Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01371

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2022/01371 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, андууд хотхоны 0/1 байр, 4 тоот хаягт оршин суух Бовогт Ц-ын Д /ХБ00000/,

 

Нэхэмжлэгч: ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, андууд хотхоны 14/1 байр, 4 тоот хаягт оршин суух Х овогт Д-эгийн Г  /ХЕ000000/ нар

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун

 

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Г нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Д-гийн өмчлөлийн Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 41 м.кв талбай бүхий орон сууцыг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан. Гол үндэслэл нь нэгт зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, хоёрт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-т заасан үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгээгүй. Мөн үнэлгээ хийсэн Н.Ц нь тухайн үед тусгай зөвшөөрлийн эрх нь хүчинтэй байсан эсэх нь нотлогдохгүй байх тул маргаан бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч талаас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: Д.Г, Ц.Д нарын цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2021.09.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлүүд, Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022.01.20-ны өдрийн 45 дугаартай итгэмжлэл, 2022.03.09-ний өдрийн 48 дугаартай итгэмжлэл, 2022.03.09-ний өдрийн 49 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 4-25, 129, 132-133 ху/.

 

4. Хариуцагчаас: 2021.00.09-ний өдрийн итгэмжлэл, 2020.04.09-ний өдрийн 358 дугаартай ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020.04.16-ны өдрийн 5318 дугаартай ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022.04.09-ний өдрийн 4930 дугаартай шүүгчийн захирамж, 2019.01.21-ний өдрийн 194 дугаартай ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2019.04.01-ний өдрийн 583 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.02.06-ны өдрийн 67 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2020.04.20-ны өдрийн 00000000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.03.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.06.24-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, 2020.06.23-ны өдрийн 00000000/000 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021.07.07-ны өдрийн 887 дугаартай Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2021.07.21-ний өдрийн 00000000/000 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.07.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.07.21-нийөдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 0051864 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2021.07.27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.24-ний өдрийн 00000000/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.08.24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.24-ний өдрийн Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2021.08.30-ны өдрийн Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Э.Эрдэнэцогтын гар хүсэлт, Б.Тийн гар хүсэлт, 2021.09.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.09.13-ны өдрийн 0/000 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2021.09.13-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2021.02.13-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.09.20-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлүүд, Ц.Дгийн хүсэлт, 2021.10.12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хугацаа олгох тухай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /хх 36-124 ху/

 

Шүүх, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үнэлгээчин Н.Цийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021.09.17-ны өдрийн Файн эстимэйт ХХК-ний улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд үнэлгээ хийсэн буюу үнэлгээ хийх үед Н.Ц нь үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан эсэх нь нотлогдохгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасныг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар бичгээр тайлбар ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн /шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаар дурдагдсан/ баримтуудаас үзэхэд, ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.21-ний өдрийн 183/2019/ШШ0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.04.01-ний өдрийн 583 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.02.06-ны өдрийн 000/ХТ2020/00000 дугаар тогтоолоор Ц.Д, Д.Г нараас тус бүр 120 309 300 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 759 496 төгрөг гаргуулан Э.Э, Б.Т нарт олгохоор, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд төлбөр төлөгч Ц.Дгийн өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Улмаар, ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 000/ШЗ2020/0000 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай, 2020.04.16-ны өдрийн 000/ШЗ2020/00000дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2020.04.09-ний өдрийн 183/ГХ2020/0000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020.04.20-ны өдрийн 00000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021.07.21-ний өдөр 00000000/000 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2021.08.24-ний өдрийн 00000000/02 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан, 2021.09.13-ны өдөр 0/000 дугаар тогтоолоор Ц.Дгийн өмчлөлийн өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч 2021.09.17-ны өдөр дээр дурдсан эд хөрөнгийг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан гаргасан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч эд хөрөнгө битүүмжилж, хураасан ажиллагаанд гомдол гаргаагүй, харин эд хөрөнгийг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч маргаж байна.

 

6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэдэгт хуульд заасан төрийн эрх бүхий байгууллага байхаар, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах болохоор тус тус зохицуулсан байна.

 

Иймд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр Файн эстимэйт ХХК-г томилж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар шинжээч Н.Цийг дуудан ирүүлж, шинжээчээс татгалзан гарах үндэслэлийг шалгаж, шинжилгээ хийх тогтоолыг гардуулан эрх үүрэг, хариуцлагыг тайлбарласныг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Харин үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөл эзэмшигч Н.Ц нь үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээчний тусгай зөвшөөрлийн талаар маргасан ба шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Н.Цээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Дээрх захирамжийн дагуу хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөлд Н.Цд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгосон огноог 2021.12.18 гэж тэмдэглэсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хэлэхээр заасан ба дээр дурдсан тусгай зөвшөөрөл олгосон огнооноос үзээд Н.Ц нь 2021.09.17-ны өдөр үнэлгээ гаргах үед тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул маргаан бүхий үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүх Ц.Дгийн өмчлөлийн, өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нарын орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүрэгтэйг дурдаад тухайн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

7. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг дурдсан аливаа баримт хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн 005.1, 005.2.1, 006, 008 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус зааснаар Ц.Дгийн өмчлөлийн, өмчлөх эрхийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Ч дүүрэг, 0-р хороо, 0 дугаар 00 мянгат, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 41 м.кв талбай бүхий орон сууцыг 302 100 000 төгрөгөөр үнэлсэн Ф  ХХК-ийн 2021.09.17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулах нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ