийн Х сумын У багийн Улаан хад гэх газар хэрэглээний мод бэлтгэсэн. Х.Б нь А аймгийн Х сумын У багийн Улаанхад гэх газраас мод ачилцах үед 4,5 метртэй, 26 гаруй мод хураагаад тавьсан байсан. Тэгээд Х.Бийн ....... АРХ улсын дугаартай П маркийн тээврийн хэрэгслээр ачиж Ж гэх газар буулгаж хураан тавьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/, яллагдагч Х.Бийн”...хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 88 дугаар тал/,

             Тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0325/112 дугаартай: “...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Pinaceae Lindl-Нарсны овгийн Larix sibirica-Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 33.5% чийгтэй байгаа нь нойтон мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд уг моднууд нь босоо модноос бэлтгэсэн байна. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжлэгдэж буй мод нь 6.205 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 4,126,230 төгрөг байна дүгнэлт/хх-ийн 62-65 дугаар тал/,

             Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн АЦ25-61 дугаартай”...хөрөө-100.000 төгрөг, мод-620.500 төгрөг, машин-2.401.000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 71-77 дугаар тал/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 4-9 дүгээр тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 13-16 дугаар тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл, АРА24052423 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, хөрөөнд), гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 17-23 дугаар тал/, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Бийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 4.126.230 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /4,126,230*3=12,378,690/арван хоёр сая гурван зуун далан найман мянга зургаан зуун ер/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 12,378,690/арван хоёр сая гурван зуун далан найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Х.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.401.000/хоёр сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... АРХ улсын дугаартай П маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь Авто тээврийн үндэсний төвийн автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул 2025 оны 03 дугаар сарын 25-ны  өдрийн 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.401.000/хоёр сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... АРХ улсын дугаартай П маркийн автомашин, хэрэгт битүүмжлэгдсэн 620.500/зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 6.025 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000/нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Я овогт Хын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Х.Бээс 12.378.690/арван хоёр сая гурван зуун далан найман мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 25-ны  өдрийн 20 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.401.000/хоёр сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий ....... АРХ улсын дугаартай П маркийн автомашин, хэрэгт битүүмжлэгдсэн 620.500/зургаан зуун хорин мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий 6.025 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000/нэг зуун мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР