Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум д ундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Шүүгдэгч: Ж.Дэлгэрмаа,Д.Цэцэнхүү,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нарт холбогдох 201716010032 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 5-3-046Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн №117 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн №137 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Цэцэнхүүгийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдаж байсан, Тэмээчин овогт Дорждэрэмийн Цэцэнхүү /РД:МЮ77111590/

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 39 дүгээр байр, 32 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сурчин овогт Жамъянжавын Дэлгэрмаа /РД: КЮ78102700/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт байх Гашуун сухайт хилийн боомтоор “Грийнлэнд Ричис” ХХК-ийн эзэмшлийн “ВEIBEN” маркийн 48-60 УНО улсын дугаартай чирэгч, 47-49 БЧ дугаартай чиргүүлд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 404 кг /2,424,000 төгрөг/ буюу бага бус хэмжээтэй үхрийн эрээн булчин махыг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэцэнхүү мэдүүлэхдээ: “2017 оны 02 сарын 21-ний өдөр Дэлгэрмаа намайг мах гаргаад өгчих гэж хэлсэн. Би Дэлгэрмаад туслах гэж махыг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Мэргэжлийн хяналтын байцаагчид баригдсан бөгөөд байцаагч машиныг чинь шалгана гэсэн учир би махаа гаргаж өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дэлгэрмаа мэдүүлэхдээ: “Би төрийн албанд 18 жил ажилласан. Тухайн үед би ажилгүй байсан. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Аавыгаа өнгөрөхөд ээжийнхээ тэтгэврийн зээлийг авсан. Сонгуульд нэр дэвших гэж ажлаасаа гарсан бөгөөд тухайн үед би цалингийн зээлтэй байсан. Түүхий мах улсын хилээр гарахад хориотой байдаг талаар хүнээс сонсож судалж мэдсэн. Махыг чанаж хоёрдогч түүхий эд болгож гаргавал болох байх гэж бодсон. Цэцэнхүүг би сайн танихгүй. Цагаан хаданд танилцсан бөгөөд мах гаргаад өгөөч гэж гуйсан. Цагдаагийн ажилтан намайг дуудсан учир би очсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан:”...М.Амарзаяагаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Цэцэнхүү нь 48-60 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр Гашуун сухайтын хилийн боомтоор хууль бусаар мах, махан бүтээгдэхүүн гаргахыг завдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

№2017/01 дугаартай “зөрчил шилжүүлэх хуудас” гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-17 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/

Хураагдаж ирүүлсэн зүйлсийг устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зурийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгийн өгсөн:”...нүүрс ачсан чиргүүлд 404 кг малын мах нууж хил нэвтрүүлэхээр завдсаныг байцаагч М.Амарзаяа илрүүлсэн талаар дуулсан. Миний ажил үүргийн чиглэл болохоор мал эмнэлгийн хяналт байдаг тул миний ажил үүргийн чиглэлийн дагуу хохирогч, нэхэмжлэгчээр намайг томилсон юм. ...Манай байгууллагад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй... хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

 “Грийнлэнд Ричис” ХХК-ийн БНХАУ-ийн иргэн BAO овогтой CHANGMING /ПД:Е74878307/ нь манай компанид тээвэр хариуцсан ажилнаар ажилладаг. ...компанийг төлөөлүүлэхээр томилж байна...” гэх /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CHANGMING /Чанг Минг/-ийн өгсөн : ...Ийм асуудал гарсныг манай компанийнхан сүүлд нь мэдсэн. Жолооч Д.Цэцэнхүү нь манай компанид албан ёсны бүртгэлтэй гэрээ байгуулсан жолооч биш юм. ....Энэ машиныг хамгийн сүүлд Д.Цэцэнхүү гэдэг жолооч жолоодож Хятадаас Монгол Улс руу орж ирсэн. Жолооч нь энэ машинд Цагаан хадны “Тансаг говь” ХХК-ийн гаалийн хяналтын бүсээс нүүрс ачуулан буцаад Хятадын Ганц мод боомт руу тээвэрлж очих ёстой байсан. Тэгж явахдаа нүүрс ачсан чиргүүлд мах нуусан юм билээ. ...надад болон манай компанид хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Амарзаяагийн өгсөн:”...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Гашуун сухайт боомтын нүүрсний гарах терминалд хуваарийн дагуу гарч ажиллаж байсан. Тэр өдрийн 17 цаг өнгөрч байхад нүүрс тээвэрлэж яваа 48-60 УНО улсын дугаартай ...тээврийн хэрэглийн ачааны битүүмжлэл алдагдсан юм шиг санагдахаар нь гаалийн байцаагчид мэдэгдэн хучлагыг сөхүүлэн жолооч Д.Цэцэнхүүгээр нүүрсийг доош нь ухуулахад... Уг машинаас нийтдээ 16 ширхэг шуудайнд гялгар уутанд савласан үхрийн боловсруулж хөлдөөсөн мах гарч ирсэн. Нийтдээ 404 кг хэмжээтэй мах байсан. Тухайн хүн машиндаа мах нууж яваагаа хэлээгүй. ...хүн гуйгаад мөнгө өгье гэхээр нь нүүрстэй чиргүүлдээ нуугаад явсан гэж тухайн үедээ тайлбар хэлж байсан. ...Тээвэрлэж явсан махыг Ж.Дэлгэрмаа гэдэг эмэгтэйгийнх гэж тухайн үед Д.Цэцэнхүү хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Хандаагийн өгсөн:”...нийгэмд тустай хөдөлмөр эрхэлж байсан. Иргэд олон нийтэд нэр хүндтэй хүн. Манай охин амгалан тайван, хурц зан байхгүй хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүүхэд, 2016 оноос хойш ажилгүй гэрээр байгаа юм. Манай охин нөхөр 3 хүүхдийн хамт Даланзадгад сумын төвд амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Дондогмаагийн өгсөн:”....Манай дүү иргэд олон нийтэд нэр хүндтэй, хариуцлагатай алба хашиж байсан. Сум орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулж ирсэн, төлөв даруу зантай, хүнд тусархаг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Манай дүү одоо аймгийн төвд нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа жирийн нэг монгол бүсгүй. Өөрийнхөө амьдралыг өөд нь татах гэж хичээж яваа бүсгүй хүн гэж би бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Нямдоржийн өгсөн:”...манай нагац ах Цэцэнхүү ахын хувьд бол гэр бүлээ гэдэг, ажилсаг, хөдөлмөрч, ар гэрээ авч яваа хүн. Ааш зангийн хувьд төлөв даруу зантай, найз нөхөд олонтой, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүнд их тусархуу ах байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Отгонтуяагийн өгсөн:”...би өөрийн нөхөр Цэцэнхүүтэй 1999 оноос хойш нэг гэрт хамт амьдарч байгаа. Албан ёсоор гэр бүлээ батлуулсан хүмүүс байгаа юм. Бид хоёр 19 настай Ц.Элбэгсайхан, 15 настай Марлаа, 10 настай Хүслэн гэдэг хүүхдүүдтэй. Миний ханийн хувьд гэр бүлээ гэдэг, ажилсаг, хөдөлмөрч, ар гэрээ авч яваа ганц хүн байгаа юм. Нөхөр маань ааш зангийн хувьд төлөв даруу зантай, архи ууж гэр бүлийн хүчирхийлэл хийж байгаагүй, найз нөхөд олонтой, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүнд их тусархуу, хүний үгэнд их оромтгой, хэрэг хийхээргүй хүн. Би энэ асуудалд нөхрийгөө орсон асуудалд маш их харамсаж байна. Нөхөрт маань хөнгөн ял зэмлэл оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 62 дугаартай махны дээжинд үзлэг, шинжилгээ хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-56 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн №05 дугаартай:”...хураагдсан мах нь малын мах мөн байна. ...үхрийн булчинлаг мах /эрээн булчин/... уутнаас гаргаж үзэхэд үхрийн булчин, шөрмөстэй мах болох нь тдорхой бөгөөд хаяг шошго байхгүй учир үйлдвэрлэлийн бус аргаар бэлтгэсэн байна гэж үзлээ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн №80/01 дугаартай:”...үхрийн мах 1 кг 6000 төгрөг, нордбенз 25,000,000, ичргүүл 14,000,000 төгрөг, ....” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-84 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн урьд эдэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 сарын 04-ний өдрийн №117 дугаартай шийтгэх тогтоол, 2013 оны ,6 сарын 13-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 85-89 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 05 дугаар багийн Засаг даргын №413 дугаартай:”....Дорждэрэм овогтой Цэцэнхүү нь тус багийн 1 дүгээр хэсгийн 131 тоотод ам бүл 5 оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 92 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн №1/283 дугаартай:”...Дорждэрэм овогтой Цэцэнхүү, Жамъянжав овогтой Дэлгэрмаа нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэх албан тоот /хх-ийн 100 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Дэлгэрмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 101-103 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3 дугаар багийн Засаг даргын:”...Жамъянжавын Дэлгэрмаа Далангийн 3 дугаар багийн 39-32 тоотод ам бүл 5 оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Сайнбуянгийн №48 дугаартай тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Автотээврийн төв тээрийн хэрэгслийн №55 дугаартай лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 48-60 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 120-121 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нарын арилжааны банкны харилцагчийн мэдээлэл /хх-ийн 131-150 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт байх Гашуун сухайт хилийн боомтоор “Грийнлэнд Ричис” ХХК-ийн эзэмшлийн “ВEIBEN” маркийн 48-60 УНО улсын дугаартай чирэгч, 47-49 БЧ дугаартай чиргүүлд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 404 кг /2,424,000 төгрөг/ буюу бага бус хэмжээтэй үхрийн эрээн булчин махыг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэгийн өгсөн:”...нүүрс ачсан чиргүүлд 404 кг малын мах нууж хил нэвтрүүлэхээр завдсаныг байцаагч М.Амарзаяа илрүүлсэн талаар дуулсан. Миний ажил үүргийн чиглэл болохоор мал эмнэлгийн хяналт байдаг тул миний ажил үүргийн чиглэлийн дагуу хохирогч, нэхэмжлэгчээр намайг томилсон юм. ...Манай байгууллагад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй... хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг

хохирогч, иргэний нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CHANGMING /Чанг Минг/-ийн өгсөн : ...Ийм асуудал гарсныг манай компанийнхан сүүлд нь мэдсэн. Жолооч Д.Цэцэнхүү нь манай компанид албан ёсны бүртгэлтэй гэрээ байгуулсан жолооч биш юм. ....Энэ машиныг хамгийн сүүлд Д.Цэцэнхүү гэдэг жолооч жолоодож Хятадаас Монгол Улс руу орж ирсэн” гэх мэдүүлэг

гэрч М.Амарзаяагийн өгсөн:”...2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би Гашуун сухайт боомтын нүүрсний гарах терминалд хуваарийн дагуу гарч ажиллаж байсан. Тэр өдрийн 17 цаг өнгөрч байхад нүүрс тээвэрлэж яваа 48-60 УНО улсын дугаартай ...тээврийн хэрэглийн ачааны битүүмжлэл алдагдсан юм шиг санагдахаар нь гаалийн байцаагчид мэдэгдэн хучлагыг сөхүүлэн жолооч Д.Цэцэнхүүгээр нүүрсийг доош нь ухуулахад... Уг машинаас нийтдээ 16 ширхэг шуудайнд гялгар уутанд савласан үхрийн боловсруулж хөлдөөсөн мах гарч ирсэн. Нийтдээ 404 кг хэмжээтэй кг хэмжээтэй мах байсан” гэх мэдүүлэг

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 62 дугаартай махны дээжинд үзлэг, шинжилгээ хийсэн тэмдэглэл

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн №05 дугаартай:”...хураагдсан мах нь малын мах мөн байна. ...үхрийн булчинлаг мах /эрээн булчин/... уутнаас гаргаж үзэхэд үхрийн булчин, шөрмөстэй мах болох нь тдорхой бөгөөд хаяг шошго байхгүй учир үйлдвэрлэлийн бус аргаар бэлтгэсэн байна гэж үзлээ...” гэх дүгнэлт

Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 01 дугаартай Зөрчил шилжүүлэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож зохих ял шийтгэл ногдуулах нь зүйтэй.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлж байгаа нь эдийн засгийн утгаараа нийгэмд аюултай төдийгүй, улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулж, Гаалийн хууль тогтоомжийг зөрчдөгт түүний нийгмийн аюул оршдог.

Шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдад тооцож, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэн тэднийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Цэцэнхүүгийн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх 48-60 УНА улсын дугаартай Норд бенз маркийн автомашин, 47-49 БЧ улсын дугаартай чиргүүлийн эзэмшигч нь БНХАУ-ын иргэн CHANGMING /Чанг Минг/ тул уг тээврийн хэрэгслэлийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт үйлдсэн тохиолдолд эд хөрөнгө хураахаар заасан байх тул шүүгдэгч нарын тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг байдлыг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрээс 500,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 404 кг үхрийн махыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ханбогд сумын хогийн цэгт шатааж устгасан болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 290-р зүйлийн 290.3, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тэмээчин овогт Дорждэрэмийн Цэцэнхүү, Сурчин овогт Жамъянжавын Дэлгэрмаа нарыг бүлэглэн улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа буюу 404 кг үхрийн махыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нараас тус бүр 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэнхүүд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

шүүгдэгч Ж.Дэлгэрмаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 48-60 УНА улсын дугаартай Норд бенз маркийн автомашин, 47-49 БЧ улсын дугаартай чиргүүлийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 404 кг үхрийн махыг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ханбогд сумын хогийн цэгт шатааж, устгасан болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэцэнхүүд оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт,

мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дэлгэрмаад 1 жил 3 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Цэцэнхүү, Ж.Дэлгэрмаа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.УРАНГУА