| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б.Батцэнгэл,
Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Э.Одончимэг /цахим/,
Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч О.Орхончимэг /цахим/,
Шүүгдэгч Н.******* өмгөөлөгч Ж.Туяа /цахим/,
Шүүгдэгч Л.*******,
Шүүгдэгч Б.,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ургийн овгийн ******* *******, ******* ургийн овгийн ******* *******, ******* ургийн овгийн ******* нарт холбогдох эрүүгийн 2********5 дугаартай, 175/2/****/Э индекстэй хэргийг 2 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
-Монгол Улсын иргэн, 19*** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн *** дугаар ангийн Тусгай томилгоот бүлгийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас Онц хилчин, Хилчний алдар 1,2,3 дугаар тэмдэг, Монгол залуучуудын холбооны алтан медаль, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овгийн Л.Б Регистрийн дугаар: *****,
-Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Хилийн цэргийн *** дугаар ангийн **** дүгээр салбарын жагсаалын даргаар ажиллаж байсан. Одоо **** дугаар ангийн Тусгай томилгоот бүлэгт ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ********* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийн төлөө тэмдэг, Онц хилчин, Хилчний алдар 1,2,3 дугаар тэмдэг, Монгол залуучуудын холбооны алтан медаль, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овгийн Б.Ч Регистрийн дугаар: ******,
-Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Да хүрээ зах дээр хуучин машин худалдан борлуулдаг хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот ********************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** ургийн овгийн Н.Б Регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар:
-Яллагдагч Л.******* нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн тусгай албаны удирдах алба тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа Н.Б Сэлэнгэ аймгийн Түшиг сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 3 дугаар анги, Хилийн цэргийн 0281 дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэн нуусан байсан самраа очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй Улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж Хилийн цэрийн 0281 дүгээр салбарыг төлөөлөн Заставын дарга албан тушаалын нэрийн өмнөөс зөвшөөрөл олгосны хариуд Н.Б 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Ч дамжуулан 1,000,000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.аас өөрийн Хаан банкны дугаарын дансаар 400,000 төгрөг авсан нь бүлэглэн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
-Яллагдагч Б.Ч нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын жагсаалын дарга буюу Төрийн тусгай албаны гүйцэтгэх алба тушаалтан /нийтийн албан тушаалтан/-аар ажиллах хугацаандаа ******* ******* Сэлэнгэ аймгийн Түшиг сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 3 дугаар анги, Хилийн цэргийн 0281 дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан гэх самар очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэх ёсгүй Улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл явуулах Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл аваагүй болохыг мэдсээр байж Н.Бат-Эрдэнийг Л.*******той танилцуулан, зөвшөөрөл олгохыг санаачлан, Л.*******той санаатай нэгдэж зөвшөөрөл олгуулсны хариуд Н.*******эс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн банкны 150001868613 дугаартай дансаар 1,000,000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Л.*******ын Хаан банкны дугаарын дансанд 400,000 төгрөгийг шилжүүлж, бүлэглэн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулж, хамтран үйлдсэн гүйцэтгэгчээр оролцсон,
-Яллагдагч Н.******* нь Сэлэнгэ аймгийн Түшиг сум 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 3 дугаар анги, Хилийн цэргийн 0281 дүгээр салбарын хариуцсан Монгол улсын хилийн зурваст байрлах Сарьдаг нэртэй ууланд хууль бусаар, зөвшөөрөлгүй бэлтгэн нуусан гэх самраа очиж авахын тулд Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх ашиг сонирхлын үүднээс өөртөө самар зарж ашиг олох давуу байдал бий болгох зорилгоор Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******, тус салбарын жагсаалын дарга Б. нарын хяналт тавих албаны чиг үүрэг, Заставын даргын бүрэн эрхтэй нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Б.ын Төрийн банкны 150001868613 дугаартай данс руу 2023 оны 03 дугаар сарын 10-н өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн хахууль өгөх гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаж талуудын мэтгэлцээний үндсэн дээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотын харьяат , Сэлэнгэ аймгийн птанбулаг хоч Нүдээ, Баатраа, Хундагаа, Памбуу. Түшиг сумын иргэн Жаргалсайхан // нарын 6 иргэний хамт 2023.3.12-ны өдөр Хилийн 540 дүгээр тэмдгийн чиглэлд Бага Сарьдаг гэх газарт Ланд-80 маркийн автомашинтай заставын урдуур явж өнгөрч ууланд очиж дулаацах байрыг тойроход машин захгүй байсан учир бага зэргийн хүнс, хөнжил пүүгээгээ хувааж үүрээд явган алхаж очиж отоглосон. Маргааш нь гарч хуш модыг мунаар цохиж 2 хоног боргоцой бэлдэж байхад хүнсгүй болоод 3 дахь өдөр бүгдээр гарч хуш модыг мунаар цохиж, 39 шуудай боргоцой бэлдсэн. Маргааш нь бага Сарьдаг гэх газар дээрээс хуш мод цохиж 18 шуудай боргоцой бэлдээд бууж цай ууж аваад хүнсгүй олсон учир уулнаас бууя гэж шийдэж зургуулаа доошоо алхаж яваад заставын дарга, Л.******* 4 хугацаат цэргийн албан хаагчтай 16.00 үед Сөртийн адгийн дулаацах байрны ойролцоо таарч, хоол цай идэж уугаад цааш яван Сонгинот хилийн харуулын байранд хоол хийж идээд цэргийн майханд бид 6 хоносон. 2023.3.17-ны өдөр Сонгинот хилийн харуулаас Тарвагатайн хилийн харуулд ирж, дай чанаж, хуурай идэх юм идээд цааш алхсан. Тэгээд хилийн 1 дүгээр застав дээр 20.00 цаг өнгөрч байхад ирээд шөлтэй хоол цай талх идээд хоносон өглөө хилийн 1 дүгээр заставын хилийн 2 дугаар заставын чиглэлд Лонг маркийн автомашинтай ирсэн. Хилийн 2 дугаар застав дээр бид зургаагаас байцаалт авч, бүгдэнгээр нь дахин Сарьдаг руу гарахгүй гэсэн бичиг гараар бичүүлэн авсан. Тус застав дээр бараг 22.00 цаг хүртэл байсан. Биднийг хүн нэг бүрийг 100000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Л.*******, Түшиг суманд байрлах буюу Жаргалсайханы гэрийн үүдэнд хүргэж өгсөн. Бид нар буюу хонож, өглөө нь Нүдээ, Баатараа хоёр баяраа гэх найзыгаа дуудаад тэд архи уусан. утсаа авахгүй байсан тул ченжийн хашаанд байсан ын Зил-131 маркийн автомашины Люботикийг тайлж аван гэж хэлсэн. Тэгээд Улаанаа буюу буюу нар тааралдсан тэнд байж байгаад Улаанаагийн хувийн Акиа маркийн автомашинтай Сэлэнгэ аймагт ирсэн. Дараа 2023.3.22-ны өдөр Улаанаа, ******* хоёртой уулзахад "******* Сарьдаг руу самарт явъя зардлаа нөхье гэхэд би тэгье гэж хэлсэн. 2023.3.22-ны үдээс хойш Сарьдаг руу долуулаа гарсан. Давхисаар байгаад Зэлтэр ороод цааш хилийн 1 дүгээр заставт 2023.3.23-ны 04.00 цагт Шинэбаяр застав руу орж Л.*******той уулзаад цааш Сарьдаг руу яваад хилийн 542 дугаар тэмдэг дээр отоглосон. Маргааш нь морь ирэх байх гэж хүлээгээд 1 хоносон тэгээд ирэхгүй болохоор нь 2023.3.25-ны орой 21.00 цагийн үед 3 автомашинтай цэргийн ангийнхантай таарч буцаж отог дээрээ ирсэн. 2023.3.26-ны өглөө 06.00 цагт цэргийн, энгийн хүмүүс нийлсэн 11 хүн Бага Сарьдаг дээр очиход бэлдсэн боргоцойг цайруулан авсан байсан..." гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 31-33-р хуудас/,
Гэрч Ц.ын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 11, 12-ны үед Эхнэр , , түүний эхнэрийн хамт 8 хүний хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн чиглэлээр гол гарч цааш явж, өндөр уулын бэлд очиж отоглосон. Отоглоод байж байтал 2 хоног айхтар цас ороод самар түүж амжаагүй. Маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хилийн цэргийн хошууч, ахлах ахлагч цолтой 2 цэргийн албан хаагч морин уналгатай ирж биднийг саатуулан цааш өөрсдийн зил-131 маркийн автомашинаар тээвэрлэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Зэд хантай бүтээлийн нурууны байранд аваачиж, тэнд хилийн цэргийн албан хаагч биднээс мэдүүлэг авч 3 хоносон. Би тус сумын хэсгийн төлөөлөгч, хилийн цэргээс нэг ахлагч нарын хамт 3-уулаа морин уналгатай хилийн 542 дугаар тэмдгийн чиглэлд бидний отоглож байсан газар очиж самар түүсэн эсэх, мод унагасан эсэхийг тодруулсан боловч самар түүж, мод унагаагүй гэх дүгнэлтэд хүрч өдөртөө буцаад Булган аймгийн Сэлэнгэ суманд очиж хүн нэг бүр дээр 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан. Дараа нь буюу 2023.3.22-ны өдөр ******* ах утсаар ярьж ахын дүү ажилд явах уу? гэхэд тэгье гэж эхнэрийн хамт Дархан- Уул аймгаас Сэлэнгэ аймагт ирж, 2023 оны 3 дугаар сарын 22-ны орой 23:00 цагт Ланд-80 маркийн автомашинтай явсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны шөнийн 02.00. 03.00 цаг орчимд хилийн 1-р заставын үүдэнд ирсэн зогсож, Шинэбаяр ах застав руу орсон. Тэгээд удалгүй хилийн 542 дугаар тэмдгийн чиглэлд Сарьдаг гэх газрын чиглэлд хөдөлсөн. Сарьдаг гэх газар 2023.3.23-ны 09.00 цагийн үед очиж отоглон морин араас ирж байгаа гээд 2 хоносон. Тэгээд удалгүй та нарт саатуулагдсан. Би зуухгүй очсон тул зуух хайгаад өгсөн байтал 1 бүтэн шуудай, 1 тал шуудай цайруулсан самар байсныг олж авчирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Г.ын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2023 оны 02 дугаар сард эхнэр Энхтүвшин, Шинэбаяр, болон түүний эхнэр буюу гийн хамт 10 гаруй хүн Зил 131 маркийн 2 автомашинтай Сарьдаг гэх газар луу мод, мөсөөр явж байгаад орой 18.00 цагийн үед очиж отоглон 2 хоноход цас ороод самар түүж чадаагүй. Тэгэхэд Булганы хилийн цэргээс 2 цэргийн албан хаагч морин уналгатай ирж бид баригдаж, Зил-131 автомашинтай явж, Булган аймгийн Сэлэнгэ суманд очиж 3 хоног шалгуулж, хүн тус бүрийг 100000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт 05.00 цагийн үед ирсэн. Орой 23.00 цагийн үед Сарьдаг руу явсан. Хилийн 1 дүгээр заставт 2023.3.23-ны үүрээр 04.00 цагийн орчимд очсон. Шинэбаяр бууж застав орж, заставын дарга, Л.*******той уулзаж дуусаад машинд орж ирээд биднийг в гэж байна гэж хэлээд цааш явсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны 09 00 цийг Сарьдаг гэх газар очиж отоглосон, бид тэнд 2 хоносон боловч машин уул руу гарахгүй доор та нарын ирсэн газар отоглосон. Морь ирж байгаа гэж Шинэбаяр хэлж морь ачсан машин маань төөрсөн юм шиг байна гэж бууя гэж шийдэж бууж ваад та хэдтэй таарсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41, 2-р хх-ийн 82-84-р хуудас/,
Гэрч М.ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ах манай нөхөр руу 2023 оны 3 дугаар сарын дундуур залгаж, самранд явах уу? гэж асуухад тэгье гээд 2023 оны 3 дугаар сарын 10-ны үеэр би нөхөртэйгөө манай найз саарал өнгийн aqua маркийн автомашинтай Дархан-Уул аймгаас Түшиг суманд ирсэн. Тэр үед 2 Зил- 131 маркийн автомашинтай 10 гаран хүн байсан. Би Зил-131 маркийн автомашины тэвшинд дээр гарч, цааш самранд явах газар руугаа хөдөлсөн. Би ер нь тэр хавийн газар усны нэр мэдэхгүй. Ууланд очиж, отогоо барьж байхад маш их хэмжээний цас 2 хоног ороод цас зогссон чинь Булган аймгийн хилийн цэргийнхэн ирж биднийг бариад цааш Булган аймгийн Сэлэнгэ суманд очиж мэдүүлэг өгч, 2 хонож, хүн нэг бүрээр 100000 /зуун мянга/-н төгрөгөөр торгуулсан. Гэртээ хариад 2 хонож байсан чинь Шинэбаяр залгаж бид одоо самар түүхгүй зүгээр уул руу явах хэрэг байна гэж хэлсэн. Нарийн учрыг манай нөхөрт хэлсэн. Бид нар Сэлэнгэ аймагт 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр долуулаа цуглаж, Ланд-80 маркийн автомашинтай урьд өмнө самар түүсэн уул руугаа 2023.3.23-ны үүрээр очиж отогоо барьсан. Хоол унд хийж илээл зуух байхгүй байсан болохоор манай нөхөр дээшээ явж, зуух олж ирсэн. Тэгэхдээ 1 шуудай, 1 тал шуудай самар олоод үүрч ирсэн. тэгээд ер бууя гэж шийдээд л бууж байгаад та нарт баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хамгийн анх 2023 оны 3 дугаар сарын 10-ны орчимд Шинэбаяр ах Манай нөхөр тай утсаар ярьж самаранд явья гэж хэлсэн тэгье гэж хэлээд надад манай нөхөр хоёулаа самранд явчаад ирье гэж хэлээд Шарын гол сумаас өглөө Сэлэнгэ аймагт галт тэрэгээр ирээд тендерийн унаанд суугаад хаашаа явсныг нь мэдэхгүй нэг суманд очоод зил-131 маркийн автомашинтай 10 гаран хүн байсан. Бид зил-131 маркийн автомашинд суугаад ямар газар нь мэдэхгүй ууланд очсон. Очсон өдөр цас ороод 2 хоносон Булганы хилийн цэргийнхэн ирж биднийг саатуулаад Булган аймгийн аль сумын мэдэхгүй очоод мэдүүлэг 2 хоног өгсөн. Тэгээд хүн нэг бүрийг 100000 төгрөгөөр торгосон. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шинэбаяр ах манай нөхөр ахтай утсаар холбогдож Сэлэнгэ аймагт хүрээд ир ажил байна гэхэд за тэгье гээд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт ирж, тэр оройдоо Ланд-80 маркийн автомашинтай нийт 7 хүний хамт, урьд самар түүсэн газар луугаа явсан. Бид нар сүүлд самар түүж чадаагүй. 2023 оны 3 дугаар сарын 23-ны үүрээр очиж отоглосон. Цайгаа чанаж оол унд хийж идээд зуух байхгүй байсан болохоор манай нөхөр дээшээ явж, зуух олж ирсэн. Тэгэхдээ 1 шуудай, 1 тал шуудай самар олоод үүрч ирсэн. тэгээд ер бууя гэж шийдээд л бууж байгаад та нарт баригдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз залуу түүний найз бид 3 2023.03.10-ны хавьцаа Facebook үзэж байгаад самарт хүн авч явна гэх зар олж утсаар холбогдож Улаанбаатар хотоос тэндрийн унаанд үдээс хойш сууж жижиг суманд ирсэн. Тэр сумаас Зил-131 маркийн тэвшин дээр гарч суугаад орой цаашаа уул руугаа хөдөлсөн. Уулан дээрээ өглөө очоод отог бариад хоол цайгаа ууж байсан чин их хэмжээний цас орж эхэлсэн. Цас их байсан болохоор отогтоо байж байтал хилийн цэргийн хувцастай 2 хүн орж ирсэн. Би тухайн үед хил дээр ирсэнгэдгээ мэдсэн. Тухайн хүмүүс хил дээр ирсэн байна. Одоо та нарыг буулгаж авч явна гэсэн. Тэгээд бид нарыг буулгаж Булган аймгийн Сэлэнгэ суманд очсон. Тухайн үед 2-3-н давхар байранд очоод бид нарыг нэг нэгээр нь бүртгэж, 100.000 төгрөгөөр торгуулаад 2023.02.19-ны өдөр буцаад нэг хот руу явсан. Хот руу нэг хонож байтал Баагий ах /*******/ манай найз залуу руу залгаад самрын ажил байна. одоо дахиж хил рүү очихгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 Сэлэнгэ аймгийн тэндрийн унаанд сууж Сэлэнгэ аймгийн төвд 2023.03.21-ны өглөө ирсэн. Бид өмнө цуг явж байсан хүмүүстэй нийлээд 9-н хүн болсон. Найз залуу найз 2-ыг морь авч явна гээд түрүүлээд явсан. Үлдсэн хүмүүс нь ланд-80 маркийн машинд суугаад орой хөдөлсөн. Би унтаад сэрэхэд уулан дээрээ очсон байсан. Ууланд очоод цуг явсан ах нар газар үзэхээр явсан. Би цуг явсан 2 эгчтэй хоол унд хийж үлдсэн. Тэгээд 2023.03.25-ны өдөр хоол ундгүй болоод буцаад явж байгаад хилийн цэргийн хувцастай хүмүүстэй тааралдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын сүүлээр ******* гэгч Цагаан өнгийн Ланд 80 маркийн машинтай ирсэн бөгөөд хамт ЗИЛ-131 маркийн машин байсан. 2 машинд нийт 5-6 хүн байсан бөгөөд “урьд нь атараар орж самар түүж байгаад эвдсэн машинаа засуулаад буцаж байна” гэж ярьж байсан. ЗИЛ-131 болон Ланд 80 маркийн машинууд ямар нэг юм буюу самар ачаагүй байсан ба хөнжил, пүүгээ бусад ахуйн зүйлстэй байсан. Ингээд тухайн ирэд Түшиг сумын чиглэлд хөдлөх гэж байх үед заставын жагсаалын дарга а/а Б., заставын дарга х/ч Л.*******од хандаж “би энэ хүнийг сайн таних хүмүүс байна. Энэ хүмүүсээр заставын бэлтгэсэн модоо татуулая” гэсэн бөгөөд заставын дарга зөвшөөрч модоо татуулж эхэлсэн. Нийт 5-6 удаа мод татсан бөгөөд дахиад 4-5 явах дутуу байхад машин нь эвдэрсэн. Мод татаж байх явцад ******* нь жагсаалын даргад “бид самраа буулгаж чадахгүй байна. тэр самрыг татаж авмаар байна. танай заставд модыг чинь татаж өгөхөөс гадна принтер авч өгье” гэж санал тавьсан гэсэн ба нь заставын дарга х/ч Л.*******од дамжуулж хэлж тохиролцсон. ******* тэргүүтэй хүмүүс сэлбэг авч Зил-131 машинаа авна гээд Ланд 80-раа буцсан байсан. Машин нь Түшиг орох замд буюу Сахалын давааны цаана байсан ба намайг 3 хоногийн сургалтад суугаад буцах үед аваад явсан байсан. түүнээс хойш буюу 2 дугаар сарын сүүлээс хойш ******* нь ирээгүй бөгөөд самраа яаж татах хэзээ татах зэргийг нь мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр 2 дугаар сарын 26-ны өдөр амаржаад эхнэрээ аваад заставаас явсан. Тэгээд даавууны 10 хоног, орлогч нарын цугларалт, тэмцээн уралдаан гээд 3 дугаар сарын 21 хүртэл заставын байрлалд байгаагүй. Намайг явахаас өмнө застав түлшний модоо ууланд бултгэж байсан бөгөөд татаж эхлээгүй байсан. Намайг байх үед 2 дугаар сарын сүүлээр застав дээр ямар нэгэн гадны машин ирээгүй. Би 3 дугаар сарын 20-нд Хашаат БХХаруул дээр модны машинд дайгдаж ирсэн бөгөөд 21-ний өглөө заставын машинаар застав дээр ирсэн. Намайг ирсний дараа заставын даргынг түр орлон гүйцэтгэгч х/ч Л.******* орлогч ******* бид 3 улирлын шалгалт эхлэх гэж байгаатай холбоотойгоор хуралдсан ба тухайн яриагаар ойрын хугацаанд үлдсэн 8 машин модоо татуулах, заставд трактортай болох зэрэг ажлууд байна гэж ярьж байсан ба өөр онцын зүйл яриагүй. Би 22-ны орой 02 цаг хүртэл ажиллаж байгаад амраад өглөө 7 цагт ирсэн ба 23-ны 09:00 цагт жижүүр хүлээлцүүлсэн. Хүлээлцүүлэх үедээ хөдөлгөөн ажиллагаа юу байна гэж асуухад заставын жижүүр байхгүй гэж хариулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ах 3 дугаар сарын 21-ний өдөр намайг ийн хамт Хүдэр сум руу яваад Энхдалай ахын гэрт очиж морь ачилцаад аваад ир гээд ахын саарал өнгийн Aqua маркийн автомашинаар явсан. Очоод цас орж байсан учир морио ачаагүй 2 хоносон. Бид гурав маяти маркийн автомашинд 5 морио ачиж 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын чиглэлд явсан. Зуслангийн газарт байсан айлын 2 амбаарын тэнд нэг эрээн хувцастай ах бидэнд дээр ирж, тэр үед ******* ах aqua маркийн автомашинтай явж байсан тул эрээн хувцастай ах ******* ахтай уулзаад явсан. ******* ах ч гэсэн буаад явсан. Айлын зуслан дээр морио буулгаад мордоод баруун урагшаа ташаад заставын урд тал руу уулын ам руу явсан. Газараа мэдэхгүй төөрөөд заставын ард талд ууланд нэг хоносон. Маргааш нь шууд машин руугаа явж, машиндаа морьдоо ачаад 2023 оны 03 дугаар сарын 25-нд та нартай таарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч Э.ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Анх 2023 оны 03 дугаар сард өөрийн найз Энх амгалангаас "Самарт авч явна" гэх зар байгааг сонсоод найзаа дагаад самарт явахаар хотод очиж уулзахад Бат-эрдэнэ гэх хүн байсан бөгөөд 50, 50 хувиар тохиролцсон бөгөөд хоол, хүнс цаанаасаа гэж ярьж байсан. 3 дугаар сарын 20-д Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Шинэбаяр, Бат- Эрдэнэ нарын хамтаар ирсэн бөгөөд 21-ны орой бид 2-ыг Хүдэр суманд Энхдалай ахынд хүргэж өгсөн. Хүдэр суманд цас шуурсан тул тэднийд 2 хоноод 23-ны өдөр морьдоо ачаад Түшиг сумын чиглэлд хөдөлсөн. Тэгээд шөнөжингөө яваад 1 дүгээр заставын наад талд байх зуслангийн байрны хажууд очсон. Тэнд улаан мотоциклтэй эрээн хувцастай хүн ирсэн бөгөөд би машин дотор байсан болохоор юу ярьсаныг нь сонсоогүй. Тэр хүн Бат-эрдэнэ ахтай 10-20 минут уулзаад буцсан ба түүний дараагаар ******* ах бид 3-т явах замыг зааж өгсөн ба заставт харагдаж болохгүй гэж анхааруулж байсан. Бид 3 самар түүн гэж бодож явсан бөгөөд ууланд явах замдаа төөрсөн. Хаана яваагаа мэдэхгүй төөрсөн бөгөөд замдаа ууланд 1 хоноод замаа олохгүй болохоороо буцаж машин дээрээ ирсэн. Бид машиндаа морио ачаад буцаж явж байгаад машинтай хүмүүстэй таарч саатуулагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ээлжийн амралтаа эдлээд 2023 оны 03 дугаар сарын 21-нд ажилд орсон. Жижүүрийн хуваарийн дагуу 21-ний 09 цагаас заставын жижүүрээр томилогдсон бөгөөд тухайн өдөр заставын дарга х/ч Л.******* хамт Хандгайтаас байшин буулгахаар чвсан. Миниы оронд заставын жижүүрээр Бат-Эрдэнийг түр байлгасан. Ингээд байшин буулгаж байх үед хоёулахнаа байхад х/ч ******* нь надад хандаж “өнөө шөнө 542 дугаар тэмдгийн чиглэлд машин гарах бөгөөд тэнд үлдээсэн самраа авах зорилготой хүмүүс, тэр машиныг шууд гаргаад явуулчаарай” гэсэн тэгэхэд нь би тэтгэвэрт гарах хугацаа ойртсон янз бүрийн юманд орооцолдмооргүй байна, чадахгүй” гэж хэлээд шууд татгалзсан. Намайг жижүүрээс буулган Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгүүлсэн. Өөрөөр надад янз бүрийн зүйл яриагүй бөгөөд 23-ны өглөө усанд явж байтал а/б Бямбадалайгаас “гол дээгүүр юун машин явсан бэ” гэж асуухад “үүрээр машин явсан мөр байна” гэсэн Би урьд өдөр нь гол дээгүүр мөр үзэхэд ямар нэгэн мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,
Гэрч М.******* 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны 09 цаг 00 минутаас 2023.03.23-ны өдрийн 03 цаг 00 минут хүртэл заставын жижүүрээр үүрэг гүйцэтгэсэн. Уг нь хувиарын дагуу би жижүүр биш байсан бөгөөд а/а Цогоо Хандгайт чиглэлээс торх буулгах ажилтай байсан тул оронд нь үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн цагаар застав дээр ямар нэгэн гадны хөдөлгөөн байгаагүй. 23-ны үүрийн 04-06 цагийн хооронд Түшиг сумын чиглэлээс нутгийн зүгээс машин заставын байрлалд ирсэн. Машин замын хаалтын орчим зогссон бөгөөд би яваад очиход өөдөөс 1 хү гарч ирсэн бөгөөд дунд дунд зэргийн биетэй, дунд зэргийн махтай бараан өнгийн хувцастай хүн байсан. тухайн хүн даргаа дууд гээд намайг мэдэж байгаа гэсэн бөгөөд би даргыг заставын буудлаас амарч байхад нь дуудаж уулзуулсан бөгөөд тэр 2 гадаа 10-15 минут орчим уулзсан. Тухайн машин зам чиглэлд явсан бөгөөд аль чиглэл рүү явсныг мэдээгүй. Уг үйлдлийг заставын дарга х/ч ******* бид 2-оос өөр хүн мэдээгүй бөгөөд жижүүрийн рапартны дэвтэрт болон заставд гаднаас ирсэн дэвтэрт бүртгээгүй. Хөдөлгөөний талаар заставын орлогч нарт танилцуулаагүй, мэдэхгүй байгаа. Тухайн үед даргатай уулзаад явсан болохоор ач холбогдол өгөөгүй бөгөөд жижүүрийн рапартын дэьтэр болон заставын дээр ирсэн хөдөлгөөний бүртгэлд бүртгээгүй орхисон....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 3 дугаар сарын 22-нд орой 17 цагийн үед адуугаа бөөгнүүлээд заставын хажуу талын гармаас усалхад тухайн хэсэгт ямар нэгэн автомашины мөр байгаагүй. Маргааш өглөө 09-10 цагийн үед морьдоо хураагаад усалхаар гарам дээр очиход мөсөн дээгүүр явсан автомашины шинэ мөр байсан. би аль чиглэлд явсныг нь тогтоож чадахгүй бөгөөд Тарвагатай хилийн харуулын зүг авсан байх магадлалтай гэж үзсэн. Би заставын байрлалд ирэхэд а/а Цогоо нь гармаар машин чирч явсан байна уу гэж асууж байсан. би өөр хэн нэгэнд хэлээгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/,
Гэрч 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нилээд хэд хоногийн өмнө урьд сайн биш танил ******* гэх хүн 88-тай дугаараас утсаар холбогдож “Түшиг суманд ууланд самар байна. цагаалаад өгөх боломж байна уу, урьдяилгаа болгон 400.000 төгрөг өгье түүнд тооцуулаад шатахуунаа хийчих” гэсэн. Мөн уулнаас самар цагаалахад морьд хэрэгтэй байгаа ба машинд багтахаар аччих гэсэн. Тэгээд би 23-ны өдрийн үдээс хойш Хүдэр сумын наад тал “Төмөртэй” гэх газраас хөдлөх үед Дорнод аймгийн гэх 2 залууг таньтай хамт явж тусална гэж өгч явуулсан. уг 2 залууг танихгүй хүн авч ирж өгсөн ба тэгэхдээ бэлнээр шатахууны зардлыг өгсөн. Тухайн үедээ жижиг саарал тэрэгтэй явсан бөгөөд маркийг нь мэдэхгүй байна. 23-ны орой Түшиг сум явах замд суурин газрын хойно байрлах дүнзэн гуанзанд очоод байж байхад надтай утсаар ярьсан ******* нь ирж хоол авч өгөөд ярилцаж суусан. Ярьж байх үедээ ******* нь би заставын наад тал хүртэл дагуулж явна. Заставын даргатай ярьсан, тохирсон байгаа тул айлгүй зөрөөд яв. Чамтай хамт яваа 2 залуу цааш нь замаа мэднэ гэж хэлсэн. Тэгээд ******* жижиг саарал машиныг дагаад Түшиг сумаас зөрөөд застав хүрэхгүйгээр зуслангийн 2 байшинтай газар хүрсэн. Тэгээд ******* нь “эндээс цааш энэ 2 залуу газар мэдэх ба 26-аас өмнө самараа амжиж буулгах ёстой. Би тэр үед нь ирж тосч авна” гэж хэлсэн. 23-аас 24-ийг шилжих шөнө 03-04 цагийн хооронд салаад явсан бөгөөд нөгөө 2 залуу зам буруу заагаад төөрсөн. Тэгээд зам алдаж төөрөөд 2 хоногийн дараа явсан мөрөөрөө буцаж яваад замаа олсон бөгөөд очих замаа мэдэхгүй байгаа юм чинь буцахаар шийдсэн. ******* нь 24-ний өглөө хүртэл хамт байсан ба би 23-нд буцсн гэж андуурч хэлсэн байна. 24-ний өглөө 9 цагийн үед заставын дарга гэх хүн мотоциклтэй ирж *******тэй уулзсан. Уулзаад юу ярьсныг мэдэхгүй байна. Түүний дараагаар ******* буцаж тэдний хэлснээр тухайн газар машинаа орхиж бид морио унаж заставын урд талаар тэдний заасан замаар явсан. ******* ууланд 1 тонн орчим самар байгаа ба уулнас жаахан буулгаад өг гэсэн. Бид 2 урьд нь Хүдэрт дээрх байдлаар ажиллаж байсан ба 1 моринд 100 кг орчим ачаа ачдаг ба 1 морь 1 удаа явахад газрын бартаа, замын холоос хамааран 30.000-40.000 төгрөг байдаг. Бид 2 үнэ ханш тохиролцоогүй ба тогтсон ханшаар хөлс өгөх байх гэж бодсон. 24-ний өдөр заставын урдуур гараад явсан ба ууланд гараад төөрсөн. Замдаа 1 хоноод 25-ны өглөө буцаж машинаа олж аваад буцахаар шийдсэн. *******тэй буцаж холбоо бариагүй ба буцах талаар хэн нэгэн зааварчилгаа өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-р хуудас/,
Гэрч ын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 1995 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 2 дугаар 8 жилийн сургуулийн төгссөн. Ажлын гараа 2000 оноос хойш Өгөөмөр зах дээр автомашины засварын ажил хийдэг байсан. 2018 оноос хойш Баянзүр дүүрэг Чулуун овооны Сансар худалдааны төвийн арын гэр хороолол дунд Прадо 95 маркийн автомашины засварын газар нээн өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Н ******* Да хүрээ зах дээр машин зардаг юм. 10 гаран жилийн өмнөөс Н.******* зарж байгаа машинаа надаар янзлуулж анх танилцаж байсан найзууд байгаа юм. Н.******* 2023 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна, надад хэлэхдээ "Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Шар нарстайн уурхайн ойролцоо Зил 131 маркийн машины 5 бул эвдэрсэн янзалж авч ирэх гэсэн юм, хамт яваад өгөөч гээд би Н.*******тэй хамт танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй Сэлэнгэ аймгийн Түшиг сум руу явсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Шар нарстай гэх газарт очиж машинаа Н.Бат- Эрдэнэ, танихгүй залуутай хамт нийлж машинаа янзалж машинаа асаагаад тэр эмэгтэй, эрэгтэй 2-ыг Зил 131 машинаа бариад хүрээд ир, гэж хэлээд Н.******* бид хоёр Хилийн цэргийн нэг Застав дээр очсон. Тэгээд Хилийн цэргийн Застав дээр очоод Н.******* орчихоод ирье гээд ганцаараа орсон, би машиндаа суугаад үлдсэн. Н.******* гарч ирээд энэ Заставын модыг уулнаас татаж өгөхөөр боллоо, Зил 131 машинаа аваад ирье гэж хэлээд бид хоёр Заставын ойрхон байсан Зил 131 машинаа дагуулаад буцаад Застав дээр очсон. Н.******* бид 2-той хамт явсан хүүхэн, залуу хоёрыг машинаараа модыг нь татаад өгчих гэж хэлж үлдээгээд Н.******* бид хоёр Сэлэнгэ аймагт ирээд Н.******* хамаатны Зуслангийн байшинд ирсэн. Застав дээр мод татахаар үлдсэн хүүхэн, залуу 2 Зил 131 машинаа унаад 2-3 хоногийг дараа Сэлэнгэ аймагт араас ирсэн Тэгээд Улаанаа гэж залуу, Цацрал гэж эмэгтэй, Н.******* бид дөрөв 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Н.******* хамаатны байшинд байрлаж байсан. Энэ хугацаанд Сэлэнгэ аймагт Н ******* хамаатны байшинд байж байхад Н.*******тэй хамт Ланд крузер 80 машинтай нэг газар руа хамт яваад ирье гээд явж байхад Аймгийн эмнэлгээс /нөгөө Түшиг сумын Засватын жагсаалын дарга/ Б.ыг эхнэрийнх хамт аваад гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед Б. нуруу, бөөр өвдөөд эмнэлгээр явж байгаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 21,22-ны өдрийн аль нэг өдөр нь Н.Бат- Эрдэнэ намайг Түшиг сумын урд нь очсон Застав руу очоод Засватын даргад нь утсаар чинь ярьж болохгүй байна, бид нар очих уу гэж надаар асуулгахаар явуулсан. Би Сэлэнгэ аймгаас саарал өнгийн Соната 6 маркийн настай жолооч ахын хамт Улаанаатай хамт 3-уулаа Застав руу явсан. Би Заставын дарга Л.*******той очиж уулзаад Н.******* өөртэй чинь утсаар ярих гээд болохгүй байна гэж байна, бид нар хэзээ ирэх бэ, нөгөө самараа авах гэсэн юм гэхэд Л.******* "хүрээд ирээ" гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө буцаад Сэлэнгэ аймагт ирээд Н *******д Л.*******ын хэлснийг дамжуулахад маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н.******* надаас гадна самар ачиж, сайруулах 6 хүнтэй хамт 2 өдрийн хоол хүнс, шатахуун бэлтгэж аваад Түшиг сум руу Л.******* даргатай Застав руу явуулсан. Н.******* араас чинь 5 морь аваад очно, ууланд ороод самараа сайруулаад байж бай гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Застав дээр очиж Л.*******той уулзаж Заставынх нь урдуур гарч Сарьдаг уул руу чиглэж явсан. Л.******* хэлэхдээ 2 өдрийн дотор самараа аваад уулнаас бууж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө гадна 6 хүний хамт 2 өдрийн хоол хүнстэй Сарьдаг уул руу явсан. Сарьдаг уулан дээр 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр очоод дээшээ машин гарахгүй, алхаад очих боломжгүй хол байсан учир араас авч ирэх морио хүлээж 2 хоносон 2 хонохдоо Редум гар утсаар *******тэй холбогдож хэзээ ирэх, морь хаана явааг асууж байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр морь авч ирж байгаа хүмүүс ирэхгүй, хоол хүнс дуусч таараад уулнаас бууж байтал 4 машинтай тагнуулын байгууллагын хүмүүст баригдсан Би сая мэдүүлэгт хэлсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сарьдаг уулнаас Батзориг гэж залуугийн урд нь бэлдчихсэн байсан гэх самарыг авах зорилгоор хилийн зурваст нэвтэрсэн. Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч байгаа гэж бодоогүй, Хилийн Заставын даргатай нь Н.******* уулзаад яваад байсан болохоор зөвшөөрөлтэй явж байгаа гэж бодоод явсан чинь зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэдгээ мэдсэн. 50 гаран шуудай бэлдчихсэн боргоцой байгаа гэж хэлж байсан. Тэр самар нь ойролцоогоор ханшнаасаа шалтгаална гэж байсан. Н.******* надад 1,800,000 төгрөгийн цалин өгнө гэж хэлж байсан. Самар нь байгаад ханш нь өндөр байвал 2,000,000 төгрөг өгнө гэж ярьж байсан. Н.******* надтай нарийн юм аа яриагүй, хүнтэй уулзах болохоороо машиндаа байж бай гээд байдаг байсан. Сүүлд Тагнуулд баригдсаны дараа модыг нь татаж өгөөд, принтер авч өгнө гэсэн тохироотой байсан юм гэж хэлж байсан. Н.******* худлаа ярьсан байна. Би тэгж яваагүй, Би тэр Заставын даргынх нь зөвшөөрснөөр Сарьдаг уул руу өөрөөсөө гадна 6 хүнтэй 7- уулаа явсан. Би Булган аймгийн хилийн цэргийн алба хаагч нарт баригдаагүй, худал мэдүүлэг өгсөн байна. Н.******* урд нь 2023 оны 01 сард Булган аймгийн Хилийн цэрэгт баригдсан гэж ярьж байсан. Тэрийгээ хольж хутгаж ярьсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-99-р хуудас/ зэрэг болно.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 01-р хуудас/,
Хилийн бүсэд нэвтэр самар түүж байгаа талаар эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /1-р хх-ийн 05-06-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 65-66-р хуудас/,
Гэрч Д.Ш гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 67-69-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бэлтгэсэн модыг татаж оруулан ирсэн байдал /1-р хх-ийн 78-95-р хуудас/
Хилийн цэргийн 0281 дүгээр салбар ангийн Гаднаас ирсэн иргэдийн бүртгэлийн дэвтэр "2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* нэвтэрсэн талаар бүртгэл", /1-р хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 114-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 115-р хуудас/,
Шүүгдэгч Н.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 116-р хуудас/,
Шүүгдэгч Л.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 117-р хуудас/,
Шүүгдэгч Л.Б оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 118-р хуудас/,
Хилийн цэргийн **** дугаар ангийн захирагчийн 2021 оны 09 дүгээр сарын Б/138 дугаартай тушаалын хавсралтаар "Тусгай томилгоот бүлгийн даргаар Л.Б томилсон" тушаал, /хх-ийн 119-124-р хуудас/
Л.Б Хаан банкны 5******2 тоот дансанд 400,000 төгрөгийн орлого орсон талаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 128-137-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ч иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 139-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ч оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 140-р хуудас/,
Хилийн цэргийн 3 дугаар ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/101 дугаартай" Б.Ч ажилд томилох тухай" тушаал, /хх-ийн 145-149-р хуудас/,
Б.Ч Төрийн банкны 1******3 дугаартай дансны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хуулга, /1-р хх-ийн 150-157-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2*****5 дугаартай прокурорын тогтоол /1-р хх-ийн 172-213-р хуудас/,
Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /1-р хх-ийн 220-221-р хуудас/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 222-224-р хуудас/,
Гэрч Н.Б "...2023 оны 05 дугаар сарын 14, 15-ны үеэр Л.Б яг хурдан удмын даага байна та 1,300,000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуухаар нь би 1,000,000 төгрөгөөр худалдаж авъя гээд Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Хүдэр хүслэн Болор маркет нэртэй дэлгүүрийн орлогоос бэлэн 1,000,000 төгрөг Л.Б гэрт нь очиж өгөөд Хонгор зүсмийн даагаа вөрийн портер машинаар ачиж авч байсан" гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 89-90-р хуудас
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.
Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр *******эс ын дансруу мөнгө орсон дараа нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хилийн цэргийн байгууллагын ажилчдад баригдсан үйл явдалд шалтгаант холбоотой байна гэж үзэж байна. ******* гэх хүн Сарьдаг ууланд нуусан самраа авах зорилгоор урьдын танил аар дамжуулан эрх бүхий этгээд *******оос зөвшөөрөл гаргуулан хил нэвтэрсэн нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хил нэвтэрсэн үйл явдал нь гэрч Шинэбаяр, Батзориг, нарын мэдүүлгээр тогтоогдож байна. , ******* нар бол нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн субьект болох нь тогтоогдож байна. ******* нь тухайн заставаар нэвтэрсэн иргэдийг шалгаж, дээд шатны байгууллагадаа мэдэгдэх ёстой үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. ******* нь *******ыг танихгүй учир аар дамжуулан хилээр нэвтрэх санаа байсан нь тогтоогдож байна. ******* нь 2023 оны 02 дугаар сард Сарьдаг ууланд самар бэлтгэж байгаад маши эвдэрсэн гэж эргэж ирээд 203 оны 02 дугаар сарын 28 нд заставын хил нэвтэрсэн. Үүний дараа ын дансруу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 03 сарын 23нд самраа авхуулахаар гэрч Шинэбаяр гээд хүнийг явуулсан. Шинэбаяр нь ямар шалтгаанаар очсон бүх үйл явдлыг ярьж мэдүүлсэн. нь тухайн үед эмнэлэгт байсан гэж байгаа Шинэбаяр гэх хүн очих үед 2 хоногийн дотор бэлдэж ирээрэй гэж хэлээд хийл нэвтрүүлсэн нөхцөл байдал нь хахууль авсан гэмт үйлдсэн гэж тогтоохоор байна . Иймд Л.*******, Б. нарыг бүлэглэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Шүүгдэгч ******* хувьд тухайн заставын эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгөн самар оруулах хэргээ гүйцэтгэсэн байгаа нь гэрч Шинэбаярыг хил нэвтрүүлэн, самар бэлтгэж байгаагаар нотлогдож байна. Самар бэлтгэж байсан иргэд маань заставын наана биш цаана баригдсан байгаа. Иймд Б., Л.******* хахууль авсан гэмт хэрэгт, шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг хахууль өгсөн гэмт хэрэгт үйлдсэн болохыг тогтоолгох саналтай байна. Б., Л.******* нарын авсан 1,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэж, хувь тэнцүүлэн Б., Л.******* нараас тус тус 500,000 төгрөг гаргуулан улсын орлого болгох саналтай байна...” гэжээ.
Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ: ”... *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дэмжиж байна. *******эс 400,000 төгрөг авсан гэдэг. Машинаа янзлах зорилгоор орсныг харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг бүртгэсэн. Машинаа янзлаад буцах замд мод татуулахаар тохиролцоод нь өөрийн гэртээ байлгаж заставын модыг татуулсан. Энд дотно танлцаад 03 сарын 10нд мөнгө зээлээд үүнээс 400,000 төгрөгийг миний үйлчлүүлэгч рүү шилжүүлсэн. Гүйлгээ нь утга Чинбаа 55 гэсэн утгатай шилжүүлсэн. Энэ нь *******од хахууль маягаар өгсөн мөнгө биш байна өөрөөс нь асуухад мөрийтэй тоглосон гэж байна. *******эс ад мөнгө зээлэхдээ *******од өгөөрэй гэж хэлээгүй байгаа. Ийм учраас прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэжээ..
Шүүгдэгч Б.Ч өмгөөлөгч Э.Одончимэг, Орхончимэг дүгнэлтдээ: ”... ыг хахууль авах гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж байгаа. ******* хүлээн зөвшөөрч байгаа гэсэн агуулга яриад байна. хавтаст хэргийн 184 хуудас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгөхдөө бичиж өгсөн хүсэлтэд “ нь мөнгө хэрэгтэй байна 1,000,000 төгрөг зээлээч гэж өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан” энэ үйлдийг хахууль гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрч байна гэх, ******* ирээгүйгээс болоод цагдан хоригдсон учир шүүх анхаарч өгнө үү. Б.ад мөнгө орж ирэхээс өмнө дансанд 106.400 төгрөг байсан. Энэ мөнгө 4000 төгрөг болтолоо 3 удаагийн гүйлгээгээр Батцолмон Үрэлээ дансруу орсон. Үүнээс үзэхэд данс үлдэгдэлгүй болсны дараа харууль ороод ирнэ гэдэг нь ямар ч боломжгүй зүйл юм. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тухайн зурваст бүртгүүлэхдээ бүртгүүлээд гарсан энэ үед 2-3 хоног Б.ынд амьдарсан. Гэтэл 03 дугаар сарын 10-ны өдөр мөнгө зээлэхтэй ямарч шалтгаант холбоогүй байна.Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан деспозитыг авч үзэхээр нь хил нэвтрүүлэх эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг хавтас хэргээс хараад хэлэх боломжгүй байгаа. Ажлын байрны тодорхойлолт нь 2 оных байгаа хэрэг болсноос хойш гарсан. ямар үйлдэл хийсэн нь тодорхойгүй байгаа. Мөнгө шилжүүлсэн баримт л байгаа. Сарьдаг ууланд байгаа самрыг очиж авах гэсэн хүмүүс 03 дугаар сарын 13-нд баригдсан байгаа. 03 дугаар сарын 10 нд хахууль өгөөд 13нд баригдах ямар ч боломжгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр цаг хугацааны дараалалгүй юм байж болохгүй. Хил нэвтрэхдээ
Булган аймаг талаас нэвтэрсэн байгаа. Хэрвээ хахууль өгсөн бол Булган аймгаар нэвтрэх шаардлагагүй байсан. Даага зарах хэрэгцээ шаардлага байсан. Б.Ч үйлдэл хээл хахууль гэдэг нь нотлогдохгүй байна. Нотлогдохгүй, эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлэж өгнө үү *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дэмжиж байна...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б өмгөөлөгч Ж.Туяа дүгнэлтдээ: “...******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн байгаа. Урьд өмнө нь ял эдлэж байгаагүй эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсэгт заасан хэргийн яллах дүгнэлтийн тал байхгүй ийм мэдүүлгийг үндэслэж шүүх шийдвэрлэж байна. Ийм дутуу дүгнэлтээр *******д ял сонсгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ хуудасны тал аль хэсэгтээ алга болсныг тодруулж , 180 хуудсанд авагдсан мэдүүлэг хууль зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн 25.1 дүгээр зүйлийн 7дахь хэсэгт мэдэх зүйлээ ярьж дуусаны дараа асуулт асуух байтал шууд асуулт асууж эхэлсэн байх тул маргаж байна. Үндэслэлгүй цагдан хорьсон. Захирамж биелэгдээгүй байхад шүүхэд шилжүүлсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын хариуцсан хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч “Сарьдаг” хэмээх газарт орхисон Зил 131 маркийн тээврийн хэрэгслээ засварлаж авсан ба Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******, жагсаалын дарга Б.Ч нарын гуйлтаар тус заставын бэлтгэсэн модыг 3 хоногийн турш Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр зөөж өгчээ.
Улмаар Н.Б нь хилийн бүсэд бэлтгэсэн самраа авах ашиг сонирхлын үүднээс Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5*******5 дугаарын данснаас Төрийн банк дахь Б.Ч эзэмшлийн 1*****3 дугаарын дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлж, тус өдрөө Б. нь Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн дээрх данснаас Хаан банк дахь Л.*******ын эзэмшлийн 5******2 дугаарын дансруу 400.000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б, тус салбарын жагсаалын дарга Б. нар нь Н.Б эвдэрсэн машинаа авах ашиг сонирхлын үүднээс Н.Б 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтрүүлсний хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, мөн Н.Б хилийн бүсэд нэвтэрч, хууль бусаар бэлтгэсэн самраа тээвэрлэж авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль авч, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н.Б хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн үйл баримт тус тус тогтоогдов.
Л.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын Заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан болох нь Хилийн цэргийн 3 дугаар ангийн захирагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/130 дугаартай тушаалаар тогтоогдож байна.
Б.Ч нь Хил хамгаалах ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 3 дугаар ангийн 0281 дүгээр салбарын жагсаалын дарга буюу Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан болох нь Хилийн цэргийн 3 дугаар ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/101 дугаартай тушаалаар тогтоогдож байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Ч нар нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн 30.2.3-т “Хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй иргэн, байрладаггүй аж ахуй нэгж, байгууллага нь улсын хилийн бүсэд нэвтэрч ажил, үйлдвэрлэл, явуулах тохиолдолдулсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заасан байна.
Шүүгдэгч Л.Б, Б.Ч нар нь хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд биш бөгөөд, хилийн 3 дугаар ангийн захиргаанаас авсан зөвшөөрлийг үндэслэн хилийн бүсэд нэвтрүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ зориуд биелүүлэлгүй Н.Б хилийн бүсэд нэвтрүүлж, түүнээс дансаар 1.000.000 төгрөг авсан үйлдэл нь өөр хоорондоо шалгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон шүүгдэгч Л.Б, Б.Ч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Х.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Ч түүний өмгөөлөгчийн зүгээс Н.Б 1.000.000 төгрөг зээлсэн гэх боловч шүүгдэгч нарын үйлдэл нь Хахуул авах, өгөх гэмт хэргийн шинжийг хангасан, хавтаст хэрэгт авагдсан баримтаар мөнгө зээлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх байр суурийг хангах үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагаас хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан шүүгдэгч Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлгийн хуудас дутсан тул үүнийг яллагдагчаар мэдүүлэг авсан гэж үзэхгүй талаар дурьдсан.
Тус хэргийн 181 дүгээр хуудас дутсан талаар зохих шалгалтын ажиллагааг явуулж хавтаст хэрэгт хавсаргасан байна. Харин аль шатанд алга болсон талаар тогтоогдоогүй ба сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг дангаар нотлох баримт болохгүй ба бусад баримтуудтай харьцуулан судлах замаар түүний мэдүүлгийг үнэлнэ. Энэ утгаараа яллагдагчийн мэдүүлэг нь чухал ач холбогдол бүхий баримт биш юм. Шүүх Н.Б яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг, шүүгдэгчээр шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийг бусад баримттай харьцуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоосон болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас олсон орлого болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Л.Б 400.000 төгрөг, шүүгдэгч Б.Ч 600.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц дээрх хохирлын мөнгийг Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасныг Улсын орлогод оруулах нь зүйтэй.
Гурав: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас уруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт хамран оролцсон байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Б, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Н.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Л.Б, Б.Ч нарт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Н.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б, Б.Ч, Н.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар томилогдох эрх хасах нэмэгдэл ялыгн хугацааг шүүгдэгч нарыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Н.Б энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Л.Б, Б.Ч, нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** ургийн овгийн Л.Б, **** ургийн овгийн Б.Ч нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ****** ургийн овгийн Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***** ургийн овгийн Л.Б, **** ургийн овгийн Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
-Шүүгдэгч ***** ургийн овгийн Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Ч Н.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч тус бүр хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Ч нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Авлигатай тэмцэх газрын дансанд тушаасан 1.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Л.Б, Б.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ