| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/05092/И |
| Дугаар | 101/ШШ2022/02715 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/02715
| 2022 06 10 | 101/ШШ2022/02715 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г /рд:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г /рд:0/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 291,201,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Гтай 2021 оны 08 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож бүртгэлийн 3206 дугаар бүхий Зээлийн гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 255 хувийн дугаар бүхий Нотариатчийн байранд хулээлгэн өгч гэрээг нотариатаар баталгаажуулсан билээ. Гэрээгээр 99,750,000 төгрөгт 35,000 ам долларыг 35000x2850 төгрөгөөр тооцож мөн 128,250,000 төгрөг нийт 228,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэвч Б.Г нь эхний сарын хүүг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөх байсан бөгөөд зээлийн хүүгээ төлөхөөр шаардсан боловч миний хийж байгаа ажлын төлбөр нь сангийн яамнаас хараахан ороогүй байна, би нэлээд хэдэн төгрөг авах ёстой, барьсан барилгыг маань улсын комисс хүлээн аваад хугацаатай үүрэг даалгавар өгсөн одоо энэ ажлаа дуусгачихвал мөнгөө төлье гэж элдэв шалтаг хэлсээр зээл, зээлийн хүүг төлөлгүй өдийг хүрээд байна. Мөн Б.Г нь 35000 ам доллар болон 128,250,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Нотариатчийн байранд бэлнээр тоолон хүлээн авсан. Иймээс иргэн Б.Гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 228,000,000 төгрөг, хүү 6,840,000 төгрөг гэрээгээр заагдсан алданги 0,5 хувь өдрийн 1,174,200 төгрөг 48 хоногт 56,361,600 төгрөг нийт 291,201,600 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие В Г ХХК-ийн захирал бөгөөд манай компани 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөлийн барилга барих тендерт шалгарсан билээ.Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө хайж эхэлсэн тэгээд иргэн Х.Б хурандаатай хувийн ажлын байранд уулзсан нөхцөл байдлаа танилцуулж мөнгө зээлэх тухайгаа тайлбарласан 10 хувийн хүүтэй олгоно гэсэн дагуу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөг 10 хувийн хүүтэй Х.Бы эзэмшлийн Н иХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Бид бараа материалаа татаж, бэлтгэл ажлаа эхлээд барилгын ажилдаа орж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин Х.Баас 10,000,000 дахин 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин Х.Баас 20,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээг байгуулсан. 2019 оны 10, 11 дүгээр сарууд зээлийн хүүгээ өгч байсан. Манай компани барилгын ажпаа гүйцэтгэж анхны гүйцэтгэлээ 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авсан ба тэр өдрөө Х.Баас буюу түүний эзэмшлийн Н н ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү болох 28,250,000 төгрөгийг бэлэн өгсөн. 3 сарын хугацаанд 180,000,000 төгрөгийн 49,250,000 төгрөгийн хүү төлсөн. Зээлээ төлж дуусгавар болгоод 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Х,Баас буюу Н иХХК-иас дахин барилгадаа зориулж 10 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийг зээлсэн. 2020 оны 1 сараас cap бүр 6,000,000 төгрөгийн хүү cap бүр төлж явсан. 2020 оны 3 дугаар сарын 29-ны өдөр дахин 67,000,000 төгрөг Х.Б-аас зээлсэн. Өмнөх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60,000,000 төгрөгийн зээлтэй хамт 127,000,000 төгрөгийн хүү төлж явсаар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр санхүүжилт авч зээл, хүүгийн төлбөрөө төлсөн. 2020 оны 7 дугаар сарын 19- ний өдөр Х.Баас буюу Н иХХК-иас 30,000,000 төгрөгийн зээл авсан. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Х.Б буюу Н и ХХК-иас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд зээлийн хүүг cap бүр төлж явсаар 2020 оны 10 сарын 16-нд барилгын санхүүжилт орж, Х.Бд үндсэн зээлээс 70,000,000 төгрөг төлж, хүүнд 24,282,000 төгрөг төлсөн. Үүний дараа 11 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх зээлийн гэрээнүүдийн үлдэгдлийг нэгтгэж 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй вэг талаас иргэн Х.Бтай, нөгөө талаас Веритас глобал ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан. 2020 оны 11 сарын 30-нд 140,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 36,000,000 төгрөг хасч, хүүнд 14,000,000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 104,000,000 төгрөг үлдсэн. 2020 оны 12 сарын 28-ны өдөр 19,600,000 төгрөг дансаар авч, 12 сарын 01-нээс сарын 30-ны хоорондох хүү болох 10,400,000 төгрөгийн хүүгээ нэмээд 30,000,000 өгийн зээлийн гэрээг 10 хувийн хүүтэй хийсэн билээ. 2021 оны 1 сарын 01-ний өдөр хэд нийт 134,000,000 төгрөгийн зээлтэй үлдсэн Энэ хугацаанд Ковид-19 цар тахал Монголд 2020 оны 11 сарын 11-нд хөл хорио тогтоож, барилгын ажил бүрэн зогссон. Манай компани цэцэрлэгийн барилгаа гүйцэтгэхдээ 2020 онд Ковидтой холбоотой хөл хорио, барилгын материалын үнийн өсөлт, ажиллах хүчний зардал өссөнтэй холбогдсон барилгын анхны төсөвт өртгөөс давж, үнэтэй бараа материал авч ашиглаж байлаа. Миний бие Б.Г иргэн Х.Бтай 2021 оны өвөл, хавар цар тахал гарчлаа хөл хорио тогтоолоо, барилгын ажил зогсож, орон нутаг руу хүн оруулахгүй ажил явуулахгүй болчлоо ийм хүнд үед зээлийн хүү зогсоож өгөөч, ядаж буулгаж өгөөч, зээлийн хүү өгөхөд хэцүү байна гэдгээ удаа дараа очиж уулзан хэлж байсан боловч тийм юм байхгүй би өөр хүнд 10 хувиар өгөөд мөнгө олох байсан гэсэн хариу авдаг байсан. Давагдашгүй хүчин зүйл буюу байнга авч байсан хөл хорио үүсээгүй бол манай компани 2021 оны 1 сард барилгаа ашиглалтад өгөх байсан. Төлбөрүүдээ ч төлж явсан шигээ хурдан дуусгах байсан гэж одоо би боддог. Үүнээс улбаатай бүх санхүүжилт бараа материалын үнэ өсч, хомсдол бий болсон шууд нөлөөлж, бүх ажил хойшилсон. Миний бие Говьсүмбэр аймагт 150 хүүхдийн цэцэрлэг барихдаа чин сэтгэлээсээ барилгадаа бүх зүйлээ анхаарч ажилласан. Ковид-19 цар тахалтай үед барилга барихад хүндрэл их гарч байсан. 2021 оны 5 сарын 22-нд орон нутаг руу нэтврэх нээлттэй болж, барилгын ажил 5 сарын сүүлээр эхэлсэн ба өмнөх бараа материалын үлдэгдлээрээ барилгаа үргэлжлүүлэн барьж эхэлсэн. 2021 оны 08 сарын 09-нд Х.Бтай хувийн ажлын байранд нь очиж уулзсан. Миний бие мөнгөгүй байна, ажлаа дуусгаж мөнгөтэй болох болоод байна, танд өгөх боломжгүй байна хүү өгөх боломжгүй байна гэж хэлж байсан. Тийм юм байхгүй хүүхдийн төлбөр нэхэгдээд байна би чамаас заавал хүүтэй нь авна гэж шахаж, тулган шаардсан. Тэгээд 2021 оны 8 сарын 9-нд уулзахдаа би мөнгөтэй хүн мэднэ чи тэр хүнээс мөнгө зээлж, миний мөнгийг өг би яриадхья гэсэн. Би гарч яваад 2 цагийн дараа намайг ажлын байрандаа дуудсан. Тэр үед иргэн Э.Г ирсэн тэр хоёр уулзалдаад байж байсан. Би бүх зээл болон зээлийн хүүгээ тооцсон байгаа нийт 134,000,000 төгрөг чинь хүү нэмэгдээд 228,000,000 төгрөг болсон энэ хүнээс /Э.Г/ 5 хувь гэж байгаа чи 3 хувь төл би 2 хувь өгнө энэ хүнд гэж хэлээд нотариат орсон. Би нотариат дээр бэлдсэн гэрээнд гарын үсэг зурсан ч тэр мөнгийг дансаар болон бэлнээр мөнгө аваагүй барьж яваагүй билээ. Тэр хоёр хоорондоо өгөлцсөн байх. Би тэгээд явсан. Х.Б болон түүний эзэмшлийн Н и ХХК нь санхүүгийн үйл ажиллагаа хууль бусаар эрхэлж тогтмол хугацаанд надаас мөнгө хүүлж байсан нь мөнгө угаасан байж болзошгүй байна. Миний бие дээрх тооцооны дагуу хэдийтсэн хүү төлсөөр санхүүгийн байдал эрс доройтоод зогсохгүй амьдрал ахуй мөхөлдөө тулаад байна. Харин Х.Б-ы дүр эсгэсэн гэрээний оролцогч Э.Гын нэхэмжлэлтэй мөнгө шаардсан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Х.Б намайг шахамдуулж нэхэмжлэгч Э.Гтай зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсныг эс тооцвол түүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй болно гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 228,000,000 төгрөгайн зээлийн гэрээ нь Х.Б, Б.Г нарын хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 140,000,000 төгрөгийн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг үндэспэн дүр үзүүлэн хийсэн. Түүнчлэн 2021 оны 8 дугаар сарын 9-ний 228,000,000 төгрөгийг Б.Г би Э.Гаас бэлнээр хүлээж аваагүй, 228,000,000 төгрөг бэлнээр Э,Г ч надад өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон упсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжпэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасан ч 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 228,000,000 төгрөгийг зээлийн гэрээнээс Э.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Б.Г би 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 228,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Э.Гтай байгуулах хүсэл зориг, хэлцэл хийх эрмэлзлэл огт байгаагүй бөгөөд хурандаа Х.Б нь хүчээр Э.Гтай хэлцэл хийлгэхээр өөрийн таньдаг нотариат дээр дуудаж, мөнгөтэй хүн олно гэж сүрдүүлсэн. Бодит байдал дээр Э.Г гэж хүнийг би огт танихгүй, харж байгаагүйн зэрэгцээ ямар нэгэн барьцаа баталгаагүй 228,000,000 төгрөгийг огт танихгүй хүндээ зээл болгон өгнө гэж байхгүй. Нөгөөтэйгүүр мөнгийг шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан бөгөөд гэрээнд заасан мөнгийг Б.Г би авах эрхтэй байтал надад өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт Э.Г, Б.Г нарын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 228,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Э.Г, Б.Г нарын хооронд зээлийн гэрээний үүрзг үүсгээгүй болохыг тоггоож өгнө үү. Миний бие урд Х.Баас авсан зээлийн төлбөр, сүүлд Х.Бы зохиомолоор Э.Гтай хийлгүүлсэн зээлийн гэрээний төлбөр гээд нэг хүнээс авсан зээлээ 2 өөр хүнд давхар төлөх байдлаар хохироход хүрээд гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрзг үүсээгүй, 228,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх утгатай сөрөг нэхзмжлэл гаргасан нь үндэслэлгуй байна. Учир нь Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 09 өдрийн 3206 бүрттэлийн дугаар бүхий зээлийн гэрээг байгуулан бэлнээр 99,750,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний 35,000 ам доллар, 128,250,000 төгрөг нийт 228,000,000 төгрөгийг нотариатчийн дэргэд хүлээн авч Хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурж, Гэрээг нотариатаар гэрчлүүлж байгуулсан. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2021 оны 08 дугаар сарын 09 ний өдрийн 228,000,000 төгрөгийн зэал, зээлийн гэрээнээс Э.Г миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх ямар нэгэн үндэслэл огт байхгүй гэжээ. Хариуцагч Э.Г нь Цэцэрлэгийн барилгын тендер авсан тухай хэлээд удахгүй ашиглалтад өгчихвөл үлдэгдэл мөнгөө аваад зээлээ төлчихнө зээл төлөх эсэх тал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэх зэргээр итгүүлж Э.Г надаас зээл авсан үүнийг 2021 оны 08 сарын 09 ний өдрийн 3206 тоот бүртгэлийн дугаар бүхий нотолж байгаа юм. Б.Г нь зээл аваагүй мзт аашилж өнгөрөгч хугацаанд утасаа ч авахгүй зуггааж байсан. Э.Г миний бие дээрх мөнгийг Б.Гт бэлнээр өгсөн нь одоог хүртэл буцаан аваагүй. Э.Г миний хууль ёсны эрх ашиг сонирхол маань хангалттай зөрчигдөөд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгг заасны нэхэмжлэлийн үндэслэл шаардлага түүнийг нотлох баримтыг хавсаргаагүй байх тул сөрөг нэхзмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
- хариуцагчаас гаргасан улсын бүртгэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээнүүд,
- шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Б.Б, Х.Б нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Б.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 291,201,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.
Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Х.Б ах намайг Б.Гыг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нотариатын газар танилцуулсан. Барилгын ажил хийдэг, мөнгө төлөх боломжтой хүн гэж надад хэлсэн тул би итгэж барьцаа шаардахгүй 228,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Нотариатын газар Х.Б, Б.Г бид 3 хамт байлцаж гэрээ байгуулж, мөнгөө хүлээлгэн өгсөн. Би өөрийн гэсэн бизнес хийдэг хүн. Надад гэрт бэлэн мөнгө ч байдаг, миний дансанд ч мөнгө байдаг. Тухайн үед данснаасаа мөнгө авч заримыг нь өөрт байсан бэлэн мөнгөө авч нийт 228,000,000 төгрөгийг бэлнээр бүрдүүлээд зээлдүүлсэн” гэж,
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би Х.Б гэдэг хүнээс анх зээл авсан. Уг хүнээс авсан зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрэхэд Х.Б нь цэргийн хувцастай хүмүүсийг удаа дараа над руу явуулж дарамталдаг байсан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр намайг нотариатын газар дуудаж Э.Г гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулахыг шаардсан. Би тэр өдөр л Э.Г гэх хүнийг харсан, бодитоор түүнээс ийм их хэмжээний мөнгө аваагүй. Х.Б нь надаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулчихаад мөнгөө өөрөө авсан. Э.Г нь өмнө нь огт уулзаж байгаагүй хүнд 228,000,000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн гэдэг нь худлаа. Х.Бы хэлсэнээр дүр эсгэж надтай зээлийн гэрээ байгуулсан. Э.Гт бусдад зээлдүүлэх 228,000,000 төгрөг бэлэн байсан гэдэгт эргэлзэж байна” гэж тус тус тайлбарласан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э.Г нь 228,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.Г нь сарын 3 хувийн хүү төлөх, тохирсон хугацаанд зээлийг төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс 228,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нотариатын байранд бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар тусгасан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Хариуцагч Б.Г нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч уг гэрээний дагуу 228,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Э.Гаас бодитоор хүлээн аваагүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж маргасан нь хэрэгт авагдсан дараах нотолгооны хэрэгслээр няцаагдаж байна. Үүнд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Б.Бгаас “...2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э.Г, Б.Г нарын хооронд байгуулсан 228,000,000 төгрөгийн зээлийн гэрээг би гэрчилсэн. Талуудад эрх зүйн үр дагаврыг би тайлбарлаж өгсөн. Манай ажлын байранд хар өнгийн ууттай мөнгө авчраад миний хажууд тоолж өгсөн. Ам доллар болон төгрөгийн дэвсгэртүүд байсан. Хариуцагчийг дарамталсан зүйл ажиглагдсан бол би гэрээг гэрчлэхгүй. Ууттай мөнгийг Б.Г нь бариад гарсан. Нэлээн том ууттай мөнгө байсан. Талууд мөнгөө ширхэгчлэн биш багцлаад тоолсон. Төгрөгүүд нь дандаа 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байсан. Доллар нь 100 доллараар 3 боодол орчим байсан” гэж,
Гэрч Х.Баас “...Анх Б.Г нь 2019 оноос эхлэн цэцэрлэгчийн барилга барина гээд надаас мөнгө зээлэхийг хүссэн. Би тухайн түүнийг танихгүй, миний танилаар дамжуулж ирсэн. Миний Б.Гтай байгуулсан 11 удаагийн зээлийн гэрээний тооцоо дууссан. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би Б.Гыг зээлийн гэрээг дуусгахыг шаардсан. Б.Г аргагүй байдлаа хэлээд батламж гаргаад зээлийн мөнгийг алданги тооцохгүй бодоход 261,128,091 төгрөг болсон. Бид хүүгээс хүү тооцохгүй гээд 227,800,000 төгрөгөөр зээлийг дуусгаж, 33,328,091 төгрөгийг хасч тооцсон. Гэвч уг төлбөрийг төлөх боломжгүй болсон тул өөр хүн байна уу гэхэд нь би Э.Гыг танилцуулсан. Би 10 хувийн хүүтэй зээлж байсан. Тэд хоорондоо хэдэн хувийн хүү тооцсонг мэдэхгүй, 3 билүү 5 хувь байх. Б.Гын өөрийнх нь хүсэлтийн дагуу би түүнийг Э.Гтай танилцуулсан. Тэд гэрээ байгуулахдаа мөнгөө нотариатын өмнө өгч, авсан. Хэд гэдгийг нь би мэдэхгүй, надад өгөх мөнгийг өгөөд л бусдыг нь өөрөө авсан. Мөнгийг тоолж байхыг нь би харсан гэхдээ яг хэд гэдгийг нь би мэдэхгүй, надад өгөх мөнгөө өгсөн. Тодорхой хэмжээ нь ам доллар, зарим нь мөнгө байсан. Тэр дор нь нотариатын байрнаас гараад миний мөнгийг өгсөн. Одоо би Б.Гаас авах авлага байхгүй” гэж тус тус мэдүүлсэн.
Уг гэрч нарын мэдүүлгээр зээлдэгч Б.Г нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч Э.Гаас бэлнээр хүлээн авсан болох нь тогтоогдож байх ба гэрч Х.Баас “...надад төлөх 227,800,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөө Б.Г өөрөө аваад явсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан 228,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Э.Г нь зээлийн үндсэн төлбөр 228,000,000 төгрөг, 1 сарын хүү 6,840,000 төгрөг, 48 хоногийн алданги 56,361,600 төгрөг, нийт 291,201,600 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Гаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.Гаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Х.Бтай байгуулсан зээлийн гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тус тус сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Э.Гаас зээлдэн авсан мөнгөн хөрөнгөөр бусдад буюу Х.Бд төлөх өр төлбөрөө төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг хууль зөрчиж байгуулсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Гаас 291,201,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гт олгож, нэхэмжлэгч Э.Гт холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Гын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,613,960 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,297,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,613,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ